четверг, 22 марта 2012 г.

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завджээ

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завдсан талаар “Theepochtimes.com”сайт мэдээлжээ.
Хятадын “Securities Market Weekly” сэтгүүлийн редакторын зөвлөлийн гишүүн Ли Делинь “Гудамжинд цагдаа, цэргийн техник олон байна. Чонган гудамжийг байнгын хяналтад авчээ. Уулзвар бүрт энгийн хувцастай цагдаа нар зогсож, зарим газарт төмөр сараалж, тор босгожээ” гэж өөрийн блогтоо бичсэн байна.
Хятадын интернэтэд бичсэнээр гол тоглогчид нь Хятадын Коммунист намын тэргүүн Ху Жинтао, Ерөнхий сайд Вэнь Зябао болон цагдаагийн хүчийг хянадаг Жоу Юнкан, дуулиан тарьж огцорсон Чунцин хотын намын тэргүүн асан БоСилай нар байсан гэнэ. Жоу Юнкан анх цагдаагийн хүчээр Ху Жинтао, Вэнь Зябао нарыг баривчлах гэж оролдсон ч тэд бэлэн байдалд байсан учраас бослогыг дор нь дарсан бололтой.

Зянь Зэминь, Жоу Юнкан нар Хятадын Зэвсэгт хүчинд нөлөөтэй ч зөвхөн Ху Жинтао армийг дайчлан хөдөлгөх эрхтэй юм байна. Дээрх мэдээг батлах мэт “Синьхуа агентлаг” гуравдугаар сарын 19-ний 23 цагаас 20-ны найман цаг хүртэл зөвхөн гадаадын мэдээ дамжуулж байжээ. Хятадын нэг блогчин “Зөвхөн Бээжингийн телевиз л гарч байна. Бусад теле суваг бүгд хаагдсан. Өмнө нь ийм юм огт болж байгаагүй” хэмээн бичсэн байна. Энэ талаар Бээжингийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч У Давэй энэ үеэр Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ри Ен Хотой уулзаж байсан тул Чонган гудамжинд онцгой дэглэм тогтоосон” хэмээн тайлбарлажээ.
М.Цогзолмаа

1 комментарий: