среда, 27 февраля 2013 г.

Гадаадын хэвлэлийнхэн Монголын талаар хэрхэн бичиж байна

Гадаадын хэвлэлийнхэн Монголын талаар хэрхэн бичиж байна
Эрдэс баялагын нөөц нь Монгол Улсыг “Minegolia” болгон өөрчилнө

Еврази телевиз 2013 оны хоёрдугаар сарын 19-ний мэдээллийн хөтөлбөрөөрөө “Бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуй эдийн засагт нь давамгайлсан, дөнгөж гурван сая гаруй хүн амтай Монгол Улс дэлхийн санхүүгийн шинэ од болоход хүрээд байна.

Шинжээчдийн тооцоолсноор энэ улс бүхэл бүтэн нэг триллион ам.долларын үнэ хүрэх үнэт металл болон эрдсийн ашиглагдаагүй нөөцтэй юм. Энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэлтгүй хүн бүрт 333.333 гаруй ам.доллар ноогдоно гэсэн үг. Ихэнхи эдийн засгууд дэлхийн санхүүгийн хямралтай тэмцэж ядаж байхад Монгол Улс 2012 оныг 6.7 хувь эдийн засгийн өсөлттэйгөөр угтсан. Үүгээр ч тогтохгүй Азийн хөгжлийн банк энэхүү өсөлт энэ жил 14 хувьд хүрэх магадлалтай гэж тооцоолсон байхад олон улсын бусад үнэлэгчид 20 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

Тэр ч байтугай албан бус эдийн засгийг тооцоолбол энэхүү өсөлтийн түвшин 40 хувьд хүрч магадгүй гэж зарим хүн нотолж байгаа юм. Одоогийн байдлаар Таван Толгой болон Оюу Толгой гэсэн асар том нүүрсний уурхай орлогын гол эх үүсвэр болоод байна. Өөр нэгэн орлогын эх үүсвэр нь удахгүй говь нутагт нээгдэх Монгол Улсын Засгийн газар, Их Британийн Рио Тинто болон Австралийн Айванхоу Майнз уул уурхайн компаниудын хамтарсан Оюу Толгойн үйлдвэр юм. 2013 оноос Оюу Толгой үйлдвэрлэл явуулж эхлэх бөгөөд 50 жилийн турш ашиглагдана гэж тооцоолж байгаа юм. Ингэхдээ энэ хугацаанд дэлхийн зэсийн жил тутмын үйлдвэрлэл багадаа гэхэд гурван хувийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь 50 жилийн турш эндээс жил бүр таван тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг. Монгол Улс нь бас алтны олон томоохон олборлолтын талбайнуудтай бөгөөд үүний нэг нь дээр дурьдсан Оюу Толгой юм. Үүнээс гадна Монгол Улс нь уран, коксжих нүүрсний маш их нөөцтэй бөгөөд үүнийгээ баяжуулах, шинэ технологи ашиглан олборлох найдлага тавьж байгаа билээ.

Монгол улсын сан хөмрөгт асар их хэмжээний мөнгө урсан орж ирэх магадлалтай болсон энэ үед засгийн газрын түшмэлүүд урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах хүчтэй шахалтанд ороод байгаа юм. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид Монголын талаар хязгааргүй өөдрөг үзэлтэй байна. Монголын эрдсийн баялгийн нөөцийн талаар одоогоор хийгдээд байгаа тооцоо нь дөнгөж мөсөн уулын уснаас цухуйж буй оройн хэсэг ч байж болох юм. Орчин үеийн хайгуул зөвхөн гадаргууг нь л жаахан маажсан болов уу” гэсэн байна.

Монгол Улс яагаад олон хөрштэй байхыг хүсэж байна вэ?

BBC 2013 оны хоёрдугаар сарын 23кы мэдээллийн хөтөлбөрөөрөө “Монгол, АНУ, болон бусад орны цэргүүд оролцож хээрийн сургалт зохион байгуулж байсан түүхтэй. Олон үндэстний энхийг сахиулах үйл ажиллагааны харилцан ажиллагааг сайжруулах зорилго бүхий гурван долоо хоногийн хугацаатай хээрийн сургуульд дэлхийн олон орноос ирсэн 500 орчим цэргүүд болон, цэргийн төлөөлөгчид оролцож байсан. Монголын талаас 220, АНУ-аас 100, мөн Тайланд, Балба, Франц, Энэтхэг зэрэг улсуудаас цэргүүд оролцож байна. Эдгээр сургалт, дадлага нь харьцангуй өргөн хүрээний биш боловч том учир холбогдлын бэлгэдэл болж байгаа юм. Учир нь хөрш хоёр их гүрнээсээ халин гарч бусадтай харилцаа тогтоох гэсэн Монголын хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж болно" гэжээ.

