вторник, 15 марта 2011 г.

“Ротшильд ба хөвгүүд” корпораци хэрхэн, яаж бүхэл бүтэн улс орнуудыг цөлмөдөг вэ

Цуутай Ротшильдын гэр бүлийнхний “NM Rothschild & Sons” банк, бас дэлхийн хамгийн баян 30-40 хүн л манайхны шүтээд байдаг Дэлхийн банк, Олон улсын валютын санг /ОУВС/ удирдаж, бас хянадаг гэвэл та итгэх үү? Тэд мөнгөний тусламжтайгаар 150 гаруй жилийн турш манай гарагийг бүхэлд нь хянасаар ирсэн.
logo_rothschild002

Зурагны тайлбар: Пруссийн барон Ротшильдынхны сүлд,
Баян чинээлэг гэдэгтэй хоршоо үг болтлоо олны чихэнд дасал болсон Ротшильдынхон дэлхийн санхүүг атгадаг. Өнгөрсөн зуунуудад Габсбургийнхэн, Романовынхан гээд Европын эзэн хаад, төрийн тэргүүнүүдээс өгсүүлээд эгэл иргэнээ хүртэл тэдэнд өр тавиагүй том улс гүрнүүд байгаагүй.
Тэр бүү хэл Ромын Пап хүртэл Ротшильдынхноос мөнгө зээлдэг байсан гээд төсөөл дөө. Тэрчлэн Ротшильдын удмынхан XIX зуунаас эхлэн бараг бүх том улс орны өр зээлийн бичгийг хэвлэдэг байв. Зөвхөн үүнээс тэд одоогийн ханшаар 48 тэрбум доллар олсон. Тэд бол дэлхийг захирагчид. Ямар ч гэсэн энэ гэр бүл үеийн үед сайн, муу бүх  том төсөлд оролцож явжээ. Европын төмөр замууд, Африкийн алмаазын олборлолтыг санхүүжүүлж, Орос, Сахарт нефть хайж, 1917 оны Оросын хувьсгалыг санхүүжүүлсэн гээд тоочих юм бол дуусахгүй. Жившгүй Ротшильдынхон дэлхийг хамарсан хямрал, сүйрэлд ч өртөлгүй өнөөг хүртэл эрх мэдлээ хадгадсаар. Одоо ч гэсэн тэд л алтны дэлхийн үнийг тогтоох онцгой, дархан эрхтэй хэвээр. Итгэхгүй байна уу? “NM Rothschild & Sons” банкны Лондон дахь оффис 85 жилийн турш өдөрт 2 удаа алтны үнийг тооцоолсоор ирсэн. Энэ нь нэг ёсондоо алтны индикатор бөгөөд түүн дээр үндэслэн дэлхийн бүх орны Төвбанкууд алтныхаа үнийг тогтоодог аж.

Тодруулахад Ротшильдын хөрөнгө оруулалтын банкуудыг 2003 оноос “Rothschild Continuation Holdings” /Швейцарьд бүртгэлтэй/ хянаж байгаа. Харин толгой компани нь Германд бүртгэлтэй “Concordia BV” юм. “Rothschild et Cie Banque” бол Ротшильдын гэр бүлийнхний Франц, Европ дахь банкны бизнесийг хянадаг ба “Rothschilds Continuation Holdings AG” нь Ротшильдын бусад банкийг, түүний дотор Лондон дахь “N M Rothschild & Sons” банкийг захирдаг аж.
Харин тэдний маш том нууцыг Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч асан Джо Стиглиц задаллаа. Түүнийг 2000 онд ажлаасаа халагдахад Дэлхийн банкны тэргүүн асан, сэр Джеймс Вольфенсон ямар ч тайлбар хийгээгүй. Джо Стиглиц халагдахын өмнө Дэлхийн банкнаас их хэмжээний нууц баримт бичгүүдийг авч явсан юм. Ингээд тэр Дэлхийн банк болон ОУВС-гийн үйл ажиллагааг илчилж эхлэв. Түүний баталж буйгаар Дэлхийн банк, ОУВС-гийн дарамт шахалтан дор тодорхой, шат дараалсан арга хэмжээ авч байсан бүх улс орон эцсийн бүлэгт сүйрэн, эдийн засаг нь нуран унаж, Засгийн газар нь устаж, тэр бүү хэл зарим нутагт эмх замбараагүй байдал, зөрчил, мөргөлдөөн дэгддэг аж.

