90-ээд оны сүүлчээр Хятадын өөрчлөлтийн бэрхшээлүүд, гажуудлын тухай үнэн мөнөөр нь өгүүлсэн “Шинэчлэлийн аюулууд” номоороо Хятад даяар нэрд гарч шуугиан тарьж асан сүүлийн үед хавчигдахын улмаас улс орноо орхиж Чикагогийн их сургуульд судалгаагаа үргэлжлүүлэх болсон судлаач Хэ ЦИНЛЯНЬ Оросын “Время Новостей” сонины сурвалжлагч Александр Ломаковтой хийсэн ярилцлагыг бидэнд маш ихээр нөлөөтэй болоод байгаа хөршийн үнэн нүүр царайг бага ч гэсэн төсөөлөх, тэгээд ч манайхан их багагүй л Хятадын гайхамшгийг бишрэн буй энэ үед бидэнд ухаарал өгөх мөн манайд үүсээд буй засаглалын хямралтай төстэй зүйл их буйн учир та бүхэнд хүргэх нь зөв гэж үзлээ.
-Хятад дахь эдийн засгийн өөрчлөлтийг гайхамшиг гэж нэрлэж байгаатай та санал нэг байна уу? -Эдгээр өөрчлөлтүүд нь унэхээр хурдавчилсан эдийн засгийн хөгжлийн жишээг дэлхий дахинд харуулсан гэж болно. Гэвч эдгээрийг задлан шинжлэхдээ зөвхөн засгийн эрх баригчдын ололт амжилтыг магтан дуулах дээр зогсож болохгүй юм. Дурьдагдахгүй байгаа олон томоохон бэрхшээлүүд бий. Хамгийн эхнийх нь хуваарилалтын гажуудал. Баялаг үнэхээр арвижиж буй боловч цөөн тооны эрх дархтай давхрааныханд хуримтлагдаж байна. Түшмэлүүдийн нэг хэсэг нь засаглалыг мөнгөөр сольж буй энэ үед “засаглалын капиталчлагдах” үйл явц өрнөж байна. Өөрчлөн ба! йгуулалтын үед үгээгүй ядуу маш олон тооны буюу хүн амын 83% орчим болох тусгаар үе давхрага үүсчээ. Үүний 69% нь өдөр хоногийг аргацааж буй бол 14% нь өмсөж зүүж чадахгүй цадтал хооллож ч чадахгүй байна. Дараагийн асуудал ирээдүй үеийнхнээ тонон дээрэмдэх замаар хөгжиж байгаа нь хүрээлэн буй орчны нийтлэг доройтлоор илэрнэ. Цөлжилт маш их эрчимтэй явагдаж байна. Одоо цэвэр гол мөрөн үлдээгүй бөгөөд өөрчлөлтийн он жилүүдэд Шинжаанд 168 гол ширгэжээ.
Экологийн гарз хохирлыг бодитоор авч үзэх юм бол эдийн засгийн өсөлт ерөөсөө гараагүй гэсэн үг. Энд Америкад Бээжин, Шанхай, Шэньжэн болон Гуанжоу хотуудын хөгжил цэцэглэлтийг жишээ болгодог юм л даа. Тиймээ энэ 4 хот бол Хятадын шинэчлэлийн үлгэр жишээ үзүүлэн боловч энэ үзмэрийн хоргоны цаад руу өнгийгөөд үз дээ. Тэнд та бүхэн ХАА-н уналт, улсын үйлдвэрүүдийг даяар нь хамарсан дампуурал, маш их үгээгүйчүүдийн давхраа үүсч байгааг харж болно. Эдгээр хотуудын хүн ам нь Хятадын 4-5%-иас хэтрэхгүй. Гэвч хэн ч орон нутагт жижиг болон дунд зэргийн хотуудад ядуурал нүүрлэж эдийн засгийн уналтад ороод байгааг олж харахгүй юм. Бас нэг зүйл. Сүүлийн үед Хятадын статистикийн үзүүлэлтийг хуурамчаар гаргах болсон талаар шүүмжилж байна. Үнэндээ ийм л байсан шүү дээ. Хятадын статистикийг 1958 оны “их үсрэлтийн” үед сүйрүүлээд хаячихсан. Тэр үед бүгдийг амжилтын тухай худал хөөргөсөн тайлан гаргахад чиглүүлж байсан нь хожмоо улс төрийн соёлын салшгүй хэсэг болсон билээ. Хүрсэн амжилтын тухай статистик үзүүлэлтүүд нь өдөр тутмын амьдралаас заримдаа хаа хамаагүй хол зөрөх нь бий.
