среда, 11 января 2012 г.

Тагнуулын нууц дайн


israel-nuclear11Ираны эсрэг АНУ, Изриаль болон тэдний холбооттнуудын явуулж буй “Хүйтэн дайн”-ы тухай яриа сүүлийн үед хэвлэлийн нүүрийг чимэх боллоо.

Иймэрхүү тэмцэл үнэхээр байгаа нь үнэн, гэхдээ энэ үйл явдал хэрхэн өрнөхийг авч үзэхийн тулд Ираны эсрэг тагнуулын дайн нэн шинэ зүйл биш гэдгийг онцлох хэрэгтэй. Үнэн хэрэгтээ SТRАТFОR 2007 оны эхээс л энэ тэмцлийн эргэн тойрон дахь үйл явдлыг бичсээр ирсэн. Харин бид энэ сэдвээр Тегераны цөмийн хөтөлбврт оролцдог Ираны албаны хүмүүс барууны талд хэрхэн орсон, иранчууд Их Британийн цэргийн албан хаагчдыг Шатт-Эль-Арабд хэрхэн барьцаалсан,
Ираны цөмийн эрдэмтдийн аллага, уран баяжуулах Ираны хүчин чармайлтыг тасалдуулахын тулд Stuxnet вирус ашигласан, тэдгээрийг барууны дарамтыг сөрөх аюул заналхийлэл болгон ашигласан зэрэг үйл явдлуудад тойм дүгнэлт хийж байна. Дайныг дэмжигчид нь Ирак, Ливанд илүүтэй мэдэгдэхүйц байдаг ч Йемен, Афганистан, Сири, Палестины нутаг дэвсгэр, Саудын Араб болон Персийн булангийн бусад улс орнуудад ч байсаар байгаа юм.
Хэдийгээр тагнуулын нууц дайн олон жилийн туршид явагдаж байгаа ч энэхүү дайпы бүрэлдэхүүн хэсэгт хамааруулчихаж болох үйл явдлын хэмнэл сүүлийн хэдэн сарын турш эрс нэмэгдэв. Эдгээр үйл явдлуудын ихэнх нь хэдэн сарын тэр бүү хэл хэдэн жилийн өмнө эхэлсэи нууц ажиллагааны үр дүн гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс болж буй үйл явдльш тоо нь өнөөдөр үнэхээр өсч байж болох ч өнөөдөр бий болоод буй мэдэгдэхйүц үйл явдлуудыг гаргах арга хэмжээг аль эртнээс авсан байлаа. Иран болон түүний дайснуудын хоорондын нууц дайн ойрын үед тэсрэнэ гэдгийг бидэнд өгүүлэх ямар үйл явдлууд сүүлийн хэдэн сар гарав аа? Иракаас америк цэргүүд гарч байгаа Ираны цөмийн хөтөлбөрийг бий болгох хүчин чармайлт эрс нэмэгдсэн зэргээс харахад тун удахгүй бид нууц ажиллагааны үр дүн болон эдгээр ажиллагааг дэмжихэд шаардлагатай нууц үйл ажиллагааны нотлох баримтыг олж харна.
 ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ДЭВЭРСЭН НЬ
Нью-Йорк Таймс сонин 2011 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн улс болон Израиль улс хамтран Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг  Stuxnet компьютерийн вирус бий болгохоор ажиллаж байгаа тухай мэдээлсний дараа хүн бүр энэхүү тагнуулын нууцлагдмал дайн руу тэмүүлэх болов. АНУ-ын нутаг дэвсгэр дээр АНУ дахь Саудын Арабын элчин сайд Адель аль- Жубейрыг алах зорилгоор Ираны Аль Кудс байгууллага үгсэн хуйвалдаанд оролцсон хэргээр хоёр эрэгтэйг эрүүгийн хэрэгт татсан тухай АНУ-ын Хуульзүйн яам 10-р дугаар сарын 11 -нд мэдэгдэх хүртэл тагнуулын дайнтай холбоотой үйл явдал харьцангуй тайван явагдаж байлаа.
  1. дүгээр сарын эхээр Олон улс.ын атомын эрчим хүчний агентлагийн шинэ илтгэл гарсан бөгөөд үүнд цөмийн зэвсгийн хөтөлбөр бүтээхэд Иран ихэд хүчин чармайлт гаргаж байгаа тухай дэлгэрэнгүй тайлагнасан байв. Хэдийгээр энэ илтгэл ноцтой ил тод зүйлийг дэлгээгүй ч МАГАТЭ- гийн урьд өмнөх илтгэлүүдэд дурдаж байснаас илүү тодорхой шинэ жижиг сажиг зүйл гарч ирсэн нь Иран цөмийн хөтөлбөрийг идэвхитэй хөгжүүлж байна гэдгийг дурдсан явдал байлаа. МАГАТЭ-гийн илтгэл Израилийн удирдлагын тэргүүлдэг дипломат болон РК кампанииг ширүүн хориг арга хэмжээнээс эхлэн цэргийн үйл ажиллагаагаар дуусган Ираны эсрэг үр дүнтэй үйлдэл хийх уриатайгаар сүлбэлдэхэд хүргэв.
