пятница, 2 марта 2012 г.

Хятадын тагнуулын алба

Үргэлжлэл.
ХЯТАД. 1989 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР
1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын удирдагч асан Ху Яобан гэнэт нас нөгчив. Үүнээс гурван хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд Тянь Ань Минь талбай дээр оюутны анхны бослого гарчээ. /Үүнд ойролцоогоор мянган хүн оролцсон гэдэг/ Хамгийн хачирхалтай нь тэд нас барсан Ху Яобаныг Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас шударга бусаар огцруулсан шийдвэрийг өөрчилж, түүнийг ёс төртэйгээр оршуулахыг шаардсан байна. Дашрамд дурдахад Зүүн Европ дахь “хамба хилэн” хувьсгалын он жилүүдэд Хятадад энэ гинжин сүлжээний бас нэг хэсэг байх бүхий л боломжтой байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. 


БНХАУ-ын эрх баригчид цагийг нь олж тэр цуглааныг тараагаагүй нь уучилж болшгүй алдаа байсан юм.  Ингэснээр тэд сул талаа харуулсан. Үүнийг жагсагчид болон зохион байгуулагчид тэр даруй ойлгосон юм.  Дөрөвдүгээр сарын 20-нд талбай дээр зуун мянга гаран хүн цугларсан тэр үед Хятадын эрх баригчдад хоёр гарц л үлдэв: нэг бол жагсаалыг зэвсэг хэрэглэн хүчээр тараах, нэг бол хэлэлцээр байгуулах. Энд БНХАУ-ын удирдлага ахиад л алдаа гаргасан. Юу гэвэл тэд хувьсгалыг бүр эхний үе шатанд нь дарсан бол илүү амар байх байлаа. Гэвч засгийн газар үүнийг хийсэнгүй, харин ч илт шийдэмгий бус, сандралтын байдалд орсон байв.  Энэ хооронд нөхцөл байдал өдөр ирэх тусам ярвигтай болж байв.  Ингээд арван хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 26-нд “Женьминь жибао” сонинд болж буй үйл явдлыг “засгийн эрх рүү ил цагаанаар дайрч байгаа явдал”, “хуйвалдаан”, “олон нийтийн хэв журмыг зөрчсөн явдал” гэх мэтээр намын үг хэллэгээр тайлбарлан бичиж байлаа.  “Хэдхэн тооны овоорсон хүмүүс” Хятадыг үймээн самуунд оруулан, ардчиллын уриан дор ардчиллын хууль тогтоомжийг нэвтрүүлэх гэж хичээж байна гэж баталж байлаа. Энэ нь бас л Хятадын удирдлагын ахин нэг том алдаа болсон юм. Маргааш өдөр нь Тянь Ань Миний талбай дээр улам олон хүн цугларсан байна.

Дээд удирдлага улам бүр сандралд орж, санал хуваагдаж, цаг өнгөрөх бүрийд байдал хүндэрч эхлэв. Энд тэр тусмаа Чжао Цзыяны биеэ  авч яваа байдал тун ч ойлгомжгүй байв.  Тэрбээр Азийн банкны төлөөлөгчтэй ярилцаж байх үедээ “жагсагчидтай хэлэлцээр явуулах шаардлагатай байна, тэр тусмаа жагсагчдын шаардаж байгаа зүйл бол хээль хахууль, ардчилсан явдалтай тэмцэх гэсэн Засгийн газрын шаардлагатай нийцэж байгаа” гэж мэдэгдсэн байна. Энд Чжао Цзыян нэг хүний эрх мэдэлд байгаа явдлыг шүүмжилж байгаагаа, мөн өмнөх удирдлагаа бүрэн бүтнээр нь огцруулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.  Тэр өөрөө Хятадын төв телевизээр жагсаалын талаарх мэдээллийг цацахыг тушаасан гэх. Тэр үеэр Бээжингийн төвд санаанд оромгүй зүйл болж байв. Цуглаанд улам бүр олон хүн цугларсаар байлаа. Яг л Зүүн Европт болсны нэгэн адилаар төрийн албан хаагчид, ажилчин, тариачид, сэхээтэн гээд жагсагчдыг өрөвдөн, тэдний талд орох хүмүүс нийгмийн улам олон давхрагыг хамрах болсон байна. Хятадын Коммунист намын улс төрийн товчооны нэгэн даргын хүү талбай дээгүүр зугаалж яваад гэртээ ирээд аавдаа: ”Хувьсгал болж байна” гэж хэлсэн тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цацагдав. Зүүн Европын нэгэн адил сөрөг хүчний дийлэнх хэсэг нь залуучууд байсан. Үнэндээ тэр үед Хятадын нийслэл хотод хэдэн сая ажилгүй залуучууд цуглараад байсан юм. Чухам тэд л Хятадын тусгай албад хийгээд армитай цус урсгасан мөргөлдөөнд оролцсон билээ.

