понедельник, 12 марта 2012 г.

Хятадын тагнуулын алба

Үргэлжлэл.

Хятадын элит Ардын Чөлөөлөх армийн цэргийн шинжлэх ухааны академийн улс төрийн комиссар, Хятадын генерал Вен Цонгрен нэгэнтээ хэлэхдээ: “Хятад улс өөрийн далайн аюулгүй байдлын эсрэг чиглэгдэж байгаа олон улсын хүчийг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоосны дараа л Хятадыг өөд татаж болох юм. Маш богино хугацаанд эрчимтэй өөд татахын тулд Хятад ирээдүйнхээ хөгжлийн төлөө далай гатлах ёстой” гэсэн байх юм. Энэ нь ХКН-ын “улс орныхоо бүхий л хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн зорилготой шууд тохирч байгаа юм.


БНХАУ-ын агаарын болон усан цэргийн адмирал Чжан Ардын чөлөөлөх армийн усан доогуурх флотыг шинэчлэх хөтөлбөрийг толгойлж байгаа бөгөөд Орост үйлдвэрлэсэн “Кило” ангиллын  маш бага чимээ гаргадаг 636 загварын шумбагч зэрэг нэн орчин үеийн шумбагчуудыг худалдан авах ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

Адмирал Чжан зөвхөн Орост найдаагүй. Хятад түүнчлэн хятад үйлдвэрийн “Нойр” ангиллын дизель цахилгаанаар ажилладаг цоо шинэ загварынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж жилд дунджаар 2.5-ыг гаргаж байна. Түүнчлэн Бээжин цэргийн тагнан турших нийгэмлэгт “Юань” нэрээр алдартай дизель электронон шумбагч онгоцыг туршиж байна. Түүнчлэн Хятад Оросын онгоцнуудын зохион байгуулалтыг ихээхэн хэмжээгээр хуулбарлаж, дуу чимээ намжаах төхөөрөмжийг дууриалгаж байна. Зөвхөн зайны эрчим хүчээр усан дор 30 хоног ажиллаж чаддаг “Агаараас үл хамаарагч хөдөлгүүр”-ийг нэмж хийсэн нь “Нойр”, “Юань” хөлгүүдийг дуу чимээ гаргадаггүй давуу талтай болгож байгаа бөгөөд одоогийн АНУ-ын илрүүлэгч сүлжээ төдийгүй Америкийн шумбагч онгоцнуудад анзаарагдахгүй болгож байгаа юм.

Энэ шинэ усан онгоцнууд дээр 200 зангиас хурдтай Оросын “Шквал” онгоцны эд ангийг нэмээд угсрах бол энэ хөлгүүд юунд ч ялагдашгүй болох юм. Зарим нэг мэдээгээр “Шквал”-ыг зарим хятад шумбагч онгоцнуудад хэдийнэ байрлуулчихсан ажээ. Түүнчлэн Орост үйлдвэрлэсэн хөлөг онгоц сөнөөгч гурван үе шатат далавчит пуужин “Новатор -3М-54Е”-г Хятадын шумбагч онгоцны флотод хүлээлгэж өгсөн. Тэгэхээр Хятадын “Кило” шумбагч онгоц бүр ийм дөрвөн пуужингаар цэнэглэгдсэн байгаа.

Өнөөдөр Хятадын арми 3.2 сая цэргийн албатууд, тэднээс 2.3 сая нь хуурай замын цэрэгтэйгээрээ дэлхий дээрх хамгийн хүчирхэг том арми хэвэндээ байна. Хятад хамгийн орчин үеийн байлдааны техникийг идэвхтэй худалдан авч байгаа бөгөөд байлдааны шинэ объектуудыг барьсаар байна. Тэр дундаа Оросоос хятадууд өндөр технологиор тоноглогдсон шумбагч онгоц, тийрэлтэт сөнөөгч онгоц зэргийг худалдан аваад дараа нь эдгээр технологийг нь хуулбарлан авч өөрсдийн зэвсгийг улам бүр шинэчлэхэд ашиглаж байна. Үүний тоонд хамгийн сүүлийн үеийн лазеран болон пуужингийн технологи, түүнчлэн тагнан турших хиймэл дагуул болон далавчит пуужингууд орж байгаа юм. Оросын байлдааны технологийн үндсэн дээр Хятад өөрийн холын сэлэлтийн байлдааны хөлөг онгоцыг ч шинэчилж байна.

