воскресенье, 9 октября 2011 г.

Монголчууд өнгөрсөн коммунист нийгэмдээ талархалтай ханддаг

ТОВЧХОН
  • «Орос уу? Русские» хэмээн бахдан хашгирах таксины жолооч биднээс төлбөрөө авахаас татгалзана.
  • Нутгийн иргэд гудамжинд таарахаараа бидэнтэй гар барьж, баярлаж талархсанаа илэрхийлж байв. Сүхбаатарын талбай дээр явж байтал бидний араас «Анастасия» гэж хашгирч байлаа
  • Тэр л Монголын залуучуудад Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордон барьж бэлэглээч хэмээн зөвлөлтүүдийг ятгасан билээ.
московский Комсомолец» сонинд нийтлэгдсэн «Гол как монгол» буюу «Монгол шиг нүцгэн») нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол тал газар, эрх чөлөө юм хэмээн Мягмаржав гэгч алс нутгийн монгол өвгөн гартаа америк тамхи нухангаа ярьж сууна. Тэднийх сууцныхаа дээвэр дээр нарны зай суурилуулж, зурагтын тавган антенн тавьжээ. Тэгсэн хэрнээ гэрээ үхрийн хуурай аргалaap дулаацуулна. Гэрийн эзэн дүутэйгээ гар утсаар ярьдаг хэрнээ морио эмээллэж, махаа явуут дундаа борцолно. «Орос ах нар»-ын удирдлаган дор буддын шашинт Монгол Улс 70 жил «Taлын социализм» байгуулжээ. Өөрчлөлт шинэчлэлтэй зэрэгцээд тэжээж байсан хүй нь тас үсрэв. Ингээд одоо энд «Бусдын эрхэнд жаpгaxaap өөрийн эрхээр зов» гэсэн хэлц чухал биш болжээ. Орос мэргэжилтнүүдээ америк, хятад, солонгос менежерүүдээр солив. Монгол Улсын тэргүүн Цахиагийн Элбэгдоржийг Орост айлчлахаас өмнө «МК»-ийн тусгай сурвалжлагч Азийн төвд очиж, Чингис хааны энэ улс зах зээлийн эдийн засгийн нөхцөлд эрхэн аж төрж байгааг сонирхсон байна.
Эцэс төгсгөлгүй тал буюу мөнх хөх энгэрийн орон
«Караоке» гэсэн хаягтай газаас «Миллион, миллион, милион алых роз...» хэмээн хазгай хэлээр дуулж байгаа нь сонсогдов. Дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд биднийг харсан онигор нүдтэй хүү гуйлга гуйн «Солнечный сруг, небо вокруг» гэж дуулна.«Орос уу? Русские» хэмээн бахдан хашгирах таксины жолооч биднээс төлбөрөө авахаас татгалзана. Социалист систем замхран одож, орон нутгийн хэвлэлүүд «Зөвлөлтийн захиргаадалт»-ыг дуртайяа шүүмжилцгээнэ. Гэсэн хэдий ч оросыг гэх монголчуудын сэтгэл арилсангүй. Улаанбаатарт ирсэн оросууд гэртээ байгаа мэт тухалж болно. Энэ хот Хрущевийн үеийн халцарсан тоосго, угсармал хавтангаар баригдсан бөгөөд байшингуудынх нь тортог болсон цонхоор яндан цухуйна. Хогондоо дарагдсан төв гудамж Энхтайвны өргөн чөлөө нь 30 километр сунаж үргэлжилжээ. Талбайгаар нь явахад Ленин, маршал Жуковын хөшөө байх Байшингуудын ханан дээр Марксын ишлэлийг кириллээр бичсэн нь монгол хэлээр эвгүй сонсогдоно. Замаар нь манай «ЗИЛ-130», «УA3», пургонууд явах бөгөөд хамаргүй болохоор нь нутгийнхан «Аавын цээж» гэж нэрлэдэг ажээ. Энд рублиэр тооцоо хийж болно. Бас ямар ч настай хүмүүстэй нь оросоор ярихад ойлголцдог юм билээ.

«Бид орос хэлийг гуравдугаар ангиасаа эхлэн үзсэн. «Татьянагаас Онегинд бичсэн захидал»-ыг би одоо болтол цээжээр мэднэ. ЗХУ-д манай мянга мянган оюутан дээд боловсрол эзэмшсэн. Монгол орон тэр чигтээ агуу их хүчирхэг гүрний хэлээр харилцдаг байлаа. Яагаад гээч? Орос хэл мэдэхгүй бол дээд албан тушаалд очихгүй шүү дээ» хэмээн 68 настай Шаарийбуу гуай би-дэнтэй хуучлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж «Орос Монголын харилцаа бол онцгой харилцаа. Бид 1939 оны Халхын голын дайнд хамт байсан. Тэнд Зөвлөлтийн олон цэрэг манай орны тусгаар тогтнолын төлөө халуун амиа өргөсөн» хэмээн сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэж байв.

