среда, 29 февраля 2012 г.

Шинжаны үймээний үеэр 12 хүн нас барсанд Уйгурчуудыг буруутгаж байна

Хятадын Сяньхуа агентлаг Шинжан аймгийн Кашгар хотод үймээн гарч үеэр 12 хүн алагдсан талаар өчигдөр мэдэгдлээ. Үймээн Шинжанд суурьшсан Уйгурчууд болон Хан хятадуудын мөргөлдөөнөөс үүсчээ.
Сяньхуа агентлаг тус мэдэгдэлдээ цагдаа нар үхсэн хоёр босогчийг буудсаны төлөө Уйгур босогчид 10 хүнийг хөнөөсөн гэв. Гэсэн ч тэд үймээнийг хэн эхлүүлсэн талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй.

   Кашгар хот дах цагдаагийн хамгаалалт

      Үймээн яагаад гарах болов?

  

   Сяньхуа агентлагийн тайлбар: 
“Шинжаны оршин суугчдын бараг тал хувь нь Төв Азийн соёлтой Уйгур үндэстнүүд. Тэдний ихэнх нь Турк хэлээр ярьдаг Муслам шашинтууд.  Олон жилийн өмнө Хятадын зүүн хэсгээс Хан хятад үндэстнүүд өргөн хүрээгээр Шинжанд шилжин суурьших болов. Их нүүдлийн эзэд Уйгуруудын соёлыг уусгаж, тэдний хийсэн ажлыг үнэлэх болсон нь ихээхэн бухимдал, гомдол авчирсан. Уйгуруудын бухимдал зөрчилдөөн үүсгэх болсон.
Хоёр үндэстний зөрчлөөс үүссэн анхны томоохон үймээн 1990 онд болж байсан. Дараагийнх нь 2011 оны долдугаар сард гарч 32 хүн нас барж байв.
Мөн 2009 онд Урумкид /Хятадын/ үймээн болж 200 гаруй хүн алагдсан бөгөөд ихэнх нь Хан үндэстэн байсан. Үүнээс хойш Урумкид цагдаа нарын өндөр хамгааллттай байх болсон.
Энэ бүх үйл үймээн Уйгуруудын гомдолоос гадна Шинжанд амьдардаг хэсэг Муслам шашинтай уйгуруудын санаатай халдлага, террорист үйл ажиллагаанаас үүссэн байж болно” гэв.

   Уйгурчуудын тайлбар:
“Муслам шашинтай уйгуруудыг Хятадын засгийн газар “террорист” хэмээн сэрдэж буй нэрийн дор байнга шахан хавчдаг нь үймээн үүсгэх гол шалтгаан болдог. Уйгур босогчид Хан хятадуудтай зөрчилдөхийг хүсээгүй, зөвхөн өөрийн бүс нутагт тогтоосон Хятадын хатуу хууль дүрэм, энэ хууль дүрэмд ил харагдах үндэс угсаагар ялгаварлах үзлийг арилгахыг хүссэн” гэв.



   Кашгар хот, Үймээí гарсан газар.
Д.Идэр

Комментариев нет:

Отправить комментарий