Мөн тус хөтөлбөрөөр “Сүүлийн үед Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын талаар гадаад дотоодод ихээхэн бичих боллоо. Тухайлбал олон улсын чөлөөт агуулгатай “Wikipedia” нэвтэрхий толины англи хэл дээрх хувилбарт “Гуравдагч хөршийн бодлого гэдэг нь түүхийн турш Монголыг бүхэлд нь хамарсан нөлөөтэй байсан хоёр их гүрэн болох Орос, Хятадаас өөр бусад улстай харилцаа тогтоохдоо баримталж буй Монгол Улсын гадаад бодлогын нэг агуулга юм. Монголын эдийн засаг зэс, алт, уран, нүүрс зэрэг эрдсийн баялагын нөөцийн ашиглалтаас хамааралтай учраас энэ нөөцийг нь олборлох үйл ажиллагаа явуулдаг гадны улс орнууд, корпорациудын дарамт, шахалтанд өртөмтгий байдаг” гэсэн утгатай тайлбар бий болсон байна.

Үүнээс манай гуравдагч хөршийн бодлогыг ихэвчлэн байгалийн баялгийг ашиглах асуудал дээр хоёр хөршөөсөө хэт хамааралтай байдлаасаа гарахын тулд бусад орны хөрөнгө оруулалтыг татах агуулгаар ойлгож, тайлбарлаж байгаа нь харагдаж байгаа юм. Гэтэл бидний бодлоор Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого нь юуны өмнө олон улсын улс төрийн харилцааны, түүний дотор геополитикийн аюулгүй байдлын агуулгатай" гэжээ.

Хятад эхлээд Монголыг залгина

“Правда” сонины нийтлэгч
Сергей Балмасовын бичсэнээс товчлон орчуулав.


АНУ, Их Британийн улс тер судлаачид түгшүүр зарлаж байна. Далайд гарцгүй Монгол Улс урьд өмнөхөөсөө ч илүү ноцтойгоор ОХУ болон БНХАУ-аас хамааралд орж болзошгүй юм. Тодруулбал, “Financial times” сонин Монгол Улс ОХУ-ын боомтуудад хүрэх төмер зам тавих зөвшөөрөл өгсөн талаар бичжээ.

Энэ нь Монгол Улсын Хятадын эдийн засгаас хэт хамааралтай байдлыг багасгана гэж тэд найдацгааж байгаа бололтой. Гэвч одоогоор Монголын экспортын 70 хувь нь зөвхөн БНХАУ руу чиглэж байгаа юм. Дашрамд дурдахад, энэ салбарт Хятад нь аль хэдийнээ Оросыг ямар ч эргэлзээгүйгээр давж гарсан. Бид өөрийн Алс дорнодын бүс нутгаа эзэнгүй орхисон байсан тэр үед Бээжин, Монголын хилийн ойролцоо нутагтаа хотууд байгуулж, дэд бүтцээ идэвхитэй хөгжүүлж байсан юм. Сэргээн босголт хөгжлийн Дэлхийн банкнаас Монголын төлөвлөгөөг шүүмжлэн тохь тух муутай, ихээхэн урт Оросын маршрутаар тээвэрлэх нь Хойд Хятадын илүү ойр боомтууд руу тээвэрлэхээс даруй гурав дахин их зардал шаардана гэжээ. Энэ бүхэн нь геополитикийн нэгэн чухал объект болох Монгол Улс руу дахин нэг удаа анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байгаа хэрэг юм.

Монгол Улс газар зүйн байршлаасаа шалтгаалан урт хугацааны турш Орос, Хятад хоёроос бүх талаар хамааралтай явж ирсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ нь одоо ч үргэлжилсэн хэвээр байна. Учир нь олборлосон байгалийн баялагаа гадагш гаргахын тулд Монгол Улс нь Москва, Бээжин хоёртой зайлшгүй тохиролцох шаардлагатай юм. Европын тэн хагастай тэнцэх өргөн уудам газар нутагтай энэ улсад хүн ам нь маш сийрэг суурьшсан буюу ердөө л 2.8 сая оршин суугчидтай юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг монгол хүнд 520 хятад хүн ноогдож байна гэсэн үг.