Тухайн үед, 11 дүгээр сарын 12-ны үд дунд Тегеранаас холгүй Исламын хувьсгалын харуулын корпусын баллистик пуужингийн бааз дээр дэлбэрэлт болж Ираны баллистик пуужин боловсруулах хөтөлбөрт чухал нэгэн байсан, энэ корпусын дээд албаны удирдлага зэрэг 17 хүн амь үрэгдсэн юм. Дэлбэрэлт санамсаргүй болсон гэж Иран зүтгэсээр байгаа, гэхдээ тэр үеэс хойш энэ дэлбэрэлтүүд Израилийн тагнуулынхпы хийсэн анхаарлыг сарниулах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг байсан гэсэн яриа тархаад байгаа. Энэ тал дээр Израилийн тагнуулын удирдлагууд нэг их нууц биш үйлдэл хийсэн бөгөөд ингэхдээ хөндлөнгөөс ажиглагчид харахад израильчууд хариуцлага хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр хөдөлсөн байна.
11дүгээр сарын 12-ноос хойш Бахрейны засгийн газар Бахрейн дэх төрийн болон дипломат байгууллагуудын эсрэг дайралт явуулахын тулд Сири болон Катараар аялсан дор хаяж таван бахрейн хүн оролцсон хэмээн үгсэн хуйвалдааныг ил тод болгож өгс.өн юм. Харин Иран энэхүү үгсэн хуйвалдаанд оролцсон гэдгээ эрс эсэргүүцэн Саудын Арабын элчин сайдын эсрэг гарсан гэх үгсэн хуйвалдаантай адил энэ явдльтг өдөөн хатгалгагэж үзэв.
Дараа өдөр нь Мохсен Резаигийн хүү, Исламын хувьсгалын харуулын корпусын                командлагч асан, ерөнхийлөгчид нэр дэвшигч байсан Ахмад Резаи Дубай хотын зочид буудалд үхсэн байхыг олсон тухай Ираны хэвлэлээр мэдээллээ.
Түүний үхлийг амиа хорлолт хэмээн зарим эх сурвалж мэдээлж байсан ч цахилгаан гүйдэлд цохиулж үхсэн, тун сэжигтэй үхэл хэмээн Ираны гүйцэтгэлийн зөвлөлийн орлогч Ираны хэвлэлд мэдээлсэн юм.
Бейрут дахь Тагнуулын төв газрын офицерууд мэдээлэл дамжуулахдаа хайнга хандсанаас болж хэд хэдэн мэдээлэгчээ баривчилсны дараа Тагнуулын төв газар Ливан дахь ажиллагаагаа зогсоосон хэмээн Америкийн тагнуулын ажилтнууд баталсан тухай 11 дүгээр сарын 20-нд Los Angeles Times сонин мэдээлэв. Энэ илтгэлийн дараа Тагнуулын төв газарт мэдээллийн эх сурвалж болж байгаад нууц мэдээлэл дамжуулах үедээ алдаа гарган илэрсэн 12 хүнийг баривчилсан тухай Ираны засгийн газар мэдэгдлээ. Ливаны тухай тайлан үнэн эсвэл Тагнуулын төв газрын хуурамч мэдээлэл байсан уу гэдгийг бид тодорхойлж чадаагүй. Мэдээж америкчуудыг Ливанд идэвхтэй үйл ажиллагаа дахин явуулахгүй болсон гэж иранчууд бодоосой гэж Тагнуулын төв газар хүсч байсан. Хэдийгээр эдгээр тайлангууд Тагнуулын төв газрыг эргүүлсэн ч гэлээ тэдгээр нь 10 дугаар сарын 11- ний өдөр Нэгдсэн улс дахь халдлагыг тасалдуулсан, Бахрейнд 11 дүгээр сарын 12-ны өдөр баривчилгаа явуулсан зэрэг мэдээллийн дэргэд хамаагүй сонирхолтой юм.