Саяхан Хятадын цэргийнхэн Америкийн үл үзэгдэгч F-22-г илрүүлэх чадалтай технологийг бүтээсэн тухайгаа олонд зарласан.  F-22 гэдэг нь АНУ-ын байлдааны нисэх хүчний нэн орчин үеийн сөнөөгч онгоц билээ. Өмнө зохион бүтээгдсэн В-2 бөмбөгдөгч онгоц, мөн F-117 сөнөөгч-бөмбөгчдөгчийн хамтаар тус онгоцыг “стелс” зарчмын дагуу бүтээсэн юм. Энэ “стелс” зарчмын дагуу тухайн машиныг бүтээхдээ радио долгион залгигч материалыг ашиглан радио локацийг багасгаж, хүлээн авагч антенны зүгээс илгээгдэж байгаа хэлбэлзэлт цацрагийг ойлгохуйцаар машины гадна хэлбэрийг зохион бүтээсэн байдаг.

Харин Хятадын цэргийн шинжээчид “стелс” зарчмын сул тал бол энэ нь зөвхөн одоогийн байгаа ПВО системийг л эсэргүүцэх чадвартай агаад “үл үзэгдэгч онгоцнуудын боломжуудын талаар нарийн судалсны үндсэн дээр гаргасан шинэ хэрэгслүүдийн ачаар “стелс” технологийн үр нөлөөг саармагжуулж чадна” гэж мэдэгдсэн байх юм.

Америкийн цэргийн тагнуулынхны мэдээгээр Хятадын цэргийн зардал 2006 онд л гэхэд 105 тэрбум доллар хүрсэн байна. Энэ тухай АНУ-ын Конгресст зориулж бэлтгэсэн “БНХАУ-ын цэргийн хүчин чадлын талаар жил бүрийн илтгэл” гэсэн Пентагоноос гаргасан 58 хуудастай илтгэлд дурдсан байна. Тус илтгэлд: “Цэргийн тагнан турших агентлагийн /Defense Intelligence Agency/ үнэлж байгаагаар 2006 онд Хятадын батлан хамгаалах салбартаа гаргаж байгаа бүхий л зардал 70-105 тэрбум байгаа нь олон нийтэд зарлагдсан төсвөөсөө даруй хоёроос гурав дахин их байгаа юм” гэжээ. Пентагоны шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засгийн урсгал таамаглалд үндэслэн тооцоход Хятадын батлан хамгаалах салбарт гаргаж байгаа нэрлэсэн нийт зардал энэ байдлаараа 2025 онд гурав дахин өсөх боломжтой ажээ. Хятад яваандаа АНУ, ОХУ-аас илүү гарах нь эргэлзээгүй бөгөөд арван таван жилийн дараа цэргийн хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орохоор байна.

Тагнуулын төв газрын мэдээгээр 2015 онд Хятад 100 цөмийн пуужинг АНУ руу чиглүүлэх аж. Үнэндээ ийм тооны пуужинг пуужин эсэргүүцэх ямар ч систем тогтоон барьж чадахгүй билээ. Мөн АНУ-ын үндэсний тагнуулын албаны захирал Жон Негропонтегийн үзэж байгаагар Хятад улс нэгэн мөчид АНУ-ын гол өрсөлдөгч болох чадалтай болжээ. Хятадын эдийн засгийн хөгжил тогтвортой, хүчтэй байгаа нь Бээжингийн хилийн чанадад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлж байгаа бөгөөд цэргийн шинэчлэлийн хөтөлбөрийн гол цөм нь болж байгаа юм. Үүний үр дүнд тус улсын батлан хамгаалах хүчин чадал гарцаагүй нэмэгдэх юм.

