Оросын тоймч Вадим Трухачевын нийтлэлээс товчлон хүргэж байна.
Хятадууд арми, цагдаагийн зардлаа нэмэхийн зэрэгцээ улстөрийн өөрчлөлт хийхээ мэдэгдлээ.
Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао “Хэрэв улс даяар улстөрийн өөрчлөлт хийхгүй бол эдийн засгийн өсөлт саарах магадлалтай. Гэхдээ манай аварга том улсад аливаа өөрчлөлт, шинэчлэлт, “социалист ардчиллын бодлого”-ыг зөвхөн хүн амын дэмжлэг, үүссэн дотоод нөхцөл байдалд тохируулан явуулах боломжтой” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Хятадын хөдөө тосгодын өөрийгөө удирдах буюу захиргаагаа шууд сонгодог туршлагыг эерэг хэмээн үнэлжээ.
Гэхдээ одоогоор байдал хэвээр байна. Хятадууд эрх баригчдаа бүх нийтийн нууц санал хураалтаар тодруулдаггүй. Түүнчлэн урьдын адил дараагийн хүнээ хэдийнэ нэрлэчихсэн. Жишээлбэл, Хятадын тэргүүлэгч Ху Жинтаогийн залгамжлагчаар Си Цзиньпин тодорсон. Энд нэг ч сөрөг нам байхгүй. Үүний зэрэгцээ Коммунист намын эгнээнд бизнесмэнүүд олноороо элсэж байгаа юм.
Хятад улс дэлхий нийтийн хандлагыг үл тоон, Төвд, Шинжаан Уйгарын автономит бүсүүдэд бослогыг шууд дарсаар байгаа. Харин АНУ одоогоор Хятадад ямар ч хориг тавиагүй байна.
Чухам эдийн засгаас болоод л улстөрийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн бололтой. Хятадын эдийн засаг 2010 онд 10,3 хувь, 2011 онд 9,2 хувь өссөн бөгөөд энэ жил 7,5 хувь болох төлөвтэй. Гэхдээ хятадууд Тянь Ань Мэний талбайн үйл явдал давтагдахгүй байхад ихэд анхаарч байна.
Энэ улсын нийгмийн аюулгүй байдлын зардал 11,5 хувиар өсч, 111 тэрбум доллар болжээ. Тэдгээр мөнгийг цагдаа, шүүх, шоронг сайжруулахад, мөн авлигатай тэмцэхэд зарцуулах аж. Учир нь Хятадад ажилгүйдэл нэмэгдэж, юмны үнэ өсөн, орон нутагт авлига гаарч байгаад иргэд дургүйцэж байна. Нийгэмд баян ядуугийн ялгаа ихэсч, байдал тогтворгүй болсоор байна.
Баян ядуугийн ялгааны түвшинг харуулдаг Жиний коэффициент 0,46 хүрчээ. Гэтэл энэ тоо 0,4 байхад л аюултайд тооцдог билээ. Тэгэхээр Хятадын удирдлага бороохойгоо бэлэн байлгаж байгаа гэхэд хилсдэхгүй.
Хятад улсын дотоодын аюулгүй байдлын зардал нь хоёр жил дараалан Батлан хамгаалахын зардлаас нь их гарсан. Ер нь энэ улсын цэрэг армийн зардал өссөнөөр эдийн засгийн өсөлт буурсан бололтой.
Хятадууд цэргийн зардлаа нэмэх шалтгаан бий. Ази, Номхон далайн бүс нутгийг АНУ өөрийн цэрэг, стратегийн гол сонирхлын бүс гэж зарласан билээ. Тэгээд ч АНУ-ын цэргийн шинжээчид Хятадыг гол сөргөлдөгчөө гэдэг.
Уг нь Вашингтон өнгөт хувьсгал хийхдээ мастер. Тэгэхээр АНУ Хятадын хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрэхгүй гэх баталгаа байна уу. Ийм учраас хятадууд юмыг яаж мэдэх вэ хэмээн арга хэмжээ авч эхэлсэн байх.
Вэнь Зябао тал талд арга хэмжээ авах гэж байгаа нь логик шалтгаантай. Улстөрийн хүрээнд жаахан “сулруулснаар” нийгмийн байдлыг жаахан намжааж, эдийн засгийн өсөлтөө хангана. Арми, дотоодын аюулгүй байдал, иргэний шүүхэд мөнгө хангалттай. Нийгмийн бослого, эсэргүүцэл дэгдэх шалтгаан ч бага. Үүний зэрэгцээ Хятад улс нь Төвд, Шинжаан гээд дотоодын төдийгүй АНУ зэрэг орны гадаадын аюулын өмнө бэлэн байдлаа хангачихлаа.
Тэд ташуур ба чихэр хэмээх найдвартай, шалгарсан аргаа хэрэглэж байна. Ямар ч хямрал, цочролгүй хувьсал. Энэ явдал Хятадын урт түүхэнд бишгүй л нэг гарч байсан даа.

Комментариев нет:
Отправить комментарий