
Монгол Улсын төрийг 40 гаруй жил удирдан залсан Ю.Цэдэнбалын нарийн бичгийн дарга байсан Л.Батцэнгэлтэй хөөрөлдлөө. Ю.Цэдэнбалын албан ажлын хамгийн ойрын шадар туслагч байж өрөөнийх нь үүдэнд 15 жилийн турш “жижүүрлэсэн” энэ эрхэм өөрөө түүхийн нэгээхэн архив болон үлджээ. Л.Батцэнгэл гуайн хашиж явсан МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэдэг бол тухайн үеийн нэр хүндтэй өндөр албан тушаал байсан нь мэдээж.