четверг, 1 марта 2012 г.

АМЕРИКЧУУД ХОЁР НҮҮР ГАРГАЖЭЭ



Кубийн иргэн Херардо Эрнандес, Рамон Лабанино, Антонио Герреро, Фернандо Гонсалес, Рене Гонсалес нарыг
тагнуул хийсэн, хүний амь хороох зорилготой хуйвалдаанд оролцсон болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэн буруутгаж, удаан хугацаагаар шоронд хорих ял Америкийн шүүх оноосон билээ. Тэднийг 1998 оны есдүгээр сард Холбооны мөрдөх товчоо баривчилж 2001 оны зургаадугаар сард Майами муж улсын шүүх “хэргийг” нь шийдвэрлэсэн юм. Таван хүний гуравт насаар нь, хоёрт нь 15, 19 жил хорих шийтгэл оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг дэлхий дахинаар эрс шүүмжилсээр байхад уг “хэргийг” дахин хянаж үзэхээс Америкийн Дээд шүүх 2009 оны зургаадугаар сард татгалзсан юм.

Тэгвэл кубачууд энэ таван хүнээ эх орныхоо аюулгүй байдлын төлөө эрх чөлөөгөө хасуулсан баатрууд хэмээн үздэг. Ийн үздэг хүн дэлхийн олон оронд бий. Францын профессор Салим Ламранийн үзэж буйгаар 1959-1997 оны хооронд АНУ-ын зүгээс Кубийн эсрэг алан хядах ажиллагаа 5780 удаа явуулсны 804 нь нэлээн өргөн цартай байснаас 78 нь жирийн олон мянган иргэний амийг золиосолжээ. Кубийн эсрэг явуулсан алан хядах ажиллагааны уршгаар 3478 куба хүн амиа алдаж, 2099 хүн насан туршаа эрэмдэг болсон байна. 1959-2003 онд Кубийн 61 нисэх болон хөлөг онгоцыг хууль бусаар саатуулж байжээ. 1961-1996 онд Кубийн эдийн засгийн 67 объектыг хөлөг онгоцноос буудаж байж. Америкийн Тагнуулын төв газар 4000 хүний бүрэлдэхүүнтэй цэрэгжсэн 299 бүлэглэлийн Кубийн эсрэг чиглэсэн үйл ажиллагааг удирдаж 549 хүний амийг хороолгож, хэдэн мянган хүнийг шархдуулжээ. Америкийн тал биологийн зэвсэг хэрэглэн 344000 хүнд өвчин халдааж, 158 хүний аминд хүрсний 101 нь хүүхэд байв. 1982 оны долоодугаар сарын 6-нд буюу ганцхан өдөрт 11400 хүнд өвчний халдвар тараасан байна. Америкийн шүүх Кубийн таван иргэнийг 26 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаагийн гурав нь ноцтой гэсэн ангилалд багтана. Энэ нь Америкийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээр санаатай хуйвалдсан, тагнуул хийсэн, 1996 оны хоёрдугаар сарын 24-нд дөрвөн хүнийг устгахад ухамсартайгаар оролцсон гэж үзсэн байна.
Тэгээд шүүх ажиллагааны явцад гэрчүүдийг заналхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кубийн иргэдийн эсрэг өргөн кампанит ажил өрнүүлж, нийгмээ айхтар улс төржүүлж, шүүгчдэд нөлөөлсөн аж. Түүгээр ч барахгүй хоригдлуудын гэр бүлийнхэнд ихээхэн дарамт үзүүлжээ. Рене Гонсалесийн гэргий, охин хоёрыг нөхөр, эцэгтэйгээ уулзах зөвшөөрөл өгөөгүй төдийгүй Херардо Эрнандесийн гэргийд нөхөртэйгээ уулзахаар АНУ-д очих зөвшөөрөл өгсөн мөртөө ирмэгц нь баривчилж 11 цагийн турш байцаагаад буцаасан аж. Таван куба хоригдлоос Рене Гонсалесыг нь олон түмний шаардлагаар 2011 оны аравдугаар са рын 7-нд сулласан ч гурван жи лийн хугацаанд АНУ-аас гарч явах эрхгүй, эрх баригчдын хараа