Израилийн Агаарын цэргийн хүчин 10 дахь өдрөө цохилт өгч байна. Газын зурвас дахь байнуудад хоногг нэг, хоёр, долоон удаагийн цохилт өгч байна. Хариуд нь хил орчмын бүс нутаг, Израилийн хот, суурингууд руу 20,40,80 пуужин харвана. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентад үг хэлэхдээ, Лалын жихадын ардын эсэргүүцлийн хороодын пуужингийн бригад Тегераны тушаалаар ажиллаж байна хэмээн нотлов.
«Ахмадинежад биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Ингэхийн тулд түүнд цөмийн зэвсэг ашиглах хэрэггүй. Террорист бүлэглэлүүдийн дээр Ираны цөмийн сүрдүүлэг хэлбэрийн халхавч байхад тэд ичгүүр сонжуураа бүр ч алдана. Тиймээс тэднийг дарах бүр ч хэцүү юм» гэж Израилийн Мэдээллийн сайд Юлий Эделыитейн үзэж байна.
Хэрэг дээрээ, энэ нь Ираны «мессеж» юм. Цөмийн хөтөлбөрт цэргийн дохилт өгөх гэсэн аливаа оролдлого нь хойд талаас «Хезболла»-гийн отрядуудын, өмнөөс ХАМАС-ын бригадуудын халддагыг дагуулах аюултай юм. «Энэ нь эцсийн эцэст террорын асуудлыг шийдэхийн тулд бид Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хөдлөх ёстой болохыг дахин нотолж байна» гэдэгт Изралийн Ерөнхий сайдын зөвлөх Алекс Сельский итгэлтэй байна.
Энэ нь Ирантай дайтна ч гэсэн үг биш. Харин дайны өмнөх өдөлт. Хоёр тал байдлыг ажиглаж, зэвсгээ туршиж, байлдааны ажиллагааны тактикаа сонгож байна. Израилийн хот, тосгодод түгшүүрийн дохио өнгөрсөн долоо хоногийн турш хангинав. 200-аад пуужин 7, 15, 30, 40 километрийн алсад тусна. Газын босогчдын байлдах чадал шинэ түвшинд гарчээ.
Пуужин тусч буй газруудад нэг сая хүн аж төрдөг. 130 мянган хүүхэд аргагүйн улмаас амарч, хоргодох байранд толгой хоргодно. Байшин барилга нурж, шил цонх хагарч, дэлбэрэлтийн долгион давалгаална. «Бидэнд маш их түтшүүртэй байна. Би Ленинградын бүслэлтийг тэсч гарсан хүн, харин энд хоёр дахь бүслэлтэд байгаа юм шиг үнэхээр хүнд байна» гэж өндөр настан Ева Финкелынтейн ярьж байна.
Газын зурвасаас холгүй орших эмнэлгүүд энэ өдрүүдэд хээрийн эмнэлэг шиг л ажиллав. Шархдаж гэмтэгсдийг тусгай тасагт хүлээж авна. «Энэ удаа амь үрэгдсэн хүн алга. Харин дунд зэргийн хүндрэлтэй шархдагсад байна. Буудалцааны бүсэд аж төрдөг хүмүүс сэтгэл санааны хүнд хямралыг туулж байна» гэж эмнэлгийн ерөнхий эмч Барзилай Рон Ловель ярьжээ.
Хүн ам олноор суурыпсан газруудад Израилийн ноухау болон «төмөр халхавч»-ийн системүүдийн гурван шугам бий. «Кассам», «газар газар» ангиллын пуужин болон минометын сумнуудын ихэнхийг чухам пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах энэ систем устгана. Гал нээх бүрт хэдэн сая шекель зарцуулагдана, харин хүмүүсийн аюулгүй байдал ямар ч үнэгүй байна.
«Газын пуужин нам өндөрт нэг минут орчим нисч байна. Урьд нь бид хүчин мөхөс байсан, одоо «төмөр халхавч» бидэнд суурингуудад аюул учруулж буй объектуудыг олж тогтоон нэг эсвэл хоср амдан сөнөөгчөөр устгах боломж олгож байна гэж Израйлийн Пуужингийн довтолгооноос хамгаалах ангийн дарга Дорон Гавиш тайлбарлав.
«Тэд одоо зэвсгийн ажиллагаагаа, хамгаалалтын хэрэгслээ шалгахын тулд харилцан цохилт өгч байна. Гэхдээ бидэнд хариу барих бэлэг, тэдний эсэргүүцэж чадахгүй хүчтэй пуужингууд бий» гэж Газын зурвас дахь «Лалын жихад»-ын удирдлагын төлөөлөгч Ахмед аль-Мудальяль ярьж байна.
Цэргийн ямар ч мөргөлдөөний зарчмын асуудал бол боломжийн хохирол учруулахад оршдог. Тэгээд ч энэ нь хоёр талын мэдрэлд нөлөөлөх тоглоом байдаг. Израильчууд улс орноо «төмөр халхавч»-тай болгохоор яарч байгаа бол Ираны удирдагчид Израйлийг газрын хөрснөөс арчихад есхөн минут хангалттай болохыг нотолж байна.
«Израильд хүчтэй" цохилт өгөх хангалттай хүч Тегеранд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Ливаны хоёрдугаар дайны үеийнхээс илүү гарах асуудал бидэнд үүсэхгүй. Үүний сацуу Ираны цөмийн объектуудад бид цохилт өгөхөөс АНУ илэрхий зайгаа барьж байна. Гэхдээ манай арми энэ ажиллагааг бие дааж явуулах хангалттай нөөцтэй» гэж 2007-2009 онд Израилийн ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Дани Ардити ярьжээ.
Израилийн Youtube-ийн аваргаар цөмийн цохилтыг харуулсан сонирхогчийн зохиомж шалгарсан байна. Бөмбөгдөлтөөс зугтан нэгэн гэр бүлийнхэн орон гэрээсээ дайжна. Янз бүрийн хүчтэй пуужингууд дэлбэрнэ. Битүү гэмтэл авсан хүүхдийг замын хажуу руу аваачна, мөн гэдсэндээ шарх авсан цэргийг аваачна. Газар дээр цөмийн дэлбэрэлтийн аварга том мөөг үүснэ. Үүгээр дүрс бичлэг дуусна. Иран Израильд хэзээ цөмийн цохилт өгөх бол?
Онцгойрох юмгүй аварга том хайрцаг, хамгаалачттай хаалга, өргөст тортой өндөр хашаа энэ бол Израилийн жанжин штаб. Аюулгүй байдлын албаны ажилтан газар дороос гарч ирэх хүртэл энд нэг минут гаруй хүлээх хэрэгтэй байдаг. Хаалгануудын цаана, энэ байшинд Ираны дөмийн объектуудыг устгахад израильчуудад хэдий тооны бөмбөг хэрэгтэй болох, Израилийн АЦХ-ий шатахуун тээгч хэчнээн онгоц агаарт байнга байгаа талаар шннжээчид хэрхэн маргахыг ажиглаж сууна.
Энд төлөвлөгөө боловсруулж суугаагүй, бүх төлөвлөгөө аль хэдийн бэлэн болсон. Израилийн цэргийнхэн зөвхөн тушаал хүлээж байна.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"

Комментариев нет:
Отправить комментарий