Разман Ахматтович Кадиров 1976 оны аравдугаар сарын 5-нд төрсөн. Чечений Ингушийн Бүгд найрамдах улсын Центра юурт гэдэг газар төрсөн.
1992 онд Центра юуртын нэгдүгээр дунд сургуулийг төгсссөн тэрээр Чечений нэгдүгээр дайны үед өөрийн эцгийн хамт оросын дотоодын цэргийн хүчний эсрэг тэмцэж байсан. Өөрөөр хэлбэл алан хядагч байсан юм. Дайны дараа буюу 1996 оноос өөрийн эцэг Чечений Бүгд найрамдах улсын тэргүүн Ахмад Хаджи Кадировын туслах бөгөөд бие хамгаалагчаар ажиллаж байсан.
Харин өдгөө ОХУ-ын эрх баригчдын хамгийн үнэнч, дотны анд болж хувирсан. Ийнхүү өөрчлөгдөхийн учир нь Чечений дайны дараа ерөнхийлөгч байсан түүний аавыг чечений овог аймгийнхан хөнөөсөн.
Өс хонзондоо дийлдсэн түүний сэтгэлзүй дээр оросын эрх баригчид сайн тоглосноор өөрийн талдаа урвуулан авч чадсан байна. Тэрээр 2004 онд Нэгдсэн орос намын гишүүн, ОХУ-ын баатар болсон төдийгүй ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нарын хамгийн сайн, ойрын түнш гэгдэж байна. Р.Кадиров бол сонин, этгээд араншинтайгаараа алдартай. Тэрээр өөрийн хувийн эдлэн газартаа хүмүүс болон нохдын хооронд зодоон зохион байгуулдаг.Түүгээрч барахгүй олзлогдсон алан хядагч нарын хооронд үхлийн тулаан зохион байгуулдаг гэсэн мэдээлэл байдаг. Сонирхуулахад, түүний эдлэнд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон, холливудын жүжигчин Ван Дам нарын дэлхийд нэр алдараа дуурсгасан одод зочилдог байна. 2011 оны аравдугаар сарын 5-нд түүний төрсөн өдрийг Кремл нүсэр тэмдэглэсэн. Энэ төрсөн өдөрт Хилари Сванк, Кевин Костнер, Ванесса Мэй нар оролцсон бөгөөд өдгөө 50 настай Ван Дам “Би танд хайртай, эрхэм Кадиров” гэж хэлсэн байна.
Мөн ОХУ-ын бүхий л одод ирж ая дуугаа өргөж төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. В.Путин түүний төрсөн өдөрт барьсан бэлэг нь Грозни хотын хуучнаар ялалтын өргөн чөлөө гэснийг Рамзан Кадировын нэрэмжит болгон үзэсгэлэнтэй хот босгож өгсөн байна. Түүний төрсөн өдөр Грозни хот байгуулагдсан өдөртэй давхацсан гэнэ. Рамзан Кадиров төрсөн өдрөө бүх нийтийн баяр болгохыг хүсээгүйгээс өөрт нь төрсөн өдрийн бэлэг өгсөн хүнийг ажлаас нь хална гэж анхааруулсан гэнэ. 2011 оны зургадугаар сард Москвагийн шүүх Чечений хүний эрхийн төлөө тэмцэгч энэ чиглэлээр эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэдэг Наталъя Эстмировагийн аллагад Рамзан Кадировыг буруутай хэмээн сэтгүүлч бүсгүйн өмгөөлөгч, биет төлөөлөгч Олег Орловагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өмгөөлөгч Олег Орлова энэхүү аллагад Рамкан Кадиров холбоотой хэмээн баримт материал бэлтгэж өгсөн ч шүүх хангалтгүй гэж үзсэн байна.
Human Rights Watch гэх олон улсын хүний эрхийн байгууллагаас Рамзан Кадиров Наталъя Эстмировагийн аллагад бурууттай. Москвагийн шүүх буруу шийдлээ гэж мэдэгдсэн. Наталъя Эстмирова нас барахаасаа өмнө уулзалтад оролцохдоо чечений эрх баригчдын хүний эрхийг ноцтой зөрчдөг болох тухай ноцтой мэдээлэл олсон гэж ярьж байжээ. Human Rights Watch байгууллагаас мөн Рамзан Кадировын төрсөн төрсөн өдөрт зориулж оросын эрх баригчид холливудын оддыг олон сая ам.доллараар хөлсөлсөн хэмээн таагүй ханддагаа илэрхийсэн байна.
Чечений толгойлогчийн Рамзан Кадиров үнэтэй, тансаг машин цуглуулах хоббитой нэгэн. Түүний цуглуулгад хамгийн үнэтэй машин нь ламбаржин бөгөөд дэлхийд 400 ширхэг үйлдвэрдлэгдсэн нэг сая еврогийн үнэтэй аж.
Чечений толгойлогчийн Рамзан Кадиров үнэтэй, тансаг машин цуглуулах хоббитой нэгэн. Түүний цуглуулгад хамгийн үнэтэй машин нь ламбаржин бөгөөд дэлхийд 400 ширхэг үйлдвэрдлэгдсэн нэг сая еврогийн үнэтэй аж.
Комментариев нет:
Отправить комментарий