Олон хэл мэддэг “Ард түмний гавьяат багш” Аргог мэдэхгүй хүн Монголд бараг үгүй биз. Түүний талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа байсхийгээд л гардаг бөгөөд саяхан түүнтэй уулзаж зарим нэг асуудлаар хөөрөлдөх боломж олдсон юм.
- Арго багш, сайхан өвөлжиж байна уу. Таны талаар янз бүрийн л сонин хачин юм байсхийгээд л сонсдох юм. Нэг уулзсаных зарим нэг зүйлийг тодруулах нь зөв болов уу гэж бодлоо. Саяхан таныг МАН-д элсэх гэж байгаа тухай яриа гарсан. Энэ юу болсон бэ?
- МАН-ын генсек У.Хүрэлсүх бид хоёр уг нь нэг нутгийнх юм. Тэгээд л У.Хүрэлсүхтэй уулзах гэж үүдийг нь сахиж суух зуур түүгээр олны таньдаг мэддэг хүмүүс зөндөө хөлхөж байсан. Тэд л намайг МАН-д элсэх гэж байна гэсэн яриа гаргасан биз. Уг нь У.Хүрэлсүх надад их гайгүй ханддаг юм. Тиймээс би тэдний намд элсдэг юм уу гэж бодож байлаа. Гэвч намын дарга Сү.Батболд нь миний нэрийг сонсоод “Иймэрхүү хүмүүс манай намд элсвэл нэр хүндэд муу” гээд элсүүлэхгүй гэсэн юм гэнэ лээ. Уг нь би У.Хүрэлсүхийг даргатай, даргагүй Үндсэн хуульд заасан ёсоор намынхаа улаан батлахыг гардуулахаас цэрвэхгүй байх гэж бодож байлаа.
- Урьд өмнө таныг Монголын Уламжлалын Нэгдсэн Намын гишүүн байсныг мэдэх юм байна. Тэгэхэд та О.Дашбалбар, Д.Галина нартай хамт зүтгэж байсан хүн. Одоо яагаад МАН-ын гишүүн болохыг хүсэх болов оо?
- Би 1996 онд МУНН-д гишүүнээр элсч Монголынхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүстэй нэг дор зүтгэж байсандаа баярлаж явдаг. Тэр үед талийгаач О.Дашбалбарыг хаана л явсан газар нь хамт явдаг байлаа. Гэвч түүнийг өнгөрснөөс хойш уг намын бодлого алдагдаж, би ч зайгаа барьсан. Харин МАН-ын гишүүн болох тухайд бол, өнөөдөр манай төр, засгийн байдал хутганы ирэн дээр ирсэн тул ямар нэгэн байдлаар Монголын томоохон намын нэгд орж өөрийнхөө үзэл бодлоо хэлж, ярих нь зүйтэй гэж үзсэн. Гэвч яая гэхэв. Тэд нарт над шиг хүн хэрэггүй юм бол хэрэгтэй намд нь элсэх нь зүйтэй гэж бодоод АН-ыг сонгосон.
- Өө, бүр АН-ын гишүүн болчихсон юм уу. Хэзээ, хаана элсэв?
- Он гараад АН-аас 1206 хүнийг намынхаа гишүүнээр элсүүлж байх үед миний бие Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ, С.Одонтуяа нараас намынхаа батлахыг гардаж авлаа. Тэд хүнийг алагчилж үзэлгүй, өөрийнх нь намд элссэнд тун чиг талархан хүлээж авсан явдлыг би жинхэнэ утгаараа АН гэдэг бол ийм л байх ёстой гэж бодсон.
- Ирэх сонгуулиар аль нам ялах бол гэж та бодож байна?
- Ард түмний амьдрал хэцүүхэн байгаа нь энэ цаг үед өнөөгийн засаг төрийн явуулж буй буруу үйл ажиллагаатай шуудхан холбоотой. Тиймээс түмэн олон өөрийнхөө дүнг сонгуулиар тавих нь тодорхой. Миний хувьд өөрийн сонгосон АН-ыг сонгуульд ялуулахын төлөө байдаг хүчээ зориулна.
- Та одоо хичээлээ зааж байгаа юу?
