-Европоос ирсэн “Далайчид” Африкийг идэх сүүлчийн төлөвлөгөө буюу энэ зууны шинэ дайн-
“Правда” сонины тэргүүн нүүрэнд хэдэн өдрийн турш хэвлэгдэж буй “АФРИК ТИВ ХААЧИВ” нэртэй Тимоти Банкрофтын нийтлэлийг хүргэж байна.
Африк тив нь хүн төрөлхтний нандин хийгээд цэвэр, онгон байгаль, ховор ан амьтан хосолсон манай гаригийн гайхамшигт соёлын өв юм. Харин эдүгээ цагт Африкийн өнгө төрхийг гаднаас нь илэрхийлэн төсөөлөхөд бэрх болжээ.
Шинэ зуунд Африк тив эрс өөрчлөгдсөн юм. Нео-колонализм гэх нэр төрөл гарч ирснээс хойш тус тивийн оршин суугчдыг боолчилж, бусдын газар нутагт дураар залрах европчуудын нүүдэл татарсангүй. Энэ бол боолын нийгмийн эхлэл байлаа. Мэдээж соёл иргэншлээс хэт хоцрогдсон Африк тивийн иргэдэд энэ нь гэнэтийн цохилт болсон. Үүний дараа АНУ-ын байгалийн хийн олборлогчид Төв Азиас өөр хамгийн тохиромжтой нутаг олсон нь Африк болов.
Улмаар 1990 он хүртэл буюу Муллах Омарын хаант улсын төгсгөл үе хүртэл хэдэн сая тонн байгалийн баялгийг ямар ч хяналтгүй олборлон зөөж байжээ. XXI зуун гарч Афганистаны гэх тодотголтой дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний дараа эхлэв. Улмаар Ирак, Ойрхи Дорнодод дайны хүйтэн мөр тархаж, хэдэн сая оршин суугчид тайван бус амьдралыг аажмаар сонгох болжээ.
Арабаас үүдэлтэй уг дайн Африк тивийн цэвэр, онгон байгалийг нэг мөр сүйтгэсэн юм. Мөн цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн араас эрчимтэй хөөцөлдөж буй Иран улс исламын орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч Африк тивээс хэдэн сая тонн ураны хайгуул эхлүүлэв. Үүний уршгаар байгалийн эко зүй тогтол алдагдаж, амьтан ургамлын төрөл зүйл эрс цөөрсөн байдаг.
Хар хирс, анааш, гөрөөс, арслан, хэвлээр явагчдын овог аймаг өнөөдрийн байдлаар устахад хүрчээ. Мөн Африкийн эрэг дагуух далайн бохирдол Панам, Атлантын далайн сувгаар түрэн орж ирснээр усан мандлын ертөнцөд аюул тулгарчээ. Манай гаригийн “Ээж” болсон Африк тивийн мөхөл өдгөө ч хурдацтай явагдсаар.
Дайн, самууны хөлд байгалийн эко систем эрс өөрчлөгдөж, халуун орны ургамлын зүйл анги цөөрсөн нь цөлжилтийн эхний шалтгаан юм. Манай гаригийн байгалийн зүй тогтлын зангилаа болсон Африкийн оршин тогтнох байдалд хүн төрөлхтөн өнгөрсөн 500 жилийн турш шууд заналхийлж байлаа.
Израйль, Палестиний дайн, Египет, Тунис, Йемен, Ливийн мөргөлдөөний уршгаар бүхэл бүтэн тивийн “эрүүл мэнд”-д асар сөргөөр нөлөөлж байна. Одоо зааны сүрэг баруун Африкийн нутгаар үзэгдэхээ болив. Үүний хажуугаар ландшафт, байгалийн цэвэр намгархаг хөрс үгүй болсноор матар, дэглий, заан, бор гөрөөсний зүйл овог багассаар байна.
Одоо барууныхан Африкийг өөрийн болгох шинэ үеийн төлөвлөгөө боловсруулж эхэлсэн нь эдүгээ өрнөж буй “Арабын хавар”. Хувьсгалч даар туг бариулна гэгчээр Африкийг өнгөрсөн зууны турш боолчилсны эцэст ирээдүйд хэрхэн шууд өөрсдийнх болгох вэ гэдэг дээр Барак Обама, Николя Саркози, Ангела Меркель, Дэвид Камерун нар хангалттай ярилцсан нь дамжиггүй.
