Та сонссон уу? Хятадын Коммунист намын төв байрны ойролцоо буун дуу гарч, төрийн эргэлт хийхээр завдсан гэнэ. Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд тархсан мэдээллийг блогчид өлгөн авч, янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа талаар Бээжин дэх “BBC”-гийн сурвалжлагч бичжээ. Бээжин болон өөр хэд хэдэн хотод танкийн цуваа орж ирж буйг харуулсан зурагнууд Twitter болон бусад сайтуудаар тарж байгаа боловч тэр нь цэргийн парад, бэлтгэл сургуулилтын үеэр авсан хуучин зураг байж магадгүй гэсэн тайлбар дагалдаж байна. Гэхдээ хятадууд ч өөрсдөө үнэхээр ямар нэгэн юм болоод байгаа гэдэгт итгэж байгаа аж. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулж, гэрийн хорионд оруулсан тухай Хятадын Коммунист намын албан ёсны “People"s Daily” сайтаар энэ сарын 15-нд мэдэгдсэн бол Хятадын Коммунист намын өөр нэгэн том албан тушаалтан Жоу Юнканыг баривчилсан тухай мэдээлэл саяхнаас цацагдаж эхэлжээ. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силай, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан нар Хятадын Коммунист намын дарга асан Зянь Земиний талын хүмүүс гэнэ. Хятадын дарга асан Зянь Земинийг одоогийн эрх баригчидтай сөргөлдөх болсон гэсэн мэдээлэл одоо олон хүний анхаарлыг татаж байна.
Чончун хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулахаас өмнө тус хотын Цагдаагийн газрын дарга Ван Лижунь гэгч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын элчин сайдын яамнаас орогнол хүссэн тухай “BBC” мэдээлжээ. н.Үнэнбаатар хэмээх Өвөрмонгол нэртэй Ван Лижунь гэгчийг АНУ-ын Элчин сайдын яаманд хоргодож байхад нь Дотоодыг хамгаалахын зэвсэглэсэн цэргүүд очиж баривчилсан бололтой. Ван Лижунь гэгч Дотоодыг хамгаалахын цэргүүдэд баривчлагдахдаа эсэргүүцэл үзүүлсэн тухай мэдээлэл мөн байна. Юутай ч Хятадын Коммунист намын хараа, хяналтан дор байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугаа хураасан ийм үед интернэт хэрэглэгчид болон блогчид өөрсдийн янз бүрийн таамгийг дэвшүүлсээр байна.
Н.ЭНХ news.mn

Комментариев нет:
Отправить комментарий