вторник, 27 марта 2012 г.

Бээжинд аюулгүй байдлын II зэргийн түвшинг тогтоожээ

Хятадын нийслэл Бээжин хо­тод аюулгүй байдлын II зэр­гийн түвшинг тогтоож, нийт 248 өдрийн турш буюу Хятадын Коммунист намын XVIII Их хурлыг дуустал хэ­вээр байлгах шийдвэр гарчээ.
Өмнө нь зөвхөн Бээ­жингийн Олимпийн наа­дам, Шанхайн ЭКСПО үзэс­гэ­лэнгийн үеэр ийм арга хэм­жээ авч байснаас биш хэзээ ч намын Их хурлын үеэр тэгж бай­гаагүй аж. Иймээс олон улсын тоймчид “Аюулгүй байдлын энэ арга хэмжээ нь Хятадын Коммунист нам доторх тэмцэлтэй холбоотой. Удахгүй улстөрийн салбарт өөрчлөлт гарч болзошгүй” хэмээн тайлбарлаж байна.
Хонгконгийн “Дунсян” сэтгүүлд “Хятадын Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Ху Жинтао хоёрдугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэл аюулгүй байдлын II түвшинд шилжих тушаалыг Бээ­жингийн цэргийн тойрог, Бээ­жингийн гарнизоны анги нэгтгэлд хоёрдугаар сарын 23-нд өгсөн” хэмээн бич­жээ. Түүнчлэн тэр өдөр Ху Жинтао, Вэнь Зябао нар Бээ­жинд аюулгүй байдлын I түв­шинг тогтоох тушаалд гарын үсэг зурсан аж.
Мар­гааш нь Төрийн зөв­лөл, Цэргийн зөв­лөл хамт­ран найман сарын турш Бээ­жингийн цагирган хам­­гаа­лалтыг бэхжүүлэх, Хэбэй, Ляонин, Шаньси, Шаньдун муж болон Тяньзинь, Өвөрмонголд аюул­гүй байдлыг хангах тушаалыг баталжээ.
Одоогоор 42 мянга гаруй офицер, цэргийг амралтаас дуу­­даж ирүүлсэн бөгөөд нийс­­лэлд 58 хөдөлгөөнт, зэв­сэглэсэн харуул 24 цагийн турш жижүүрлэж бай­на. Бээжингийн орчимд байр­­луулсан “газар-агаар” ангиллын пуужин гуравдугаар сарын нэгнээс байлдааны бэлэн байдалд шилжжээ.
Энэ бүх үйл явдал Ху Жин­тао ба Зянь Зэминий бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл хурцадсан үед болж буйгаараа онцлог. “Хятадад маш ширүүн тэм­цэл өрнөж байгаа тул удахгүй цэр­гийн мөргөлдөөн, төрийн эр­гэлт гарч магадгүй” гэсэн таамаглалыг зарим ажиглагч дэвшүүлж байна.
Ху дарга Хятадын Ерөн­хий командлагчийн хувьд 2,3 сая цэрэгтэй армиа хяна­даг. Гэхдээ Хятадад бас нэгэн хүч бий. Энэ бол цэрэгжүүлсэн цагдаа. Өөрөөр хэлбэл аюулгүйн албаны 2,5 сая ажилтан, 1,5 сая зэвсэгт цагдаа гэсэн үг. Тэд Зян Зэминий хүн болох Жоу Юнканы мэдэлд байдаг. Шинжээч Ши Заншань “Арми нь улс орноо хамгаалдаг бол цэрэгжүүлсэн цагдаа нь дотоодод нийгмийн дэг журмыг сахиулах буюу ард түмний эсэргүүцлийг дарах үүрэгтэй. Одоо Ху Жинтао армиа хувийн цэрэгжүүлсэн цагдаа болгохыг завдаж байна. Энэ бол Жоу Юнканд өгч буй дохио” хэмээжээ.
Хонгконгийн “Дунфан жибао” сонинд бичсэнээр гуравдугаар сарын 20-ны шөнө Бээжингийн тэнгэрт цэргийн нисдэг тэргүүд эргүүл хийж байжээ. Өмнө нь ийм үзэгдэл бараг гарч байгаагүй аж. Батлагдаагүй мэдээгээр Хятадын Кремль гэгддэг Жуннаньхайд 19-ний орой буун дуу сонсогдсон гэнэ. Түүнчлэн гуравдугаар сарын 21-нд Бээжингийн Фэнтай дүүрэгт танкууд байрлаж, Бээжингийн тав, зургаадугаар цагирагт цэргийн машинуудын цуваа ажиглагджээ.
Өөр нэг өөрчлөлт гэвэл Хятадын интернэтийн цензур завсарлага авчээ. Улстөрийн маш эмзэг сэдэв болох Тянь Ань Мэний талбайн жагсагчдыг бөөнөөр буудсан тухай, Фалуньгун оюуны дасгал зэргийг Хятадын хайлтын гол систем “Baidu” чөлөөтэй гаргаж өгч байв. Мөн зарим хориотой сайт ч нээгдсэн байна. Ажиглагчид “Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудын тэмцлийн дүнд цахим орон зай хэсэг хугацаанд цензургүй болсон” хэмээн тэмдэглэв.
Хятадын лидер асан Зян Зэминь, мөн Жоу Юнкан, Ли Чанчунь, Бо Силай нарын хориглосон сэдвийг цен­зур­дэхээ больсон нь өөрчлөн шинэч­лэгч Вэнь Зябаог дэмжсэн хэрэг бололтой. “China In Perspective” сайтын редактор Чень Куйдэ “Фалуньгун сургаалыг баримт­лагчдыг ялангуяа Зян Зэминь, Жоу Юнкан нар мөрдөж мөшгидөг. Иймээс энэ хориотой сэдвийг нээсэн нь Зян руу довтолж байгаа хэрэг. Интернэт улстөрийн тэмцлийн нэг хэсэг боллоо. Тянь Ань Мэний бослоготой холбоотой сэдэв Вэнь Зябаод л ашигтай. Тэр түүхийн өмнө хүлээх хариуцлагаа чухалчилж, ард түмний талд байхыг хүсчээ.
Вэнь ухаантай хүн учраас ирээдүйд энэ сэдвийг цагаатгана гэдгийг мэдэж байгаа” хэмээв. Харвардын их сургуулийн Райан Будиш “Хятадын цен­зур маш олон давхар. Тэгэхээр сайтуудыг хааж, нээс­­нээр тэнд юу болж бай­гааг тааварлах хэцүү” гэж байна. Харин “Dynamic Internet Technology”-ийн за­хирал Билл Ся “Цензур багассан нь санам­сар­­гүй тохиолдол биш” хэ­мээв.
М.Цогзолмаа

Комментариев нет:

Отправить комментарий