Ливийн дайны дараа газрын тосыг нь үнэгүй авахаар санаархсан АНУ, Европын эрх баригчид санасандаа хүрлээ. Урьд нь газрын тосны экспортын 60 гаруй хувь нь Европ тив рүү Ливийн хилээр гарч оддог байсан. Ингэхдээ ливичүүдэд татвар төлдөг явдлыг үгүй хийж дайны тоглоом зохиосноор эдүгээ Америк руу Ливийн түүхий нефть хяналтгүй урсах боллоо. Энэ бол шинэ зууны эдийн засгийн алуурчдын цоо шинэ өнгө төрх.
Ливийн дараа Өмнөд Африк, Хойд Африкийн улсуудад өлсгөлөн ядуурал эрчимтэй нэмэгдэнэ. Ингэснээр Зимбабве, Чад, Нигерь, Зааны ясан эрэгт дайн дэгдэх болсон нь их гүрнүүдийн далд явуулга гэдгийг онцлох нь зүйтэй. Тэгэхээр энэ зууны шинэ дайныг “АФРИКОМ” гэж нэрлэе. Яагаад гэвэл НАТО-гийн бодлого Африкийг сонирхож байгаа.
Энэ нь АНУ-ын цэргийн бодлогоор удирдуулсан далд турхирах хэлбэлзлийн тоглоом төдийгүй эрх барих шатны тусгаар улсуудын дотоодод цөмрөх нэг ёсны хортой алим болж хувирна гэсэн үг. Вашингтон Тел Авивыг шууд удирддаг болохоор л Африкт өлсгөлөн ядуурал туйлдаа хүрсэн юм. Муаммар Каддафи Арабын удирдагчдаас хамгийн хашир нь байснаас л өдгөө толгойгоо цавчуулах болсон. Гэхдээ шинэ дайн эхлүүлэхээс өмнө Африкийг барууныхан шинжлэх ухааны тахал буюу ДОХ өвчнөөр 20 жил тарчилгажээ.
ДОХ өвчнөөр хэдэн сая хүн өвчилсөн боловч Африкийг зүгээр л “өрөвдөлтэй, арчаагүй” болгосноос хэтэрсэнгүй. Тиймээс л Африкийг дайны голомт болгох төлөвлөгөө хэрэгжүүлсэн хэрэг. Ингээд тивийн удирдагчид өөрсдөө дотоодтойгоо тэмцэлдэж, алуурчдын шинэ дүр бүтээж эхэлсэн юм. Үгүй бол Муаммар Каддафи, Хосни Мубарак нарын аль нь ч муу хүн биш. Бүх зүйл төлөвлөснөөс өөрөөр эргэж, дотроо хагаралдсан учраас “үүрээ” хамгаалах гэсэндээ галт зэвсэг халааслах болсон юм.
Африкийг ухвал их зүйл гарч ирнэ. Зэс, алт, мөнгө, үнэт чулуу, газрын тос, байгалийн хий гээд соёлт нийгмийн үндсэн түүхий эд бүхэн тэнд бий. Харин барууныхан бичиг үсэггүй африкчуудаас энэ бүхнийг мөнгөөр худалдаж авна гэж үү. Тийм биш. Аль болох бохир арга хэрэглэж, төмөр, уран, оксидийг үнэгүй авахын тулд дайны хуйвалдаан зохиож цуст улс төрийн нүүр царайгаар далдалсан луйврын ажил хэргээ эхлүүлдэг. Тийм болохоор Африк өнөөдөр 300 жилийн өмнөхөөсөө тэс ондоо болов.
Жилийн хоёр сард тасралтгүй цутгадаг борооны улирал харилцан давтамжгүй болсноор цаг уурын уялдаа хамаарал өөрчлөгдсөн юм. Эдийн засгийн алуурчдын хагас зуун жил бэлтгэсэн бохир ажиллагаа “Арабын хавар”-аар эхэлсэн. Африкт гарц бий юу. Тэр тив хаачив. Баруунаас нүүдэллэсэн зоосон мөнгөний цуваа Африкийн өнцөг булан бүрт ядуурал, өмхийрөл, завхай, соёлгүй бүдүүлэг бүхний үрийг тарьсаар явна. Энэ нь явсаар ДОХ, дайн самуунд идэгдсэн 10 сая африкчуудын мөхлийн эхэн үе байхыг дээр өгүүлэх бүхэн гэрчилнэ.
Т.Батсугар
Комментариев нет:
Отправить комментарий