понедельник, 28 ноября 2011 г.

Хятад, АНУ хоёр дайнд бэлтгэж байна



Хятад, АНУ хоёр дайнд бэлтгэж байна
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Василий Головнин Токиогоос мэдээлж байна.

Дэлхийн хамгийн их хүчирхэг хоёр гүрэн манай гарагийн эрчимтэй хөгжиж бус нутагт тэргүүлэхийн төлөө тэмцэлдэж эхэллээ. Орос улс үүнд жирийн нэг сул дорой ажиглагчийн байр суурь эзэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сүүлийн есөн өдөр нэг системд амархан оруулж төлөвшүүлж болох хэд хэдэн зоримог алхам хийлээ. Үүнийг нэг үгээр тайлбарлах юм бол дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн стратегиа эрч хүчтэйгээр өөрчилж буй явдал гэж дүгнэж болно.


Жорж Бушийн үед эхлүүлсэн Ирак, Афганистаны дайн төгсгөлийн шатандаа орж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Вашингтон эдийн засгийн хувьд эрч хүчтэй хөгжиж буй бүс нутаг болох Номхон далайн сав газарт гол анхаарлаа төвлөрүүлж, тэргүүлэх болно гэдгээ тов тодорхой илэрхийллээ. Энэ өргөн уудам бүс нутагт сүүлийн үед Бээжин онцгой чимээ шуугиан дэгдээлгүйгээр жанжлалаа тогтоож, тэр бүү хэл америкчуудыг цэргийн салбарт тус бүс нутгаас шахан гаргах үйл ажиллагааг чив чимээгүй хийхийг санаархаж байгаа юм.

Арлуудын хоёр эгнээ шугам
Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг судалдаг АНУ-ын конгрессын комисс анхаарал татсан баримт бичгийг нийтэлсэн юм. Жил бүр гаргадаг энэ илтгэлдээ БНХАУ одоо Технологийн хувьд давуу байдалтай хүчтэй өрсөлдөгчиддөө цохилт өгч, Хятадын хил орчмын хязгаар нутагт үр ашигтай үйл ажиллагаа явуулахыг хазаарлаж чадах хүчин чадалтай болсон" гэж мэдээлжээ. Тус комиссын шинжээчдийн үзэж байгаагаар бол хятадууд хэмжээний хувьд хязгаарлагдмал ч гэсэн америкчууд руу гэнэдүүлж дайрч цохилт өгөхөд бодитойгоор бэлтгэж байна гэсэн үг юм.

Ийм хэмжээний хүч чадалтай болно гэдэг бол АНУ болон түүний холбоотнуудын зэвсэгт хүчний усан болон агаарын замыг БНХАУ-ын эрэг орчмын өргөн уудам нутаг, ялангуяа Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгист хааж боох явдал юм. Эдгээр усан зам нь Номхон далай, Энэтхэгийн далай болон цаашлаад Ойрхи Дорнодод хүрэх стратегийн хувьд онцгой ач холбогдолтой сүлжээ билээ. Вашингтоны үзэж байгаагаар бол Бээжин "Арлын нэгдүгээр эгнээ шугам"-ын дотор цэрэг зэвсгийн хяналтаа бүрэн тогтоох явдлыг наад захын эн тэргүүний үүрэг зорилтоо гэж үзэж байгаа бөгөөд үүнд Японы Окинава арлаас Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн Спратлийн бүлэг арал багтаж байгаа юм.

Цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх явцад "Арлуудын хоёрдугаар эгнээ шугамыг" өргөжүүлэх бөгөөд үүнд АНУ-ын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц болон атомын шумбагч хөлөг онгоцуудын бааз байрладаг Гуам арал орох юм. Вашигтоны үзэж байгаагаар бол дээрх зурагдсан эгнээ шугамын район дотор үзэл бодол аливаа санаархлаа орхих хэрэгтэй гэсэн үзэл санааг Бээжин америкчуудад суулгах бодолтой байгаа аж. Конгрессын комиссоос нийтлэсэн илтгэлд: -Хятадууд үүний тулд хөлөг онгоц тээгч онгоцонд байрлуулах дайрагч нисэх онгоцыг идэвхтэйгээр сургуулилж, 3200 км зайнаас томоохон хөлөг онгоц, өөрөөр хэлбэл, Гуам хүртэл байг сөнөөн живүүлж чадах DF-21 гэдэг алсын тусгалтай хөлөг онгоц сөнөөх балластик пуужинг боловсронгуй болгож байна.

