“Форбес” сэтгүүл арваннэгдүгээр сарын дугаарынхаа “Азийн баячууд” буландаа анх удаа монгол хүнийг онцлон оруулсан нь Монголын баячууд бэл бэлчингээрээ дэлхийн хэмжээнд гарч ирж байгааг нотолсон явдал боллоо. “Макс” группийг үүсгэн байгуулагч ах, дүү бизнесмен Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын тухай “Форбес” хэрхэн онцолсныг товчлон дор орчууллаа.
Алмаазан шигтгээтэй, цул алтан “PIAGET” цаг бугуйндаа зүүсэн нь шууд л нүдэнд туслаа. Монголын толгой баячуудын нэг Д.Цэрэнжигмэдтэй түүний эзэмшлийн “Рамада” зочид буудлын тансаг зоогийн танхимд үдийн хоол хамт идэхээр тухлав. Эдүгээ 44 настай энэ эрхэм төрсөн дүү Д.Ганбаатарынхаа хамтаар бизнес эрхлэн тун одтой явна. Маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Макс” группийг ах, дүү хоёр богино хугацаанд байгуулан, Монголын зах зээлийг эзэгнэж чадсан нь гайхалтай амжилт биш гэж үү. Ах, дүү хоёрын бизнесийн гараа 1980-аад оны дунд үеэс эхэлсэн юм билээ. Монгол дахь ЗХУ-ын нөлөө суларч ахуйд Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар арьс шир, үслэг эдлэлийн наймаа хийх болсон байна.
Ардчиллын замаар замнаж буй Монголын өнөөгийн зах зээлийн тогтолцоо нь 1930-аад оны үеийн Өрнөдийн зэрлэг зах зээлийг эрхгүй санагдуулдаг юм. Энэ зах зээлийг “Макс” группийн супермаркетууд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлд вэр, түргэн хоолны “Бер - линбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жи - жиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд олон нэгжүүд нь нэгэнт эзэгнэжээ. Дээр нь мэдээж дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг Улаанбаатарын төвд байгуулан саяхан нээлтийг нь хийсэн явдал нэмэгдэнэ.
Дашрамд дурдахад, эл зочид буудлын нээлтэд оролцсон 100 эрхэм зочдын нэг нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Баден байсан юм. Ах дүү хоёр бизнесмен эдүгээ Улаанбаатарын төвд 650 мянган ам метр ашигтай талбай эзэлсэн, 2000 гаруй ажилтантай “эзэнт гүрнээ” удирдаж явна. Өнгөрсөн онд зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүний “Сүү” компани нь гэхэд л 42 сая ам.долларын гүйлгээ хийсэн аж. Энэ бүхнээс гадна тэдний хоёр хурдан удмын 500 морьтой. АНУ-ын Кентаку мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмений морь цахиур хагалж байгаа юм билээ.
Хүн тэвчээртэй шаргуу хөдөлмөрлөвөөс богино хугацаанд амжилтад хүрч болдгийг Монголын ах, дүү хоёрын амьдралын намтар харуулж байна. Тэд Улаанбаатарт төрсөн хэдий ч хүүхэд нас нь Монголын нийслэлээс 1000 гаруй км хол орших хөдөө нутагтай салшгүй холбоотой байж. Зуныхаа амралтаараа тэд ачааны тэргэ - ний задгай тэвшинд сууж хоёр хоног сэгчүүлсээр хө дөөд хүр дэг байсан аж. Монгол жаа луудын адил хурдны морь унаж, басхүү тэр л үеэс тарвага, зурам агнаж, анчдаас ч арьс хөрсийг нь худалдан авч цуглуулах болжээ. Тэрхүү арьсаа боловсруулан савхин хүрэм оёж сурсан нь анхны мөнгөн хуримтлалыг (“Макс” группээ байгуулах) бий болгох эхийг тавьсан гэдэг.
Бээжин-Улаанбаатар-Москва гэсэн маршрутаар наймаа хийж явсан ах дүүс ийнхүү Монголын тэргүүн баячуудын эгнээнд орж иржээ. “Коммунизмын эрин мөхсөн ч аюул нь хэвээр байна. Монголд хувийн салбарт бизнес эрхлэхэд тун хүнд элдэв дарамт, шахалт их байдаг нь харамсалтай” хэмээн Д.Цэрэнжигмэд үдийн зоог барих зуураа надад хүүрнэсэн билээ.
Ш.АЛТАЙ
Комментариев нет:
Отправить комментарий