Манжийн дарлалаар Түвдийн ард түмний зовлон зүдгүүр эхэлсэн. Хятадуудад тэднийг өөрсдийн нэгэн автономит муж хэмээн дэлхий нийтэд зарлаж байна. Харин үүнийг Түвдийн ард түмэн эрс эсэргүүцдэг бөгөөд тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж амиа алдсаар байгаа юм. Тухайлбал 2011 оны 3-р сараас хойш 16 лам өөрийгөө зулын гол болгожээ. Тэдгээрээс 12 нь амь эрсэдсэн бол дөрөв нь хоногоо хүлээж тарчилж байгаа юм байна. Харин жагсаалын үеэр хэчнээн хүн баривчлагдаж хэд нь эрүү шүүлт даахгүй бурхан болсныг хэлэхэд хэцүү.
Түвд хараат бус улс болохын төлөө удаа дараа тэмцэл явуулдаг ч хэдэн зуугаараа Хятадын цагдаад баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь лам нар. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн иргэдийг Хятадын засгийн газраас эсэргүү, танхай зэрэг хэргээр ял оноож, эрүүдэн шүүхийн зэрэгцээ тамладаг байна.
Хамгийн сүүлд Түвдүүд өнгөрсөн сарын 23-24-нд хэд хэдэн хотод зэрэг жагсаал хийсэн бөгөөд жагсаалыг Хятадын засгийн газраас хүчээр дарсан байх юм. Ингэхдээ цагдаа нар тэсрэх бодис болон буу ашигласан ажээ.
Бидэнд хандсан эх сурвалж: Энэ жагсаалын улмаас гурван хүн нас барж, 100 орчим хүн шархадсан. Дийлэнх нь хүнд гэмтэлтэй. Өөрөөр хэлбэл хятадад цагдаа нар жагсаал хийгчдийн тархин тус газар болон шууд амьсгал хураах амин цэгт нь буудах даалгавартай. Үүгээр ч зогсохгүй жагсаалыг зохион байгуулж, удирдаж байгаа Түвд иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж тэднийг жагсаалын үеэр буудан хороох үүрэг хүлээсэн. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа “хар данс”-нд орсон хүмүүсийн дийлэнх нь Түвдийн улс төрч, зохиолч, эрдэмтэн гээд сэхээтэн ард. Хэрэв жагсаалын үеэр гэмтэж шархадсан бол эмнэлгийн тусламж үзүүлэхийг хориглоод байгаа гэнэ. Тиймээс Түвдийн элитүүд өөрөө өөртөө эмч хийж байна. Бидэнд ирсэн мэдээгээр бол Хятадууд Түвдийн сэхээтэн, элитүүдийг хороож энэ жагсаал цуглааныг дарах далд төлөвлөгөө зохиож байна гэсэн. Бид эрх чөлөөнийхөө төлөө үхэн үхтлээ тэмцэх болно хэмээн мэдэгдсэн юм.
Олон улсад Түвдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл гарахгүй байгаа бөгөөд энэ нь Хятадын засгийн газраас баримталж байгаа бодлоготой холбоотой гэнэ. Бид эх сурвалжтайгаа дахин холбогдож энэ талаар мэдээлэх болно.
Ингээд 2012-01-р сарын 23-24-ний өдөр болсон жагсаалын үеэр шархадсан иргэдийн зургийг хүргэе. Тэд дэлбэрэлт болон цагдаа нарын суманд өртсөн бөгөөд эх орондоо мэдлэг чадвартай элитийн тоонд багтдаг юм.
А.Баярмаа
Зулын гол бологч Соном
Зулын гол бологч Дэндэн
Комментариев нет:
Отправить комментарий