Зартай алан хядагч Осама бин Ладенг устгасны дараа Америкийн “далайн хавууд” хэмээх тусгайгийнхан дэлхий нийтийн анхаарлын тєвд орсон.
Пентагоны бvтцэд багтдаг тусгайгийнхан дэлхийн єнцєг булан бvрт нууц дайн явуулдаг нь ийнхvv илэрчээ. Тэд єнєєдєр Ирак, Афганистанаас гадна Сомали, Йемений зэвсэгт мєргєлдєєнд оролцож байгаа талаар ОХУ-ын цэргийн шинжээчид мэдэгдэж байна.
Ерєнхийлєгч Жорж Бушийн vед АНУ-ын тусгайгийнхан дэлхийн 60 оронд vйл ажиллагаа явуулж байсан бол одоо 75 болжээ. Энэ талаар тусгайгийн хурандаа Тим Най “Удахгvй бид дэлхийн 120 оронд ажилладаг болно. Пентагоны нууц алба єдгєє дэлхийн улс орнуудын 60 хувьд нь бий. АНУ-ын нууц, элит албад дэлхийн алслагдсан, бєглvv нутагт ч дайн хийдэг” хэмээн мэдэгдэв. Америкчуудын нууц дайны цар хvрээ vнэхээр сэтгэгдэл тєрvvлэм байгаа биз.
Тусгай хvчний командлал 1987.04.16-нд байгуулагджээ. Ийнхvv “SOCOM” /Special Operations Command/ байгуулагдсаны дараа тусгайгийнхан нэгдмэл удирдлага, баталгаатай тєсєвтэй болж, эрх баригчдын ивээлд багтав. Энэ бол АНУ-ын Зэвсэгт хvчний доторх элит, нууц арми юм. Энд далайн хавууд, Дельта бvлэг, тэнгисийн явган цэргийн тусгайгийнхан, ногоон малгайтнууд, рейнжерvvд, нисэх багийнхан, завьт анги, агаарын коммандос, аврах отрядууд, иргэний байгууллагын ажилтнууд хамаардаг аж. Тэд vл vзэгдэгч вертолет, хvчирхэг катер, нисэгчгvй онгоц, тусгай тээврийн хэрэгсэл зэрэг хамгийн сvvлийн vеийн технологийг эзэмшдэг.
1980 онд Иранд олзлогдсон америкчуудыг суллах ажиллагаа бvтэлгvйтэж, найм нь амь vрэгдсэний дараа “SOCOM”-ыг байгуулахаар шийдвэрлэжээ. “SOCOM” нь террористуудыг илрvvлэх, устгах vvрэгтэй бєгєєд зєвхєн АНУ-ын Ерєнхийлєгчид захирагддаг.
Тэдний ажиллагаа маш нууц, тєсвєє юунд зарцуулсныг Конгресс ч мэдэх эрхгvй. “SOCOM”-ын устгах ёстой хvмvvсийн жагсаалт урт бєгєєд тэнд америкчуудын нэрс ч бий. Харин “JSOC” /Joint Special Operations Commandу/ нь хууль бусаар хvн хулгайлах, захиалгат аллага vйлдэх тал дээр мэргэшсэн. Энэ бол террористуудын эсрэг аллагын машин, гэхдээ асар єргєн хvрээг хамарсан машин. Тэд “Цєлийн шуурга”, “Иракийн эрх чєлєє”, “Холбоотны хvч”, Боснийн дайн зэрэг олон ажиллагаа явуулсан билээ. “JSOC” нь дэлхий даяар нууц шоронгийн сvлжээтэй бєгєєд зєвхєн Афганистанд 20 бий.
“SOCOM”-ын бие бvрэлдэхvvн 37000 байснаа ихэр цамхгийг сvйрсний дараа 60000 болж нэмэгдсэн. Санхvvжилт мєн эрс нэмэгдэж, 6,3 тэрбум долларт хvрчээ. Харин Афган, Иракийн дайныг тооцвол 9,8 тэрбум гэнэ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хvчний командлалын дарга асан Дэннис Хейлик “Энэ мєнгє удахгvй хоёр дахин нэмэгдэнэ” хэмээжээ. Ямар ч гэсэн Сенатын зєвшєєрснєєр “SOCOM” жил тутам ажилтнуудынхаа тоог таван хувиар нэмж байна.
Тус байгууллага нь “Лоуренс” тєслийн хvрээнд Афганистан, Индонез, Пакистан, Мали зэрэг 51 оронд ажиллагаа явуулдаг. Уг тєслийг санаачлагч, адмирал Эрик Ольсон “Есдvгээр сарын 11-ний халдлагын ємнє “SOCOM” хєгжингvй орнуудад ан-хаарал хандуулж байсан бол одоо ємнєдийн орнууд жинхэнэ аюул тарьж байна. Тусгайгийнхны 85 хувь нь Ойрхи Дорнодын 20 улсад, vлдсэн нь дэлхийн єнцєг булан бvрт тархан байрладаг. Тэд бусад анги нэгтгэлийн бvрэлдэхvvнд багтдаг” хэмээжээ.
Тухайлбал далайн хавууд, Дельта бvлэг нь Ирак, Афганистан, Пакистан, Йемен зэрэг оронд хууль бусаар хvн хулгайлж, устгадаг. Харин ногоон малгайтнууд, рэйнжерvvд ил тодоор “Аль-Каида” ба бусад бvлэглэлтэй тэмцэх аргад нутгийн иргэдийг сургаж байна. Жишээ нь АНУ босогчдын “Абу Сайяф”, “Жемаа Ислам”-ын эсрэг тэмцэхийн тулд жил бvр Филиппин дэх 600 дайчиндаа 50 сая долларыг зарцуулдаг.
Тvvнчлэн АНУ-ын тусгайгийнхан Бразил, Герман, Болгар, Индонез, Норвег, Польш, Панамд хамтарсан хээрийн сургуулилт тогтмол хийдэг. Харин 2011 оноос Иордан, Доминикан, Румын, Ємнєд Солонгос, Сенегал, Таиландад мєн ийм ажиллагаа явуулах болжээ.
“Єдгєє АНУ-ын тусгайгийнхан дэлхийн бараг 100-аад оронд нууцаар зєрчил, дайн дэгдээж, дуулиант халдлага vйлдэн, шєнийн эргvvл хийж, хvн хулгайлж буюу булаан авч, захиалгат аллага vйлдэж байна” гэж ОХУ-ын шинжээч Валерий Бовал бичжээ.
М.Цогзолмаа
Комментариев нет:
Отправить комментарий