Оросын “РИА Новости” агентлагийн сурвалжлагч Мария Фролова Хойд Солонгост айлчлах vеэрээ дэлхий дээрх хамгийн хаалттай энэ орны иргэд хэрхэн аж тєрж байгааг сонирхсон байна. БНАСАУ-ын цорын ганц Ерєнхийлєгч Ким Ир Сен таалал тєгсєєд 17 жил болж байгаа ч дэлхийн єнцєг булан бvрээс тvvнд зориулж бэлэг авч ирсээр. Тухайлбал япончууд фото аппарат, ємнєд солонгосчууд “Самсунг” фирмийн аварга том плазм зурагт, Нигери улс титмийн дvрс бvхий хаан ширээ зэргийг бэлэглэсэн байдаг. Гадаадын тєлєєлєгчдєєс тvvнд илгээсэн бvх бэлгийг БНАСАУ-ын єнєєгийн удирдагч Ким Чен Ир Пхеньян хотоос 150 км-т орших Мёхансян уулан дээрх Ард тvмний найрамдлын vзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Хєтєч нь “Гадаадын иргэд манай Ерєнхийлєгч Ким Ир Сенд агуу хvндэтгэлтэйгээр хандаж ирсэн. Тvvнд дэлхийн бvх орноос бэлэг илгээсэн байдаг. Тэдгээрийг бvгдийг vзье гэвэл нэг жил хагасын хугацаа шаардагдана” хэмээн бардам хариулах аж.
“Vндэсний нар” Ким Ир Сенд илгээсэн 160 мянган бэлгийг 200 єрєєнд хуваарилан байрлуулжээ. Эдгээрийн ихэнх нь шилэн хоргонд байрладаг бєгєєд хэн, хэзээ бэлэглэснийг нь бичжээ. Vзмэрvvдийг ажиглахад ихэвчлэн зэвсэг, зураг байдаг. Энд Зєвлєлтийн удирдлагуудаас илгээсэн хуягт лимузин, хоёр вагон зэрэг байна. Эдгээрийг Сталин, Мао нар бэлэглэсэн гэнэ.
Ингээд бид БНАСАУ-ын батлан хамгаалах салбарыг сонирхлоо. Тус улсын бvх иргэн дунд сургуулиа тєгсєєд армид алба хаах ёстой. Зэвсэгт хvчин нь ойролцоогоор сая гаруй хvний бvрэлдэхvvнтэй бєгєєд батлан хамгаалах салбартаа ДНБ-ий дєрєвний нэгийг зарцуулдаг гэнэ. Эрчvvд нь 10 жил, эмэгтэйчvvд нь 5-6 жил алба хаадаг.
Пхеньянд “Хэрвээ Америкийн империалистууд БНАСАУ руу довтолбол хойд солонгосчууд тэднийг газрын хєрснєєс арчина” хэмээх ухуулга явагддаг. Бид Солонгосын Тєв шуудангийн агентлагийн тєлєєлєгч бvсгvйгээс “Энэ орны иргэд дайн vнэхээр болно гэж боддог уу” хэмээн асуухад “Хэлж мэдэхгvй юм. Гэхдээ дайн болбол би заавал фронт руу явна” гэж байлаа.
Ингээд бид байр сууцных нь талаар сонирхлоо. БНАСАУ-д орон сууцыг худалддаггvй, ажлын газраар нь тараадаг юм билээ. Тус улс 23 сая гаруй хvн амтай бєгєєд гурван сая гаруй нь нийслэл Пхеньяндаа амьдардаг. “Манайд байрыг худалдаж болохгvй. Манай байгууллага байр барьж, ажилчдадаа олгодог” хэмээн хєтєч тайлбарлаж байлаа.
Пхеньянаар явахад замын дагуу єндєр єндєр барилгууд баригджээ. Эдгээр барилгын цаана дан байр олон харагдаж байв. Хойд Солонгост єндєрлєг газар бvрт “Бvхнийг ард тvмний тєлєє”, “Хувьсгалын удирдагчаа цээжээрээ хамгаална”, “Эв нэгдэл”. “Бид аз жаргалтай” зэрэг уриа лоозон зоожээ.
Нийслэлээс орох, гарахад хил нэвтэрч байгаа шиг систем vйлчилнэ. Зэвсэглэсэн цэргvvд бичиг баримт шалгасны эцэст нэвтрvvлдэг.