Улаанбаатарт ч Хятадын аварга луу нэг л өдөр Монголыг залгина гэсэн айдас оршсоор байна. Энэ айдас нь үндэслэлгүй зүйл биш юм. Өнөөдөр Бээжин Оросын газар нутагт дээр хэрэгжүүлж байсан илүүдэл ажиллах хүчээ илгээх тэр л тактикаа Монголд хэрэглэж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамааралтай болсоор байгаа юм. Сүүлийн үеийг хүртэл томоохон үйлдвэрүүд Оросын мэдэлд, дунд болон ялангуяа жижиг бизнесүүд бараг бүгд Хятадуудын удирдлага дор байна гэж үздэг байна. Үүний зэрэгцээ хоёр дахь нь буюу жижиг, дунд бизнес бүхэлдээ томоохон бизнес рүү ойртсоор байгааг хэлэх хэрэгтэй юм.

Зөвлөлт холбоот улс задарсаны дараагаар Монгол дахь Хятадын нөлөө огцом ихэссэн. 1990ээд онд Хятадын капитал мянга мянган цагаачидтайгаа хамт орж ирсэн. Тиймээс өнөөдөр монголчууд Хятадын залгих аюулыг улам бүр ойлгох болж Өвөр Монголын хувь заяа давтагдахаас болгоомжлон Оросод наалдахыг эрмэлзэж байгаа юм” гэжээ.

Нүүрс нь монголчуудын хувьд хоёр үзүүртэй илд

Gereel.com дэлхийн эдийн засгийн нэгдсэн сайтын мэргэжилтэн Оливер Вэлпитт “Одоогоор нүүрс Монголын орлогын хамгийн том эх үүсвэр бөгөөд тус улс саяхнаас Хятадад хамгийн их коксжуулсан нүүрс экспортлогч орон болтлоо эдийн засаг нь өссөн. Гэсэн ч нутагтаа буюу Улаанбаатарт гэхэд нүүрс бүхэлдээ хортой нөлөө үзүүлсээр байна. Өвлийн улиралд Монголын нийслэл дэлхийн хамгийн ихээр бохирдсон хотын тоонд ордог. Нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрүүд нь ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын стандартын байх хэмжээнээс 14 дахин их утаа ялгаруулдаг бөгөөд ингэснээр машины осол аваараас ч илүүтэйгээр үхэлд хүргэх сэжим болж байна.

Энэ нь Улаанбаатарын осолтой зам, гудамжаар жолоо барьж яваа хүмүүсийн хувьд хүндхэн харьцуулалт юм. Нэмэгдсээр буй бохирдолтой тэмцэхийн тулд энэ өвөл өрх гэрийн утаа ялгаруулалтыг 90 хувиар бууруулах боломжтой эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай 70,000 зуухыг үйлдвэрлэсэн. Энэ төлөвлөгөө нь зөвхөн хүний амь насыг аврах зориулалттайгаар иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах улс орны чадавхид эргэлт гарч байгаагийн илэрхийлэл юм.

Мянганы Сорилтын Сангийн санхүүжилт болон Монголын Засгийн газрын нэмэлт дэмжлэгтэйгээр тус зуухнуудыг хотын гэр хорооллынхонд хөнгөлөлттэй үнээр худалдан, түгээсний ачаар Улаанбаатарын иргэн 20 хүрэхгүй ам.доллараар цоо шинэ эко зуухыг худалдан авч байна. Одоо хот даяар байгуулагдсан худалдааны төвүүдээр дамжуулан ирэх жил гэхэд нийлүүлэлтээ 70.000-д хүргэх зорилт тавиад байна’’ хэмээсэн байна.

“Ройтерс” агентлаг: Монголчуудын үндсэрхэг үзэл улам хүчтэй болж байна


Үндсэрхэг үзэл нь дахин сэргэсэн монголчууд парламентын сонгуулийн санал хураалтад оролцлоо. Гэхдээ тэдний үзэл хандлага нь гадны хөрөнгө оруулагчдыг залхаах бололтой. Харин улстөрчид ам.долларын урсгалд анхаарал хандуулсаар байгаа юм. Гадны хөрөнгө оруулалтын ачаар Монголын эдийн засаг хурдацтай тэлсэн билээ.

