Эртний баатарлаг түүхтэй монгол аймгуудын нэг нь барга юм. Тэдний тухай эртний Хятадын сурвалж бичигт тэмдэглэж, баргууд VIVII зуунд Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэн Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр суурьшиж, XIXII зууны үед Байгаль нуурын зүүн бие Баргажин төхөмөөр нутаглаж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Эзэн Чингис хааны үед баргууд бусад монгол аймгуудын нэгэн адил Их Монгол Улсыг бүрдүүлж, Чингис хааны Хар тугийн дор өрнө, дорныг довтолж явсан бол XV зууны үед дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байгаад ойрадуудыг өрнө зүг нүүдэллэхэд зүүн Монголын мэдэлд орсон ажээ.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр VII зууны үед Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Алунгуагийн эв эеийг хичээж явах тухай сургаал монголчуудын дунд алдаршсан юм. XVI-XVII зууны үед Хаант Орос улс газар нутгаа тэлэх үүднээс нутгийн уугуул иргэдийг буу зэвсгийн хүчээр айлган сүрдүүлж, алж устган байх дор баргууд Байгаль далай, Баргажин төхөм нутгаа орхин, ил язгуур шашин шүтлэг нэгтэй Халх Монголдоо нийлж, Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд нутаглаж байгаад Найралт төвийн 12-р (1734) онд Манжийн хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж, Шинэ барга хэмээн нэрлэгдэх болсон ажээ.
1911 оны эцсээр монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо зарлан, мөн оны өвлийн дунд сарын шинийн 9-нд (1911.12.29) VIII дүрийн Жавзандамбыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, тусгаар Монгол Улсаа тунхагласнаас 15 хоногийн дараа Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний бослого гарч, Манж Хятадын дарлалаас ангижирсан төдийгүй баргын ноёд хуралдан, Монгол Улсдаа дагаар нэгдэхээр шийдвэрлэж, бүгдийн дарга Шинпү энэхүү тэмцлийг манлайлагчдын нэг суман занги Ж.Дамдинсүрэнг зургаан нөхрийн хамт Нийслэл Хүрээнд томилон, дагаар нэгдэх албан бичгийг өгч явуулсан байдаг.
Богд хаан энэхүү өргөх бич гийг хүлээн авч Хөлөнбуй рын газар Монгол Улсад дагаар орох хүсэлтийг ёсоор болгон Бүгдийн дарга Шинпүг Хөлөнбуйрын газрыг Ерөнхийлэн захирах сайдаар томилж бэйсийн зэргээр шагнан, Ерөнхийлөн захирах сайдын яамны тамгын газар болон зүүн, баруун этгээдэд хоёр хэлтэс байгуулан Хөлөнбуйрын газрыг эрхлэн захирахыг даалгажээ. Ийнхүү Монгол Улсдаа газар нутаг, хүн ард, сүм хийдээр нэгдэн дагаар орсон монгол угсаатан бол зөвхөн баргууд л байсан. Богд хаан сумын занги Дамдинсүрэнг тогосын отго, улсад туслагч гүнгийн зэргээр шагнаж Гадаад яамны дэд сайдаар томилсон байдаг.
Түүнийг дагалдан ирсэн Бүрэнбадарт, Лувсанжамба, Пунцаг, Гайхасу, Дамдинсүрэн, Жанхар нарыг дөтгөөр, тавдугаар зэргийн жинсээр мөн шагнасан. 1912 онд Баруун хязгаар, Ховд хотыг Манжийн амбанаас чөлөөлөх байлдааныг Дамдинсүрэн удирдан ялалтад хүргэж, баргын цэрэг эрс гарамгай гавьяа байгуулсныг хөхиүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэнд үе улиран зал - гамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдэт тогосын отго, цэргийн жанжин, Манлайбаатар цол, баргын Сэргэлэнд Идтэй баатар, Пунцагт Шаламгай баатар, Минпүүд Мэргэн баатар, Доржпаламд Зоригт баатар, Гэлэнгүнжид Хавтай баатар цол шагнаж, бүгдэд тэр гүүн зэргийн жинс хадга луулсан ажээ.
1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдаанд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн удирд ла гаар баргын олон арван шилдэг эрчүүд эр зориг, ид хаваа гайхуулан тулалдсаныг түүхэн баримтууд гэрчилж байна. Б.Цэнд гүн удаа дараагийн байлдаанд онц хүчин зүтгэсэн тул 1914 онд Богд хааны зарлигаар Бодлогот баатар цолоор шагнуулсан нь баргаас төрсөн зургаа дахь баатар юм.
Тэрбээр 1917 онд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Монголын нууц товчоог ханз хэлнээс монгол хэлнээ анх удаа хөрвүүлсэн билээ. Таван замын байлдаанд баргын цэрэг эрсээс Пунцагдаш, Минхүй, Эрхэмчулуун, Гэмпил - дорж, Хаянхярваа зэрэг хүмүүс баатарлаг байлдаж, Богд хааны зарлигаар Хичээнгүй баатар цолоор шагнуулжээ. Йинхүү 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Таван замын байлдаанд барга цэргүүд бусдаас онц баатарлаг байлдаж, нэг цэргийн жанжин, 10 гаруй баатар төрсөн байна.