Пхеньянд vдэш гэрэлтэй газар цєєхєн байдаг. Бvр хотын тєвд ч хvvхдvvд vдшийн цагаар дэнлvv барин хичээлээ хийцгээх аж. Газар доорх нvхэн гарцанд хvртэл гэрэл асдаггvй. Vvнийг хєтєч “НVБ-ын хориг арга хэмжээнээс болж улс орон эрчим хvчээ хэмнэж байгаа” хэмээн тайлбарлав.
Дараа нь бид Хойд Солонгосын телевиз, холбоо, зам харилцааг сонирхлоо. Энд телевизээр гаргадаг хамгийн гол зvйл нь мэдээ. Vvгээр улс оронд болж буй vйл явдал, хєдєлмєрчдийн амжилт бvтээл, БНАСАУ-ын удирдагч, нєхєр Ким Чен Ирийн ажлын єдрийн талаар мэдээлдэг. Ингэхдээ хєтєлбєртєє vйл явдлын бичлэг vзvvлдэггvй бєгєєд vйл явдлын зураг тавиад, ард нь нэвтрvvлэгч текстийг нь уншдаг байна. Нэвтрvvлэгчийн дуу хоолой уран яруу, баяр ёслолын байдалтай сонсогдох ёстой.
Мэдээг vндэсний хувцастай эмэгтэй, эсвэл костюмтай эрэгтэй хvн уншина. Тэд энэ єдєр Ким Чен Ир аль vйлдвэрээр айлчилсныг тодорхой мэдээлдэг. Нэвтрvvлгийн дараа БНАСАУ-ын цаг агаарын мэдээ явна.
Хойд Солонгос “Солонгос”, “Кэсон”, “Мансудэ” хэмээх гуравхан сувагтай. “Солонгос” сувгийн vндсэн хєтєлбєр нь Солонгосын Хєдєлмєрийн намын амжилт, “Мєнхийн Ерєнхийлєгч”, “Vндэстний нар” Ким Ир Сен, “агуу удирдагч” Ким Чен Ир, ард тvмний эцэс тєгсгєлгvй талархал, аз жаргалыг vзvvлдэг.
“Мансудэ” суваг зєвхєн амралтын єдєр буюу бямба гарагт 19-22 цаг хvртэл, ням гарагт 10-22 цаг хvртэл цацагддаг. Энэ сувгаар Зєвлєлтийн болон Хятадын кино, концерт, спортын арга хэмжээг vзvvлдэг байна.
“Кэсон” сувгийг vдшийн цагаар цацдаг. Vvгээр ихэвчлэн тоглолт гардаг бєгєєд баян хууртай оюутан охид, гитартай эрчvvд, пионерууд дуулж, агуу их Ким Ир Сен, Ким Чен Ирээ магтдаг.
Хойд Солонгост албан ёсоор интернэт vгvй. Дэлхийгээр хэрсэн энэхvv сvлжээг яагаад хориглосныг асуухад “Улс орон vvнд бэлэн биш байна” хэмээн товчхон хариулах аж.
Солонгосын Тєв шуудангийн агентлагийн ажилтан, Хєдєлмєрийн намын гишvvн нєхєр Ли “БНАСАУ бол социализмыг цэврээр нь авч vлдсэн дэлхий дээрх цорын ганц орон. АНУ-тай ил, огт эмээлгvй тэмцдэг цорын ганц улс мєн” хэмээж байлаа.
Барууны интернэт суртал ухуулгын аюулын талаарх тvvний шvvмжлэл эцсийн бvлэгт социалист байгууламж аюулд орсныг илтгэж байв. БНАСАУ-д интернэтийн оронд цахим шуудан явуулах “интранэт” гэгчийг хэрэглэдэг. Vvнээс гадна хойдсолонгосчууд олон улс руу ярих хориотой.
Хойд Солонгосын нийслэлд замын тvгжрэл огт байхгvй. Яагаад гэвэл энд бараг машин алга. Авто машиныг зардаггvй бєгєєд хvмvvс явган явах буюу дугуй унаж, нийтийн тээвэрт сууж, зорьсон газраа хvрдэг байна. Гудамжин дахь авто машины тоог тєрєєс зохицуулдаг.