Гэхдээ Монголын гурав орчим сая иргэний дийлэнх нь “Үндэсний баялаг нь худлаа амладаг улстөрчдийн гарт орсон” хэмээн ярьсаар байгаа юм. Улс төрийн хоёр том хүчин болох Ардын нам, Ардчилсан нам ард түмнийхээ дэмжлэгийг авахын тулд хоорондоо тэмцэлдэж байна.

Харин “Рио Тинто” тэргүүтэй томоохон хөрөнгө оруулагчид ойрын хэдэн жил нөхцөл байдал улам хурцдана хэмээн таамаглаж байгаа юм. “Frontier Securities’’-ын шинжээчид “Аль ч нам ялалт байгуулсан бай хамаагүй, монголчуудын дунд үндсэрхэг үзэл улам дэврэх төлөвтэй байна” хэмээн дүгнэжээ. Гэхдээ “Монголын эрх баригчид иргэдийнхээ энэхүү хандлагад автахгүйгээр асуудалд бодитойгоор ханддаг хэвээр байгаа” гэж “Frontier Securities’’-ын шинжээч Дэйл Чой ярьсан юм.

Монголчууд парламентын сонгуульд долоо дахь удаагаа санал өгч байгаа. “Энэ удаагийн сонгуулийн ачаар улс орных нь хөгжил тогтворжино” хэмээн тэд найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногг өгсөн ярилцлагадаа “Нээлттэй улс орнууд уул уурхайн баялгаа ашиглаж, хөгжсөн. Харин хаалттай нийгэм бүхий оронд энэ бүхэн нь сүйрлээр дуусдаг” хэмээн дурджээ. Гэхдээ тэрбээр “Монголчууд баялгийн хуваарилалтад сэтгэл хангалуун биш байгаа”г хүлээн зөвшөөрсөн юм. “Сант Марал” судалгааны төвийн шинжээч Сумати “Монголчууд энэ удаагийн сонгуулиар уул уурхайн баялгаа зөв хуваарилах анхны алхмаа хийсэн хэмээн найдаж байгаа” гэж онцолжээ.

BBC.com Монголын тухай

Дэлхий даяар хамгийн сайн мэддэг мэдээллийн агентлаг болох Би Би Си Монголын тэсгэм хүйтнийг малчид хэрхэн даван туулж байгааг, харуулсан мэдээлэл бэлтгэн цацсан байна. Тзд малчин эмэгтэй Чимэдцэрэнгийнд очиж аж амьдралтай нь танилцжээ. Би Би ,Си-гийн сурвалжлагч Крис Хог өөрийн сурвалжлагандаа “Монголд тэсгэм хүйтэн өвөл болохыг зуд гэнэ. Энэ айл зуданд 800 малаа алдсан байна. Одоо тэдэнд 100 мал л үлджээ. Малчин эмэгтэй Чимэдцэрэн бидэнд хэлэхдээ “Өглөө болгон малаа хэд үлдсэн бол гэж тоолж үздэг. Хэд үлдээ бол гэж бодохоос айдас хүрдэг шүү” хэмээн ярьж байлаа.

Гэвч малчид хахир өвлийг давахаар тэмцсээр байгаа юм. Одоогийн байдлаар Монголын нийт нутгийн хэмжээнд 4.5 сая мал хорогдоод байгаа юм байна. Биднийг малчдын гэрээр орж явахад Засаг дарга З.Буянбадрах малчдадаа дэмжлэг үзүүлэхээр ирсэн юм. Тэрбээр малчдад хандаж “Зүтгээд байгаарай, бууж өгч болохгүй шүү” хэмээн хэлж байсан билээ. Засаг дарга “Бид айл бүрээр л явж байна. Ихэнх айлын эмэгтэйчүүд бид яаж ингэж амьдрах вэ гээд уйлж хайлаад л угтдаг. Тэглээ гээд одоо яахав дээ. Зарим нь ч аргаа барж амиа хорлохоос ч буцахгүй болсон шиг байна” гэж ярьсаныг сайтдаа тавьсан байна. “Би Би Си-гийн сурвалжлагч Крис Хог 2013 оны нэгдүгээр сарын 22нд ирсэн юм.

CNN.com Монголын тухай

 Монгол Улсын тухай урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй дэлхийн хэмжээний сурталчилгааг CNN суваг хийж өглөө.