Та бүхэнд Дэлхийн банк, ОУВС-гийн нууц баримтуудаас жишээ татаж танилцуулъя. Эдгээр байгууллага дэлхийн улс орнуудад ямар шаардлага тавьж, ямархуу үйл ажиллагаа явуулдгийг эндээс харж болно.


  1. Дэлхийн банк болон ОУВС маш хор уршигтай 111 заалт бүхий нууц гэрээнд заавал гарын үсэг зурахыг манай гарагийн улс орнуудад хандан шахаж шаарддаг.
  2. Дараа нь эдгээр орныг амин чухал актив болох ус, цахилгаан, байгалийн хий зэргийг заавал өөрсдөд нь зарахыг шаардаж тулгадаг.
  3. Алсдаа зайлшгүй сүйрэл авч ирэх тийм эдийн засгийн алхмуудыг хийхийг тухайн улс орнуудад тулгаж, хүчээр зөвшөөрүүлдэг. Хэрэв тэдгээр орон иймэрхүү нөхцлүүдийг нь үл зөвшөөрвөл тэдний олон улсын экспорт/импортод хориг тавьж эхэлдэг. Ер нь хувь хүн ч бай, корпораци, Засгийн газар ч бай хэрэвзээ олон улсын зах зээлээс мөнгө зээлэхгүй л бол хэн нь ч тэсэн үлдэж чадахгүй. Эцэст нь хэрэв энэ бүх арга хэмжээ нь тус болохгүй бол Дэлхийн банк, ОУВС хамтран тэдгээр Засгийн газруудыг түлхэн унагаж, түүхийг өөрчлөн гуйвуулдаг гэнэ.
Аргентинд зориулсан нууц төлөвлөгөө
Дэлхийн банк, ОУВС-гийн дотоод хэрэгцээний нууц баримтуудаас үзэхэд Аргентин улсад аймшигтай хувь тавилан бэлдэж, эртнээс төлөвлөгөө боловсруулжээ. Түүнийг мэдээж сэр Джеймс Вольфенс батламжилж, гарын үсэг зурсан. Аргентины эдийн засаг сүйрч, 5 долоо хоногт 6 Ерөнхийлөгч солигдсон хэрэгт чухамдаа Дэлхийн банк, ОУВС чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Яагаад гэвэл Аргентин улс 1980-аад онд Дэлхийн банк, ОУВС-гийн тушаалуудыг биелүүлж эхлэн, өөрийн төрийн бүх активыг, тухайлбал усан хангамжийн системээ ч зарсан. Дараа нь хүн амаа татвараар боомилсон. Хэт данхайсан бүтэцтэй Засгийн газар байгуулж, улмаар улс орноо хэсэг хэсгээр Дэлхийн банк, ОУВС-д бүрэн атгуулсан юм. Харин үүний төлөө Дэлхийн банк, ОУВС тэдгээр улстөрчдийн Швейцарь дахь дансуудад тэрбум тэрбум долларыг шилжүүлсэн байна. “Citibank” зэрэг байгууллагууд Аргентин улсын банкуудын талыг няц дарчихсан. Мөн “British Petroleum” нь Эквадор руу ордог амин чухал хоолойнуудыг өөртөө авсан юм. Үүний зэрэгцээ “Enron” нь усан хангамжийн системийг бүхэлд нь эрхшээлдээ оруулсан. Асуудал юунд байна гэхээр тэд системийг бүхэлд нь устгачихсан аж. Буэнос-Айрест бүр ус ч ууж болохоо байсан гээд төсөөл дөө. Энэ бол зүгээр нэг хулгайн асуудал биш, бас зүгээр нэг нийгмийг шулж мөлжиж баяжсан хэрэг биш. ОУВС өөрөө Агуу нууруудыг (АНУ, Канадад оршдог) авсан. Ингээд тэд одоо усан хангамжийг бүхэлд нь хянадаг болжээ. Дэлхийн банк, ОУВС одоо АНУ-ын төрийн сан хөмрөгийн 51 хувийг эзэмшдэг билээ.
”Enron”-ы тухай бүү март
logo_rothschild001
Зурагны тайлбар: Ротшильдын угсааныхны зураг, 5 хүү нь, Натан Ротшильд
Буэнос-Айресийн усан хангамжийн системийг “Enron”-д сохор зоосоор зарчихсан. Мөн Аргентин, Чилийн хооронд тавьсан чухал хоолойгоо бас адил зарсан. Даяарчлал гэж хашгирдаг тэд бас нэг хуурамч корпорацийн активыг авсны дараа “Enron” компанийг зүгээр л дампууруулчихсан юм. Тэд улс оронд орж ирээд хамгийн түрүүнд улстөрчдийг нь худалдан авдаг. Тэгээд авлигач улстөрчдөд дарамт шахалт үзүүлэх замаар усан хангамжийн систем, төмөр зам, телефоны компаниуд, төрийн мэдлийн нефтийн компаниуд, шатахуун түгээх станцууд зэрэг аль чухал объектуудыг өөрсдөө худалдан авдаг. Томилогдсон болон сонгогдсон улстөрчид зүгээр л бүх активаа ОУВС-д шилжүүлчихдэг аж. Даяарчлагчид мэдээж, үүний төлөө тэдгээр хүн бүрт тусад нь их мөнгө төлж, Швейцарь дахь данс руу нь шилжүүлдэг.

