среда, 17 октября 2012 г.

Тэд бидний тухай: Монголчууд ер нь юунаас ч айдаггүй юм билээ


new photo Украины иргэн Олег ба Марина Костюкийнхан Монголын нутгаар машинаар хөндлөн гулд аялжээ. Тэдний юу үзэж харсныг нь сонирхуулъя.
-Монголд асфальтан зам зөвхөн Улаанбаатартаа л байдаг юм билээ. Бусад нутагт ховил дүүрэн шороон зам л байна билээ.
-Монголын нийслэл Улаанбаатар хотод ойролцоогоор 1 сая 200 мянга гаруй хүн амьдардаг. Энэ нь нийт хүн амынх нь тал нь гэсэн үг. Гэвч энэ хотод том том бизнес төвүүд тэр бүү хэл Ази тивд ховорхон байдаг  Louis Vuitton байдаг.


Дөрвөн жилийн өмнө энд хатуу ширүүн өвөл болж олон мянган малчин айл Улаанбаатарт нүүн ирж гэрээ барьжээ. Хотын төвд нь олон давхар өндөр барилгын ажил өрнөж байгаа ч хотын захаар дүүрэн аймшигтай гэр хороолол. Энэ нь европчуудад сонирхолтой л харагддаг юм байна.
-Монголд ганцхан чиглэлтэй төмөр зам бий. Тэр нь Оросоос Монголын төвийг дайрч Хятад хүрдэг гэнэ. Тиймээс нутгийн оршин суугчид автомашинаар л явдаг. Тэдний унадаг унаа нь голдуу баруун талдаа жолоотой япон тэрэгнүүд. Энд маш их жийп, Ланд Круйзор байдаг. Монголчууд өөрснөө ийм машинаар л явахгүй бол ийм эвдэрхий зам дээр хэцүү гэж ярьцгаах юм. Асфальтан замыг бүүр ЗХУ-ын үед тавьсан бөгөөд одоо хүртэл засвар хийгээгүй аж. Тиймээс Монголын алс хязгаар хүртэл нэлээд хэдэн хоног зарцуулна шүү.
-Сүүлийн үед Монголд бөөгийн шашин газар авчээ. Бөө, удганууд муу сүнсийг хөөн зайлуулж хувь заяаг чинь хэлж өгдөг аж. Аялагчид хурц тод өнгийн хувцас өмссөн хүн хүмүүсийг тойрон хэнгэрэг нүдэж ямар нэгэн юм хашгирарч орилохыг нь харж болно.
-Сүүлийн үед олон монголчууд Америк, Англи руу сурахаар явдаг болжээ. Улаанбаатартаа болохоор сүүлийн үед англи хэлээр сургалт явуулдаг сургуулиуд нээгдэх болсон гэнэ. Хүн амын тал нь орос хэл мэддэг гэж ярьдаг ч энэ нь 35-аас дээш насныханд л хамаатай юм. Орос хэлийг гадаад хэлний журмаар дунд сургуульд 3-4 жил үздэг юм байна.
-Монголчууд ер нь юунаас ч айдаггүй юм билээ. Тэднийг цанаар хэрхэн гулгаж байхыг нь харсан. Уулын орой дээрээс хар хурдаараа таяг модоо дээшээ өргөөд “Би мундаг байгаа биз” гэх аятай орилон бууж байсан. Түүний хурд нь эрүүл ухаантай хүн тэгж зүрхлэхгүйгээр хурдан байлаа. Гэвч түүнийг унахад цана нь тэнд, таяг нь энд шидэгдэж өөрөө бас нэг тийшээ үсэрч ойчиход нь бид үхтлээ инээлдэж билээ. Тэдний энэ аймшиггүй зан жолоо барихдаа бүр тод илрэнэ. Эргэлтийн тэмдэг, ослын дохио монголчуудад ямар ч хамаагүй юм шиг санагдсан. Бүр нэг жолооч эргэхийг хориглосон хоёр зураасыг тоохгүй буцаж эргэхэд замын цагдаа нар нь хараагүй юм шиг л зогсож байна билээ. Мөн монгол жолооч “улаан гэрэл” гэж юу болохыг мэдэхгүй байх. Замын зураасан дээр явган зорчигчийг хурдан гарахыг шаардан сигналдаж, явган зорчигч нь ч хаа дуртай газраараа зам хөндлөн гүйдэг. Тэдний хувьд зам гэдэг тал газар, машинаар давхина гэдэг мориор явахтай адил байх гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
Gazeta.ua
Галина ОСТАПОВЕЦ
Хөрвүүлсэн С.Майкл

Комментариев нет:

Отправить комментарий