вторник, 15 февраля 2011 г.

"АРД АЮУШ"-ИЙН САЙНБИЛЭГ ДӨЧИН МЯНГАТЫГ НЭГ ХЭСЭГ БУЖИГНУУЛЖЭЭ


Ибюхайны буюу "Ард Аюуш"-ийн Сайнбилэг гэгч хятад эр соц нийгмийн үед дөч, тавин мянгат, таван зуун айл, Гандангийн дэнжид нэлээд нэр хүндтэй атаман явжээ. Ялангуяа тэр дөчин мянгатын атамануудтай их нийлдэг байсан бөгөөд сав л хийвэл "Ард" кино театрын үүдэн дээр бяцхан дээрэм хийж бужигнуулдаг байж. Тэр Улсын их дэлгүүрийн өмнө дөчин мянгатын атамануудтай нэг хэсэгтээ архиджээ.
Түүнийг яагаад Ард Аюушийн гэх болсон бэ гэвэл орон гэр нь тухайн үеийн Таван зуун айлын Ард Аюушийн гудамжинд байж. Тиймээс дөч, тавин мянгатын атаманууд түүнийг өөрсдөөсөө ялгахын тулд Ард Аюушийн гэж нэрлэх болж. Эдүгээ Сайнбилэгийн дошин дээр буюу хуучны Ард Аюушийн нутаг дэвсгэрт орос-хятадын эрлийзүүдийн үлдэгдэл болох Ленкийн хүүхдүүд, хятад-монголын эрлийзүүдийн үлдэгдэл болох Ибюхайны хүүхдүүд гэж байдаг бололтой. Олон жилийн угшилтай нийгмийн ийм үзэгдлээс бид яахин ангижирч чадах билээ. Үзэгдэл гэдэг нь эрлийз монголчуудын харьцааны тухайд юм шүү дээ. Өдгөө Хятадын удам угсаа хий үзэгдэл мэт нүдэнд харагдах атлаа гарт баригдах аргагүй судсан дотор лугшин урссаар байгаа билээ. Үүнийг цэвэршүүлэх ямар ч арга байхгүй. Зөвхөн хятад хүнд зориулж үүдэндээ эрээн дээс уяхгүй л юм бол Чингисийн угсааг ариусгах арга байхгүй.
Захиргаадалтын үед бидний ярьж сурсанаар 500-гийн айл буюу одоогийн 6-р бичил хорооллын буурин дээр байсан "Зүүн Ард Аюуш гэх гэр хороолол хятадын эрлийзүүдээр дүүрэн байжээ. Тэднийг 1980-аад оны үед Бал дарга хоморголон хөөх үеэр Монголд идээшин дассан зарим хөгшин хятад амиа хорлохыг оролдож аккумляторын шингэн хүртэл ууж ходоод гэдсээ түлж тайруулж байсан удаатай аж.
Харин энд өгүүлэх Сайнбилэгийн хуурай эцэг Ибюхайн тухайн үед Улаанбаатар хотын захиргаанд дээгүүр алба хашиж байсан тул Бал даргын цэвэрлэгээнээс хөнгөхөн мултарч чадсан байна. Тэр зөвхөн өөрөө мултраад зогсохгүй Дөчин мянгатад зовхи нь өөдөө өсч торнисон хятад хүүхдүүдийг үрчлэн авч, тэднийг янз бүрийн гэмт хэрэгт ашигладаг байжээ. Тэдний нэг нь Сайнбилэг бөгөөд мань эр Ибюхайны үрчилж авсан ес дэх хүүхэд аж. Дээр өгүүлсэн Ибюхайны хүүхдүүд гэдэг ийм учиртай.
