суббота, 18 февраля 2012 г.

Запорожийн хасагуудаас Түрэгийн султаанд бичсэн захидал



 Оросын нэрт зураач Илья Ефимович Репиний (1844-1930) “Запорожийн хасагууд Түрэгийн султаанд захидал бичиж буй нь” (1880-1891) гэсэн нэгэн гайхамшигтай уран зураг байдгийг Европын соёл урлагтай чамлалтгүй танил болсон манай монголчууд сайн мэднэ. Харин энэхүү зургийн цаад утга учир нь юу юм бол, ямар гээчийн захидал бичиж байгаа нь энэ юм бол гэдгийг төдийлэн сайн мэдэхгүй байж магадгүй.
Гарын үсэг зурсан Запорожийн Цэргийн хүрээний дарга (атаман) Иван Сирко бүх цэргийн хамт
Тэгвэл энэ нь Бага Ази, Арабын хойд хэсэг, Дорнод Европын урд хэсгийг хэдэн зууны туршид өвдөг дороо сөхрүүлж байсан Османы Эзэнт гүрний (1071-1922) зүгээс Орос, Украины нутаг руу халдан довтлох үетэй холбоотой, бүх хөргүүд нь бодит дүрүүд юмсанж. Тиймээс л Запорожийн хасаг цэргийн хүрээнийхнээс Түрэгийн султаан Магомет IV-ийн тулган шаардах бичигт хариу болгон 1678 онд илгээсэн энэ захидал Оросын тусгаар тогтнолын судар шастирт байтугай уран зурагт ч мөнхрөн үлдэх агуу их дурсгалын зүйлд тооцогддог юм.
Эзэн хаанаасаа өөр ямар ч дээдэст захираг дахгүй гэсэн андгайтай байсан Оросын хасагуудын уг захидал эдүгээ СанктПетербургийн Улсын нийтийн номын сангийн Запо рожийн хасагуудын шастирын хөмрөгт хадгалагдаж байдгийг болон, түүнчлэн орос, украин, польш хэл дээр хэд хэдэн хувилбараар аман хэлбэрээр тархсаны нэгийг олж орчуулан, гадаадын аливаа түрэмгийллийн өмнө хэрхэн “БОСОО ҮЛДЭЖ” болохын учгийг сануулах үүднээс уншигч олондоо хүргэж байна.