Өнөөдөр Хятадын пуужингийн хараан дор хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийн 2/3 нь, мөн Солонгосын хойг, Япон, Тайван, Зүүн Өмнөд Азийн улс орнууд, Энэтхэгийн Зүүн хойд хэсэг оршиж байна. Гадаадын шинжээчдийн мэдээлж байгаагаар Хятад 20 гаруй баллистик пуужин, мөн 1800-5500 км-т холын зайнд үйлчлэх чадалтай 100 пуужинтай гэнэ. Мөн 2.5 Мт-ийн хүчин чадалтай байлдааны цөмийн цэнэгийг хүргэх чадалтай 8000 км-ийн холын зайд үйлчилдэг хатуу түлшт “Дунфэн-31” иж бүрдэл хөдөлгөөнт 20 пуужин бүхий иж бүрдлийг зохиож байна. Цаашид “Дунфэн-31” нь 200 кт-аас 1Мт хүртэлх хүчин чадалтай MIRV хэлбэрийн байлдааны толгойг 3-4-г зөөх чадвартай болно гэнэ. Түүнээс гадна 2010 он гэхэд 12 мянган км нисэх хүчин чадартай “Дунфэн -41” хатуу түлшт хөдөлгөөнт пуужинг ашиглалтад оруулах гэж байна.

Одоо үед бидний нүдэн дээр Хятад улс 21-р зууны хамгийн нөлөө бүхий хүчирхэг төв болон хувирч байгаа бөгөөд үүнд зэвсгийн хүчээ дээд зэргээр тоноглож, цөмийн пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Нийт байлдааны цэнэг, нөөцөөрөө Их Британи, Францаас хол давчихаад байгаа аж. Дашрамд хэлэхэд энэ бүхэн БНХАУ-ын цэргийн судалгааны нэн нууцлалын үр дүн гэдгийг онцлон тэмдэглүүштэй. Тиймээс хэзээ нэгэн цагт Бээжингийн цөмийн хүчин чадлын тухай жинхэнэ бодит баримт ил боллоо гэхэд дэлхийн шинжээчдийн таамгаас хамаагүй дээгүүр гарч дэлхийн нийгэмлэгүүдийг гэнэтийн цочролд оруулна гэхэд гайхаад байх зүйлгүй.

Эдийн засгийн хувьд Дэлхийн банкны үнэлгээгээр Хятад нь эдийн засгийн байдлаараа улам бүр хүчирхэг эзэнт гүрэн болоод байна. Хэрэв 1992 онд дэлхийн худалдааны 3 хувь Хятадад ноогдож байсан бол 2020 он гэхэд 9.8 хувьтай болох бөгөөд энэ байдлаараа Хятад шууд АНУ-ын дараа орохоор байна. “Хятад гэх корпораци” номын зохиогч Тед Фишман ойрын ирээдүйд Хятад АНУ-аас ч илүү супер эзэнт гүрэн болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн ойрын жилүүдэд үндсээр нь өөрчлөх томоохон өөрчлөлтүүд явагдана. Гэхдээ Хятад нь юун түрүүн цэргийн хүчин чадлаа ашиглах дээрээ тулахгүйгээр ямартаа ч АНУ-ын гол өрсөлдөгч болох болно. Хятадын удирдагчид өөрийн зорилтондоо хүрэхийн тулд ямагт болгоомжтой, бас саруул ухаантайгаараа ялгарч ирсэн. Тиймээс Хятад дипломат болон улс төрийн аргаар дэлхийд өөрийн нөлөөллийг тогтоохыг эрмэлзэх болно. Хятадын тусгай албад яг л АНУ-ын жишгээр өндөр технологийн тусламжтайгаар орон нутгийн дайн явуулах стратеги, технологийг сонирхож байгаа нь тохиолдлын хэрэг биш. Түүнээс гадна “хамба хилэн” хувьсгалыг явуулах технологийг Хятад илүү ихээр сонирхож байгаа юм.

