Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц ахлагчтай хүмүүс 2003 онд Францаас Дамирангийн Энхбатыг баривчилж авчирсан хэрэг өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Д.Энхбат агсантай хамт ажилладаг байсан монгол залуутай бид интернэтээр холбогдон, тухайн үед юу болсон талаар ярилцсан юм. Д.Энхбатыг монголчууд баривчлан саатуулсны улмаас амь насаа алдсан учир Францад амьдарч буй залуу нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Эх орноосоо гараад олон жил болж байна уу. Юун тухай ярилцахаа мэдэж байгаа учир шууд ярих сэдэв рүүгээ орох уу? -Тэгье, болно оо. Францад ирээд арав гаруй жил боллоо.
-Та Д.Энхбат агсныг хэзээнээс мэдэх вэ?
-Д.Энхбат ах Франц улсад 2002 онд ирснийхээ дараа Цагаачлалын албанд хандаад Каен хотод гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байсан. Манайх ойролцоо байсан учир тэр үеэс л таньж мэдэх болсон юм. Хүний газар байгаа монголчууд нэгнээ гэдэг шүү дээ.
-Тагнуулынхан Францад очоод айлд байсан гэж дуулсан. Тиймээс ч тэнд амьдардаг зарим хүн тагнуулынхан ирсэн, хэн нэгнийг саатуулах гэж байгаа тухай мэдэж байсан гэсэн үү?
-Тэр үнэн. 2003 оны тавдугаар сарын эхээр Бельги улсад циркт ажилладаг Чойжамцын Мөнх баатарынд Монголоос ТЕГ-ын Б.Хурц, н.Сийзхүү, н.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэбат гэдэг хүн ирсэн гэж тэндхийнхэн ярьж байсан. Тэд Д.Энхбат ахыг ”Хаана байна, барих гэж явна. Онц ноцтой хэрэгт шалгах хэрэгтэй байгаа” гэж ярьсныг Мөнхбаатарын дүү Ч.Мөнхбаяр нь Францад ирэх үедээ Д.Энхбат ахад хэлснийг би сонссон. Гэтэл Д.Энхбат ах сонсоод айх болов уу гэтэл харин ч эсрэгээр “Надаар хүн яах билээ дээ. Намайг юу боллоо гэж барих юм, гайгүй биз...’’гээд инээж суусан. Их цагаан цайлган, хүнд тусархуу, монголчуудаа гаднынхнаас хамгаалдаг, хүмүүсийн хэлдгээр эх оронч нэгэн байж билээ.
-Тэгээд хэзээ баривчилсан юм бол. Д.Энхбат тухайн үед мэдээд зугтсан бол амьд байх байж дээ?
-Харин тийм ээ. Бид ч тухайн үед “Та зугт” гэж сануулсан бол өнөөдөр хорвоогийн шороог хөдөлгөж л явах байсан даа, хөөрхий. Одоо Лондонд саатуулагдаад байгаа Б.Хурц нар Д.Энхбат ахыг Францад байгааг мэдээд ирсэн юм билээ. Канн хотоор (кино фестиваль болдог) Д.Энхбат ахыг хайж байгаад олоогүй.
Нэгэнт даалгавар аваад ирсэн хүмүүс олоогүй гээд шууд буцаж болохгүй болохоор Парис ороод, тэнд амьдардаг Л.Туулынд (UBS ТV захирал Л.Балхжавын дүү. Нөхрийг нь Өлзий гэдэг) очсон юм. Тэд ямар зорилгоор хэнийг баривчлах гэж байгаагаа байнга ярьдаг байсан учир Л.Туул хэн Д.Энхбат ахыг танихыг хэлж өгсөн юм билээ. Ингээд тэд н.Цэрэнчимэд гэдэг эмэгтэйг дуудаж уулзсан байдаг.
Тагнуулынхан тэр эмэгтэйтэй архидаж байгаад Д.Энхбат ахыг асуусан гэсэн. н.Цэрэнчимэд нь “Д.Энхбатыг сайн танина, Каннд биш Каенд амьдарч байгаа.
Та нар буруу газар хайсан юм байна” гэж хэлээд баривчлахад нь туслахаар болсон гэдэг. Энэ хоёр хот Францын урд, хойд хэсэгт байрладаг, хоорондоо 1000 гаруй км зайтай байдаг юм. Тагнуулынхан тэр эмэгтэйд виз гаргаж өгнө, их хэмжээний мөнгө өгнө гэж тохиролцоод Каен хот руу гарсан гэж тэндхийн монголчууд ярьдаг юм.
-Түүнийг баривчлах ажилд тусалсан хүнд хэдэн төгрөг өгсөн юм бол. Д.Энхбат мэдсээр байж хүн утасдахад яагаад очсон юм бол?
-Шөнөжин давхисаар үүрээр Каен хотод ирж утасдуулсан байгаа юм. Д.Энхбат ах руу н.Цэрэнчимэд үүрээр яриад “Маш чухал уулзаа байна. Гэрийн чинь ойролцоох “МакДональдс’’- ын үүдэнд хүлээж байна” гэхэд нь ах хүү гараад гүйсэн байгаа юм. Их гэнэн, зарим үед түүнээс хүүхэд шиг ааш гардаг юм. Их сонин хүн шүү.
