В.Путин гэж хэн юм бэ. Тэр бурхан уу, аль эсвэл хаан уу. Тийм ээ, дэлхийн улс төрийн газрын зураг дээрх нэн сонирхолтой, нууцлаг “Эзэнт гүрэн” бол В.Путин юм. Ленин, Сталин, Хрущев, Брежнев, Горбачёв, бас Ельцин… Хүйтэн дайны үеийг санагдуулам дүр төрхтэй энэ эр тэднээс юугаараа ялгаатай гэж. КГБ-д 15 жил ажилласан туршлагатай тагнуулч гэдгээрээ юү, шинэ цагийн сталинизм буюу Путиний дэглэмийг тогтоосноороо юу. Оросын хамгийн нөлөө бүхий улстөрчийн найзууд, бас дайснуудын дунд энэ мэт асуултууд сүүлийн 10 гаруй жил тасралтгүй үргэлжилж байна. Харин В.Путиний нухацтай харц юу өгүүлнэ вэ.
“В.Путин, Г.Зюганов нар хаалгаар хамтдаа орж ирцгээхийг бид харж билээ. Г.Зюгановоос халуун цуст орос эрийн дүр төрхийг олж харсан бол В.Путиний харц жинхэнэ тагнуулчийн харц байсан. Гэхдээ бид тэр үед маш их цочирдсон шүү. “Орос орны хувь заяаг нэг бол коммунистад, аль эсвэл тагнуулчид даатгах болох нь дээ” гэж” хэмээн Оросын улс төр судлаачид, жирийн иргэд дурсан ярьцгаадаг. Энэ бол В.Путин Оросын улс төрийн тавцнаа эрин үеэ тунхаглан зарлаж эхэлсэн үеийн түүх. Үнэхээр ч рублийн хямрал нүүрлэж, ядууралд нэрвэгдсэн Орос орон Б.Ельциний хяналтаас гарч эхэлсэн нь В.Путиний өмнө Кремлийн цайз хаалгаа нээх боломжийг бүрдүүлсэн юм. Чеченийн босогчдын халдлагад үе, үе өртөж, баялгаа олигархиудад алдсан ард түмний бухимдал В.Путиний хувьд эрин үеэ тунхаглах гол “тайз” нь байлаа.
Берлиний ханыг нурааж, хоёр Германыг нэгтгэх үед В.Путин Дрезден хотод ажиллаж байлаа. Зүүн Европын орнуудад нөхцөл байдал өөрчлөгдөж, Орост өөрчлөн байгуулалт өрнөж эхэлсэн учраас тэрбээр эх орон руугаа буцахаас өөр аргагүй болов. Тэр үед хуанлийн хуудас 1990 оныг зааж байсан бол В.Путиний хувьд улс төрийн цаг нь дөнгөж эхэлж байсан юм. Тагнуулч эр Германд таван жил ажиллаж, тухайн үеийн Ленинград хотноо 1990 оны зургаадугаар сард ирмэгцээ Ленинградын улсын их сургуулийн дэд захирлын олон улсын асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж эхэлжээ. Энэ мөчөөс эхлэн Ленинград хотын зөвлөлийн тэргүүн Анатолий Собчакийн фракцид элсч, улс төрийн карьераа эхлүүлсэн билээ. А.Собчак 1991 оны зургаадугаар сард Санкт-Петербург хотын дарга болж, Оросын улс төрд Москва болон Санкт-Петербургийн гэх хоёр том фракци бий болсон юм. Мэдээж хэрэг, Санкт-Петербургийн фракцийн нөлөө бүхий лидерүүдийн нэг нь В.Путин.
В.Путин 1996 онд Москвад ирж, Борис Ельциний багт ажиллах болов. Тэрбээр 1998 онд Холбооны аюулгүйн албыг удирдах болж, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болсон юм. Тэр мөчөөс эхлэн тагнуулч эрийн нууцлаг дүр төрх Оросын улстөрчдийн анхаарлыг татаж эхлэв. Харин энэ үед Москва хотын хэд, хэдэн орон сууцанд дэлбэрэлт болж, чеченьчүүд Орос орныг нулимсанд живүүлж байлаа. Харамсалтай нь энэ бүхэнд эцсийн хариултыг эрс шийдэмгий өгөх улстөрч хараахан тодроогүй юм. Тэгвэл В.Путин… Тийм ээ, тэрбээр “Чеченьчүүд бол жинхэнэ араатнууд. Бид тэднийг хэзээ ч өршөөхгүй” хэмээн улс төрийн индрээс мэдэгдэж, түүнээс хойш хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан юм. Товчхондоо, оросууд Грозный хотыг бөмбөгдсөнөөр Орос, Чеченийн харилцаа улам хурцдав. Энэ бол орос тагнуулч В.Путиний зүгээс Б.Ельциний эрин үе эцэс болж, орос тагнуулч сүр хүчээ гайхуулж эхэлснийг дэлхий нийтэд сануулсан үйл явдал байлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн кампанит ажил хэдийнэ эхэлсэн. Яг энэ мөчид Оросын тэрс үзэлтнүүд В.Путиний тогтолцоог шүүмжилж байна. Зарим нь “Бид КГБ-ын тагнуулчийг дахиад л Ерөнхийлөгчөөр сонгох гэж үү” хэмээн уурлах болов. Гэвч тэрс үзэлтнүүд, улс төр судлаачид, аналитикчдын аль нь ч В.Путин хэмээх “оньсого”-ыг зөв тааж чадахгүй байна. Тэд В.