Чойбалсан, Налайх, Мааньт, Чойр, Сайншанд, Баянхангай...Зөөврийн ус, хуваарьтай цахил" гаан... Манай хэдэн зуун мянган дайчин, нисгэгч, дизелист, жолооч нар Монголын хавсаргатай зун, жавартай өвлийг өөрийн биеэр мэдэрч байсан. Зөвлөлтийн дайчид Монголд ирснээ онцгойлон гайхуулдаггүй байлаа. БНМАУ-ын газар нутагт байсан нэгтгэл Байгалийн цаадах цэргийн тойрогт (Забайкальский военный округ буюу ЗабВО) харъяалагддаг байв. Үүнийг шинэ цэргүүд «Забытый военный округ» буюу «Mapтагдсан цэргийн тойрог» хэмээн өөрсдийнхөөрөө тайлж уншдаг байжээ.

Улаанбаатар хотын иргэн, өдгөө рестораны бизнес эрхэлдэг Павел Семенов «Өндөр захтай нэхий дээл, «Явган шуурга» нэртэй холбооны узел гээд бүгдийг санаж байна. Хамгийн азтай харуул бол холынх. Тэндхийг шалгахаар шөнө нэг л удаа явдаг байсан. Зуны улиралд постон дээрх автомат буу долоо хоногийн дотор элсээр дүүрч, замгийг нь зөвхөн гутлаараа л татаж болдог байсан. Алба хааж ядраад гэртээ харихад тал нутгаа санадаг байж билээ. Тэнд хөлийн доогуур ятуу шувуу нисч, дэргэдүүр мануул өнгөрдөг байлаа» хэмээн бидэнтэй дурсамжаасаа хуваалцсан юм.

Монголчууд ч бас санаж байна. Тухайлбал ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин сургуулийн сурагч байсан үеийг, мөн Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов ууланд уран хайдаг энгийн нэгэн геологич байсныг.

Нутгийн иргэд гудамжинд таарахаараа бидэнтэй гар барьж, баярлаж талархсанаа илэрхийлж байв. Сүхбаатарын талбай дээр явж байтал бидний араас «Анастасия» гэж хашгирч байлаа. Эмэгтэй сэтгүүлчид монголчуудад БНМАУ-ыг 40 гаруй жил удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын эхнэр шиг санагдсан байх.

Рязанийн цагаан арьст сайхан бүсгүй мөнх хөх тэнгэрийн оронд 1947 онд хөл тавьжээ. Москвад танилцсан нөхрийнхөө араас шүү дээ. Гоолигхон, эрч хүчтэй, дайчин тэрээр ЗХУ-ын Худалдааны яамны Комсомолын байгуул-лагын нарийн бичгийн даргын албан тушаалаа орхиод ирж байлаа. Ингэснээр тэр «Бушуу туулай борвиндоо баастай» хэ-мээх нутгийнхны мэргэн үгийг няцааж чадсан юм. Тал нутгийн тайвуу намын дарга нар түүний эр зоригийн дор чичирдэг байсан гэлцэнэ. «Монгол орон бүхэлдээ Анастасиягийн мэдэлд байсан. Түүнийг Улсын аюулгүйн хорооны тагнуул, Кремлээс тавьсан хүн гэдэг байлаа» хэмээн өндөр настан Энэбиш гуай огт үзэн яд-сан шинжгүй хүүрнэв. Түүнийг далдуур «Зөвлөлтийн үрийг суулгасан» хэмээн шивнэлддэг байсан. Улаан шаргалт үст, барилгын даамал хэмээн нүүдэлчин ард түмэн түүнийг ихэд хүндэтгэдэг. Барилгын талбай дээр тэр өмд өмсөж, брезентэн куртканыхаа энгэрийг задгай тавьчихаад явдаг байжээ. Улаан-баатарт түүний удирдлаган дор Залуучуудын парк, Залуу байгальчдын станц, усан бассейн боссон. Тэр л Монголын залуучуудад Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордон барьж бэлэглээч хэмээн зөвлөлтүүдийг ятгасан билээ. Ямар сайндаа Брежневийн ойр тойрны нэг хүн «Настя, чи Зөвлөлтийн ард түмэнд хэтэрхий үнэтэй тусч байна шүү» хэмээн даажигнах вэ дээ.

Монголчууд оросудыг бодвол өнгөрсөн коммунист нийгэмдээ талархалтай ханддаг юм билээ. Тиймээс ч Анастасия Филатова Цэдэнбалын хөшөөний дэргэд хүндэтгэлийн цэнхэр хадгийг үргэлж тавьдаг аж.
Нийтлэлч
Э.Мөнхзаяа

1 комментарий: