Англи хэлнээс орчуулсан Т.А / SOLYARIS
2007 онд АНУ-д хэвлэгдсэн 3 боть энэ номыг саяхан уншиж дууслаа. Түүний дараа
энэхүү сод, түүхэн бүтээлээс бусад хүмүүст хүргэж танилцуулъя гэсэн бодол төрсөн
юм. Монголчууд бид орос оронтой эртнээс хил залгаж хөршийн харилцаатай. Гэсэн
хэдий ч мэддэг, ойлгодог юм шиг хөрш улсад маань өөрийнхөө иргэдээс ч нуун
дарж ирсэн, гуйвуулан өөрчилсөн түүх их бололтой. Олон жил худал суртал
ухуулга, маскны цаана байсан оросын жинхэнэ төрх ямар байв? Оросууд
жинхэнээсээ хэн бэ? Тэд ямар түүхтэй улс вэ? Орос орны гуйвуулагдаагүй түүхийн
талаар, хоригдол гэсэн нэртэй боолын хөдөлмөр дээр тогтож байсан социализмын
талаар илүү ихийг энэ номноос мэдэж болно.