Сайнбилэг анх хятад нэртэй байж. Гэвч Ибюхайн үрчилж авсан хүүхдүүддээ өөрөө нэр өгдөг байсан бөгөөд Батбилэг, Баярбилэг,
Өнөрбилэг, Хурцбилэг, Отгонбилэг, Оюунбилэг, Наранбилэг, Саранбилэг, Сайнбилэг, Сайханбилэг гээд нийтдээ арав гаруй хүүхдэд нэр өгчээ. Эдний дундаас Батбилэг, Хурцбилэг, Отгонбилэг, Наранбилэг, Сайнбилэг нар нь дөч, тавь, 120 мянгатын нутаг дэвсгэрт янз бүрийн гэмт хэрэг үйлдэж атамандаж байгаад шоронгийн хаалга татжээ. Баярбилэг, Өнөрбилэг, Оюунбилэг, Саранбилэг, Сайханбилэг нар нь хэдийгээр шоронгийн хаалга татаагүй ч Ибюхайны зааж өгсөн арга ухаанаар их бага залилангийн хэрэг өдүүлж Ибюхайнд ихээхэн тус хүргэсэн байна.
Ибюхайн 1994 онд 80 насандаа таалал төгссөн бөгөөд тэр үхэхээсээ өмнө үрчилж авсан хамгийн бага хүү Сайханбилэгээ дуудаад "Чиний есөн ахаас одоо тав нь үлдээд байна. Гэвч ах нараас чинь чамд тус хүргэх хүн бараг байхгүй болж. Баярбилэг, Өнөрбилэг хоёр ардчиллын дүйвээнээр өмнөд хөрш рүү алга болж өгсөн. Тэд ирэхээсээ өнгөрсөн. Наранбилэг, Сайнбилэг хоёр шоронд байна. Одоогоор чиний хажууд байгаа Саранбилэг ах чинь чамд тус хүргэж чадахгүй л болов уу. Гэхдээ миний хүү голомтон дээрээ үлдэж байгаа болохоор одоохондоо амьтайгаа. Харин чи Наранбилэг, Сайнбилэг хоёрыг шоронгоос гарч ирэхэд нь тус болох хүн шүү. Үүнийг л битгий мартаарай" гэж захижээ. Гэвч Наранбилэг нь шоронд нас барж, Сайнбилэг нь 1999 онд шоронгоос суллагджээ.
Сайнбилэг 1983 онд анх халаасны хулгайгаар гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсанаас хойш дээрэм, хүчин, танхай, хүний амь гээд бараг үйлдээгүй хэрэг үгүй юмсанж. Тэр хамгийн сүүлд буюу 1988 онд хүн амины хэрэгт холбогдож арван жилийн ял авчээ. Олон жил шоронд суусан болохоор биеийн эрүүл мэндийн хувь муудсан юмсанж. Сүрьеэ өвчин бол наад захын асуудал түүнийг шоронгоос суллагдаад нэг жил болсоны дараа Хөх хотоос Баярбилэг, Өнөрбилэг хоёр нь ирж ихээхэн тус хүргэжээ. Тэд нохойн мах, зулба чанасан тагтааны мах зэргийг Сайнбилэгт идүүлж ямар ч гэсэн сүрьеэ өвчнөөс нь салгасан байна. Тэгээд Ибюхайн эцгийнхээ голомтон дээр үлдэж буй Сайханбилэг, Сайнбилэг хоёрт гурван давхар байшин барьж өгөөд зогсохгүй хөл залгах унаатай болгожээ. Хятадуудын нэг сайн тал нь гэвэл ядарч зовсон нэгэндээ ямар ч гэсэн тус хүргэдэг бололтой.
