четверг, 9 февраля 2012 г.

Африкийн баян орон дайнд бэлдэж байна

Африкийн хамгийн баян орнуудын вэг Экваторын Гвиней улс хуурай замын болон усан цэргийн хүчээ эрс нэмэгдүүлж байна. Хүн ам нь 2010 оны байдлаар ердөө 650000 байсан Гвиней 160 сая хүн амтай Нигерээс ч илүү хүчирхэг срлоттой болохоор зорьж байна. Тиймдээ Африк үнэхээр дайнд бэлдээд байна уу гэх асуулт олны анхаарлын төвд оржээ.

2012 оны нэгдүгээр сард Экваторын Гвинейн усан цэргийн флот Украины мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Болгарын усан онгоцны үйлдвэрт угсрагдсан, 2500 тонны Bata харуулын усан онгоцоор техник хэрэгслийн хүчээ зузаатгасан нь усан цэргийн хүчин тасралтгүй хөгжиж байгаагийн тод илэрхийлэл болов. Энэ онгоц нь 76 миллиметрийн нэг мөн 30 миллиметрийн хоёр автомат артиллерийн төхөөрөмжтэйн дээр хоёр нисдэг тэргээр тоноглогдсон нь бүс нутагтаа хамгийн хүчирхэг хөлөг онгоцонд тооцогдож байгаа юм. Саяхныг хүртэл энэ улс Зөвлөлт болон Израильд үйлдвэрлэгдсэн таван бага оврын эргүүлийн хөлөг онгоцтой байжээ.


Эдгээрийн хоёр нь 2004-2005 онд израильчуудаас худалдан авсан Shaldag Мк II загварын 58 тонны хурдны хөлөг онгоц бөгөөд одоо Экваторын Гвинейн усан цэргийн флотод Isla de Corisco болон Isla de Annobon нэртэйгээр үүргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ 2008 онд усан цэргүүд маш нууц зэрэглэлээр 50 метрийн Estuario de Muni эргүүлийн хөлөг онгоцоор хүчээ нэмэгдүүлсэн нь үнэн. Харин сүүлийн хоёр жил тус улсын усан цэргийн флоттанигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөв. Тэд дээрхтэй төстэй нэгэн хөлөг онгоцыг нэмж авсан бол 2011 оны гуравдугаар сард Израилиас 470 тоннын, 62-метрийн Kie-Ntem, literal гэсэн хоёр хөлөг онгоц худалдан авав.


Үүгээр зогсолгүй одоогийн байдлаар Экваторын Гвиней Израилиас хоёр хөлөг онгоц авахаар захиалсны зэрэгцээ Бразилиас хоёр мянган тонн усны эзлэхүүнтэй орчин үеийн Barroso хөлөг, Өмнөд Солонгосоос мөн ийм ангиллын гурван хөлөг онгоц авах гэрээ хэлэлцээр хийж байна. Энд өгүүлэхэд дээрх хэлэлцээр хэрэгжихгүй байсан ч гэлээ Баруун Африкийн улс орнуудаас усан цэргийн флотынхоо хүчээр тэргүүлж, 650-хан мянган хүн амтай энэ жижигхэн улс ердөө Нигерийн ард л жагсаж байгаа юм. Гэтэл Нигер улс 150 сая хүн амтай. Хүн амынхаа тоогоор манай нийслэлийн хүн амын талд ч хүрэхгүй Экваторын Гвиней цэргийн хүчээ зузаатгах ямар шалтгаан байв аа? "Хамгаалалтын энэхүү хэрэгсэл нь улс орны усан хилийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд шинэ техник тоног төхөөрөмжийн ачаар цаг уурын ямар ч нөхцөлд Экваторын Гвинейн эрэг орчмын аль ч хэсэгт ажиглалт, хяналт тавих боломжтой" хэмээн тус улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасого онцолжээ. Түүнчлэн тэнгисийн явган цэргийг бүрдүүлэх тухай тэрбээр мэдэгдсэн. Хөлөг онгоц худалдан авч, тэнгисийн явган цэргээр эгнээгээ өргөжүүлэхээр тэдний тактик дуусахгүй гэнэ.


Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж "улс орны хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад зориулагдан тусгайлан тоноглогдсон, урьд өмнө гарч байсан шиг урвах ажиллагаа бэлдэж байгааг илрүүлэх зорилгоор улс орны нутаг дэвсгэр дээгүүр нисэх" Антонов маркийн онгоцуудыг худалдаж авах талаар Ерөнхийлөгч нь мөн л албан ёсоор мэдэгдчихсэн. Түүний энэ мэдэгдлийн хариуд цэргийнхэн, ерөнхий командлагч батлан хамгаалахад онцгой анхаарч байна хэмээн талархал илэрхийлжээ.


Шинэ хөлөг онгоц худалдаж авсан нь офицеруудыг өргөмжилсөн эсвэл Ерөнхийлөгчийн айдас түгшүүрийн илэрхийлэл гэж бодох хэрэггүй. Энэ улсын өндөр албан тушаалтан бүр Ерөнхийлөгчийн хамаатан байдаг юм. Ерөнхийлөгчийн өгүүлснээр "ийнхүү тоног төхөөрөмжийг авч байгаа нь тус улс бүс нутгийн эсвэл нутаг дэвсгэрийн ноёрхолд санаархаж байгаа гэсэн үг биш" гэнэ. Хүчээ зузаатгах болсны цаад зорилго нь өөрийгөө болон өвөг дээдсээсээ өвлөн авсан баялгаа хамгаалж, "атаач хөршүүдээс" ирж буй "байнгын заналхийлэл"-ийг ямар ч үнээр хамаагүй "таслан зогсооход" чиглэгдэж байгаа аж.