Энэ л мөчид Хятадын эрх баригчид ухаан орсон бололтой юм. Болж буй үйл явдал бол үнэндээ гадаадын тусгай албадын явуулсан ажиллагааны үр дүн гэж ярьцгаажээ. Үүн дээр нь гадаадын улс төр судлаачид  “Тагнуулын төв газрын агентууд хийгээд Тайванийн тагнуулын албаныхан талбай дээр байлцаж зөвхөн мөнгө тараах үүрэгтэй оролцсон” хэмээн баталж байлаа.

Хятадын эрх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй байсаар улмаар Бээжин дэх үйл явдлын нөлөөн дор Хятадын бусад хотуудад ч жагсаал цуглаан өрнөхөд хүргэжээ. Хэрэв одоо л эрх баригчид ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй бол коммунист дэглэм яг л Зүүн Европт болсон шиг нуран унах болно гэдэг нь тодорхой болжээ. Эцэст нь тавдугаар сарын 30-нд БНХАУ-ын эрх баригчид хүмүүсийг талбайгаас тайван замаар тараах  оролдлого хийсэн боловч жагсагчид танкуудын давшилтыг цээжээрээ хаан зогсчээ. Байдал ийм дээрээ тулсан энэ үед л “оройтоогүй дээр нь босон үймүүлэгчдийг байгаа бүх хүчээ ашиглан цохилт өгөх” шийдвэрийг гаргажээ.  Цэрэг армийг хэрэглэх шийдвэрийг хэн зөвшөрсөн бэ? Энэ амаргүй шийдвэрийг хаана, хэн гаргасан бэ? Энэ нь одоог хүртэл тодорхойгүй үлдсэн юм. Үнэндээ ийм үйлдэл хийж чадах хүмүүс бол ганцхан “хуучин гвардийнхан” гэж таамаглаж  байв.

Энд бас нэг баримтыг анхааралгүй орхиж болохгүй. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар Хятадын арми жагсагчдыг дарахаар давшилтаа эхлэхэд замд нь автобус, хувийн машинтай хүмүүс гэнэт гарч ирэн саад болж, зохион байгуулалтгүй баахан хүмүүс агшин зуур жинхэнэ байлдааны отряд болон хувирч, танкуудын замыг биерээ төдийгүй “Молотовын коктейль”-ээр хааж байжээ. Энэ нь жагсагчдын бэлтгэл сайтай, цаанаасаа нарийн удирдлагатай байсныг харуулж буй юм. Гэвч төр ч өөрийн хатуу, шийдэмгий нүүрээ харуулж, улмаар танкууд хүмүүс рүү довтолж, хаалтыг сэт татаж гараад, замд хөндөлссөн хүмүүс рүү холын зайнаас гал нээсэн байна.

Энэ бол зөвхөн эхлэл байлаа. Гадаадын ажиглагчдын гэрчилж байгаагаар Хятадын нийслэлийн төвд галт зэвсэг, дэлбэрэх бодис ашигласан жинхэнэ тулаан дүрэлзэн ассан юм. Тэдний хэлж байгаагаар хоёр талын аль аль нь ноцтой хохирол амссан, энд зөвхөн жагсагчид амь үрэгдээгүй, “гудамжинд үй олон цэрэг, цагдаа нарын цогцос хэрцгий тулааны ул  мөрийг илтгэн хэвтэж байсан төдийгүй энд тэндгүй шатаж буй танк, машинаар дүүрэн байсан” гэжээ. Буудалцаан хэдэн өдөр үргэлжилсэн юм. Энд ямартаа ч маш сайн зохион байгуулалттай, төлөвлөлттэй, бэлтгэлтэй үйл ажиллагаа явагдаж байсныг гэрчилж байгаа юм. Болж өнгөрсөн үйл явдлаас харахад сөрөг хүчний удирдагч нар зэвсэгт мөргөлдөөн болж болзошгүй гэдгийг мэдэж байсан агаад үүндээ бэлтгэлтэй байсан байна. Үүний дараа Хятадад онцгой байдал тогтоосон юм. БНХАУ-ын Коммунист нам дотор “бүрэн цэвэрлэгээ”явагдаж, хувьсгалыг дэмжиж байсан Чжао Цзыян болон өөр олон хүмүүс албан тушаалаасаа огцорсон билээ. 

Энэ үйл явдал манай тагнуулын үйл ажиллагааны сэдэвт төдийлөн хамаатай зүйл биш. Хамгийн гол нь чухам Тянь Ань Миний талбай дээрх эмгэнэлт өдрүүдэд Хятад улс өөрийн сонголтыг ухамсартайгаар хийсэн: энэ нь улс орноо амьд авч үлдэж, улс орноо уналтад оруулахын оронд бодит хөгжил дэвшлийг сонгон авсан явдал болсон билээ.  Чухам 1989 оны тавдугаар сарын эхээр өөр Хятадын түүх буюу дэлхий дээрх тэргүүлэх гүрэн болох замын эхлэл болсон билээ.