Энэ баатруудын үр сад, хойч үеийнхэн Монгол Улсынхаа Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сум, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна. Барга угсаатны амьдрал, хувь заяанд хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал бол 1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ юм.
Манлайбаатар Ж.Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол үндэстний нэгдмэл нэгэн гэр улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм.
Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, Барга монголыг нь салган Хятадын Хар мөрөн мужид хамааруулах болсон. Орос, Хятадын харгис бодлогын золиос болж байгаагаа ухаарсан баргууд 1916, 1917 онуудад хоёр удаа томоохон нүүдэл хийж, Монгол Улсынхаа гал голомтод багтан суурьшсан нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал, Төв аймгийн Авдарбаян сумын баргууд болно.
1920-иод дундуур МАХНын шийдвэрээр Баргатай нууц хэлэлцээр байгуулж, Баргын хувьсгалч Мэрсээ, Буяндэлгэр, бэйс Нямжав, Пуминтай, Хасбаатар нарын олон хүнийг Намын сургуульд сурган, бүгд хуралд төлөөлөгчөөр оролцуулж байжээ. Баргад 1928 оны наймдугаар сард зэвсэгт бослого гарч, Шинэ баргын найман хошууны зургааг нь эз лэн Хятадын захиргааг хөө - жээ. Гэвч хятадууд Цицикараас үлэмжхэн цэрэг татаж, уг хувьсгалыг дарсан байна.
Энэ хувьсгалын дараагаар 100 гаруй айл Монгол Улсдаа нүүдэллэн ирсэн нь цагийн салхийг сөрсөн баргуудын гурав дахь Их нүүдэл байсан юм. Баргууд энэ удаагийн нүүдлийг Монгол-улаантны жил хэмээдэг.
Дэлхийн II дайны төгсгөлд монгол угсаатнууд нэгдэх үйл явц бий болсон үед баргууд 1945 оны наймдугаар сарын 28-нд Ен булаг гэдэг газар Ардын хурлыг хийж, Монгол Улсдаа дагаар нэгдэх шийдвэр гаргаж, зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг БНМАУ-ын Зас гийн газарт явуулсан бо ловч Ялтын гурван гүрний хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолыг тухайн үеийн хил хязгаараар хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь 1914 оны гурван гүрний хэлэлцээрийн үр дүн лүгээ түүх давтагдан, баргын газар нутаг Хятадын мэдэлд дахин үлдэх болсноор баргууд эзэн Чингис хааны төрж өссөн нутаг Монголынхоо голомт руу дөрөв дэх нүүдлийн хөсөг тэргээ хөдөлгөж 234 өрхийн 1122 хүн Монгол Улсын харьяат болж, Дорнод аймгийн Хөлөнбуйрын баргууд хэмээгдэх болсон түүхтэй.
Энэ олон удаагийн нүүдэл суудалд хэчнээн хүний эцэг, эх, ах, дүү элгэн садан хагацан салж, гуниг гутрал тохиосныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Монголынхоо гал голомтод олон монгол угсаатнууд ирж суурьшсан боловч баргуудын Монголоо гэсэн энэ их итгэл сүсгийг Монголын төр засаг онцгойлон авч үзэх учиртай их бахархал, баатарлаг түүх билээ. Энэ 2011 онд Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, баргын Манлайбаатар ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохионо.
Дээр өгүүлснээр баргуудыг Монголдоо ирж суурьшнаас хойш нэг их удалгүй Монгол орон Хятадын цэргийн эрхтний гарт орсон нь харамсалтай. Энэ гунигт түүх удаан үргэлжлээгүй юм. 1919 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сюй Шүжан Монголын автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмний уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам зэрэг улс төрийн байгууллагууд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав. Нийслэл Хүрээний анхны улс төрийн байгууллага болох Ноёдын нам буюу Гадаад Мон - голын автономи ба амга лан байдлыг хамгаалан тус лах намыг байгуулахад Манлай - баатар Ж.Дамдинсүрэн, Хатан - баатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав зэрэг олон ноёд идэвхийлэн оролцсон байдаг.
Баргын Манлайбаатар Ж.Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө, тусгаар тогтнолын тө лөө тэмцэлд хошуучлан орол цож, Хятадын цэргийн эрхт нүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм. Харамсалтай нь Хятадын цэргийн эрхтнүүд тэдний үйл ажиллагааг тагнан мэдэж ,1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ”Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хурааж, 50 насандаа таалал төгссөн нь Хятадын харгис цэргийн эрхтнүүдийг айдас хүйдэст автуулан, түүний ялагдашгүй баатарлаг гавьяа нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй бүхэнд зориг баатарлагийн бахархал болон мөнхөрчээ.
Монгол үндэсний бахархал, баргын ард түмний баатарлаг хүү тэрбээр Монголын төр юун дээр оршин байдгийг яруу тодоор илэрхийлэхдээ “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээслэж, гамингийн шоронд ч Монголын төрийг босоо чөмгөн дээрээ байлгаж чадсан монгол цэргийн домогт жанжин юм.
Түүний энэ агуу их үйл хэргийг хамтран зүтгэгчид, Монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авч мандан бадруулсан билээ.
Шарайд Ц.ТҮМЭН
Комментариев нет:
Отправить комментарий