-Өнгөрсөн 3 болон 4 сард зүүн хойд Хятадад халагдсан ажилчдын жагсаал цуглаан болсон гэж дуулсан. Энэ нь хятадын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?
-Олон хүн Хятадад өөрчлөлтийн үйл явц үрлгэлжилж байгаа гэж үзэж байгаа. Би энэ ойлголтыг залруулмаар байна. 80-аад оны эхний идеалист өөрчлөлтүүд нь 90-ээд оны дунд гэхэд зогссон юм шүү дээ.
90-ээд оны сүүлч гэхэд үндсэндээ шинэ нийгмийн бүтэц үүсч ашиг хуваарилах систем бүрэлдсэн. Таны дурьдсан Ляоян дахь жагсаал нь өөрсдийн ялгаварлан гадуурхагдсанаа болон хятадын өөрчлөлтийн үр шимийг үзээгүй гэдгээ мэдэрсэн хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг. Энэ улс “мөнхийн ажилгүйчүүд” болсон. Тэднийг ахин мэргэшүүлнэ гэж үгүй. Залуу хүмүүсийг сургаад авах нь дээр гэж үзнэ. Зарим нь шүүрдэх, цэвэрлэх, гутал загнах мэтийн ажил олж болох юм. Хятадад мэргэшээгүй ажиллах хүчнээр дутна гэж үгүй.
-Хатагтай Хэ, та бол бүх дэлхийд Хятадын авилгалыг илт шүүмжлэгч гэдгээрээ алдаршсан хүн. Та одоо гадаадад гараад жил боллоо. Гаднаас нь харахад энэ асуудал яаж харагдаж байна? -Хятадын нийгмийн хөгжилд авилгал маш том саад тээг болж ирсэн. Түшмэдүүдийн хувийн ашиг хонжооны төлөөх улайрал нь нийгмийн эрх зүйн системийг бүхэлд нь албан хаагчдын зан суртахууны үндсийг ч эвдэн сүйтгэж байна. Би энэ бүхнийг гаднаас нь харж байхад авилгалын хэмжээ далайцаар Хятадтай ямар ч орон эгнэхгүй юм гэж бодогдож байна. Энэтхэгт авилгалын түвшин их өндөр боловч боловсролын систем нь манайхаас арай бага идэгдсэн юм шиг байна. Дипломын наймаа л тэгж их газар аваагүй байна шүү дээ. Энэтхэг, Индонезид түшмэдүүд нь авилгалд идэгдсэн ч гэсэн эрүүлийг хамгаалах байгууллагуудад нь авилгал их биш юм.
Эдийн засгийн талаас нь авч үзвэл эрүүл мэндийн салбар нь “худалдаачны мэдлийнх” буюу хүмүүс тусламж эрж ханддаг эмч нарын гарт бүх юм байдаг зах зээл. Үнэндээ хятадын эмч нарын дунд хээл хахууль авах нь маш өргөн дэлгэр болсон. Боловсрол ба эрүүл мэндийн салбараас үндэстний ирээдүйн чанар чансаа болон эрүүл мэнд хамааралтайг огт мартаж болохгүй. Хүмүүс надаас Хятадын авилгалыг шүүмжлээд байх юм, Хятадын эсрэг юм уу гэж асууж байдаг. Би үүнд нь ХКН-ын боловсролын салбарт олсон хамгийн том ололт нь өөрийгөө Хятад үндэстэнтэй адилтгаж хятадын таван мянганы настай соёлын хамгийн шилдэг ололт гэж төсөөлөл үүсгэж байгаа явдал юм гэдэг. Үнэн хэрэгтээ ХКН бол тодорхой ашиг сонирхлын бүлэглэл юм шүү дээ. Иймээс би авилгалыг улс үндэстнийхээ урт удаан хугацааны эрүүл саруул хөгжлийнх нь ашиг сонирхлын үүднээс шүүмжилдэг юм.