хяналтын дор байх юм. ОХУ-ын Төрийн Думээс АНУ-ын Конгресст хандаж 2007 онд гаргасан мэдэгдэлд “… үнэн хэрэг дээрээ бол Кубийн эдгээр иргэдийг Америкийн нутаг дэвсгэр дээр Кубийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн дотор нэвтэрч орсонд нь хорсож буруутгасан. Гэтэл тэд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан тагнуулын ямар ч үйлдэл хийгээгүй юм. Харин ч тэдний олж авсан мэдээлэл нь Куба, Америк хоёрын харилцааг хэвийн болгох, Америкийн эрх ашгийг хамгаалахад түлхэц үзүүлэхүйц байжээ. Бүрэлдэхүүнд нь Холбооны мөрдөх товчооны ажилтнуудыг оруулсан Америкийн Засгийн газрын төлөөлөгчид 1998 онд Гаванад иржээ.
Майамид байдаг Кубийн эсрэг бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагааны тухай материалыг Кубийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд энэ айлчлалын үед Холбооны мөрдөх товчооныхонд өгсөн аж. Хамтарч ажиллах хүсэлтэйгээ үүний хариуд илэрхийлж байсан америкчууд харьж ирмэгцээ Кубийн таван иргэнийг баривчилсан юм…” гэж өгүүлсэн байв. Эх орныхоо төдийгүй Америкийн ч эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тэмцсэн гэж энэ таван хүнийг үзэж буй улс орон, олон улсын байгууллага, алдар нэрийг нь манай гариг даяар андахгүй мэдэх цуутай хүмүүс, эрдэмтэд, тэднийг суллахыг, тэдэнд шударга хандахыг шаардсаар байна. Энэ тэмцэлд Нобелийн шагналтнууд нэгдэж буй. Энэ тэмцэлд Ромын хамба лам агсан II Иоанн Павел дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. Энэ тэмцэлд америкчуудаас ч оролцож байна. Ерөнхийлөгч Клинтонд нь Кубийн асуудлаар зөвлөж байсан Ричард Нунчио “Таван кубийн хэрэг” АНУын аюулгүй байдалд хор хохирол учруулаагүйг гэрчлэгчдийн нэг байв. 13 жилийн өмнөөс хууль бусаар хоригдож буй таван куба хүний нэг нь болох Антонио Герреро зураач хүн байв. Түүний уран зургийн үзэсгэлэнг Америкийн Сиэттл хотын багш нарын холбоо гэдэг үйлдвэрчний байгууллага ивээн тэтгэж энэ оны нэгдүгээр сарын 13- нд нээжээ.
Үзэсгэлэнг хоёрдугаар сарын 10 хүртэл ажиллуулсан байна. Кубийн иргэдийг суллуулахын төлөөх тэмцэл, хөдөлгөөн энэ жил бүр ч эрч хүчээ авч байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой ч холбоотой байж мэднэ. Кубийн хувьд АНУ-ын явуулж ирсэн бодлогын алдааг засна гэж Барак Обама мэдэгдээд удаагүй байна. Тэгээд ч тэр үү, таван кубийг суллахыг шаардсан ил захидлыг Обамад илгээх кампанит ажил эхэллээ. Өмгөөлөгчид нь эдний хэргийг дахин нягталж үзэхийг АНУ-ын Дээд шүүхэд хүсэлт болгосныг ялангуяа улстөрчид дэмжиж буйгаа илэрхийлэх боллоо. Тухайлбал, Европарламентын 75, Мексикийн депутатуудын танхимын 85, Их Британийн Парламентын ний тийн танхимын 87, Шотландын парламентын 11 гишүүн, Бразилийн Үн - дэсний Конгрессын 138 депутат, 17 сенатор, Ирландын төлөөлөгчдийн танхимын 33 депутат тэдний дунд байна. Чили, Бельги, Герман, Японы парламентчид ч санал бодол нэгтэй буй.

Комментариев нет:

Отправить комментарий