понедельник, 28 марта 2011 г.

Азийн бүдүүлэг хот Катманду



Ìанай гариг дээр улс үндэстэн бүр оршин тогтнож ирэхдээ хот тосгодоо барьж босгосон түүхтэй.Энэ удаагийнхаа дэлхийн хотууд булангаараа Балба болоод түүний нийслэл Катманду хотыг цухасхан танилцуулахыг хүслээ. Ази тивийн ядуу буурай орны нэг болох Балбын вант улс 24 сая хүн амтай. Газар нутаг нь манайхаас 11 дахин бага. Өнгөрсөн зууны сүүлч 1997 онд хүн амаа тоолсон нь Балбад 23 сая 600 мянган хүн амьдардаг гэсэн тоо гарчээ.
Хүн амын дийлэнх хэсэг нь Энэтхэг гаралтай Чатрм, Барман үндэстнүүд амьдардаг.
Буддын шашин шүтнэ. Тэд өөрсдийгөө Монгол гаралтай гэж үздэг. Мөн Таман, Ширва, Магар зэрэг ястнууд амьдардаг. Тэд эрт үед Монголоос гарч Түвдээр дамжин Балбад очсон хүмүүсийн үр сад гэдэг гэнэ. Балбын вант улсын хаан түүний гэр бүл 2000 онд эмгэнэлтэйгээр алуулсан байдаг. Алмазын орд эзэмшигч баячуудын хооронд олон сая долларын хажуугаар төрийн эрх булаацалдсан хэсэг нөхөд аллагыг зохион байгуулсан гэдэг.
Энэ улсын бүх юм мэдээллээс нууцлагдмал урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох нь ховор. Улс орныг удирдаж байгаа хаад ноёд нь ямар хүн байдаг нь тодорхойгүй. Балбыг энэ зууны хамгийн хоцрогдсон улс гэж үзэх болжээ. Одоо болтол Балбачууд шинэ хааныхаа тухай огт дурсдаггүй аж. Харин хуучин хааныхаа зургийг айл бүхэн хадсан байдаг байна. Балбад том хот байдаггүй. Хамгийн том хот болох нийслэл Катманду нь хоёр сая гаруй хүн амтай. Өндөр барилга байхгүй. Хот төлөвлөлт гэдгийг мэддэггүй гэгддэг. Ирээдүйд яахаа мэдэхгүй өнөөдрийг хүрч ирсэн бүдүүлэг харанхуй, нээлттэй биш энэ улсад зөвхөн байгалийн сайхныг үзэж өндөр ууланд авирах гэсэн жуулчид л ирнэ.
Балбачуудын барьсан барилга нь замбараагүй, нэг нэгэнтэйгээ залгуулаад барьчихсан байдаг. Зүгээр л үргэлжлүүлсэн шавар барилга. Хоёр давхар барилга нь таван давхартайгаа залгагдаад шавааралдан баригдсан болохоор нэг нь нөгөөгөөсөө ялгагдах юм байхгүй. Гудамж талбай, хөшөө дурсгал гэх юмгүй. Хот нь бохир заваан, бүдүүлэгт тооцогддог. Хүмүүсийнх нь боловсролын түвшин бага. Сургуульд хүүхдээ суралцуулах дургүй. Хүүхдийн цэцэрлэг байдаггүй гэнэ.
Балбад зам харилцаа хөгжөөгүй учраас авто зам нь маш нарийхан. Машинууд нь хоорондоо зөрөхдөө нэг нь зогсож өнгөрөөдөг. Балбачуудыг хүнлэг талаасаа ихээхэн соёлтой гэдэг. Орой үдэш гудамжинд явахад айх аюулгүй гэж үздэг. Дулаан уур амьсгалтай учир хүмүүсийн нь хувцаслалт бүдүүлэг талдаа. Балбад Хятад, Энэтхэгийн том зах зээл ноёлдог. Хүмүүсийн нь тэр дундаа залуучуудын мэдлэгийн түвшин муу байдаг байна. Балбачууд эр эмгүй биеийн хүчний ажил их хийдэг учраас өндөр наслаад байдаггүй. Дундаж наслалт 50.
Монгол гаралтай гэгдэх үндэстнүүдийн ёс заншил нь бидэнтэй адил цагаан cap гэж манайхтай нэг өдөр тэмдэглэдэг гэнэ. Балбачуудын амьдрал хөдөөдөө бүүр ч бүдүүлэг. Эмэгтэйчүүд нь ажлынхаа голыг нугалдаг байна. Хөдөөнийхөн өглөө радио юм уу, эсвэл цагны сэрүүлгээр босдог байх байтал тэд эрэгтэйчүүдийнхээ нусаа нийж, цэрээ хаяж байгаагаар өглөө боллоо гэж сэрдэг байна. Эмэгтэйчүүд нь 16 нас хүрсний дараа эрд гарч хүүхдээрээ шахам хүүхэд төрүүлнэ. Тэд долоогоос дээш хүүхэд төрүүлдэг. Эмэгтэйчүүд нь гэрийнхээ үүдэнд сууцгаачихсан нэгнийхээ бөөсийг түүж байх нь түгээмэл үзэгдэл гэнэ.
Тэд хүнээс зовж ичнэ гэж мэдэхгүй. Нэг ёсондоо эмэгтэйчүүд нь боолийн маягтай боловч түүнийгээ ил гаргахыг боддогүй. Энэ улсын амьдрал хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэх аргагүй гэж гадныхан ярьж бичдэг байна.

Н.Лхагва

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Комментариев нет:

Отправить комментарий