– “Авилгалтай тэмцэх юм бол ХКН сүйрнэ, тэмцэхгүй бол Хятад сүйрнэ” гэсэн үг байдаг. ХКН авилгалаас ангижирч чадах уу?
-Би хэлдэг л дээ, засаглал нь ардчилсан байна уу захиргаадалтын байна уу хамаагүй аль ч нөхцөлд авилгалтай амжилттай тэмцэж ирсэн жишээнүүд байна шүү дээ. Авилгалыг захиргаадалтын аргаар ялсан Сингапурыг аваад үз л дээ (Энд коммунизмын үлдэгдэл захиргаадалт нөгөө талд зах зээлийн харилцаа уламжлал болсон орнуудын хувьд захиргаадалт гэдэг нь тэс өмнөө ойлголт гэдгийг та бүхэн эрхбиш ялгана бизээ. Орч.).
Хятад орон бол авилгалтай захиргаадалтын аргаар амжилтгүй тэмцэл явуулсны үлгэр жишээ юм. Авилгалтай хийх тэмцэл нь олон нийтийн хяналтгүйгээр бүтэшгүй бөгөөд ноёлогч ангийг харж хянаж нээлттэй үзэл бодлоо илэрхийлж чаддаг олон нийт байх ёстой. Хятадын дотоодын ээдрээтэй асуудлуудыг гаднаас тэр дундаа саяхан Хятадыг элсүүлсэн ДХБ-ын дүрэм журмын тусламжтайгаар шийднэ гэж найдах үндэс үгүй. Харамсалтай нь ХКН бүр эсрэг зүгт зүтгээд байгаа юм. Бүх бие даасан болон эсрэг хүчнүүдийг “өлгийд нь боомилох” хэрэгтэй гээд бүр Зян Зэминий илтгэлд хэлчихлээ. Үг хэлэх эрх чөлөөг хааж боох нь бүр илүү чангарлаа, дээр нь Интернэтийг засаг төр хяналтандаа авах гэж бүх хүчээрээ үзэж байна. Гэвч дээдчүүд өөрсдийгөө хянана гэж хуучнаараа хичнээн зүтгээд ч хамгийн сайн мэс засалч өөртөө хагалгаа хийж чаддагүйн адил энэ нь амжилт олох үндэслэлгүй (Манайд Авлигатай тэмцэх газар байгуулаад ямар амжилтанд хүрэв дээ. Орч.) Одоо өрнүүлж буй “авилгатай хийх тэмцэл” нь эрх мэдлийн төлөө тэмцэл юм. Өрсөлдөгчөөсөө ангижрах хамгийн шилдэг арга нь түүнийг авилгалд буруутгах бөгөөд тэгэхгүй бол нөгөөх чинь чамтай ингэж л тооцоо бодно шүү дээ. Маш амархан байгаа биз.
-Оросод ч авилгалын асуудал багагүй бөгөөд манайхан Хятадын авилгачдыг олноор нь буудаж цаазлахыг жинхэнэ авах үлгэр дуурайлал гэж үздэг юм даа.
