
Гана улсын Эве омгийн хаан Тогбуи Нгорифия Сефас Кози Банса
- Банса хаан ширээнд залармагцаа хамгийн түрүүнд Людвигсхафен хотын таньдаг фермерүүдээ цуглуулж, ард иргэдийнхээ орон гэрийг цэвэр, бохирын шугамд холбуулсан байна.
- Энэ бүхнийг хаан алсын зайнаас буюу утас, имэйлээр амжуулсан. Банса эх орондоо тоног төхөөрөмж нийлүүлэх, удирдагчдын зөвлөлд оролцохоор хэдэн сар болоод л нэг ирдэг.

Сефас Банса нь Гана улсын Хохоа хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Түүнийг 19 нас хүрмэгц эцэг эх нь Герман руу сургахаар явуулжээ. Германд тэрбээр моторчин, авто механикчийн дамжааг төгсөж, мөнгө цуглуулж байгаад хувийн авто засварьш газар нээсэн байна. Ингээд хэдэн жилийн дараа бизнес зөвлөхөөр нь ажилладаг байсан Германы иргэн Габриелатай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон аж. Тэд Рейний Людвигсхафен хотод нам гүмхэн аж төрж Гана улсын Эве омгийн хаан байв.
Гэтэл нэгэн өдөр Бансад факсиржээ. Уг факст түүний өвөө, эве омгийн хаан өөд болсон гэж бичсэн байв. Омгийн ахмадууд шинэ удирдагч, тэргүүлэгчээ сонгох ёстой болсон аж. Сефасын аав, төрсөн ах нь нөхцөл байдлын улмаас хаан ширээг залгамжилж чадсангүй. Ингээд санаандгүй байдлаар Банса 200 мянга гаруй хүнтэй омгоо удирдахаар болж, Габриела хатны суудал эзэлжээ.

Банса хаан ширээнд залармагцаа хамгийн түрүүнд Людвигсхафен хотын таньдаг фермерүүдээ цуглуулж, ард иргэдийнхээ орон гэрийг цэвэр, бохирын шугамд холбуулсан байна. Дараа нь тэр цахилгааны утас татаж, нутгийн сүмд шинэ хонх байрлуулж, Германы Зул сарын «0 Таnbenbaum» дууг төрөлх хэл рүүгээ хөрвүүлсэн байна. Түүнчлэн гол дээр шинэ гүүр барьж, сургууль, эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангажээ.

Комментариев нет:
Отправить комментарий