
С. М. Грант хэмээх англи эр 1862 онд Бээжингээс Петрбург хүртэл аялсан нь
Монголоор аялсан харийнхны тэмдэглэл сэлтээс бид өдгөө өвөг дээдсийнхээ үүх түүх, ахуй байдлыг нэхэн тодруулж сууна. Марко Поло, Рубрук, Пржевальский гээд алдартнуудын тэмдэглэл, бүтээлүүд нэн гүнзгий судлагдаад хэдүйн монгол судлаачдын ширээний ном болжээ. Харин судлаач бус, жирийн нэгний аяллын тэмдэглэлүүд орхигдох, мартагдах хандлагатай байна. Тиймээс тэдгээрийг хэчнээн товч ч бай, танилцуулж байх нь зүйтэй юм.
Чухам ийм л шалтгаанаар та бүхэнд 1862 онд Бээжингээс Петрбург хүртэл аялсан С. М. Грант хэмээх эрийн бичил тэмдэглэлээс товч хүргэе. Грант өгүүллээ Journal of the Royal Geographical Society сэтгүүлийн 1863 оны дугаарт хэвлүүлсэн байна.