– Би тэгж бодохгүй байна. Хятадын засаг захиргаа зарим нэг мафийн бүлэглэлүүдэд цохилт өгсөн л дөө. Гэвч эдгээр бүлэглэлүүд хаанаасаа гараад ирэв тэгээд яагаад эд нар цөөрөхгүй байна? Тэдгээрийг засаглал нь өөрөө төрүүлж өөрсдийн бариад авч чадахгүй бүр их бохир зүйлийг түшмэлүүд шийдэхийн тулд дээрэмчдийн бүлэглэлүүдийг байлгаж байдаг юм. Одоо ч бүр дээгүүрээ хөрөнгө чинээлэг эрх мэдэлтнүүдтэй найрч доогуураа бол эдгээр дээрэмчидтэй найрч амьдардаг хэв шинж тогтоод байна. Мафийн бүлэглэлүүд нь орон нутгийн олон нийтийн амьдралд нөлөө бүхий болоод байгаа. Энэ нь маш ноцтой байдалд хүрээд хэдэн хүн буудсанаар шийдэгддэг асуудал биш болчихоод байна. Ингэхлээр оросуудыг албан ёсны суртал ухуулгад автагдаж дэг журам чангатайгаасаа ч юм уу хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний элбэг дэлбэгээс ч болоод юм уу Хятадыг илүү хүчирхэг гэж бодож болохгүй гэж хэлэх байна. ЗХУ-ын жишгээр улсаас удирдан чиглүүлж байсан аж үйлдвэржүүлэлтийн хүрээнд боссон эхлэлийн үйлдвэрлэлийн бааз задран унахад тун ойр болсныг анхааралдаа авах хэрэгтэй. ХАА-н байдал ч тун хүнд тариачид маш бэрх нөхцөлд байна.
Өөрчлөлтүүд ийн он жилүүдэд бүтээгдсэн үйлдвэрлэлийн хүчин чадлаар л үндсэндээ өргөн хэрэгцээний бараа таваарыг үйлдвэрлэж байна. Энэ нь ч бүх хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж байгаа ч зах зээлд хэрэгцээгүй аж үйлдвэрийн хүчин чадлын илүүдэл гэж бас нэг асуудал байгаа. Би ердөө манайд байгаа жинхэнэ хүндрэлтэй асуудлуудыг одоогоор барьж аваагүй байгаа бөгөөд ухрах байдал ч харагдаж эхэллээ л гэж хэлэх гэсэн юм. Орос Хятадыг харьцуулах юм бол нэг нийтлэг юм бий нь бүхнийг амаараа хийдэгт байна. Оросод энэ нь амаараа ярих эрх чөлөө байдаг бол Хятадад амаараа дамжуулан ходоодоо дүүргэх боломж байна. Хэдийгээр танай ардчилсан улс төрийн систем нь төгс төгөлдөрийн үлгэр жишээ болох болоогүй боловч та бүхэн өөрчлөн байгуулалтын хамгийн хүнд үе шатыг дуусгаж чаджээ. Оросуудын хувьд яарах хэрэггүй бөгөөд зөвлөлтийн коммунизмын 80 жилийн үр урхгийн төлөө дор хаяж хэдэн арван жил зарцуулах нь юу ч биш юм гэдгийг бодолцох ёстой.
-Гадаадын эрдэмтэд азийн эдийн засгийн амжилтууд тэр дундаа хятадынх күнзийн ёс суртахуунд үндэс нь байна гэх юм. Харин та Хятад дахь ёс суртахууны хямралын тухай үргэлж бичих юм.
-“Күнзийн капитализм” гэдэг бол шинжлэх ухаан дахь савангийн хөөс юм даа. Ийм юм байхгүй. “Соёлтой Хятад” гэсэн баримтлалыг дэмжих гэж Америкад амьдардаг хятад хэлтэн эрдэмтдийн гаргаж ирсэн зүйл.
