ТОВЧХОН
- БНХАУ-ын флотын чанар Японыхыг гүйцэхгүй аж
- Эдгээр арлыг хамгаалахын тулд Японы флот Хятадаас гурав дахин бага цэрэг дайчлах чадвартай гэж Константин Сивков үзжээ.
Япон, Хятадын хооронд арлын маргаанаас
болж, улстөрийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоогоор талууд цэрэг
дайны ямар нэгэн арга хэмжээ авах тухай мэдэгдэл хийхээс зайлсхийж
байгаа ч зарим хэвлэлүүд талуудын цэргийн боломжийг үнэлж үзжээ. Энэ
талаар товчлон хүргэж байна.
ЗХУ өнгөрсөн зууны 50-иад оны сүулч, 60-аад оны эхээр ямар байдалд байсан, яг л тийм асуудалд Хятад улс орсон гэж Кашин үзэж байна. Тус улс далайн флот барьж эхэлж байгаа боловч техникийн олон жижиг асуудалтай тулгарч буй. Түүнчлэн цэргийн бэлтгэл, тактик, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгаа гэнэ.
Харин Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч, нэгдүгээр зэргийн ахмад Константин Сивков Хятадын флот, агаарын цэргийн боломжийг илүү өндрөөр үнэлж байна. Тэрбээр «Тооны хувьд Хятадын цэргийн хүч Японыхыг хол хаяна. Хятадын арми энх цагт 2.5 сая цэрэгтэй. Харин Япон улс дөнгөж 250 мянган хүнтэй. Харин хоёр улс арлын төлөө дайн дэгдээвэл флот, агаарын цэргийнхний үндсэн хүчээ ашиглана» гэжээ. Хятад улс эдгээр арлын төлөө цэргийн 400-500 онгоц, 20 дизель-цахилгаан шумбагч завь, атомын шумбагч завь гурвыг гаргаж магадгүй. Харин япончууд Хятадын эсрэг сөнөөгч 150 онгоц, дизель-цахилгаан шумбагч завь хэдэн арвыг, 50-100 эскадрын мина зөөгч онгоц, харуулын хөлөг онгоц гаргах чадалтай.
Эдгээр арлыг хамгаалахын тулд Японы флот Хятадаас гурав дахин бага цэрэг дайчлах чадвартай гэж Константин Сивков үзжээ. Хятадын агаарын цэргийн парк хуучин загварын онгоцуудтай аж. Чанарын хувьд япончуудынх илүү. Хятад улс радио долгионы хүчээр харуулд гардаг онгоцгүй байхад Японд агаарын орон зай, агаарын тулааныг удирдах чадвартай онгоц олон бий. Тэгэхээр Японы сөнөөгч агаарын цэргийн хүчин илүү гэсэн үг юм. Ерөнхийдөө Хятад улс цэргийн тоогоороо илүү ч агаарын цэргийн салбарт Японтой хүчний хувьд ойролцоо аж.Тэнгисийн цэргийнхүчний хувьд Хятадын шумбагч завь дуу чимээ ихтэй. Харин япончуудынх илүү технологижсон, дуу чимээ багатай учир Хятады завьтай тун сайн тэмцэя чадна. Гэхдээ Хятадын ycai дээрх хүч Японыг гүйцнэ.
Талуудын хүч
Стратеги, технологийн шинжилгээний төвийн шинжээч, «Moscow Defence Brief» сэтгүүлийн ерөнхий редактор Василий Кашины узэж буйгаар Хятад улс одоогоор тэнгисийн хүчээрээ давуу байж чадахгүй байгаа гэнэ. Түүнээс гадна БНХАУ-ын флотын чанар Японыхыг гүйцэхгүй аж. Тэрбээр «Хэрвээ зөрчил маргаан дэгдвэл Хятадын талд ямар ч ашиггүй. Хятад улс яаж ч хичээгээд ялж чадахгүй, энэ талаар яриад ч хэрэггүй» хэмээн мэдэгдэж байна. Түүнчлэн Василий Кашин «Хятадууд 2007 оноос л дээд зэрэглэлийн хөлөг онгоц бүтээж эхэлсэн. Өмнө нь бүтээсэн онгоцууд нь ямар ч ашиггүй. Харин тэдэнд аюултай шумбагч завь бий. Гэхдээ Японы флот ийм завины эсрэг тэмцэхэд гол анхаарлаа хандуулж ажилласан. Би Америкийн тэнгисийн цэргийн мэргэжилтнүүдтэй ярилцаж үзсэн. Тэр үед завины эсрэг хамгаалалт, туршлага, төхөөрөмж, арга барилаараа Японы флот АНУ-ынхныг ч гүйцнэ гэж тэд ярьж байсан. Хятадууд бас шумбагчдыг тэнгист цэргийн зориулалтаар бэлтгэх тал дээрээ муу» гэжээ.ЗХУ өнгөрсөн зууны 50-иад оны сүулч, 60-аад оны эхээр ямар байдалд байсан, яг л тийм асуудалд Хятад улс орсон гэж Кашин үзэж байна. Тус улс далайн флот барьж эхэлж байгаа боловч техникийн олон жижиг асуудалтай тулгарч буй. Түүнчлэн цэргийн бэлтгэл, тактик, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгаа гэнэ.
