АНУ-ын Зэвсэгт хү- чин 1945 оноос өнөөг хүртэл Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод, Африк, Ази, Латин Америкт дэгдсэн мөргөлдөөн, дайнд оролцсоор ирсэн билээ. 1950-1953 онд Солонгосын дайнд АНУ-ын 350 мянган цэрэг, 1000 танк, 300 гаруй хөлөг онгоц оролцсон бол 1961 онд Кубын удирдагч Фи дель Кастрогийн дэглэмийг унагахын тулд ПлайяХирон руу дайрсан. 1965-1973 онд Вьетнам, 1964-1973 онд Лаос, 1983-1985 онд Гренада, 1986 онд Ливи, 1989 онд Панам, 1991 онд Кувейт, 1993 онд Ирак, 1998 онд Афганистан, Суданд цэргийн ажиллагаа явуулжээ.
Хагас зуун дамнан үргэлжилсэн дайн, тулаан “хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих, цөмийн зэвсгийг устгах” гэсэн халхавчтай байлаа. Гэвч Афганистанд алба хааж буй америк цэрг үүд энгийн иргэд рүү буудаж, Иракт “байгаа” цөмийн зэвсгийг Ж.Буш олоогүй. Хүний газар нутагт энхийг сахиулах гэсэн америкчуудын хэнээрхэл дэлхийг хэрж, олон мянган хүний амь насыг авч одсон. Арабын ертөнцийг донсолгосон хавар ч бас америкчуудын оролцоогүйгээр дуусахгүй нь. Ливийн энгийн иргэдийг хамгаалах ажил лагаа дууссан ч цаана нь Сири, Иранд дайн дэгдээх сураг сонсогдох болов.
АМ.ДОЛЛАРЫГ АВРАХ “АМЬ ТАРИА”
Дайн өдөөх, зөрчил дэгдээх нь АНУ-ын санхүүгийн системд “амь тариа” болдог нь амьдрал дээр нэг бус удаа батлагдсан. Хэдхэн центийн өртгөөр хэвлэсэн долларын дэвсгэртээр улс орнуудын хөдөлмөрөөр бий болсон бүтээгдэхүүн, баялгийг худалдан авдаг тогтолцоогоо тэд дайнаар “тэжээдэг”. Америкийн зэвсгийн үйлдвэр үүд захиалгад дарагдахын зэрэгцээ дайныг дагасан асар их мөнгө эрх чөлөөний орон руу урсана гэсэн үг. Дайн дэгдсэн бүсийн дэд бүтцийг сэргээхээс эхлээд ам.долларыг “амь оруулах” боломж мундахгүй. Үүний зэрэгцээ газрын тос, геополитикийн ашигтай байрлал гээд америкчуудын шүлсийг асгаруу лах зүйл зөндөө.
АНУ-ыг “моодонд оруулах” арга бол ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх. Зөрчил, дайн нь ам.долларын эрэлтийг автоматаар нэмэгдүүлдэг санхүүгийн энэ пирамид Америкийг дэлхийн “жандарм” байлгах хамгийн том шалтгаан гэдэгтэй санал нэгдэх шинжээч олон. 2008 оны санхүүгийн хямралын дараа ч бүрэн сэргээгүй байгаа Америкийн эдийн засагт “амь тариа” биш юм гэхэд “эм” зайлшгүй хэрэгтэй.
Бостоны эдийн засгийн их сургуулийн профессор Лоуренс Котликофф “Шуудхан хэлэхэд Америк дампуурч байна” хэмээн онцолжээ. Энэ оны эхний сарын байдлаар АНУ-ын өр 15.3 их наяд ам.долларт хүрч, ДНБ-ийнхээ хэмжээнээс давсан байна. Дампуурахгүйн тулд америкчууд гарц хайж буйг ч ажиглагчид онцлох болов.
Энхийн зорилгоор уран баяжуулж буй нэрээр цөмийн зэвсэг хийж байж магадгүй гэх хардлагад өртөөд буй Иран руу АНУ, Израиль цэргээ оруулж магадгүй гэсэн таамаглал ч ам.долларыг аврах “амь тариа” болохыг үгүйсгэх газаргүй. Дэлхий нийтийн нүдэнд “тиран” болж харагдахгүйн тулд АНУ өөрөө дайныг эхлэхгүй, харин дайтаж буй талуудын аль нэгийг нь дэмжинэ гэх хувилбар ч байна. Энх тайвны нэрийн өмнөөс Израиль Иран руу довтолбол Америк зэвсэг, мөнгө гээд шаардлагатай бүхнээр туслах нь дамжиггүй.
ГЕОПОЛИТИКИЙН НОЁРХЛОО АЛДАХГҮЙ БАЙХ АРГА
Аль нэг улс цөмийн зэвсэгтэй байлаа гээд энэ нь тэдэн рүү дайрах, бөмбөгдөх, талах шалтгаан огтхон ч биш. Олон улсад аюул тарьж магадгүй гээд байгаа Иран, БНАСАУ сүүлийн 50 жилд хэн рүү довтлов? Гэтэл сүүлийн 10 жилд Америк хэдэн улс руу цэргээ оруулав? Америкчууд хэдэн арван дамжин, хүний нутагт дайтсаар ирснийг бэлхнээ мэднэ. Иранд цөмийн хэдэн зэвсэг байна вэ? Албан ёсоор нэг ч байхгүй. Таамаглал төдий зүйлээр халхавч хийн, дайн өдөөхдаа гарамгай америкчуудын эл бодлого энэ удаад ам.долларыг аврах гүй ч байж мэднэ. Нөгөөтэйгүүр, АНУ-ын эдийн засаг, улс төр, цэргийн бодлогын ноёрхол төгсгөл рүүгээ ойртож, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй орнууд хүчирхэгжиж байна хэмээн ажиглагчид онцолж буй.
Геополитикийн ноёрхлоо алдахгүйн тулд дайн дэгдээж, түүндээ ялах нь америкчуудын хувьд хамгийн бодит, шалгарсан арга болж магадгүй нь. Дэлхийн I,II дайны дараа ч мөн ийм л байсан. Дэлхийн I дайнд ялсан орнуудын дотор ч геополитикийн статусаа америкчууд шиг дээшлүүлж чадсан нь үгүй. Хожмоо ЗХУ задарсан нь Америкийн гол өрсөлдөгчийг үгүй хийсэн хэрэг. Барууны ажиглагчдын үзэж буйгаар 2025 он гэхэд БНХАУ улс төр, геополитикийн бодлогоороо дэлхийд тэргүүлнэ хэмээн таамаглаж буй. Үүнд саад болохын тулд АНУ том дайн дэгдээх хэрэгтэй болно. Югослав, Афганистан, Ирак руу цэргээ оруулснаар америкчууд орон нутгийн чанартай, бага зүйл хожсон бол том тоглогчийг дайнд оруулснаар илүү их зүйл хожих боломж бий.
О.ЖАРГАЛ
Комментариев нет:
Отправить комментарий