Үүнтэй зэрэгцэн Бээжин Америкийн цэргийн обьектуудад гэнэтийн цохилт өгөх пуужингийн хүчин чадлаа улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь одоо тус бүс нутагт байрлаж буй Америкийн зургаан цэргийн баазын 5-д хоромхон зуур үлэмж хэмжээний хохирол учруулж чадах юм. Үүгээр юуны түрүүнд Японы Окинава аралд байрладаг АНУ-ын цэргийн гол хөдөлгөгч хүчин болох шаарддагатай бүх техник хэрэгслээр тоноглогдсон 18 мянган тэнгисийн явган цэрэг өртөх аюултай.

Урьдын "Варяг" болон үл мэдэгдэх хакерууд Бээжин өөрийн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо сургуулилт хийлгэхээр далайд гаргаад байгаа бөгөөд энэ нь шинэчлэн өөрчлөж тоноглосон "Варяг" хөлөг юм. Энэ хөлөг онгоцыг Зөвлөлтийн Далайн цэргийн хүчний хөзрийн там¬га болгохоор тооцоолсон боловч ЗСБНХУ задран унаснаар Украины Николаев дахь хөлөг онгоцны үйлдвэрт зэвэрч хуучирч байсан юм.

Эцсийн эцэст Украин улс Хятадад худалдсан бөгөөд урьдын "Варяг" хөлөг онгоцыг дайн байлдааны үед Хятадын нисэгчид хөвж явах үед хөлгийн тавцнаас нисэх, буух сургуулалт хийлгэж байна. 2015 гэхэд хятадууд ердийн хөдөлгүүртэй өөрийн хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэх зорилготой байгаа юм. Харин 2020 онд атомын хөдөлгүүртэй хоёр нисэх онгоц тээгчийг усанд тавихаар төлөвлөж байна. Үүндээ өөрийн тав дахь үеийн байлдааны нисэх онгоцуудыг байрлуулах бөгөөд тэдгээрээ "Стелс" систем буюу аливаа радарт баригдахгүй үл үзэгдэгч системээр тоноглох гэж байгаа нь АНУ-д багагүй түгшүүр төрүүлж байгаа юм.

Нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц бүхий бүлэглэл нь америкчуудыг "Арлуудын эгнээ шугаманд" ойртуулж нэвтрүүлэхгүйгээр тогтохгүй Энэтхэгийн далай болон Номхон далайн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулахад саад тотгор учруулна. Олон арван жилийн турш энэ бүс нутагт америкчууд хэмжээгүй ихээр ноёрхож байгаа билээ. Эдгээр бүс нутагт ноёрхлоо тогтоох стратегиа Хятад сансрын хүч чадлаа нэмэгдүүлэх замаар бэхжүүлж байгаа бөгөөд үүний өмнө сансрын хиймэл дагуул сөнөөх чадвартайгаа харуулсан билээ. Үүгээрээ хэрэв мөргөлдөөн гарах юм бол америкчуудыг эсрэг талаа сансрын орон зайнаас тагнаж, байлдааны үйл ажиллагааг зохицуулах боломжийг нь хаах боломжтой болох юм.

Тэнгисийн явган цэргүүд Австрали руу очиж байна
Мэдээллээс үзвэл: -Энэ бүхэнд АНУ агаар далай тэнгист байлдааны ажиллагаа явуулах цогц стратеги боловсруулж хариу барих гэж байна. 2015, 2018 онд одоо байгаа 11 нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээрээ нэмж хоёр хөлөг усанд тавихаар төлөвлөжээ. Хятадын пуужингийн довтолгооноос сэргийлэхийн тулд Пентагон тус бүс нутагт байрлаж буй цэрэг зэвсгийн хүчний зарим хэсгийг нүүлгэн шилжүүлэх гэж байна. Кибернетик дайны боломжийг нэмэгдүүлэх ажил одоо эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын цэргийн удирдлагын системийг ажилгүй болгож зогсоох зорилготой. Шинэ нисгэгчгүй онгоц робот-нисэх онгоц зохион бүтээх ажил эрчимжиж, тэдгээрийг хэрэглэх шинэ тактикийг боловсруулж байна.

