четверг, 20 октября 2011 г.

Шадар сайд М.Энхболд

М.Энхболд. Богинохон хугацаанд бас хэрүүл тэмцэл дунд ерөнхий сайдаар ажиллаж үзсэн. Хүлээцтэй, ноён нуруутай, шазууртай гэгддэг төв халхын нэг л дээ. Намынхаа нөхдийг, тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярыг "найрч" чадаагүй учраас огцорсон. Бараг гурван Засгийн газар дамжин шадар сайдаар ажиллаж байгаагаараа рекорд тогтоож байна. Нийслэлийн засаг дарга байхдаа хотын бүлэглэлийг байгуулсан нь одоо ч түүнд тулгуур нь болсоор ирлээ. Ингээд шадар сайд М.Энхболдын хувийн цомгийг эргүүлцгээе.

Дээр үеийн дарга нарын хүүхдүүд эсвэл онц сурлагатнууд Орост очиж амардаг байсан. Харин түүний аав энэ үед МУИС-д багшилж байсан учир аль ангилалд нь хамарч амарсныг мэдэх хүн цөөн.

М.Энхболд арван жилийнхээ нэг ангийн охинтой гэр бүл болсон. Ийм л хөгжилтэй оюутнууд байж. Хожмын улс төрч М.Энхболдын толгой дээр юу барисныг анзаарч байна уу? Түүнийг нэг амьтны нэрээр хочилдог юм.

Оюутан цагийн иймэрхүү зураг хүн болгонд дурсамжтай байдаг байх. Харин энэ зурган дээр МУИС-ийн оюутан М.Энхболд найз бүсгүйнхээ урилгаар тухайн үеийн ЗХУ-тай танилцаж явсныг нь гэрчлэх дурсамж болон үлджээ.

Шадар сайд М.Энхболдынх хоёр хүүхэдтэй. Эхнэр нь ШУТИС-д багшилдаг бол охин нь манайдаа л нэртэй гоо сайхны газар ажиллуулдаг гэсэн.

Бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэхь ерөнхий сайдаар томилогдож байсан юм.

Сүр бараа, амгалан тайван байдлаараа түүний өмнө орох улс төрч бараг үгүй дээ. За байз, түүний өмнө "АПУ"-гийн хэмээх тодотголтой Г.Батхүү дарга л орж мэднэ.

Хуучны МАХН, одоогийн МАН-ын "алдарт" залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой "Алтан сарнай" хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны "Оны шилдэг улс төрч"-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, "Оны шилдэг бизнесмен"-ээр "Алтай трейд"-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.

М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нэгэн өөнтөгч этгээд хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.

Хотод төрсөн хөдөөний хүүхэд. Зуны амралтаараа аавын нутаг Төв аймгийг зорьдог байжээ.

М.Энхболд даргын аав, ээж хоёр. Ээж нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан. Харин аавыг нь боловсролын салбарынхан андахгүй. Монгол улсын гавъяат бас ардын багш Миеэгомбо гуай юм.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг өнгөрсөн хугацаанд 29 мэр удирдаж ирлээ.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг "дуулгавартай" гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн. Дараа нь "үгэнд орохгүй байна" гээд "хусахад" нь бас оролцсон юм. Улс төр өө гэж...

Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.

М.Энхболд сайд 2009 оноос хойш Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо энэ албаа хашдаг эсэхийг мэдэхгүй. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.

Эх сурвалж: 24tsag.mn

Комментариев нет:

Отправить комментарий