суббота, 3 декабря 2011 г.

Европт байрлуулах Америкийн систем ДЭЛХИЙН ХҮЧНИЙ ХАРЬЦААГ ӨӨРЧЛӨХ ҮҮ


Пуужингаас хамгаалах Америкийн системийг Европт дэлгэрүүлэх гэж буйд ОХУ хэрхэн хандаж байгааг Ерөнхийлөгч нь саяхан илэрхийлсэн. Түүний хэлснээс үзвэл Өрнөдийн энэ үйлдлийн хариуд стратегийн цөмийн хүчний объектуудаа далдлах арга хэмжээг Оросын цэргийнхэн нэмэгдүүлж, стратегийн баллистик пуужин гуудаа уг системээс давж гарах өндөр үр ашигтай цэнэгт төхөөрөмжөөр хангах, улс орныхоо баруун болон өмнөд хэсэгт Европын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд цохилт өгөхүйц орчин цагийн зэвсэглэлийн чадавх бий болгох аж. Энэ хүрээнд ОХУ чухам ямар алхам хийж болох талаар эндхийн улстөрчид, шинжээчид, мэргэжлийн хүмүүс тодруулан хэлж буйгаас заримыг нь сонирхуулъя. Оросын Төрийн Думийн Батлан хамгаалах байнгын хорооны гишүүн Михаил Ненашевийн хэлснийг үзвэл шаардлага гарсан үед Орос улс “Искандер” гэдэг шуурхай тактикийн пуужингийн цогцолборыг Белорусь улс болон Калининград муж Крас нодарын хязгаарт хагас жилийн дотор байрлуулж чадах аж.