Путин гэдэг нууцлаг ертөнцөд өнгөрсөн жилүүдэд нэвтэрч чадаагүйдээ ихээхэн бухимдах болжээ. Эрч хүчтэй, эрүүл чийрэг бие бялдартай, дуулбал дуулчихдаг, бүжиглэвэл бүжиглэчихдэг гэдгээ харуулах зуураа тагнуулч эр маань ард түмний зүрх сэтгэлд нэвтэрч чадсан. Харин хөгжилтэй, шийдэмгий, бас нууцлаг энэ эрд олон бүсгүй сэтгэл алдарсан ч В.Путин хэмээх “Эзэнт гүрэн”-ий нууцыг тайлж чадаагүй юм. Гэхдээ В.Путиний PR-ийн гол өнцөг нь яг юу юм бэ. Өдгөө 60 настай тэрбээр хэзээ зодог тайлах вэ. Харамсалтай нь энэ асуултыг хэн нэгнээс, тэр тусмаа В.Путинээс асуувал хэтэрхий гэнэн хэрэг болно. Яагаад гээч. Учир нь тэр бол Оросын улс төрийн тавцнаа мөнхийн залуу В.Путин юм. Ямартай ч ойрын 10 жилд шүү дээ. Мань эрийг өдгөө 28 настай Алина Кабаева хэмээх уран гимнастикч, Төрийн Думын гишүүн бүсгүйтэй холбон бичиж байгааг ч орос тагнуулчийн PR гэлцдэг. Хамгийн сонирхолтой нь В.Путин 1999-2000 онд буюу Б.Ельцинтэй ээлж солилцох үедээ Оросын нэр хүндтэй сэтгүүлчдийг өөрийнхөө өмнөөс яриулж, үзэл суртлын машинаа албан ёсоор ажиллуулж эхэлжээ.
“Улс төрөөс савраа татацгаа”. Энэ үгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 онд олигархиудад хандаж хэлсэн юм. Тэгмэгцээ тэрбумтан Б.Березовскийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг булааж, М.Ходорковскийг шоронд хорилоо. Оросын олигархиуд эл үйл явцыг “Сталинизм дахин сэргэлээ” хэмээн хүлээн авсан бол ард түмэн “В.Путин биднийг сувдаг сэтгэлтнүүдээс аварлаа” хэмээн дүгнэсэн юм. Товчхондоо, В.Путин олигархиудын дайсан болж, ард иргэдийн дунд баатар болон тодорлоо. Гэхдээ В.Путиний эрин үе тийм ч таатай эхлээгүй юм. Түүнийг Ерөнхийлөгчийн тамгыг гардаж авсны дараахан “Курск” шумбагч онгоц сүйрч, Чеченийн амиа золиослогчид Оросын театр урлагийн төв Дубровкад олон хүнийг барьцаалсан явдал гарсан. Гэхдээ тэрбээр “В.Путиний үед Оросын эдийн засаг сэргэсэн” гэх дүгнэлттэйгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуулийг угтсан билээ. Владимир Владимирович Төрийн тэргүүний сэнтийд дахин залармагцаа Ерөнхий сайд М.Касьяновыг огцруулж, М.Фрадковыг 2004 оны гуравдугаар сард Ерөнхий сайдаар томилов. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш байлаа. Учир нь В.Путин Засгийн газрын танхимыг улс төрийн технологийн гол төв болгосон юм. Гэхдээ 2004-2008 он орос тагнуулчийн хувьд амаргүй үе байв. Орос, Чеченийн сөргөлдөөн улам хурцдаж, Москвагийн метроны буудлууд амиа золиослогчдын халдлагад өртөж, Хойд Осет дахь Беслан хотын дунд сургуульд 300 хүн амиа алдсан гашуун түүх В.Путиний эрин үеийнх. Гүрж, Украйнд болсон өнгөт хувьсгалууд ч мөн адил.
Өнөөдөр 2012 он. В.Путин улс төрийн цагаа өөрчилж байна. Өрнөдийн орнууд хийгээд Орост түүний эсрэг “Путиний тогтолцоо” хэмээх нэвтрүүлгийг байнга нэвтрүүлж байгаа ч энэ нууцлаг “Эзэнт гүрэн” мөхөх болоогүйг тэр сануулсаар л. Тагнуулч, тамирчин, бүр загасчин орос эрийн дүр төрхөөр улс төрийн тоглолт хийж байсан В.Путин нийтлэл бичих болжээ. Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч эрхэм маань “Бидэнд шинэ эдийн засаг хэрэгтэй” хэмээх нийтлэл бичсэнээ өчигдөр нэгэн сайтад байршуулсан байна. Тэрбээр Хятад, Өмнөд Солонгос улс эдийн засгийг хэрхэн модернизацчилсан тухай, түүнийг Орост хэрхэн нэвтрүүлэх талаар нийтлэлдээ дурьдсан аж. Тагнуулч эр ийнхүү үзэг, цаас нийлүүлэх зуур анти Путинистууд “Путин, чи бурхан уу, аль эсвэл хаан юм уу. Үг дуугүй яваад өг” хэмээн дуулж байна. В.Путин Сталиний үед эгшиглүүлж байсан Төрийн дууллын үгийг өөрчлүүлэн шинэ Оросын Төрийн дуулал болгосон бол өдгөө түүний эсрэг ийм нэгэн дууг тэрс үзэлтнүүд дуулах болжээ.

С.Баттулга
Комментариев нет:
Отправить комментарий