Хотын гудамжаар хєнгєн тэрэг хєлєглєж яваа хvмvvс дандаа л улс орныхоо сайн сайхны тєлєє их хєдєлмєрлєсєн ардын жvжигчид, тамирчид болон бусад баатар байх аж. Тус улс бензиний хомсдолд нэрвэгдсэн тул шатахуунаа маш vнэтэйгээр худалдаалдаг байна.
Пхеньяны метроны зорчигчид зєвхєн станц дээр л юм уншиж болно. Яагаад гэвэл вагоны бvдэг гэрэлд юм уншихын аргагvй. Станцын тавцангуудад ханын сонингууд байх бєгєєд эндээс агуу удирдагч Ким Чен Ирийнхээ vйл хэрэгтэй танилцдаг.
Гадаадын иргэд Хойд Солонгосын нийтийн тээврээр vйлчлvvлэх хориотой. Гэхдээ Пхеньяны метроны хоёр станцыг сонирхож болно. Газар доорх vзvvлэнгийн станцын зургийг авч, Ким Ир Сен, Ким Чен Ирийн хєрєгтэй вагоноор аялахад хоёр евро тєлнє.
Ер нь энд гадныханд зориулсан онцгой тариф vйлчилдэг. Тухайлбал энд нэг долларыг 100 вон гэж тооцож авдаг юм билээ. Энэ улсын мєнгєн дэвсгэртийг гадаадынхан авч явах хориотой бєгєєд зєвхєн доллар, евро, юаниар тооцоо хийлгэдэг.
Пхеньяны дэлгvvрvvдийн барааны тєрєл тийм ч муу биш. Гэсэн ч хойд солонгосчуудын дундаж цалин нэг кг алим, эндхийн пивоноос хоёр шилийг авахад л дуусна. Хvмvvс нь vндсэндээ байгууллагаас нь олгодог хямдрал, талон, хєнгєлєлтєєр аж тєрдєг.
Пхеньяны оршин суугчид сард дунджаар 1000-5000 вонын цалинтай. Манайхаар 1160-5800 тєгрєг гэсэн vг. Хойд Солонгосын Тєв шуудангийн агентлагийн ажилтан “Манайд цалин бага. Би сард 3000 вон авдаг” хэмээж байлаа.
Дэлгvvрт нь жигнэсэн мах 3200 вон, дарсан улаан лооль 750 вон, алим кг нь 3200 вон, тємс 900 вон, байцаа 650 вон байна. Эндхийн пиво 1300-1800 вон байх бєгєєд архинаасаа ч vнэтэй. Архи энд 950 вон гэдэг. Лаазтай кола, фанта, спрайтыг 200 воноор авч болно. Амттанг ихэвчлэн 250 граммаар савлаж, 100-850 воноор зардаг. Их дэлгvvр, вокзалын хажуудах жижигхэн дэлгvvрийн барааны vнэ ерєнхийдєє адилхан.
БНАСАУ-ын иргэд ажлаасаа хєнгєлєлт эдэлдэг. Тэдэнд ажлын газраас нь будаа, цєцгийн тос, элсэн чихэр олгодог аж. Мєн уушийн газарт ч хєнгєлєлт эдэлж, литр пивийг 70 воноор авч болно.
Зарим кафе гадаадын иргэдэд цэсийнхээ vнийг харуулдаггvй. Тэд тооцоо авч ирэхээсээ ємнє аль орноос ирснийг заавал асуудаг. Зоогийн газруудын хоол амттай, солонгос, европ хоол, тэр бvv хэл пицца гээд тєрєл ихтэй.
Долларын бодит ханшийг мэдэж чадсангvй. Гадаадынхны буудалладаг зочид буудлын дэлгvvрт кг алим 200 вон буюу хоёр доллар байна. Гэтэл бусад дэлгvvрт яагаад 3200 вон байгааг сонирхож асуутал Тєв шуудангийн агентлагийн ажилтан маань “Зочид буудал дахь 200 вон гэдэг нь хоёр доллар. Тэнд воноор тооцоо хийж болохгvй. Хэрвээ би эндээс худалдаж авах хэрэгтэй болбол хоёр доллар л тєлнє гэсэн vг. Энэ чинь тийм ч хямдхан биш. Гадуур зардаг 3200 вонтой ойролцоо” хэмээн тайлбарласан юм.
Э.Мєнхзаяа
Комментариев нет:
Отправить комментарий