АНУ-ын Тагнуулын үндэсний зөвлөл 2030 он
хүртэлх олон улсын хөгжлийн төлөв байдалд хийсэн судалгаагаа нийтлүүлэв.
Судлаачдын дүгнэснээр бол энэ хугацаанд АНУ дэлхий дахины үйл явцад
дангаараа нөлөөлдөг хэт их гүрний статусаа алдах ажээ.
- Их Британийн “Standard Chartered” банк аль 2010 оны судалгаандаа, 2020 он гэхэд Хятад АНУ-ыг гүйцэж, 2030 онд ДНБ нь Америкийнхаас хоёр дахин их болно гэсэн бий.
- Мөн Москва цэргийн чадавхаар давуутай байдлаа ашиглан хөршүүдээ айлган барьж байхыг хичээж магадгүй гэнэ.
- Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн 2006 онд хийсэн судалгаагаараа, дэлхийн эдийн засагт Хятадын манлайлах цагийг 2025 он гэж үзсэн юм.
АНУ-ыг хоёрдугаар байрт оруулсан ганц салбар нь эдийн засаг юм. Шинжээчдийн үзсэнээр 2030 он гэхэд Хятад улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх аж. Энэ нь шинэ таамаглал биш бөгөөд Их Британийн “Standard Chartered” банк аль 2010 оны судалгаандаа, 2020 он гэхэд Хятад АНУ-ыг гүйцэж, 2030 онд ДНБ нь Америкийнхаас хоёр дахин их болно гэсэн бий.
Мөн Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн 2006 онд хийсэн судалгаагаараа, дэлхийн эдийн засагт Хятадын манлайлах цагийг 2025 он гэж үзсэн юм.
Гэхдээ энэ нь, эдийн засаг дахь Хятадын манлайлал АНУ-ын их гүрний нөлөөг сулруулна гэсэн үг биш ажээ. Уг судалгаагаар бол Америк “дэлхийн цагдаа” байхаа болих шалтгаан нь, эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт гарснаар дэлхий нийтийн шинэ дэг журам бий болохтой холбоотой аж.
АНУ-ын нөлөө хэдийгээр сулрах ч, хүчний харьцааг тэнцвэртэй байлгахад тус улсын үүрэг туйлын чухал гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. АНУ-ын эдийн засаг хүчгүйдэж, тус улс цэрэг дипломатын өнөөдрийн үүргээсээ татгалзвал дэлхийн бусад хэсэгт анархи байдал тогтоно гэнэ. Тухайлбал Өмнөд-Хойд Солонгос, Энэтхэг-Пакистан, Хятад болоод хөршүүдийнх нь хоорондын зөрчлийг зохицуулахаар оролцох улс байхгүй болох юм. Өөрөөр хэлбэл хүч нөлөө нь буурсан ч бай Америк гэдэг улсыг, нэг ч орон орлож чадахгүй нь судалгаагаар харагджээ.
Нөхцөл байдлын ийм өрнөлийн үр дүнд ОХУ ямар байдалтай байхыг судалгаанд мөн дурьдсан байна. Оросын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн экспортоос хараат байдаг мөн хүн амын нөхөн үржихүйн асуудал бэрхшээлтэй байгаа явдал хамгийн эмзэг цэг нь аж.
2030 он гэхэд Оросын хүн ам 130 сая болж буурна хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
(Лалын шашинтнуудын дунд төрөлт өндөр байгаагаас энэ бүлгийнхэн тус улсын хүн амын 19 хувийг эзэлнэ гэдгийг тайланд дурьджээ) Тэдний дүгнэснээр ОХУ Баруунтай түншилдэг харилцаагаа хэвээр хадгалсаар байх аж. Мөн Москва цэргийн чадавхаар давуутай байдлаа ашиглан хөршүүдээ айлган барьж байхыг хичээж магадгүй гэнэ.Америкийн тагнуулынхан ийм төрлийн судалгааг тав дахь удаагаа хийж байгаа юм. 1997 онд нийтлэгдсэн эхний судалгаанд 2010 он хүртэлх үйл явдлыг таамагласан бөгөөд дэлхийн тавцанд АНУ-ын гүйцэтгэх тодорхой үүргийн талаар дурьдсан зүйл огт байгаагүй билээ. Харин 2015 он хүртэлхийг шинжсэн 2000 оны тайлан түүнээс хавьгүй сонирхолтой байв. Уг тайланд АНУ-ыг ядаж л дэлхийн эдийн засагт дангаар нөлөөлөх чадвартай олон улсын эргэлзээгүй лидер хэмээн дүгнэсэн ч олон улсын харилцаан дахь өөрчлөлт бүс нутгийн эвслүүдийн зүг хэлбийнэ гэдгийг тэмдэглэж байжээ. Гэхдээ энэ эвслүүд АНУ-ын манлайлах байр суурийг булаацалдах боловч амжилтад хүрэхгүй хэмээн шинжээчид дүгнэж байсан байна. Гэхдээ Вашингтоны нөлөөний түвшин явцын дунд буурна гэдгийг мөн л тэмдэглэж байжээ. Гадаад дайсан байхгүйн улмаас дотоод дахь асуудалдаа илүүтэй анхаарснаас ийм чиг хандлага үүснэ хэмээн шинжээчид үзсэн нь дараагийн нэг дүгнэлттэй нь зөрчилдсөн бөгөөд учир нь ирээдүйд улам идэвхжих алан хядагчдын гол бай нь АНУ байна гэж тэд мөн үзсэн юм. Гэхдээ ингэж үзэхдээ тэд АНУ-ын гадаад дайснууд гэж төрийн институциудыг хэлсэн бололтой.
Сүүлийн хоёр судалгаанд Оросын асуудал тун ойролцоо байдлаар дүгнэгдсэн бөгөөд нэг бол бүс нутгийнхаа лидер байна, эсвэл эдийн засаг, экологи, нөхөн үржихүйн бэршээлээсээ болж лидер байх бололцоогоо алдана гэж үзсэн байна. Үүнээс гадна нэгдмэл байдал нь алдагдана гэж Америкийн тагнуулчид дүгнэсэн бөгөөд дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд авторитар чиг хандлага давамгайлна гэж үзжээ.
Сүүлийн хоёр судалгаандаа шинжээчид АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг үгүйсгэж зүрхлээгүй ч, нөлөө нь буурах хандлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ дүгнэлтийг дээр дурьдсан Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн аль зургаан жилийн өмнө хийхдээ, даяарчлалын үр дүнд 2025 гэхэд нэг ч улс гүрэн нөгөөгөөсөө илэрхий давуу талтай байж чадахгүй болох ба дэлхий нийтийн хөгжлийг дангаараа тодорхойлох бололцоогүй болно гэж үзжээ. Тэгэхлээр дэлхий эзэнгүй болох нь энэ ээ.
Комментариев нет:
Отправить комментарий