Энэ бол нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө мөрөн дээрх бөндгөрөө гурав тасдуулахад ч бэлэн явсан тухайн цагийн Оросын эзэнт гүрний хилийн харуул-хасагуудын ямар ч хуудуугүй чин зоригийн толь болой. Дээрхээс жишээ авсан орос дайчид 1940-өөд онд Адольф Гитлер болон Финландын маршал Карл Густав Маннергеймд иймэрхүү хэллэгтэй захидал илгээж байснаас гадна, 1970-аад оны нэр цуутай киночид уран сайхны “Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ” хэмээх гайхамшигтай кинондоо ашигласан байдгийг дурдсу.
ТҮРЭГИЙН СУЛТААНААС ЗАПОРОЖИЙН ХАСАГУУДАД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ
1678 оны долдугаар сарын 7-нд польш хэлээр илгээсэн захидлын архив дахь эх Султаан, Гайхамшигт Хаалганы эзэн (“Блистательная Порта” буюу Түрэгийн султааны ордны Их ёслолын хаалгыг ийн нэрийддэг байжээ. Ж.Н), Түрэгийн Ибрагим I султааны хүү, Наран, Саран хоёрын дүү, газар дэлхий дээрх Бурхны ач агаад төлөөний хүн, Түрэгийн, Герегийн, Македоны, Вавилоны, Иерусалимын эзэн хааны үе залгамжлагч, Ассирийн, Их хийгээд Бага Египетийн паша, Александрын, Армений ван, орчлон хорвоогийн бүх хаадын хаан, эздийн эзэн, хэнтэй ч харьцуулшгүй дайчин, хэнээс ч илүү баатар, амьдралын модыг эзэмшигч, Ийсус Христийн шарилыг хадгалагч, мусульманчуудын итгэл найдварыг тээгч хийгээд тайтгаруулагч, христчүүдийг хамгаалагч хийгээд номхруулагч би бээр Запорожийн хасагууд та нарыг ямар ч эсэргүүцэлгүйгээр сайн дураараа бууж өгөөд элдэв дайралтаараа надад тээр болохгүй байхыг тушааж байна!
ЗАПОРОЖИЙН ХАСАГУУДААС ТҮРЭГИЙН СУЛТААНД ЯВУУЛСАН ХАРИУ
Нэг. Түүхийн сан хөмрөгт бага зэрэг засвартайгаар үлдсэн нь
а/ Орос эх нь:
Запорожские казаки турецкому султану Магомеду IV
Ты, султан, чёрт турецкий, и проклятого чёрта брат и товарищ, самого Люцифера секретарь. Какой ты к чёрту рыцарь, когда голой жопой ежа не убьёшь. Чёрт высирает, а твое войско пожирает. Не будешь ты, сукин ты сын, сынов христианских под собой иметь, твоего войска мы не боимся, землёй и водой будем биться с тобой, распроёб твою мать.
Вавилонский ты повар, Македонский колесник, Иерусалимский пивовар, Александрийский козолуп, Большого и Малого Египта свинопас, Армянская злодеюка, Татарский сагайдак, Каменецкий палач, всего света и подсвета дурак, самого гаспида внук и нашего хуя крюк. Свиная ты морда, кобылиная срака, мясницкая собака, некрещённый лоб, мать твою ёб.
Вот так тебе запорожцы ответили, плешивый. Не будешь ты даже свиней у христиан пасти. Этим заканчиваем, поскольку числа не знаем и календаря не имеем, месяц в небе, год в книге, а день такой у нас, какой и у Вас, за это поцелуй в сраку нас!
Подписали: Кошевой атаман Иван Сирко со всем лагерем Запорожским
б/ Орчуулга нь:
Запорожийн хасагуудаас Түрэгийн султаан IV Магомедад
Түрэгийн чөтгөр, хараал идсэн чөтгөрийн дүү бөгөөд анд нөхөр, Люциферийн (ЛюциферС үүл үеийн Христ шашин дахь чөтгөрийн нэр. Уг нь “Гэрэлт” гэсэн утгатай үүрийн туяаны бурхан байжээ. Ж.Н) нарийн бичгийн дарга муу султаан чи шалдан бөгсөөрөө зараан дээр сууж чадахгүй байж ямар юмныхаа дайчин цэрэг байх юм бэ! Чөтгөрийн алдсан чацгыг чиний цэргүүд долоодог бус уу. Христийн шүтлэгт хөвгүүдийг эзэрхийлэх чинь ч яамай байна даа, нохойн гөлөг чи муу! Чам муугийн цэргүүдээс айх маань бүү хэл, эхийгээ дандаа о...р чам муутай бид газар, ус хоёроороо алалцах болно.
Вавилоны сэвс бэлдэгч, Македоны тэрэг хөтлөгч (“колесник” гэдэг нь украин хэлний өөр нэг шилжсэн утгаар бол “худалч” гэх аж. Ж.Н), Иерусалимын дарс исгэгч (мусульманчуудын хувьд согтууруулах ундаа хэрэглэх нь нүгэл гэдэг утгаар аж. Ж.Н), Александрын годрон ш...гч, Их хийгээд Бага Египетийн гахай маллагч, Армений хулгайч, татааруудын шуумар (“сагайдак” гэдэг нь украинаар “саадаг агсагч” гэсэн үг боловч өөр нэг утгаараа бол “тачаалыг хангагч хөвгүүн” гэсэн үг аж. Ж.Н), Каменецкийн зандалчин, гэрэлт орчлон, бүрэнхий орчлон хоёулангийн адгийн тэнэг, хорт могойн зээ, хасгуудын б...г долоогч, гахайн хоншоор, гүүний баас, зуудаг но хой, загалмайгүй дух-чи муу эхийгээ дандаа ш...р.
