Арпайогийн хэлснээр бол, энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд оролцогсод түүний төрсний гэрчилгээг авлига өгөх юм уу, залилан хийх магаар олж авсан байж мэдэх хангалттай онцлог байгаа аж. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд оролцогсдын үзэж буйгаар, төрсний гэрчилгээний жинхэнэ эх хувилбар нь цахим хэлбэрээр байсан бөгөөд анхандаа тэр цаасан хэлбэртэй байгаагүй гэж цагдаагийн дарга тайлбарлав. Албан ёсны мэдээллээс үзэхэд, Барак Обама 1961 оны наймдугаар сарын 4-нд Хавай мужийн нийслэл Хонолулу хотод төрсөн билээ. Арпайо бол дүрвэгсдийн талаар тун хатуухан байр суурь баримталдаг нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд нэг бус удаа Латин Америкаас гаралтай хууль бус цагаачдыг “агнах” ажиллагааг зохион байгуулж байжээ. Тэр ч бүү хэл, үүнээс болж түүнийг “Аризоны Гитлер” хэмээн нэрийдэх болсон байна. Харин Мексикийн хар тамхины мафи цагтаа ноён цагдаагийн даргын толгойг авчирсан хүнд нэг сая ам.долларын шагнал өгнө гэж зарлаж байжээ.
www.wikimon.mn
Комментариев нет:
Отправить комментарий