Оросын цэргийн салбарын тэргүүлэх шинжээчдийн нэг Руслан Пуховын үзэж буйгаар энэ цогцолбор Америкийн пуужингаас хамгаалах системийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахыг зөвшөөрсөн улсуудад цохилт өгөх боломж олгох юм байна. Түүгээр ч барахгүй Оросын цэргийн хүч анхны цохилтоороо л Америкийн төхөөрөмжүүдийг жагсаалаас гаргаж чадна гэж “Национальная оборона” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Кортченко хэлсэн байсан. Цаашид үйл явдал өөрт нь таагүй байдлаар өрнөвөл зэвсэг хураах бодлогоосоо, зэвсэглэлийг хязгаарлах, түүнд хяналт тавих талаар Америктай урьд нь тохиролцсоноосоо буцаж болохыг ч Медведев үгүйсгээгүй юм. Стратегийн давшилтын зэвсгийг хориглох тухай гэрээнээс гарах эрх Орост бийг ч тэрбээр Америкийн талд сануулсан. Үүний зэрэгцээ Орос хийгээд Өрнөдийн харилцаан дахь хамгийн эмзэг асуудлуудын нэгийг харилцан буулт хийж зохицуулах арга замыг АНУ болон НАТО-той хамтран хийх ажлыг үргэлжлүүлэх бодолтойгоо ч Оросын Төрийн тэргүүн нотолсон юм.
Оросын энэ сануулгад анхлан Цагаан байшин хариулт өглөө. Оросын энэ хандлага Европт пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгуулах талаарх байр сууриа АНУ эргэн харахад хүргэхгүй гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Томми Витор мэдэгдэв. “Европт ийм систем бий болгох нь Оросын стратегийн аюулгүй байдалд заналхийлэхгүй. Бид төлөвлөгөөгөө өөрчлөх бодолгүй байгаа бөгөөд энэ системийг хөгжүүлэх төсөлд өө ямар нэг хязгаарлалт хийхг үй” гэж Виторын албанаас тараасан мэдэгдэлд өгүүлсэн байв. Америкийн албаны хүмүүсийн амнаас нэг бус удаа гарч байсан үгийг Цагаан байшин үнэн хэрэг дээрээ давтлаа. Европт пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулах төлөвлөгөөнд нь ямар ч нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж АНУ урьд нь хэлж байсан юм. Энэ систем Оросын аюулг үй байдалд заналхийлэхгүй хэмээн Америкийн засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдэж байсан ч үүнийхээ эрх зүйн баталгааг Москвад гаргаж өгөхөөс татгалзсаар ирсэн билээ.
Витор “Пуужингаас эсэргүүцэн хамгаалах салбарт Оростой хамтарч ажиллах нь АНУ болон Европ дахь манай түншүүд хийгээд Оросын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдэгт урьдын хэвээр итгэлтэй байна. Тэгэхдээ ойртон дотносохыг хичээхийн хамт Ев ропт пуужингаас хам гаалах төхөөрөмж дэлгэрүүлэх төлөвлөгөөндөө ямар ч тохиолдолд өөрчлөлт оруулахг үй, хязгаар тогтоохгүй” гэж хэллээ. Медведевийн мэдэгдлийг тайлбарлахдаа Америкийн Төрийн Департмент ч мөн ийн хандав. Эндхийн албан ёсны төлөөлөгчийн орлогч Марк Тонер тогтмол хийдэг мэдээллийн үеэр хэлэхдээ “Бид Оростой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, пуужингаас хамгаалах систем бий болгоход түүнийг оролцуулахыг чармайхаар төлөвлөж байгаа. Пуужингаас хамгаалах системтэй холбоотой аливаа асууд лаар Оростой нээлттэй, илэн далангүй байх болно. Энэ систем Ираны зүгээс учруулж болох аюулд хариулт өгөхөд зориулагдаж буй юм. Уг системийг Оросын эсрэг чиглээгүй гэдгийг бид олон жил ярьж байгаа. Оросын стратегийн хүчин чадалд энэ систем аюул учруулахгүй талаар бид албан ёсны хүмүүсээрээ дамжуулж Орост тайлбарласаар ирсэн юмсан” гэв.
Пуужингаас хамгаалах системийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаагаасаа болж стратегийн давшилтын зэвсгийн талаарх Гэрээнээс ОХУ гарахгүй гэдэгт Вашингтон итгэж байна гэж Тонер бас тэмдэглэв. Пуужингаас хамгаалах системийг Оросын эсрэг чиглээгүйг АНУ нотолсоор, энэ салбарт эрчимтэй хамтарч ажиллахыг олон жилийн турш оролдсоор атал Оросын тал байр сууриа өөрчлөхгүй байна гэж тэрбээр үзэж байна. “Зэвсэглэлийг хорогдуулахыг хүсдэггүй” Оросын зүгээс учруулж болзошгүй аюулын талаар санал бодлоо илэрхийлэх бас нэг боломжийг Ерөнхийлөгч Медведевийн хийсэн мэдэгдэл Америкийн хуучинсаг үзэлтнүүдэд олгох шиг болов. Медведевийн энэ мэдэгдлийн дараа Америк, Оросын харилцаа зайлшгүй муудна гэж БННаас сонгогдсон сенатор Жон Маккейн үзэж байна. Маккейн бол Оросын эсрэг үзлээрээ нэрд гарсан хүн. Тэрбээр Оростой ойртох зүгт ямар нэг алхам хийхгүй байхыг Америкийн засаг захиргаанд ямагт уриалж байдаг төдийгүй Америкт Орос л аюул учруулна гэдэгт эргэлздэггүй юм гэнэ лээ.
Стратегийн давшилтын зэвсэг-3 гэрээг батлахыг бүгд найрамдахчууд л эсэргүүцдэг юм. Пуужингаас хамгаалах системийг Европт байрлуулсаны хариу болгож НАТОгийн хилийн ойр ОХУ пуужингуудаа байрлуулбал “ур мыг минь ихэд хугална” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бич гийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдлээ. “Ингэх нь өнгөрснийг сануу лах бөгөөд НАТО болон Оросын стратегийн харил цаанд үл нийцнэ”. Тус эвслийн 28 орны удирдагчид 2010 оны арваннэгдүгээр сард Лиссабонд хийсэн дээд хэмжээний уулзалтаар байгуулахаар тохиролцсон пуужингаас хамгаалах НАТОгийн систем нь “Гаднаас учруулах аюулаас Европийг хамгаалахад зориулагдсан болохоос биш хүчний тэнцвэрт өөрчлөлт оруулах гэсэн юм биш” гэж Умард Атлантын эвслийн тэргүүн мэдэгдэв. “Хамтран ажиллах, НАТО, Оросын харилцааг стратегийн түншийн хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломжийн талаар ярилцахаар Оросыг урих шийдвэрийг НАТО-гийн гиш үүн орнуудын төр засгийн тэргүүн нар өнгөрсөн онд гаргасан юм. Энэ санал хүчин төгөлдөр байгаа” гэж НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
Америкийн нутаг дэвсгэрийг баллистик пуужингаас найдвартай хамгаалах систем бий болгох төлөвлөгөө ОросАмерикийн харилцааны гол бэрхшээлийн нэг байсан юм. Одоогийн байдлаар АНУ өөрийн нутаг дэвсгэрт Аляск, Калифорнид пуужингаас хамгаалах стра тегийн хоёр районтой байгаа бол Орост ганц Москвад байгаа юм. Тэгвэл ийм гурав дахь районыг Европт байгуулахаар АНУ төлөвлөж байна. Энэ нь үнэндээ нэлээд далайцтай систем бөгөөд дэлхийн хүчний харьцааг өөрчилж ч магадгүй юм. Европт пуужингаас хамгаалах системээ байрлуулах орноор Польш, Чехийг Америк сонгож аваад байна.И.Рэнчинханд

Комментариев нет:

Отправить комментарий