Хятад Зүүн Өмнөд Азид ноёрхлоо тогтоогоогүй байж шууд АНУ эсвэл Оростой дайн эхлэхгүй гэж олон шинжээчид үзэж байна. 100 мянган америк цэргийг эх орондоо оруулж ирэхийг Бээжин хэзээ ч зөвшөөрөхгүй. Тиймээс БНХАУ-ын гол зорилго бол юуны өмнө Сингапур, Индонези, Тайланд, Монгол, Вьетнам байх болно. Мөн Оросын эсрэг түрэмгийлэл явуулахгүй гэх баталгаа байхгүй. Оросын газар нутгийг эзлэн авах нь Хятадын удирдагчдын зүгээр нэг санаа биш. Хятадын хувьд хойд зүгийг эзлэнэ гэдэг нэн тэргүүний хэрэгцээ болоод байгаа юм. Учир нь БНХАУ-ын хувьд өнөөдөр нэг талаас хүн ам хэтэрхий ихэдчихээд байгаа, нөгөө талаас байгалийн нөөцөөр асар ихээр дутагдаж, газар нутаг нь хомсдоод байгаа билээ. Энэ хоёр асуудлыг дан ганц Оросоор шийдэх боломжтой аж.

“Хятадын шинэ эзэнт гүрэн” номын зохиогч Америкийн улс төр судлаач Росс Террил бодит баримтад үндэслэн “Хятад АНУ-ын эсрэг цэргийн хүчийг ашиглахгүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хятадын нэн тэргүүний зорилт бол аль эртнээс газар нутгийн хувьд “шуналыг” нь хөдөлгөж байсан Орос, Монгол, Энэтхэг, Тайланд байх болно. Террилагийн бодлоор Хятад улс тэвчээртэй хүлээж чаддаг, тус улс хэзээ ч тактик төлөвлөгөө ашигладаггүй, харин урт хугацааны стратеги хэрэглэдэг. Тэгж байгаад Хятадын хамгийн ашигтай мөчид довтолдог гэжээ.

Тагнуулын төв газрын ажилтан байсан Константин Менгес ч мөн ингэж үзэж байна. “Хятад: шинэ аюул” гэсэн номондоо тэрбээр Хятад улс нь дэлхий дээр зонхилон голлох өөрийн стратегийг тун ч системтэйгээр, бас бодлоготойгоор боловсруулж байна” хэмээн бичсэн байна. Хятад Ази болон Евро-Ази руу анхаарлаа хандуулаад байна. Мөн бусад улс орнуудыг хянан удирдахын тулд Хятад эдийн засгийн аргуудыг ашиглаж байгаа юм.

Чухам ийм л учраас Хятад Зүүн Өмнөд Азид АНУ-ын цэргийн оролцоог хүлээн зөвшөрөхгүй эсэргүүцэж байгаа билээ. Энэхүү сөрөг байр сууриа Хятад улс анх 1997 оны дөрөвдүгээр сард Вашингтон 100 мянган америк цэргийг Азид байлгах шаардлагатай тухайгаа илэрхийлэхэд албан ёсоор мэдэгдсэн билээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд: “Ази дахь энх тайван, тогтвортой байдлыг Азийн улс орнууд л өөрсдөө хангах ёстой, тэгээд ч Азийн улс орнууд үүнийг хийх бүрэн хүчин чадалтай” гэж мэдэгдсэн билээ. Хятадын олон шинжээчид “Зүүн Өмнөд Азийн улс орнууд “өөрийн аюулгүй байдал, хувь заяаг байнга хүчирхийллийн бодлого явуулдаг АНУ-тай холбохыг хүсэхгүй байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.
Үргэлжлэл бий...

Комментариев нет:

Отправить комментарий