Иран, барууны ертөнцийн хоорондын дайн хэзээ хэзээгүй эхлэх гэж байгаа энэ үед БНХАУ-ын дарга Ху Жинтао дээрх хурц мэдэгдлийг хийлээ. Геополитикчдын олонхи нь дайн болж болзошгүй гэж үзэж байсан бол Европын холбоо Ираны нефтьэд хориг тавьсны дараа дайн эхлэх хугацааг хүртэл яг таг хэлж чадахаар болжээ. Тэдний олонхи нь энэ сарын 30-ны өдөр Иран-Израилийн дайн эхэлнэ гэж байна. Энэхүү дайн нь цаашдаа өргөжсөөр дэлхийн дайн болох хувирах ажээ.
АНУ хамгийн ойрын холбоотон болох Их Британитай хамтран Ирантай хийх дайнд оролцохор болоод байна. Тэд стратегийнхаа нөөцөөс хэрэглүүлэх амлалт өгч Европыг Ираны нефтэд хориг тавиулаад байгаа юм. Энэ тохиолдолд Иран Ормузын хоолойг бүслэн хаасан ч олигтой үр дүн гарахгүй билээ. Улмаар холбоотны аль нэг улс Ираны цөмийн байгууламжуудыг устгах ажлыг эрчимжүүлж, аль болох түргэн дуусгахыг зорьж байгаа юм байна. Иранд цохилт өгөх ажлыг АНУ Израильд даатгаж, өөрсдөө энхийг сахиулагчийн дүрд тоглох аж. Гэхдээ заавал Израиль гэхгүйгээр Саудын Араб юм уу Катарыг ч оролцуулж болох юм. АНУ шинэ он гарснаас хойш Араб холбоотнууддаа 76 сая ам.долларын зэвсэг нийлүүлжээ. Үүнээс гадна агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор F-17 сөнөөгч онгоц 84 ширхэг, радиолокацийн төхөөрөмж, F-17 сөнөөгч онгоц 15 ширхэгийг Саудын Арабт нийлүүлэх аж.
Ираны байлдах чадвар ямар байгааг шинжээчид мөн дэнслээд эхэлсэн. Тэдэнд 1500 километрийн тусгалтай Шихаб-3 хэмээх пуужин бий. Өөрөөр хэлбэл, тэд АНУ-ын цэргийн бааз байрладаг Израиль, Турк зэрэг улсуудад цохилт өгөх боломжтой. Эргийн хамгаалалтын хувьд харин хэцүүхэн байж магадгүй. Ираны Тэнгисийн цэргийн хүч АНУ-ын хаана ч хүрэхгүй. Сөргөлдөгч талуудын хооронд байлдааны ажиллагаа Иракийн нутагт эхлэж болохыг тэд мөн үгүйсгэхгүй байна.
Тэгвэл манай хойд хөршид энэ дайн хэрхэн нөлөөлөх вэ гэж. Орчин үеийн Ираныг судлах төвийн эрдэмтэн ражаб Сафарао энэ талаар “Хэрвээ АНУ Тегераны дэглэмийг өөрчилж, засгийн эрхэнд өөрийн хүүхэлдэйгээ гаргах юм бол Казахстан, Киргизия, Узбекистан, Таджикистан, Туркмен зэрэг Төв Азийн бүх улс Вашингтоны нөлөөнд автаж эхэлнэ. Каспийн тэнгист АНУ-ын тэнгисийн цэргийн флот байршина. Гүрж НАТО-д элсэнэ. Каспийн тэнгис, Төв Азийн орнуудын байгалийн баялтаг зах зээлд гарч ирснээр манай улсын нефмийн хэрэглээ, үнэ навс унана. Улмаар дэлхийн нефтийн зах зээлийг АНУ дангаараа атгах болно. Орост нэг ч холбоотон үлдэхгүй. Армен хүртэл Вашингтоныг дагана” хэмээн ярьж байна.
АНУ-ын бодлого тодорхойлолцдог гол хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер энэ дайныг цаад утгаараа ОХУ, БНХАУ-тай хийх дайн гэж тодотгож байна. Түүнийхээр бол айсуй дайн олон газрыг балгас болгох ч эцэст нь АНУ ялагч болж үлдэх аж. “Бид БНХАУ-д цэргийн хүчээ өсгөх боломж өгсөн. ОХУ-д ЗХУ-ын задралын дараа бие даах цаг өгсөн. Эцэст нь энэ байдал нь тэдний булшны нүхийг ухлаа” гэж тэрбээр хэлсэн байна. Түүнийхээр бол АНУ Ойрхи Дорнодын долоон улсын байгалийн баялгийг ашиглахаар нөлөөгөө тогтоогоод байсан бөгөөд одоо энэ ажиллагаа бараг дууссан тул өөрийн “галзуу нохой” Израилийг гинжнээс нь суллан тавих гэнэ. Удахгүй Израиль улс аль болох олон арабыг тэнгэрт илгээх гэсэн ганцхан зорилготойгоор дайн өдөөх аж. Байдал ингэж өрнөсний дараа Ойрхи Дорнодын газар нутгийн тал нь Израилийн мэдэлд очих ажээ. Харин дараа нь ОХУ, БНХАУ дээр төвлөрч ажиллах гэнэ.
“Бидэнд дэлхийн аль ч улсад байхгүй өндөр технологийн зэвсэглэл бий. Бид тэр зэвсгээ хэрэгтэй цагт нь гаргаж ирэх болно” гэж Төрийн нарийн бичгийн дарга асан өгүүлсэн байна.
Ираны армийн одоогийн бие бүрэлдэхүүн, зэвсэглэл
-Хугацаат цэргийн албан хаагчид буюу байнгын арми нь 350 мянганн цэрэг офицер
-Лалын хувьсгалт армийн 125 мянган цэрэг офицер
-“Басидж” цэрэгжүүлсэн байгууллагын гишүүн 11 сая хүн
-2500 танк. Эдгээрийн ихэнх нь Т-72, Т-55
-Онгоц-МИГ-29 сөнөөгч 40 ш, СУ-24, J-7 сөнөөгч тус бүр 30 ш, F-4, F-5 и F-14 сөнөөгч 20 ш. Нисдэг тэрэг 200 ш.
Пуужин
-Хамгийн орчин үеийн суурин болон зөөгч пуужингийн систем С-300 гурван ш, С-200 10 ш, ЗРК Тор-М1 29 ш.
-Цаг хугацааны хувьд харьцангуй хуучныхад тооцогдох пуужингийн суурин болон зөөгч систем HQ-2J 45 ш, Improved Hawk 150 ш, FM-80 50 ш.
Тэнгисийн цэргийн хүч
* Бөмбөг зөөгч байлдааны хөлөг онгоц - 5,
* Байлдааны онгоц - 3,
* Завь - 2,
* Пуужин зөөгч - 10,
* Десантын онгоц - 10,
* Эргүүлийн онгоц - 50,
* Шумбагч онгоц «Палтус» - 3.
Х.Батсайхан
Комментариев нет:
Отправить комментарий