Сайнбилэг ийнхүү хуурай ах дүү нарынхаа хүчинд таван жил эрх дураараа тарвалзаж байгаад 2005 оны наймдугаар сард нас баржээ. Түүнийг нас барахад Хөх хотоос Баярбилэг, Өнөрбилэг хоёр нь ирсэн бөгөөд мань хоёр дүү Сайханбилэгтэйгээ хамтраад Сайнбилэгийг эртний Хятадын заншлаар нэлээд өвөрмөц маягаар оршуупсан байна. Ибюхайн эцэг нь ч амьд байхдаа үрчилж авсан хүүхдүүдээ нас барахад дээрхи ёслолыг үйлддэг байж. Тухайлбал хэн нэгэн эр хүнийг үхэхэд долоо хоногийн турш гашуудал үйлдэж, эмэпгэйчүүд, хүүхдүүд нь сөхөрч суугаад шөнөжин уйлалдаж хонодог аж. Гэхдээ хоосон уйлалдахгүй, дандаа цаасан мөнгө шатааж хөлсөлж авсан хөгжимчдийн гашуудлын аялгуунд шаналж орь дуу тавьдаг аж. Оршуулах ёслолын үеэр модонд өлгөсөн цагаан цэцгийн урт урт баглаануудыг ахан дүүс нь барьж явдаг бөгөөд булах газраа хүртэл мөнгөний тамгатай цаас шатааж явдаг заншилтай байж. Гашуудлыг асар их сэтгэлийн хөдөлгөөнөөр үйлддэг энэ ард түмэн бурхан болоочийнхоо өмнө долоо хоног сөхрөн сууж, төрсөн хүүхдүүд нь цагаан хувцас өмсч уйлалдах бөгөөд бэр талын хүмүүс, ач зээ нар нь цагаан даавуун тэмдэгтэй малгай өмсдөг ажээ. Өглөө нар мандах үед оршуулгын цуваа хөдлөхдөө талийгаачийн хоол иддэг байсан аягыг нь хага цохьдог аж. Энэ нь хоол идэж бай сан аягандаа талийгаачийн сүнс хоргоддог гэдэг яриатай холбоотой  юмсанж. Мөнгөн тэмдэгтэй цаас шатаадгийн учир нь хятад хүний сүнс эд хөрөнгөндөө хоргоддог учраас мөнгөтэй адил цаас шатааж сүнсийг нь холдуулж байгаа нь энэ аж. Ер нь нас өндөр болсон хятад хүн үхэхээ мэддэг ч юмуу, авсаа хийлгэж өөрөө дотор нь хэвтэж үзээд сэтгэлд таалагдлаа гэж хэлдэг нь их сонин. Бурхан болоочийг оршуулахдаа толгойг нь ямагт урагш харуулан, хөшөөг нь хөлд нь байрлуулдаг. Хичнээн урт гашуудлын цуваа байх тусам оршуулганд оролцогсод төдийчинээ таашаал авдаг гэж байгаа. Мөн талийгаачийн авс нь төрөл бүрийн гоёмсог хээ хуартай, байшинтай адилхан яс модоор бүтсэн байдаг бөгөөд тэр нь асар их үнээр бүтдэг ажээ. Хятадууд голдуу цагаан өнгийг гашуудалд хэрэглэдэг нь бурхан болоочийн сүнс хоргодохгүй ариун байг гэсэн ёс бөгөөд ийм (маягийн хятад оршуулга хятадуудын дунд амьдарч байсан монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн байдаг.
Ибюхайны үрчилж авсан хүүхдүүд бүгд л ийм ёс жаягийн дагуу Улаанбаатарын хөрсөнд шингэжээ. Одоо тэднээс Баярбилэг, Өнөрбилэг, Сайханбилэг гурав л үлдээд байна. Тиймээс хамгийн том нь болох Баярбилэг нөгөө хоёртоо хандаж "Бид гурав хэдий яс махаараа холбогдсон төрсөн ах дүү нар биш ч гэлээ сэтгэл зүрхэнд минь гүн бат шингээж өгсөн Ибюхайн эцгийн ах дүүгийн холбоо юунаас ч илүү чухал. Эцэг маань амьд ахуйдаа зовж зүдэрсэн нэгэндээ тус болох талаар байнга сануулдаг байлаа. Тиймээс байнга холбоотой байж ядарч зовсон нэгэндээ тус хүргэж явъя. Хэн нэгнийгээ нас барахад оршуулган дээр нь заавал ирнэ шүү. Өнөрбилэг бид хоёр хэдий Хятад газар амьдардаг ч гэлээ тун удалгүй Ар Монголд ирж Ибюхайн эцгийнхээ хажууд ясаа тавина. Сайханбилэг миний дүү нас бардаг л юм бол бидэнд заавал мэдэгдээрэй" гэж сануупжээ.
Нэгэнт нас барсан хүн яаж ч мэдэгдэх юм бүү мэд. Бодвол нас барахаа хэдэн сарын өмнө мэдчихээд авсаа бэлддэг хятад заншилаар дээрх үгийг хэлсэн болов уу.

Комментариев нет:

Отправить комментарий