Дэлхийн хамгийн алдартай энэхүү аварга мэдээллийн группийн сурвалжлах хэсэг Монгол Улсад ажилласан ба CNN.com сайт дээрх  бүтэн нэг буланг (Eye On) Монгол Улсын тухай мэдээлэл тавихад зориулсан байна. Сайтаар сүүлийн үед дэлхийн алдартай брэнд нэрүүдийн адил сонсогдох болсон “Монгол Наадам’’-ын тухай, дэлхий дээрх хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц үлдсэн онгон дагшин байгаль дээрээ нүүдэллэн амьдардаг нүүдэлчдийн тухай, нүүдэлчний гэрт өссөн ардчилсан ерөнхийлөгчийн тухай, алдарт Монголын говийн тухай, тэндээс ундарч буй их баялгийн тухай, Монгол түмний хайртай аварга “Асашёрюү”-ийн тухай, түүний хүчирхэг мөрөөдлийн тухай, Оюу толгой болон Таван толгойн мэдээллүүдийг дэлгэн тавьжээ.

Тэд “Монгол дуусашгүй боломжууд” гэсэн гурван үгээр Монголыг рекламдсан байна. CNN.com дээрх эдгээр мэдээллүүд уншигчдын сэтгэлийг хөдөлгөж, халуун дотно сэтгэгдэлүүд ихээр үлдээсэн байна. Тэд байгалийн баялгаа зөв ашиглах нь зүйтэй талаар бидэнтэй адил санаа бодолтой байдгаа илэрхийлсэн байна. Монгол Улс удахгүй Америк, Англи, Япон улсууд шиг дэлхийн хэмжээний улс болоход ойрхон байгаа гэдэгт тэд итгэж байна. Хэрвээ толгойгоо зөв ажиллуулж чадвал ийм сайхан нийгэм Монголыг хүлээж байгаа хэмээн бичсэн байна. CNN яагаад энэ Монголыг ийм тодоор дэлгэн тавигдаж байгаа юм гэнэ.

Монгол Улс зарлагаа хэтрүүлж байгаа нь ихээхэн эрсдэл дагуулж байна

АНУ-ын Блүүмберг телевиз хоёрдугаар сарын 23-ны мэдээллийн хөтөлбөрөөрөө “Өнгөрөгч улиралд 20.8 хувиар өссөн Монголын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хямралын зэрэгцээ төрийн зарлага нь хэт өсөлтийн давлагаатай байгаагаас шалтгаалан буцаж буурах эрсдэлд ороод байна. Төрийн зарлагыг энэ онд 6.3 тэрбум төгрөгөөр (4.6 тэрбум ам.доллар) буюу 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь инфляци 14 хувь хүртэл өсөхөд хүргэж болзошгүй хэмээн ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Барнет Токио хотод өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Энэ нь зээлийн өртөг болон Монголын аж үйлдвэрийн хамгийн том салбар болох уул уурхайн төслүүдийн ашигтай байдалд муугаар нөлөөлж болох юм хэмээн тэрээр үзэж байна. “Дэлхийн эдийн засаг аюултай, эмзэг үе дээрээ байгаа. Энэ нь Монголын хувьд бараа бүтээгдэхүүнийх нь үнэ унах эрсдэл өндөр байна гэсэн үг юм. Ер нь сайн тооцоогүй бодлого боловсруулалт болсон” гэж Барнет онцолсон байна. Шинэ уурхай, зам, орон сууц барихад зориулж дөрвөн жилийн дотор 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай байгаа Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямралаас болоод 2011 онд төлөвлөж байснаасаа 1.3 хувиар бага хэмжээгээр гэрээ байгуулсан билээ.

АНУын дэнжигнэж буй эдийн засаг, Хятадын эдийн засгийн удаашралт зэрэг нь Европт аюулын харанга дэлдээд буй хямралтай түүхий эдийн эрэлтийг дэлхий даяар бууруулснаар “Шинэ хөрөнгө оруулагчдад ихээхэн эрсдлийг үүсгэж байна” хэмээн энэ сард Америкийн Банк 2012 оны хэтийн төлөвийг тодорхойлохдоо мэдэгджээ” хэмээн мэдээлсэн байна.

 Б.Дэлгэрцэцэг

Комментариев нет:

Отправить комментарий