Үүний зэрэгцээ ОУВС нь Дэлхийн банктай хамтран, үргэлж улс орнуудыг хэсэгчлэн хуваахын төлөө зүтгэдэг, Эквадор, Аргентин, Америк, Израильд ч ялгаагүй.
Хувьчлал гэдэг нь дээрэм, хүчирхийлэл гэсэн үг юм. Ард иргэдээс бүхнийг хураан авчихаад ОУВС, Дэлхийн банкад шилжүүлж буй хэрэг.
Дэлхий түймэрт автжээ
Тодорхой нэг улсыг дарамталж, эдийн засгийг нь устгахад гудамжинд эмх замбараагүй явдал эхэлдгийг тэд сайн мэднэ. Тэгээд үймээн самуун, бослого дэгдсэн улс орнуудаас капитал, бр асар их капитал гадагшаа урсч эхэлдэг нь ОУВС-гийн хувьд залгих таатай боломж бүрдэж байгаа хэрэг. Энэ бол эзэнт гүрнүүдийн эдийн засгийн дайн бөгөөд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах аюултай. Одоо АНУ өөрөө ийм үзэгдэлд өртөж байна. “Тэд маш их шуналтай, гэхдээ тэд зөвхөн хувьцаа эзэмшигчдийг ч хоосолдог юм биш. Харин бүхэл нийгмийн халааснаас сая сая, тэрбум, триллионоор нь сорон авдаг” хэмээн Калифорни мужийн мөрдөгчид баталж байна.
Ротшильдууд ба тахал
“NM Rothschild & Sons”-д нэвтэрч чадсан хүн тэндээс энэ бүх активыг олж чадна. Одоо тэд бүхэл бүтэн улс орнуудыг сүйрүүлж, хүмүүсийн нөөцийг нь устгаж байгаа. Эхлээд тэд капиталын зах зээлийг нээдэг. Дараа нь орон нутгийн банкуудыг гадаадын худалдан авагчдад зарж эхэлнэ. Тэгээд зах зээлийн гэгч үнийг бий болгодог. Гэвч энэ бүхэн Калифорнид болсон шиг бүх зүйл чөлөөт зах зээл гэж эхлээд усны төлөө дааж давшгүй өр, тооцоогоор дуусах жамтай. Дараа нь улс орнууд хилээ худалдаанд зориулан нээх болно. Энэ нь хар тамхины, опиум дайнуудыг санагдуулдаг. Гэхдээ энэ бол чөлөөт худалдаа биш, харин худалдаа хийхэд дарамт шахалт үзүүлсэн хэрэг. Ийм л системийн ачаар тэд бүхэл бүтэн улс орнуудын эдийн засгийг цөлмөдөг аж.
“sovereignindependent.com” сайтаас.
PS: Мэдээллийг эзэмшдэг хүн дэлхийг захирдаг
Чухам Натан Ротшильд анх “Мэдээллийг эзэмшдэг хүн л дэлхийг захирна” гэж хэлсэн. Түүх өгүүлье. Францын жанжин Наполеон 200 жилийн өмнө Ватерлоогийн дэргэдэх тулаанд ялагдсаныг бүгд мэднэ. Уг тулааныг Натан болон Якоб Ротшильд нар анхааралтай ажиглаж байв. Тэдний хобби нь санхүүгээс гадна шуудангийн тагтаа байсан юм. Ротшильдынхон тулаан дуусмагц тагтааны хөлөнд зохих зааврыг кодлон бэхэлж, нисгэжээ. Гэхдээ тэд эрсдэл гаргахыг хүссэнгүй. Иймээс Натан Ротшильд Наполеоныг дөнгөж ялагдмагц асар үнэтэй морьдоо багтраах шахан Лондон руу хар хурдаараа давхижээ. Маргааш өглөө нь Лондоны бирж дээр ганцхан Натан Ротшильд л Наполеоны ялагдсан тухай мэдэж байсан. Гэвч тэр Наполеоны ялалтад гутарсан дүр үзүүлэн жүжиглэж, өөрийн хувьцаануудаа бөөнөөр зарж эхлэв. Биржийнхэн англичуудыг ялагдсан гэж ойлгоод бас хувьцаагаа зарж гарлаа. Ингээд Англи, Австри, Пруссийн үнэт цаасуудын ханш минут тутамд буурч байхад харин Ротшильдын туршуулууд худалдан авсаар байжээ. Биржийнхэн нэг өдрийн дараа л Наполеон ялагдсан тухай олж мэдсэн. Үнэт цаастай олон хүн амиа хорлосон бол Натан 40 сая фунт стерлингийн ашиг оллоо. Ротшильдынхон ийнхүү бусдаас түрүүнд бодит мэдээлэл олж аван, бирж дээр ашигтай тоглодог аж. Тэд “Мэдээллийг эзэмшигч дэлхийг захирдаг” гэсэн алдарт хэлц үгийг гаргасан төдийгүй мэдээллийг хамгийн түрүүнд өөрсдөө олж авахын тулд бүхнийг хийж ирсэн, хийж ч байгаа. Ротшильдынхон энд л хаад ноёд, төрийн тэргүүнүүдтэй найзалдаг нөхөрлөлөө бүрэн ашигладаг.
Орчуулсан: Нийтлэлч Ашим

