четверг, 1 марта 2012 г.

Түвд лам нар өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна



Хятадын эрх баригчдаас Түвдийг чөлөөлөхийг шаардсан Түвдийн залуучуудын хөдөлгөөний гишүүд Цагаан сарын
шинийн нэгэн буюу энэ сарын 22-ноос эхлэн Нью Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны гадна суулт хийж, өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Түвдийн ард түмнийг дарангуйллаас чөлөөлөхийг шаардаж буй уг хөдөлгөөнд Түвдийн хутагт хувилгаадын хойд дүрээр тодорсон гурван лам оролцож байгаа гэнэ. Хятадын эрх баригчдыг утга зохиолын бүтээлдээ хатуу шүүмжлэгч 32 настай Шинза Ринбүчи, 59 настай, Доржи Гялпо, 39 настай Дэнзэн нар НҮБ-аас шинжээчдээ Түвд рүү илгээн, шоронд хилс хэргээр хоригдож буй Түвдийн улс төрийн хоригдлуудыг суллаж, Түвдийг чөлөөлөхөд Хятадын эсрэг нэгдэхийг дэлхийн улс орнуудаас уриалж байгаа юм байна.
Тэд НҮБ-д илгээсэн өргөх бичигтээ “Бид дэлхийн улс орнуудын лидерүүд, Засгийн газруудыг Түвдийн асуудалд анхаарлаа хандуулж, энэ автономит улсад Хятадуудын үйлдэж буй генноцидыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна” гэжээ. 2009 оноос хойш Түвдийн оюун санааны удирдагч, Далай ламыг эх оронд нь авчирч, Түвдийг чөлөөлөхийг шаардсан 23 тэмцэгч зулын болж, энэ хэрэгт олон улсын анхаарлыг татах гэж оролдсон юм. Түвдийг чөлөөлөхийг шаардсан хөдөлгөөний гишүүдэд НҮБ одоогоор ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байгаа гэнэ. Нью Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны гадна майхан барьж, өлсгөлөн зарлаж буй тэдгээр түвд хүмүүсийг цагдаа нар олон нийтийн эзэмшлийн талбайд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэж буруутган майхан, мешокоо хураахыг тушаасан ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дээрх гурван гишүүн шатаж буй Түвдийн төлөө амиа өргөхөд ч бэлэн гэдгээ илэрхийлжээ.















Н.Энх

Комментариев нет:

Отправить комментарий