Дээр дурдсан МАГАТЭ-гийн илтгэлийн үндсэн дээр Нэгдсэн улс болон Их Британи Ираны эсрэг авах хориг арга хэмжээний шинэ давалгааг зохион байгуулж эхлэв. Шинэ хориг арга хэмжээ нь Ираны банкны болон эрчим хүчний салбарт нөлөөлөхийн тулд боловсруулагдсан байлаа. Үнэн хэрэгтээ Их Британи Ираны төв банкийг британы санхүүгийн сектороос бүрэн салгаснаараа урьд хожид байгаагүй алхам хийсэн юм. Канадын Засгийн газар ч Ираны Төв банканд мөн ийм арга хэмжээ авлаа.
Ираны томоохон хотуудын нэг болох Исфаханд хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай батлагдаагүй мэдээлэл 11 дүгээр сарын 28-ны өдөр хэвлэлээр гарав. Энэхүү мэдээллийг үүний дараахан Израиль дахь STRATFOR эх сурвалж баталсан бол Америкийн эх сурвалжууд Исфаханд дэлбэрэлт болсны дээр ихээхэн хор хохирол учруулсан хэмээн мэдээлсэн юм. Исфахан нь олон тооны цэргийн болон эрдэм шинжилгээ судалгаа, боловсруулалтын Ираны төвийн нэг бөгөөд Ираны цөмийн хөтөлбөртэй уялдаа холбоотой газар. Исфаханд дэлбэрэлтийн улмаас ямар объектууд гэмтэл авсан гэдгийг бид сайн мэдэхгүй байгаа ч тэдгээрийг тодруулахыг оролдож байна.
Нөгөө талаас 11 дүгээр сарын 28- ны өдөр Ираны парламентаас гаргасан хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг Ираны харуулын зөвлөлөөс Их Британий элчин сайдыг хөөн гаргах болон хоёр орны хоорондын дипломат харилцааг бууруулах тухай хуулийн төслийг дэмжсэн юм.
Дараа өдөр нь Ираны иргэд жагсаал цуглаан хийн Тегеран дахь Их Британийн элчин сайдын яам руу дайран орсны дээр тус хотод байх Их Британийн элчин сайдын яамны орон сууцны цогцолбор нутаг дэвсгэрт халдав. Уурлаж хилэгнэсэн, мөн сайтар зохион байгуулагдсан олон 11 дүгээр сарын 21-ний өдөр зарласан хориг арга хэмжээний эсрэг тэмцэн жагссан юм. Харин Ираны засгийн газар элчин сайдын яамны объект руу уулгалан дайрсан олонд ямар ч хориг саад тавиагүй.
12дугаар сарын нэгний өдөр Европын холбоо Ираныг терроризмыг дэмждэг болон цөмийн зэвсэг боловсруулах хөтөлбөр гаргаж байгаагийнх нь улмаас Ираны 180 албан тушаалтан болон компанийн эсрэг шинэ хориг арга хэмжээг батлав. Гэхдээ Европын холбоо Ираны газрын тосонд бүрэн хориг тавих тухай Францын саналыг дэмжсэнгүй.
11 дугаар сарын дөрвөнд шилжих шөнө Бахрейны Манама дахь Их Британийн элчин сайдын яамны барилгын гадна байрлуулсан бага оврын автобусны доор гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрэв. Энэ бөмбөг нэг их хүчтэй байгаагүй тул автомашиныг багахан гэмтээж, барилгад ямар ч хор хохирол учруулсангүй.
Дараа өдөр нь БПЛА RQ-170 “Sentinel” хэмээх нисэгчгүй нисэх аппаратыг Иран нутаг дэвсгэр дээрээсээ олсон тухай Ираны мэдээллийн агентлагуудаар 12 дугаар сарын дөрөвний өдөр гарсан мэдээллийг Америкийн нэрээ хэлээгүй түшмэл баталсан юм. Ираны цэргийн хүчин “Sentinel” -ийг албадан буулгасан хэмээн Иран мэдүүлсэн бол нисэгчгүй нисэх аппаратын удирдлагын системийг иранчууд эвдэж чадсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Америкийн албаны этгээдүүд энэ цуу яриаг няцаасан бөгөөд тэгээд ч Иран нисэгчгүй нисэх аппаратын удирдлагыг гартаа аван, бүрэн зогсоож чадна гэдэг нь үнэмшил багатай.