1 комментарий:

  1. Манайхан одоо иймэрхүү нарийн ширийн юмыг ойлгодог болсонд баяртай байна! Энэ Рот шилд, Дэлхийн Банк, ОУВС, гээд байгууллагуудын нарийн ширийн холбоо, цаад учирыг нь би 10-аад жилийн өмнө шүү дээ хүмүүст ярихаар тэнэг мангуугаараа дуудуулаад, Ардчилалын Эсэргүүцэгч болдог байсан даа!! Нарийндээ яривал манай "Ардчилсан " залуучууд, тогдгор, бүдүүн богинхоон ерөнхийлэгч нар чин үнэн тархиа угаалгасан бас дээр нь жаахан юмтай, бас дээр нь эд хөрөнгөнд шуналтай эх орон гэх үзлийг уландаа гишгэсэн хүмүүс бөгөөд тэдний үзэн ядаад муулаад байдаг нөгөө Вэнэсүэлийн Хуго Чавэз, Ливийн Мумар Кадафи мэт чинь ман мэтийн мангуугаас аль дээр энэ "арчилагч " гэгч Рочилдийн зохиосон, еврэйнүүдийн гардан гуйцэтгэдэг луйварийн арга зальны учирыг олчихсон тэгээд тэмцэх гэж ядаж буй улсууд шүү дээ! Энийг бичиж тавьсан хүнд маш их баярлалаа!

    ОтветитьУдалить