четверг, 1 марта 2012 г.

Цатгалан хүмүүст бослого хэрэггүй гэдэг зарчмыг Ху дарга мөрддөг

Оросын сэтгүүлч Антон Евсеевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна Хятад улсын дарга Ху Жинтао бол дэлхийн түүхийг бүтээгчдийн нэг. Манай гарагийн хамгийн олон хүнтэй, эрчимтэй хөгжиж буй орны тэргүүн Ху Жинтао бол маш хаалттай хүн юм. Түүний залуу насны талаарх мэдээлэл тун хомс.
Тэрбээр гүн ухаантан Лао Цзыгийн “Ард түмэн жинхэнэ эрх баригчаа мэддэггүй” гэсэн үгийг удирдлага болгосон бололтой. Үүнээс гадна тэрбээр сэтгүүлчидтэй бараг харьцдаггүй.
Ху Жинтао 1985 онд Гуйчжоуны намын даргаар томилогджээ. Ажилдаа ирсэн анхны өдөр утас дуугарахад тэрбээр аваад “Сайн байна уу? Ху сонсож байна” гэжээ. Гэтэл нөгөө үзүүрээс “Юун Ху? Намын даргатай ярья” гэж уурласан байна.
Харин Ху Жинтао маш тайвнаар “Би намын шинэ дарга байна” гэхэд нөгөө хүн ихэд сандарч уучлал хүсчээ. Түүнээс хойш дэлхий дахин “Ху гэж хэн бэ?” гэсэн асуултыг өнөө хүртэл тавьсаар байна. Товарищ Хугийн талаар албаны эх сурвалжууд зөрүүтэй мэдээлдэг. Түүнийг 1942 оны 12 дугаар сарын 21-нд Цзянсу мужийн Тайчжоу хошуунд мэндэлсэн гэдэг ч зарим нь Аньхой мужийн Цзиси хошуу, эсвэл Цзянсу мужийн Тайчжоу хошуунд төрсөн гэлцдэг.
Түүний эцгийг цайны жижиглэнгийн худалдаачин эсвэл цайны компанийн эзэн гэх зэргээр өөр өөрөөр бичдэг. Тэр бүү хэл Ху даргын дунд сургуулийн талаарх мэдээлэл тун авцалдаагүй. Албан намтарт түүнийг онц сурсан гэж байгаа ч үнэндээ голдуу алтан дунд авдаг байсан аж. Гэхдээ ямар ч гэсэн муу сурдаггүй байсан бололтой, 1959 онд Бээжингийн политехникийн алдарт “Цинхуа” дээд сургуульд элсчээ. Ху Жинтао 1964 онд гидротехникийн факультет төгсөөд тэндээ эрдэм шинжилгээний ажил хийж, улмаар Коммунист намын улстөрийн удирдагч болов.
Гидротехникч гэдэг мэргэжлийн ачаар тэрбээр усыг байтугай хүмүүсийг хэрхэн удирдан чиглүүлэхийг сайн мэд­дэг болжээ. Ху Жинтао хэзээ, хаана далан босгох, гол мөрний урсгалыг хазаарлах, мөн хэзээ байгалийн эрхшээлд автан бууж өгөх зарчмыг тогтоож аваад амьдралд хэрэгжүүлсээр ирсэн. Яагаад ч юм Ху Жинтаог 1968 онд Соёлын хувьсгалын үеэр “дахин хүмүүжүүлэх”- ээр Ганьсу муж руу илгээжээ.
Тэрбээр жирийн ажилчнаар барилгын бригадад ажиллаж байсан үеэ дурсах дургүй. Энэ тухай Ху дарга “Энгийн ард иргэдийн талаар төсөөлөлтэй болсон” гэж ярьдаг. Товарищ Ху 1969 оноос техникч, намын үүрийн орлогч, гидротехникийн байгууламжийн барилгын ажлын удирдагч, мужийн Залуучуудын коммунист эвлэлийн дарга, Коммунист залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж, 1985 онд Төв хороонд багтав. Ху дарга 1988 онд Төв өдийн автономит бүсийн намын даргаар ажиллаж байхдаа 1989 оны эсэрг үүцлийг дарсан.
Мөн 1989 онд Тянь Ань Мэний талбайн үйл явдлыг армийн хүчээр дарахыг дэмжсэн лидер үүдийн нэг. Тэр үед Төв Хорооны зарим гиш үүн хүртэл эргэлзэж байжээ. 2002 онд генсек, 2003 онд Хятадын дарга болж, 2005 онд Цэргийн төв зөвлөлийг тэргүүлэв. Жинтао авлигын эсрэг тэмцэж, эдийн засаг дахь төрийн оролцоог дэмжин, шинжлэх ухаанд их хөрөнгө хаях болжээ. Түүний үед Хятад улс сансрын салбараа хүчтэй хөгжүүлж, шинжлэх ухааны төв, техникийн паркийг байгуулсан юм.
Ху дарга Тянь Ань Мэний талбайн сургамжийг мартааг үй. Иймээс тэрбээр “Оюунлаг хүн хийх юмгүй бол дэглэмийн эсрэг тэмцэж эхэлдэг. Цатгалан, хангалуун амьдралтай хүм үүст эсэргүүцэл, бослого хэрэгг үй” гэдэг зарчмыг мөрддөг. Гэхдээ Ху дарга өрнөдийн талыг баримтлагч бус, “Хятадад өрн өдийн либераль үзэл суртал таарахгүй. Манай соёл өвөрм өц онцлогтой” гэдэг. Ху даргатай Хятад улс АНУ-ын эсрэг байр суурийг баримталдаггүй.
Үнэндээ товарищ Ху Хятадын өмнөх удирдагчид шиг ширүүн урсгалт ертөнцөд улс орноо чадварлагаар залж яваа. Ер нь хятадууд хэзээд өөрт ашигтай зүйлийг л мөрддөг хойно. Энэ бол Хятадын уламжлалт гадаад бодлого. Хятадын императорууд “Бүд үүлэг зэрлэгүүд хоорондоо тулалдаж л байг. Харин арай бага аюул учруулдагт нь бид тусална” гэж байсныг түүх гэрчилнэ.
Хятадын Ху даргын хобби бол ном унших. Тэрбээр “Евгений Онегин” зэрэг Оросын уран зохиолыг “Миний үзэл бодол төлөвшихөд их нөлөөлсөн” хэмээжээ. Ху Жинтао кино, театрт их очдог, дажгүй бүжиглэдэг. 69 настай Ху дарга ширээний теннис тоглох дуртай, тамхи татдаггүй, архи ч амсдаггүй. Ху даргын гэргийг Лю Юнцин гэдэг. Тэд хүү, охин хоёртой бөг өөд хамтдаа Комсолмолд ажиллаж байсан аж. Хятадын тэргүүн хатагтай Лю Юнцин Бээжингийн барилгын хорооны орлогч дарга. Хүү Ху Хайфэн нь бизнесмэн, охин Ху Хайцин нь гэрийн эзэгтэй.
М.Цогзолмаа

Комментариев нет:

Отправить комментарий