ДҮГНЭХҮЙ
Хятад улс дайнд зорилготойгоор, бас идэвхтэй бэлдэж байна. Энэ дайн ч гарцаагүй болно. БНХАУ-ын гадаад, дотоод бодлогын онолын үндэслэл бол Дэн Сяопины санаа бөгөөд  Хятадын албан ёсны тэргүүлэгчид цаг ямагт бодлогоо түүний энэ санаанд тулгуурлан баримталдаг. 1990-ээд оны эхээр Дэн Сяопин батлан хамгаалах салбарыг идэвхжүүлэх стратегийн онолыг дэвшүүлсэн. Дэн Сяопин гаргасан тогтоолдоо ийн өгүүлсэн байна: “Шинэ эрин зуунд, хэдийгээр өнөө үед дэлхийн дайн гарах явдлаас зайлсхийж болох ч орон нутгийн дайны хийгээд бүс нутгийн зөрчилдөөнүүд дуусах болоогүй байна. Бид энх тайван руу чин сэтгэлээсээ тэмүүлж байгаа. Гэхдээ энх тайванд хүрэхийн тулд зайлшгүй тэмцлийг даван туулах шаардлагатай. Бид хөгжих ёстой, гэвч хөгжинө гэдэг зайлшгүй батлан хамгаалалтыг шаарддаг бөгөөд энэ нь хэзээд тулалдахад бэлэн байх хэрэгтэй гэсэн үг” гэжээ. “Идэвхтэй”гэдэг үгийг тайлбарлахдаа Дэн Сяопин:” Идэвхтэй батлан хамгаалалт гэдэг нь зүгээр нэг батлан хамгаалалт биш, давших чадварыг ч бас хэлж байгаа юм. Батлан хамгаалалт, давшилт хоёрын нэгдэл нь дайны хөгжлийн хуулийг тусгаж байдаг” гэжээ.  Өөр нэг хэсэгт тэрбээр: “Идэвхтэй батлан хамгаалалт гэдэг нь нэг талаар өөрийгөө хамгаалах, нөгөө талаар бас идэвхтэй довтлохыг  илэрхийлж байдаг” гэсэн байлаа.

Оросын цэргийн эрдэмтэн, хурандаа В.В.Степашин Хятадын байлдааны стратегийг нарийвчлан судалж үзээд “байлдааны үйл ажиллагааны тусламжтайгаар Хятад өөрсдийн тусгаар тогтнолыг хангаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас гадна цаашдаа бусдын газар нутгийг булаан эзлэж, булаан эзэлсэн газар нутгийг бүрэн хятаджуулах зорилготой байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тухайн стратегиэс харахад Хятадын цэргийн ажилтнууд “хилийн зөрчилдөөн, орон нутгийн дайнд цэрэг хүчээ чиглүүлж байдаг” “богино хугацаанд мэдэрч хариу өгөх зарчим” гээчийг боловсруулсан бололтой.

В.Степашины үзэж байгаагаар Хятадын орчин үеийн байлдааны онолд “орон нутгийн дайны” үзэл баримтлал нь нэн тэргүүнд тавигдаад байгаа ажээ. Үүнтэй “стратегийн хил хийгээд амьдрах орон зай” номлол нь салшгүй холбогдож байгаа юм. Энэ номлолын дагуу Хятад улсад “энх тайван хүрээлэн буй орчин” хэрэгтэйгээс гадна, олон сая хүн ам нь биш харин аюулгүй байдлыг хангасан орон зай, амьдрах үйл ажиллагаа хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр Хятадын байлдааны номлолын үндсэн зарчим бол давшин түрэмгийлэх шинж чанар илт буй бөгөөд энэ нь хөрш орнуудад нь илт аюул заналхийлж байгаа билээ.

Үүнийг гэрчлэх нэгэн баримт бол Бээжин хурдан мэдэрч хариу өгөх зарчимд хамаг хүчээ дайчлан, зорилготойгоор нэмэгдүүлэн, шинэчилж байгаа явдал юм. Үүний нэн чухал хэсэг бол сүүлийн жилүүдэд нэн эрчимтэй хөгжиж байгаа агаарын десантын цэрэг, далайн явган цэрэг юм.  Агаарын десантын цэрэг болон далайн явган цэрэг нь хурдан мэдэрч, хариу үзүүлэх хүчний нэгээхэн хэсэг төдийгүй илүү чухал ач холбогдолтой давшилтын ажиллагаанд хэрэглэгдэж болох стратегийн нөөц гэж Хятадын цэргийн удирдлагаас тооцогддог билээ. Дашрамд хэлэхэд БНХАУ нь далайн явган цэргийн тоо хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог билээ.

Хятад судлаач, “Уламжлал” нэртэй Ази судлалын төвийн шинжээч Ж.Ткачик Номхон далайн сав газар дахь усан цэргийн хүчин чадал хөгжиж уршигт аюул нүүрлэж байгаа талаар онцлон тэмдэглэж байна. 2025 он гэхэд Хятад энэ тал дээр дэлхийд ноёрхох болно. БНХАУ-ын цохилтын шумбагч онгоцны тоо тус бүс нутагт Америкийн шумбагч онгоцоос тав дахин их болох ажээ. Улмаар Хятадын шумбагч онгоцууд илүү чухал зорилготойгоор АНУ-ын баруун эрэг хавиар хоёр америк онгоцыг дагуулан эргүүл хийх болно. 

Үргэлжлэл бий...
www.wikimon.mn

Комментариев нет:

Отправить комментарий