ТААМАГЛАЛ
Өнөөгийн байдлаар Нэгдсэн улс Иракаас цэргээ гаргаж дуусах тпатандаа явж байна. 2003 онд Иракийн армийг устгасны дараа Америкийн цэргүүд Персийн булангийн бүс нутаг дахь энгийн ираны зэвсэглэсэн хүчнийг сөрөн зогсох чадвартай цорын ганц хүчин болсон юм. Тиймээс Иракаас америк цэргүүд гарч байгаа нь энд засаглалын вакуумыг бий болгох бөгөөд иранчууд ч үүнийг ашиглана. Иран Афганистаны баруун хэсгээс Газрын дупдад тэнгис хүртэлх нутаг дэвсгэрийг хяналтандаа авч, нөлөөллөө үзүүлэх магадлалтай байгаа нь Израиль, Саудын Араб, Турк зэрэг бүс нутгийн тоглогчид төдийгүй Нэгдсэн улсыг ч түгшээж байгаа юм.
Дээр дурдсанчлан Ираны цөмийн объектуудад цэргийн цохилт өгсөн нь Ираны зүгээс ирж буй бүс нутгийн аюул заналхийлэлд хариу өгсөн хэрэг гэж бид үзэхгүй байна. Ираны хүч нь цөмийн зэвсэглэлд бига харин ердөө л энгийн зэвсэгт хүчнээ ашиглах чадварт оршиж байгаа юм. Тиймээс Ираны цөмийн хөгөлбөрт цохилт өгсөн нь Ираны энгийн зэвсэгт хүчний хүчин чадалд эсвэл Америкийн усан цэргийн хүчин болон арилжааны хөлгүүдийг Ормузийн цутгалан дагуу газрын тосны урсгалыг хаахад саад болж, тэдний эсрэг үйл ажиллагаанд ашиглах энгийн зэвсэгт хүчний тусламжтайгаар үүсэх хүчин чадалд огтхон ч нөлөөлөхгүй юм. Саддам Хусейны цөмийн хөтөлбөрийг бий болгох төлөвлөгөөг тасалдуулсан Иракийн Осиракд 1981 оны зургадугаар сард израильчууд цохилт өгсөн шиг ганцхан цохилт Иранд хангалтгүй гэдэг нь тодорхой.
Тиймээс израильчууд, америкчууд болон тэдний холбоотнууд өөр олон аргаар Иран руу довтолж буйг бид харж байиа. Нэн тэргүүнд тэд Сирийн дэглэмнйг буулгах, Ирак дахь Ираны нөлөөг хязгаарлах, Ливан дахь Хезболлад үзүүлдэг хяналтыг сулруулах зэргээр Ираны нөлөөллнйн хүрээг хазаарлахыг эрмэлзэлж байна. Түүнчлэн тэд албан тушаалтнуудыг суудлаасаа явахыг албадаж, эрдэмтдпйг алах замаар болон 5{ахпе{ программын вирус зэрэг цахим дайны зэвсгийи тусламжтайгаар Ираны цөмийн хөтөлбөрт дайралт хпйхээр эрмэлзэж байгаа юм.
Нууцлаг ажнллагуунууд вакуум орчнн явагдахгүй байгаа гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх иь чухал. Нууц дайны хүрээнд өгсөн цохилт бүр толовлөж, хэрэгжүүлэхийн тулд нууцаар цуглуулсан тагнуулын асар их мэдээ сэлтнйг шаарддаг. Талууд үйлдлээ дэмжихийн тулд хэрэгжүүлж буй далд ажиллагааны далайц пь нууцлаг ажпллагаа ийм пх байх тусам асар том байх нь ойлгомжтой. Гэхдээ пдэвхтэй үйл ажиллагааны давтамж өсөхийн зэрэгцээ бүтэлгүйтэх нь ч элбэг болж байна.
Эцэст нь өгүүлэхэд энэ бүх кампанпт ажлыг харахад Ираны дайснууд зөвхөн Ираны цөмийн хөтөлбөрт дарамт хийхийн тулд зүй бус арга, түүний цэргийн хүчин чадлыг ашиглаад зогсохгүй эдгээр дайралтуудыг явуулах, урьд өмнө нь мэдэгдээгүй цоо шинэ аргуудыг боловсруулж байгаа юм. Цохилт өгөх шннэ арга, нууцлаг боломжуудыг ашигласан нь ил болж, цаашид дахин дайралт хийхэд ямар ч үр ашиггүй болно гэдэгтээ тэд бэлэн байгаагаа мөн харуулсан. Хамгаалалтын биш харин хувьсгалын шинэ боломжийг ашиглахад бэлэн бапгаа энэхүү байдал нь Ираны сөргөлдөгчдийн хувьд ямархан чухал нууц ажиллагаа болохыг харуулж байгаа хэрэг. Түүнчлэн энэ нь ойрын саруудад бид хуучинсаг аргын зэрэгцээ далд дайны шинэ хэлбэр гарч ирэхийг харна гэдгийг харуулж байна.

Комментариев нет:

Отправить комментарий