Еврази телевиз 2013 оны хоёрдугаар сарын 19-ний мэдээллийн хөтөлбөрөөрөө “Бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуй эдийн засагт нь давамгайлсан, дөнгөж гурван сая гаруй хүн амтай Монгол Улс дэлхийн санхүүгийн шинэ од болоход хүрээд байна.
Шинжээчдийн тооцоолсноор энэ улс бүхэл бүтэн нэг триллион ам.долларын үнэ хүрэх үнэт металл болон эрдсийн ашиглагдаагүй нөөцтэй юм. Энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэлтгүй хүн бүрт 333.333 гаруй ам.доллар ноогдоно гэсэн үг. Ихэнхи эдийн засгууд дэлхийн санхүүгийн хямралтай тэмцэж ядаж байхад Монгол Улс 2012 оныг 6.7 хувь эдийн засгийн өсөлттэйгөөр угтсан. Үүгээр ч тогтохгүй Азийн хөгжлийн банк энэхүү өсөлт энэ жил 14 хувьд хүрэх магадлалтай гэж тооцоолсон байхад олон улсын бусад үнэлэгчид 20 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.
хэргийн
захиалагч нь тус улсын Ерөнхий сайд байсан хоёр хүн болохыг хүлээн
зөвшөөрөхөд хүрээд байна. Тэдний нэг нь Юлия Тимошенко, нөгөөх нь түүний
дарга байсан, АНУын шоронд хоригдож байгаад саяхан гарч ирсэн Павел
Лазаренко юм. Тэгэхдээ энэ талаар албан ёсоор хэн нэгэн хандаагүй байна
гэж Тимошенкогийн өмгөөлөгчид мэдэгдэж буй. Яриад байгаа аллага 1996 оны
арваннэгдүгээр сарын 3-нд болжээ. 
Афганистанаас
хэдэн мянган бээрийн алсад орших баруун африкын нэгэн улс тэдний хувь
заяаг давтах тунчиг өндөр магадлалтай болоод байна. Шашин болоод үзэл
сурталын зөрчилтэй байгаа энэ улсад бас нэгэн асуудал бий. Мали улсын
хойд хэсэгт Аль Кайдагийн салбар байгууллага сүүлийн хэдэн сарын турш
цэргийн хүчийг хойд хил дээр нь төвлөрүүлээд байна. Гол учир нь тус
улсын хойд хэсэг тусгаар тогтнохын тулд ийнхүү цэргийн хүчийг
нэмэгдүүлж, ардын чөлөөлөх арми гэгчийг байгуулжээ. Өнгөрсөн долоо
хоногийн сүүлээр Францын талаас цэргийн хүчийг Мали улсын хойд хэсэгт
төвлөрүүлээ байгаа юм. 