Хожгор толгой чамд Запорожийн хасагууд бид ийм л хариу өгч байна. Христийн шүтлэгтнүүдийн гахайг ч хариулах заяа байхгүй дээ, чам мууд.
Хуанли гээчийг мэддэггүй, хоног өдрийг тоолдоггүй, огторгуйн сарыг шинждэггүй, он жилийг тоодоггүй болохоор ингэсгээд дүүргэх шив дээ, танайхны тэндхийн л өдөр гэж тооцсугай, тэгээд бидний хошногыг долоогоорой!
Цэргийн хүрээний атаман Иван Сирко бээр хамаг Запорожийн хасагуудтайгаа цуг бичвэй.
Хоёр. Ард түмний дунд хэлэлцдэг хувилбарын орчуулга нь:
Половецийн шавхрууг долоогч, Хүннү Атиллын үлдэгдэл, бузар хорлогч-булай тонуулчны ач, дээрэмчин хийгээд бүхний хараал идсэн хулгайч, Запорожийн хасагуудаас Стамбул хотдоо худал хуурмагаа халхлан суугаа Түрэгийн султаан чам мууд өгөх ХАРИУ.
Ухаан мэдрэл чинь улангасан алга болсон, амандаа баас чихүүлсэн адгийн хулгайч, өмхий хан халсан Голиаф (Библид гардаг 3 метр 6 тохой, нэг өлмий өндөртэй, хүнд хуяг өмссөн баатар. Түүнийг жирийн л бие хаатай, залуу баатар Да вид улаан гараараа устгасан гэсэн домогтой. Ж.Н), Түрэгийн султаан чи муу бидэнд бичиг явуулж зүрхэлсэн болохоор одоо чи өөрөө бидний өгөх хариуг хүссэн ч, хүсээгүй ч унших л болж дээ.
Чөтгөрийн бардамнал, сайрхлаар дүүрсэн султаан хэмээгч чиний муу нэрийг биднүүс сайн мэднэ ээ. Чи муу, гүүний умай, азарганы сэлдийндээ л хаан байдаг юм биз, өөрийгөө орчлон хорвоогийн хаадын хаан гэж алдаршуулдгийг чинь зөндөө дуулсаан. Харин бид чиний хэргэм зиндааг Ассирийн дарсчин бөгөөд п...нд живэгч, Их хийгээд Бага Египетийн гахайчин, шулмасын п...г ухаачдын толгойлогч, чөтгөрийн хошного долоогч Визирь (лалын шашинтай улсын засгийн газрын сайдыг ингэж нэрлэдэг байж. Ж.Н) тамын сүргийн эзэн, Люциферийн п...г хөхөгч, п...нуудын хүрээлэнгийн эрхлэгч, тайганчуудын дарга, илжгийн сүрэг хариулагч, бүх Гелиоспонт, Босфорын бөөлжис, хуцны сэлдийгээр эвэрт нь өлгүүлэгч, б...гоо гогцоо болон зангидуулагч, Александрын хаан ширээн дээрээ хошногоороо гадсанд углуулагч гэж үзмой.
Ямар гээч омгоос гаралтай, ямар гээч угсаатайг чинь ч сайн мэдмой. Чи муу бол нугасан хушуут зараанаас төрөгч, матрын точиго, янхнуудын хүрээлэнгийн эмсийн ...аас унагч, өт шиг өмхий ...тай могойн зулзага шүү дээ. Бас чи муу бол луусны сэлдийгээр ш... гуулагч, баасны замаар гэрэлд мөлхөн гарагч, янычаруудад (Османы эзэнт улсын явган цэргүүд. Ж.Н) ...гасан гүүний шээс, жоомны боовоор а...ны бөөсөнд зууруулагч, чөтгөрийн чацганы дуу, гахайн хамраар магтуу дуулуулагч, п... долоогч, б...нд өлгүүлэгч бус уу.
Задартлаа ...гасан хошного минь, чиний талаар ямар гээчийн алдар бүх дэлхийгээр түгснийг бид бас мэднэ ээ. Цэргүүдийнхээ ард салдирхлан явагч, буруу номтнуудынхаа өмнө ороод дайны талбараас чацгаа гоожуулан зугтаагч! Нүцгэн бөгсөөрөө зараа цохиж чадахгүй, ...гоороо хаалгыг жад адил цоолж чадахгүй, бөлдгөөрөө бөмбөгдөж, боовоороо сум хийж чадахгүй бол чи ямар дайчин байх юм бэ гэдгийгээ өөрөө нэг бодоод үзээч.
Чөтгөрийн дүртэй, бээчихсэн ...той, бас болоогүй ээ, хагас ...тай, битүү хошноготой чи муу энэ дэлхий дээр ноёлох санаагаа орхивол таарна. Б...н дээрээ бунхуу тавиулсан чинь болох нь тэр, өмхий ...ныхаа нүх рүү хурдан далд ор. Үнэн алдартны шашныг доромжлогч минь чи иймэрхүү л дайчин шүү дээ.
Харин эмсийн хүрээлэнгийн янхнуудын чинь ...нууд гувруутаад, өөрийн чинь б... зангидуулаад, тэрүүгээрээ чи, аа тийм бас хар тамхинд мансуураад шүү, чацга алддаг хошного руугаа ...хын чинь цагт бид бууж өгөх болмуй.
Чөтгөрийн хүү чи муу, ордныхоо эмсийн ...ны үсийг засагч, тайгануудынхаа чацгатай бөгсийг арчигч, хэнд ч хэрэггүй ...ныхоо хөвчийг таслуулагч, халдвар, тахлын хүүдий, шулмасуудын тэргүүлэгч чи муу газар дээр ч, газар доор ч хараал идэх болтугай! Хавчных шиг хоёр нүд чинь бүлтэрч, пацык (?) загасанд идүүлж, хоёр гар чинь хатах болтугай! Хамаг бие чинь дагжин чичирч, хошногоороо тэрэгний аралд ацлуулж, бузар заваан амаараа бидний хошногыг зуун удаа үнсэх болтугай! Чамд илгээх мэндчилгээ бөгөөд хариу маань энэ болой.


Орчуулагч Ж.НЭРГҮЙ 
 Оросын кîзаки ,Т¿рэг угсаатан н¿¿дэлчин хасаг 2 ººð ø¿¿.


Комментариев нет:

Отправить комментарий