- Монголын томоохон хэлний курсууд дотроо манай хэл сургалтын төв эхний тавд багтаж байгаа. Миний хувьд өдөрт 3 цаг л хичээл заадаг. Юуны тулд олон шавь бэлдлээ. Тэд маань багшилж байна. Манайх Монголд анх удаа үнэгүй сургалттай төв болсон. Энхтайван найрамдлын ордон дээр сургалтаа явуулж байгаа. Хамгийн гол нь ямар ч хүн ирээд дуртай хэлээ нэг сарын дотор сурах боломжийг хангасан. Харин тухайн суралцагч миний бичсэн сурах бичгүүдийг худалдаж аваад хичээлээ үзэх ёстой. Энэ нь нэг ёсондоо манай сургалтын төвийн өвөрмөц менежмент юм.
- Таныг бас бөө болсон гэж сонссон юм байна. Эхнэр чинь бас удган гэл үү?
- Миний бөө гэж юу байхав. Гэхдээ би тахилч хүн. Улиралд нэг удаа хөдөө гадаа гарч бөөгийн тахилга үйлдэж дээд тэнгэрээс хүлээсэн тахилчийн үүргээ гүйцэтгэдэг. Харин манай эхнэр бол удган. Бид хоёрыг манай номын багш учруулсан юм.
- Улирал бүр тэгээд тахилга үйлдэнэ гэдэг санхүү мөнгөний хувьд хэцүү байдаг байх. Нууц биш бол энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ?
- Нууцсаад байх юу байхав. Тахилга үйлдэхэд доод тал нь 4-5 сая төгрөг гардаг. Энэ бүхнийг сургалтаас олсон мөнгө, бас бус хүмүүсийн хандиваар зохицуулдаг. Буяны үйлсэд мөнгө олдохгүйн зовлон байдаггүй юм. Бүх юм болдгоороо л болдог.
- Хүмүүс таныг байнга л зурагтаар харж, зарим нь бүр залхсан шинжтэй байдаг?
- Тийм ээ. Хэдэн жилийн туршид би Монголын аавын хүүхдүүдэд хэл ус сургах талаар чамгүй их ярилцлага өгч, өөрийнхөө сургалтын талаар залхтал нь ярьж хэлж байсан. Хүмүүс үүнээс залхсан байж болно. Гэвч урьд өмнө би телевизүүдэд төлбөр төлж хэл сурахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулж байсныгаа буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Харин өнөөдөр телевизүүдийн тоо борооны дараах мөөг шиг олширсон тул хүмүүс яг тогтмол нэг телевизийг үзэхээ больсон. Тиймээс миний телевизээр хийх сурталчилгааны үнэ цэнэ талаар нэг өнгөрч мэдэх тул эфирийн цагийг бөглөж дэмий суугаад яахав гэж бодох болсон. Цаашид би зурагтаар гарах хүсэлгүй байна. Учир нь манай сургалтанд тогтмол 200-250 суралцагч тогтмол хамрагдаж байгаа тул энэ тал дээр толгой өвдөхөө больсон. Харин хамгийн их миний сэтгэл санааг зовоож буй зүйл бол эх орны минь ирээдүй бүрхэг байгаад л оршино. Тиймээс би энэ тал дээр л хамгаас их санаа зовж байна.
- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та сайхан шинэлээрэй!
- Миний хувьд Эзэн Чингисийн айлдсан ёсоор намрын дунд сарын шинийн 15 буюу 9 дүгээр сард монголчууд шинэлэх ёстой гэж дээр хэлж байснаа дагаж энэ цагаан сараар хэнтэй ч золгохгүй. Хүн хэлсэндээ л байдаг байх ёстой. Тэр ч бүү хэл эцэг, эхтэйгээ би шинийн 16-нд золгоно гэж бодож байгаа. Наана нь хүн хартай золгож Цагаан сар хийвэл “өнөө Арго чинь намар шинэлнэ гэчихээд өөрөө золгочихсон тууж явна” гэж ярих болно. Гэсэн хэдий ч Монголын ард түмэндээ ирж буй Луу жилийн мэндийг танай сайтаар дамжуулан хүргэе дээ.
О.Баяр

Комментариев нет:
Отправить комментарий