"Энэ нь Хятадтай дайн хийх үед аль болохоор цөөн тооны хүн оролцуулах талаархи үзэл санаа юм" гэж надад цэргийн хүрээний асуудлаар шинжилгээ явуулдаг япон хүн тайлбарласан юм. Цэвэр дайн байлдааны арга хэмжээн дээрээ АНУ бусад зүйл тухайлбал эдийн засаг, дипломат арга хэмжээг нэмж байгаа нь ойлгомжтой хэрэг. Чухамдаа сүүлийн 9 хоног АНУ-ын ерөнхийлөгч энэ чиглэлд шуурхай ажилласан юм. Ерөнхийлөгч Обама Австралид айлчлах үеэрээ тус тивийн баруун хойд хэсгийн үзүүрт оршдог Дарвин хотын орчимд Америкийн тэнгисийн явган цэргийг байнга байрлуулах талаар ярьж тохирсон байна.

Вьетнамын дайнаас хойш дэлхийн хаана ч АНУ байнгын байдлаар цэргээ байрлуулаагүй бөгөөд энэ нь анх удаа цэрэг байнга байрлуулах шинэ арга хэмжээ болж байгаа юм. Америкийн цэргийг байрлуулах район нь хятадууд америкчуудыг үүрд мөнхөөр шахан гаргах гэж мөрөөдөж буй цэг рүү яг чиглэсэн байна. Мөн энэ нь БНХАУ-ын алсын тусгалт пуужин хүрч тусахгуй газар юм. Ирэх жил Дарвинд байнга байрлахаар АНУ-ын 250 тэнгисийн явган цэрэг ирэх бөгөөд цаашдаа 2500-д хүргэж аж.

АНУ-ын бас нэг давуу тал болон хүчин чадал нь тэдний энэ хүчин зүтгэлийг БНХАУ-ын улам хүчирхэж байгаад сэтгэл түгшсэн Зүүн өмнөд Азийн хэд хэдэн орон дэмжиж байгаа явдал юм. Үүнд Сингапур, Малайз, Филипшш тэр бүү хэл Вьетнам орж байгаа бөгөөд тэд хэдийгээр Бээжинтэй эдийн засгийн нягт холбоотой ч гэсэн Өмнөд Хятадын тэнгис дэх стратегийн асар их ач холбогдолтой арлуудын талаар урт удаан хугацааны турш маргалдаж байгаа билээ. Өнгөрсөн зуунд АНУ-тай явуулсан цус аогаруулсан дайны шархыг үл харгалзан Ханой АНУ-тай ойртож байна. Бээжингийн цэрэг улс төрийн нөлөө өргөжихийн эсрэг арга хэрэгсэл гэж Вьетнам улс үүнийгээ үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Обама Бээжингийн эсрэг бүх чиглэлээр довтолж эхэллээ. Ойрхи Дорнод, Төв Азид бүтэлгүйтэж, Европын холбооны эдийн засгийн хүнд хэцүү бэрхшээлийн өнгөн дээр болон орон гэртээ хүнд байдалд орсон боловч АНУ зөвхөн Номхон далайн өргөн уудам бүс нутгийн орон зайд илэрхий тодорхой амжилт олно гэж тооцоолжээ. Үүний үр дүнд Хятад хамгаалалтын байдалд ороод байгаа бөгөөд ямар нэг эрсдэлтэй алхам хийхэд одоогоор бэлэн биш байна. БНХАУ-ын удирдлагад 2012 онд халаа сэлгээ өөрчлөлт явагдах бөгөөд энэ үе эгзэгтэй цаг мөч болохын өмнө Бээжин манай гарагийн хамгийн их хурдтай хөгжиж буй энэ бүс нутагт удаан хугацаагаар сунжирсан сөргөлдөөнт тулалдаанд орох нь юу л бол...

Гэтэл манай Орос улс энэ бүхнийг нозоорон харсаар л сууна. Индонезийн Бали аралд 11 дүгээр сарын 19-нд болсон Ази Номхон далайн дээд хэмжээний чуулга уулзалтад ерөнхийлөгч Дмитрий Медведев очсонгүй орондоо ГЯЯ-ны сайд Сергей Лавровыг явуулжээ. Энэ чуулга уулзалтад АНУ, ОХУ-ын дээд удирдлагыг анх удаа албан ёсоор урьсан бөгөөд гол зорилго нь улам ихээр өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөллийн хүрээг тэнцвэржүүлэх асуудал хэлэлцэх байсан билээ.

Комментариев нет:

Отправить комментарий