Харин Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч, нэгдүгээр зэргийн ахмад Константин Сивков Хятадын флот, агаарын цэргийн боломжийг илүү өндрөөр үнэлж байна. Тэрбээр «Тооны хувьд Хятадын цэргийн хүч Японыхыг хол хаяна. Хятадын арми энх цагт 2.5 сая цэрэгтэй. Харин Япон улс дөнгөж 250 мянган хүнтэй. Харин хоёр улс арлын төлөө дайн дэгдээвэл флот, агаарын цэргийнхний үндсэн хүчээ ашиглана» гэжээ. Хятад улс эдгээр арлын төлөө цэргийн 400-500 онгоц, 20 дизель-цахилгаан шумбагч завь, атомын шумбагч завь гурвыг гаргаж магадгүй. Харин япончууд Хятадын эсрэг сөнөөгч 150 онгоц, дизель-цахилгаан шумбагч завь хэдэн арвыг, 50-100 эскадрын мина зөөгч онгоц, харуулын хөлөг онгоц гаргах чадалтай.
Эдгээр арлыг хамгаалахын тулд Японы флот Хятадаас гурав дахин бага цэрэг дайчлах чадвартай гэж Константин Сивков үзжээ. Хятадын агаарын цэргийн парк хуучин загварын онгоцуудтай аж. Чанарын хувьд япончуудынх илүү. Хятад улс радио долгионы хүчээр харуулд гардаг онгоцгүй байхад Японд агаарын орон зай, агаарын тулааныг удирдах чадвартай онгоц олон бий. Тэгэхээр Японы сөнөөгч агаарын цэргийн хүчин илүү гэсэн үг юм. Ерөнхийдөө Хятад улс цэргийн тоогоороо илүү ч агаарын цэргийн салбарт Японтой хүчний хувьд ойролцоо аж.Тэнгисийн цэргийнхүчний хувьд Хятадын шумбагч завь дуу чимээ ихтэй. Харин япончуудынх илүү технологижсон, дуу чимээ багатай учир Хятады завьтай тун сайн тэмцэя чадна. Гэхдээ Хятадын ycai дээрх хүч Японыг гүйцнэ.
Маргааш дайн болбол...
Василий Кашин «Хэрвээ эдгээр арлын төлөө дайн болбол хятадууд гутамшигтай ялагдал амсана. Яг одоогийн байдлаар япончууд материаллаг байдал, хувийн бүрэлдэхүүний бэлтгэл тал дээр илүү байна. Хятадууд шинэ системүүдээ туршиж амжаагүй, багийн бэлтгэлийн түвшин нь асуудалтай» хэмээж байна.Түүнчлэн тэрбээр «Японы флот нь чухал хүчин юм. Хятадууд энэ тал дээр томоохон амжилт гаргаж байгаа хэдий ч тактик, хувийн бүтэц бүрэлдэхүүний бэлтгэл тааруу. Тэдэнд үүнийг бэлтгэхэд цаг хугацаа хэрэгтэй» гэжээ.Тэгвэл Сивков «Хятадын хувийн бүрэлдэхүүний бэлтгэл япончуудынхаас дутахгүй, харин ч илүү. Японоос ялгаатай нь Хятад улс сургуулилтаа маш идэвхтэй явуулдаг. Үүндээ ч хөрөнгө мөнгө сайн зарцуулдаг» гэж тэмдэглэсэн байна.Гуравдагч хүчин
Япон улс хүчнийхээ тоогоор Хятадын Ардын чөлөөлөх армийнхны дөнгөж 10 хувьд хүрч буй хэдий ч бас нэг давуу тал бий. Учир нь Япон руу халдсан тохиолдолд холбоотон болох АНУ тус улсыг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр Хятад улс Япон, АНУ-тай тэмцсэнээр юунд хүрэх вэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байна.
Нийтлэлч
Э.Мөнхзаяа
Эх сурвалж
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Эх сурвалж
Өглөөний сонин
Комментариев нет:
Отправить комментарий