Болзсон газраа яарсаар очтол ТЕГ-ын дээрх хүмүүс нүүрээ нуусан баг өмсөж, Д.Энхбатыг зодож, ухаан алдуулаад, хүчээр дипломат дугаартай машинд чихэж хулгайлан авч явсныг бид хоёр хоногийн дараа мэдсэн. Юу болов, яасан бол гэж хайсаар “МакДональдс”’-ын гадаа нь очсон. Ахын машин нь эзгүй, жолоочийн талын суудал нь урагдчихсан байсан.
-Ойр орчинд нь энэ үйл явдлыг харсан, мэдсэн хүн байдаг уу?
-“МакДональдс”-ын хүмүүсээс асуухад “Машинд хэн байсныг мэдэх гүй, машин асаалттай байсаар аккумулятор нь суугаад унтарсан” гэж л хэлсэн. Хуурай ах, дүү гэж явсан болохоор би асууж сураглаж, юу болсныг мэдээд эхнэрт нь утсаар хэлсэн. Ингэж л ТЕГынхан хүн хулгайлж улс дамжуулан авч явсан.
-Монголд ирээд Д.Энхбат та нартай холбоо барьсан уу. Түүний тухай анхны мэдээллийг хаанаас сонссон бэ?
-Холбоо барьсан гэж эхнэр нь надад хэлж байсан. За байз, арваад хоногийн дараа Д.Энхбат ах эхнэр рүүгээ утасдаад, “Монгол руу 10 гаруй хоног машинаар явж ирлээ, сайн байна...’’ гээд учир нь олдохгүй зүйл 2-3 минут яриад л утас нь тасарчихсан. Их сэжигтэй санагдлаа” гэж эхнэр нь ярьсныг санаж байна.
Миний бодлоор тэр үед л Д.Энхбат ахыг ТЕГ-ынхан зодон тамлаж, бусдыг гүтгүүлэх гэж мэдээлэгчээр элсүүлж байх үедээ эхнэртэй нь утсаар хүчээр үг зааж яриулаад, өөр зүйл асуух гэхээр нь таслаад байсан юм билээ. ТЕГ-ынхан Монголд 2003 оны тавдугаар сарын 18-25-ны хооронд Д.Энхбат ахыг нууц байранд байлган тамлаж байгаад цагдаа, хорих байгууллагад мэдээлэгч болгоод хүлээлгэн өгсөн гэдгийг нь дараа нь Монголын мэдээллийн хэрэгслээс олж уншсан.
-Тагнуулынхан Францад ажиллаж байхдаа архидан, өөрсдийгөө хэн болохыг хэлж явсан гэдэг мэдээлэл байдаг. Түүнээс гадна н.Цэрэнчимэд гэдэг хүн одоо хаана байдаг, юу хийдэг юм бол?
-ТЕГ-ын Б.Хурц нар архидаж явахдаа өөрсдийгөө, “Хүнд битгий хэлээрэй. Бид хүн юмбаривчлах гэж яваа хүмүүс, тагнуулынхан” гээд л зарлаад явсныг эндхийн монголчууд ярьдаг. Энэ яриа ам, ам дамжсаар тэдний тухай мэдэхгүй хүн Францад үгүй болсон. Д.Энхбат ах өөрийг нь барихаар хүмүүс явааг мэдсэн боловч үнэмшээгүй учраас тэр авгайн үгэнд орж баригдсан юм. Монголд очоод тамлуулж нас барна гэж бодоогүй л байх.
Хөөрхий, хүнд гэмгүй, тусч ах байсан даа. Тэр Цэрэнчимэд гэдэг нь ёстой айхтар авгай байдаг юм билээ. Тухайн үед хулгай хийж амьдарч байсныг одоо ч ярьдаг. Д.Энхбат ахыг алдаж, эндэж явсныг нь мэдээд “хамтарч хулгай хийе, ажил хийснээс их мөнгө олно” гэхэд нь эсэргүүцэж “Одоо хулгай хийж амьдардаг нас, цаг биш. Би чадахгүй, харин хэн нэг нь чамайг дээрэлхээд байвал хамгаалъя” гэдэг байсан юм.
Өмнө нь бас онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан юм билээ, тэр эмэгтэй. Тагнуулынхан хаана, хэнтэй архидаж, яаж байсныг нь, энэ ноцтой хэргийн талаар Францад амьдардаг монголчууд бүгд л мэднэ шүү дээ. Энэ талаар төр засаг тоодоггүй болохоос.
Харин Б.Хурц гэгч Лондонд баригдаад л асуудал сөхөгдөж байгааг дуулаад мэдэх бүхнээ ярилаа. Баруун Европт хүн хулгайлж, нутагтаа аваачаад алдаг гээд л Монгол Улсын нэр хүнд асар их унасан. Энэ тухай францчууд сонсоод итгэдэггүй. Европын орнууд хүний эрхийг асар их дээдэлдэг болохоор аргагүй биз ээ.

Комментариев нет:
Отправить комментарий