Судлаачид Ленины өвчний түүхийг тогтоожээ. Удирдагчийн хамгийн өвтэй эрхтэн нь тархи байсан аж. Дэлхийн пролетарийн тэргүүн Владимир Ильич Ленин 1924 оны нэгдүгээр сарын 21-нд өөд болсон. Чухам юунаас болж нас барав? Эрдэмтэд түүний тархинд задлан хийгээд юу илрүүлэв? Крупская сэтгэл судлаачдад юу ярьсан бэ? Энэ бүх асуултад хэл бичгийн ухааны доктор Моника Спивак өмнө нь нууц материалуудтай танилцаж байсныхаа хувьд хариулт өгснийг хүргэе.
Нууцлагдмал өвчин
“Ленины тархийг 1953 онд өөд болсных нь дараа судалж эхэлсэн” хэмээн Моника Львовна ярьж байна. Эрүүлийг хамгаалахын ажилтан Николай Семашкогийн дүгнэлтэд, “Владимир Ильичийн өвчний үндэс суурь нь судасны хатуурал байж. Задлангаар ч үүнийг нотолсон бөгөөд өөд болсон шалтгаан нь үүнтэй холбоотой.