Хятадын засгийн газар болохоор эх газрын Хятадыг тойрон хүрээлсэн “улс төрийн Хятад, “эдийн засгийн Хятад” нь хятадын капитал байгаа дэлхийн өнцөг булан бүртэй хэлхээ холбоо үүсгэх мөн “соёлтой Хятад” нь болохоор күнзийн үнэт өвийг тойруулан манай гаригийн хятадуудыг нэгтгэх хөгжлийн тактикийг баримтлах чигтэй байгаа юм. Хятад улс улс орноо хүчирхэгжүүлэхийн тулд энэ “гурван Хятадын” үзэл баримтлалыг хэрэглэхийг хүсч байна. Гэвч эдийн засгийг хөгжүүлэх оршин тогтнуулахад хүн ам, нөөц, нийгмийн ёс суртахуун болон сайн засаглал буюу илүү шударга, ил тод үр өгөөжтэй засаглал байх ёстой. Эртний хятадын ухаантан Лао-цы улс орныг захирагч нь ард иргэддээ ивээлтэй, хямгач байх ёстой бөгөөд ердийн хүмүүсийн өмнө өөрийгөө тавьдаггүй байх ёстой гэжээ. Одоо бол бүх юм эсрэгээрээ: засаглагчид нь харгис хэрцгий, өөрсдийгөө хязгаарлах тухай яриад ч хэрэггүй. Хүмүүс идэх талхгүй байхад дээдчүүд нь тансаг тусгай онгоц гаднаас өчнөөн сая доллар зарж авч байхад хэн дуртай байхав дээ. Ердийн хүмүүсийн хооронд ч харилцаа таатай биш. Урьд нь нутаг нэгтнээ түшиг тулгуур гэж хардаг байсан бол одоо Сычуаньд гарсан шиг нутаг нэгтнүүд хөршүүд бие биенээ худалдаалж байна шүү дээ. Үүнээс ч дор хүмүүс охидоо, ач охидоо зарах тохиолдол гарч байна. 80-аад оноос гарын үсэг зурсан эдийн засгийн гэрээ хэлцлүүдийг дагаж мөрдөхгүй байх байдал гарч эхэлсэн бөгөөд хамгийн сайндаа 40% орчим нь хэрэгждэг юм шиг байгаа юм.
Энэ нь эдийн засгийн харилцаан дахь итгэлцэл үгүй болж нийгэм дэх итгэлцэл ч байхгүй боллоо гэсэн үг. Энд Америкад хэрхэн бусад хүмүүст итгэх тэднийг хайрлах тухай протестант номлолыг үргэлж сонсдог. Харин манайд Хятадад албан ёсны мэдээллийн хэрэгсэл нь хуурч мэхлэгдэхгүй байхыг, бүр тэр дотроо төрөл төрөгсөд, найз нөхдийн хүрээнд ч ийм юм гарахаас болгоомжлохыг сануулж байдаг. Энэ бол онцгойлон авсан жишээ биш өдөр тутмын амьдрал шүү дээ. Яагаад Хятадад 10-аас дээш насны хүүхдийг ч хүргэж өгдөг авдаг юм бэ гэж асуудаг. Харин хичнээн хүүхдийг худалдахаар хулгайлж байна даа, зөвхөн хуурч мэхлэх замаар ч биш зүгээр барьж аваад л аваад явчихна. Бээжинд 17хон настай гэрийн үйлчлэгч охин таван хүүхэд зарсан хэрэг гарлаа шүү дээ. Нийгэмд төсөөлшгүй итгэлцлийн хямрал үүсчээ, Хятадаас капитал хэрхэн жил ирэх тутам улам ихээр урсан гарч байгааг хар л даа. Түшмэлүүд ердийн хүмүүсээс илүүтэйгээр аюулыг мэдэрч байна, мөнгө салгамагцаа л гадагш нь гаргах гэж яарцгаадаг болж. Саяхан илчлэгдсэн нэгэн өндөр тушаалын авилгачны гэрээс нэгжлэгийн үед таван гадаад паспорт олдсон байна. Олонхи нь баривчлагдахын өмнө гэр бүлээ Америк руу байнга оршин суулгахаар гаргаж амжиж байна шүү.
Орчуулсан Д. Гансүх

Комментариев нет:
Отправить комментарий