Мэдээж шинэ хөлөг онгоц нь Камерун, Нигер, Габон, Сан-Томе, Принсипи болон Анголтой хиллэдэг асар уудам усан хилтэй Экваторын Гвинейн хувьд нэн чухал гэдэг нь ойлгомжтой. Энэ улсын цэргийн бэлтгэл сүүлийн хоёр жилд илт нүдэнд өртөхөөр болсон. Өдгөө Экваторын Гвиней Африкийн орнуудын зэвсэг худалдаалах салбарт илүүтэй идэвхтэй оролцогч боллоо. Худалдан авалт нь хөлөг онгоцоор дуусчихгүй. Хэдхэн жилийн өмнө энэ улсын "агаарын цэргийн хүчин" нь ердөө л цаасан дээр оршин тогтнож байсны дээр хангамж нь иргэний болон сургуулилтын онгоцоор хязгаарлагдаж байсан. Гэтэл саяхан Ка-29 болон Ми-26 гэх хоёр нисдэг тэрэг авсны дээр Оросын Су-25 загварын дөрвөн сөнөөгч -дайрагч онгоц, Ми-24 загварын таван нисдэг тэрэг мөн Ми-17 нисдэг тэрэг худалдан авчээ.


Батлан хамгаалахдаа онцгой ач холбогдол өгч байгаа Ерөнхийлөгч хуурай замын цэргийн хүчнээ ч мартсангүй. Мөн л Оросын миномет, Хятадын артиллерийн зэвсэг, хуучирч, "жагсаалаас гарах" болчихсон гурван танк, 40 орчим хуягт техникээр хязгаарлагдаж байсан зэвсэгт хүчин нь 2006 онд өнөөгийн Ерөнхийлөгчийн тушаалаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс руу энхийг сахиулах зорилтоо хэрэгжүүлэхээр явж байсан Бельгийн 15 ширхэг Pandur хуягт тээвэрлэгчийг барьцаалан, дээрмийн чанартай үйлдлээрээ дутуугаа нөхсөн. Улаан цагаандаа гарч, байхгүйгээ бусдаас булаан байж бий болгосон зэвсэгт хүчин бүрэлдэхүүнийхээ хувьд өчүүхэн ч, зэвсэг техникийнхээ хүчээр хөрш орнуудаасаа илт давуу болжээ.


Энд өгүүлэхэд Экваторын Гвинейн Ерөнхийлөгч НҮБ-ын хүчний эсрэг үйлдэл хийсэндээ "үйл нь ирнэ" гэж айхаасаа илүүтэй хөрш орнууд нь нүдээ унагаж буй баялагтаа санаа нь зовниж байгаа гэхэд болно. Тус улс газрын тосны баялаг ашиглалтаараа гэхэд л нэг хүн амд ногдох ДНБ нь 2009 оны байдлаар 36.6 мянган доллар байсан нь Африкийн орнууд дундаа тэргүүлэгч байрыг эзэлдгийн зэрэгцээ Барууны олон орныг ардаа хаяж, дэлхийд 30 дугаар байранд ордог юм. Гэхдээ тус улсын байгалийн баялаг одоо хэр нь бүрэн хэмжээгээр ашиглагдахгүй байгаа. Геологчдын судалснаар Экваторын Гвиней газрын тосны томоохон ордуудыг хэвлийдээ нууж байгаа газар гэнэ. Үүн дээр ашиглагдаагүй хий, ой, алт, боксит, очир эрдэнэс, тантал зэрэг хөрш орнуудад нь үүний төлөө цусаа урсгаж байгаа баялаг, ой модны асар үнэтэй нөөцийг нэмэх юм бол Ерөнхийлөгч батлан хамгаалахдаа ийн онцгой анхаарах болсонд гайхах хүн гарахгүй биз. Энд хачир болгон өгүүлэхэд Теодоро Обианг Нгема Мбасого төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа нь хэл амны хажуугаар өнгөрчихөөгүй.


Түүнийг авлигын хэргээр эрүүгийн мөрдөн байцаалтанд оруулах хэрэгтэй гэсэн мэдэгдэл АНУ-д хэдэнтээ гарч байв. Бүр 2003 онд Америкийн Parade сэтгүүл түүнийг "орчин үеийн хамгийн муу 10 дарангуйлагч"-ийн тоонд оруулж байлаа. Харин үүнээс гурван жилийн дараа Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян удирдагчийн наймд Мбасогог оруулж байв. Мөн түүнийг "зайлуулах" гэсэн оролдлого хэдэнтээ гарч байсан юм. Хамгийн ноцтой оролдлогуудын нэг нь тэнгисээр дамжин Биоко аран руу чиглэж байсан Нигерийн дайчид 2009 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан явдал байв.


Гадны хөлсний хүмүүсийн тусламжтайгаар Мбасогог зайлуулах гэсэн бусад оролдлогууд ч гарч байлаа. Тиймээс ч цэрэгжилтийн хүчээ зузаатгах гэсэн хүчин чармайлт хийх болсныг ойлгоходтөвөпуй. Хэдийгээр 160 сая хүн амтай Нигерээс илүү зэвсэгтэй болсон ч энэ зэвсгийг эзэмших хүний нөөц хүрэлцэх болов уу?

Комментариев нет:

Отправить комментарий