ТОВЧХОН
- Дэлхийн хамгийн хөгжилтэй бүс нутагт амьтдыг хамгаалагч агентлагийн шалгалтад ч тэнцэхээргүй нөхцөл байдалд олон зуун хүн амьдарч байгааг эрх баригчид тоохоо больжээ.
- Хүн-шувууны оромжны эзэд аль болох олон тор бэлдвэл төдий чинээ их ашиг олно
- Гуравхан м.кв талбайтай төмөр торны сарын төлбөр 100 доллар.
Хонконгийн хуучин байшин ихтэй Монкок дүүргийн Фук Цун гудамжны орон
сууц гэхээр тус бүр нь гурван мегр кв талбайтай хэдэн зуун төмөр торон
хайрцагнууд байдаг. Хөгшид, ажилгүйчүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс тэнд
үүрлэж, төмөр торон доторх хүн-шувууны амьдралыг бодитойгоор цогцлоожээ.
Тэрхүү сууцанд амьдрагч Питер Жунг хоёр жилийн өмнө автын ослоор
өрөөсөн хөлөө тайруулж, ажилгүй болоод энд ирсэн аж. "Энд ирээд л
тэргэнцэр бид хоёр хаашаа ч хөдөлж чадахаа больсон доо. Би эндээс явах
юм бол оромжийг минь өөр хүнд өгчихнө" хэмээн тэрээр өгүүлж байна.
20-оод жилийн өмнө байсан хүн-шувууны үүрнүүд одоо ч Хонконгод байсаар байна. Хонконгийн орон зайгүй шивсэн байшин барилга, орон сууцны өндөр үнэ, дор хаяж нэг өндөр барилга байгууламжтай "шунахай" хонконгуудын улмаас ийнхүү хүмүүн бусаар амьдарч буй хүний тоо 100 мянгыг давжээ. Асар олон өрөө тасалгаатай өндөр барилгын эзэд мэдээж гадаадын том хөрөнгө оруулагч, бизнемэнүүдэд л байраа түрээсэлж мөнгө олохыг бодно. Дэлхийн хамгийн хөгжилтэй бүс нутагт амьтдыг хамгаалагч агентлагийн шалгалтад ч тэнцэхээргүй нөхцөл байдалд олон зуун хүн амьдарч байгааг эрх баригчид тоохоо больжээ.
Британийн экс колони байсан энэ газар саяхан дэлхийн хамгийн шилдэг хот болсон нь сонирхол татахгүй байхын аргагүй. Тийм ээ, тэнд олон нийтийн хамгийн шилдэг тээврийн систем, хамгийн үр өгөөжтэй үйлчилгаэний газрууд, худалдаа, наймааны хамгийн том эрх чөлөө, боломж байдаг. Гэвч Хонконг нь амьдрахад хамгийн сайхан газар уу гэвэл үгүй ажээ. Та жилдээ зургаан оронгоор хэмжигдэх долларын цалинтай л бол дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог орон сууцанд нь амьдарч болно. Долоон сая хүнтэй энэхүү боомт хот өнөөдөр болон маргааш, өрнө болон дорнын соёл цогцолсон, сэтгэл татахгүй байхын аргагүй газар.
40-өөс доош давхартай барилгууд гэж бараг л үгүй. Louis Vuitton, Chanel, Carrier зэрэг тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд байхын зэрэгцээ гэрийн үйлчлэгч нар амралтын өдрөөрөө байшингийн гадаа майхнаар хонодог хэвээрээ.
Сард 25 мянган доллараар түрээсэлдэг Victoria Peak хорооллын орон сууцнууд ердөө л 25 м.кв талбайтай. Тэнд зургаа, долоон гишүүнтэй гэр бүл, айл өрх амьдран суух нь элбэг. Гэвч энэхүү тэгш бус байдал шувууны үүрэнд амьдран суугчдын хажууд юу ч биш.
Хүн-шувууны оромжны эзэд аль болох олон тор бэлдвэл төдий чинээ их ашиг олно. Гуравхан м.кв талбайтай төмөр торны сарын төлбөр 100 доллар. Шувууны төмөр оромжид орох хүсэлтэй хүмүүсийн жагсаалт байнга дүүрэн байж байдаг ажээ. Тэнд орсон хүн тэндээсээ нэг их гараад яваад байж болохгүй, эс тэгвэл оромжоо алдах аюулд ордог. НҮБ-аас Хонконгийн хүн-шувууны оромжуудыг "Хүмүүнлэг бус" хэмээн тодорхойлсон ч тэнд амьдрагч хүний тоо нэмэгдсээр байгаа юм.
Хонконгийг загасчдын тосгоноос Азийн санхүүгийн нийслэл болгоход британиудын оруулсан хувь нэмэр их. Тэд Хонконгийг Хятадаас 10О жилийн түрээсээр авч дэлхийн хамгийн хөгжингүй бүс болгон 1997 онд буцааж өгсөн билээ. Гэвч Маогийн пролетари үзэл бодолд дарлагдаж, ядуурлаас зугтаж, эрх чөлөөг хайсан хятад иргэд л Хонконг хотыг босгосон юм. Ийнхүү Хонконг британиуд болон хятад цагаачдын ачаар хөгжин цэцэглэж, Ли Ка Шин хэмээх цагаач томоохон магнат, тэрбумтан болсон бол, Питер Жунг зэрэг нь "замдаа гээгдэж" хүн-шувууны үүрэнд амьдарч байна.
Дэлхийн хамгийн шилдэг хотод торон доторх хүн-шувуунууд нэмэгдсээр байгаа нь Хонконгийн хамгийн муу хадгалагдсан нууц ажээ.

Нийтлэлч
Н.Мөнхжин
Эх сурвалж
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Эх сурвалж
Зууны мэдээ
Комментариев нет:
Отправить комментарий