
“New
Yorker” сэтгүүлийн цахим хуудаст “Putin’s circle: Corruption, connection
and adultery” гэх нийтлэл гарсныг товчлон, орчуулан хүргэж байна. Энэ
сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков албан
тушаалаасаа буув. Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан гэх
боловч шалтаг нь зөвхөн энэ биш бололтой. Тус улсын томоохон хэвлэлүүдэд
бичиж байгаагаар тэрбээр эмэгтэй албатуудтайгаа бэлгийн харилцаанд
орсон нь олонд ил болж, улмаар сайдын суудлаасаа ховхорсон байна.
А.Сердюков өөрийн эхнэрээс албан ёсоор салаагүй ч нууцаар тусдаа
амьдардаг, яамныхаа хэд хэдэн бүсгүйтэй дотно харилцаанд орсон баримтууд
хэвлэлийнхний гарт орсон аж. “Нью-Йорк Таймс”-ын чөлөөт сэтгүүлч Адам
Гопникийн олж мэдсэнээр А.Сердюков нууц амрагтаа нууц мэдээлэл алдсан
гэх.