“Саяхан л хоцрогдсон орон байсан Монгол хөршийн маань эдийн засгийн
үсрэнгүй хөгжил “тогтвортой байдал”-ын ачаар бус ардчиллын буянаар буй
болсон” гэж Оросын тоймч үзжээ. Оросын удирдлагын тогтолцоо, улс төрийн
орчны талаарх шүүмжлэлт байр сууриа зохиогч Монголын тухай бодит
жишээгээр “халхавчлан” тун сонирхолтой илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо
хоногт Оросын “Московский комсомолец” сонинд Владислав Иноземцевын
бичсэн өгүүллийг 24цаг.мн товчлон орчуулж хүргэлээ.
Саяхнаас Оросын улс төрийн дээд хүрээнийхэнд бахархах шалтаг нэгээр нэмэгдэв. Олон улсын авилгалын рейтингэд манай улс 10 байр урагшлан Гондурасын түвшинд иржээ. Энэхүү амжилтаа шагшсан улс төрчдийг орхиод эдийн засгийн үсрэлтийн тухай ярьцгаая. Гэхдээ харьцуулалт болгон ширэнгэн ой дахь Латин Америкийн орноос арай өөр, ойр дөт жишээ авъя гэж шийдлээ.
Цаг агаарын хувьд Оросоос сайнгүй, эдийн засгийн бүтэц нь аль байдгаараа адилхан улстай харьцуулъя. Энэ бол Монгол. Монгол бол тухайн үеийн зөвлөлтийн үзэл сурталчид капитализмыг алгасан феодализмаас социализмд шилжих арга зүйг туршихыг хүссэн жижигхэн улс. Үр дүн нь даанч тодорхой. Монгол улс нэг хүнд оногдох ДНБ нь 480 ам.доллартай, нүүдлийн мал аж ахуй, нүүрс, зэсийн олборлолтод тулгуурласан эдийн засагтай, зөвлөлтийн эвслийнх гэсэн хусавч арилахгүй харьяалалтайгаар социалист диваажингаас сугаран гарчээ.
Хорин жил өнгөрлөө. Энэ зуурт Монголтой хил залгаа Сибирийн хүн ам 12% хорогдсон бол монголчууд 26%-иар олуулаа болж. Оросын ДНБ 2000-2011 онд 80% өссөн бол Монголынх 3 дахин үржжээ. Яахав, харьцуулшгүй зүйлийг бүү харьцуул гэх байх л даа. Одоо тэгвэл харьцуулмаар юм гараад ирнэ: 2012 онд нэг хүнд оногдох ДНБ Монголд 5,1 мянган ам.доллар болсон бөгөөд энэ үзүүлэлт жилд 14—16% өсч байгаа бол Сибирийн дундаж 10,9 мянган ам.доллар, сүүлийн үеийн жилийн дундаж өсөлт нь 3—4%. Монгол бол асар их байгалийн баялагтай, хүн ам цөөтэй улс гэх байх. Үнэхээр ч тийм, хүн амын нягтаршил нь (1 ам дөрвөлжин км-т 1,7 хүн) манай Алс дорнодын тойрогтой (1 ам дөрвөлжин км-т 1,1 хүн) харьцуулж болохоор ойролцоо юм. Эдийн засгийн тухайн нэг салбарын үзүүлэлтийг харьцуулъя. 1991-2010 онд Оросын нүүрс олборлолт 9% буурсан бол Монголынх 2,6 дахин өссөн, алт олборлолт Орост 20% буурч тэднийх 3,7 дахин өсчээ. Иймэрхүү жагсаалтыг цааш нь зөндөө үргэлжлүүлж болно.
1957 онд В.Молотовыг Монголд элчингээр томилоход Магаданд цөлсөн юм шиг л санаж байлаа. Саяхан бараг л ертөнцийн хамгийн муу газар хэмээн ад үзэж байсан улсыг юу тэгээд амжилтын шинэ загвар, “азийн барс”-ын дараагийн үе хэмээн тодорхойлуулах болов оо? Хариулт тодорхой. Шалтгаан нь ухаалаг, тэнцвэртэй эдийн засгийн бодлого.
Тэд юунд үндэслэж үүнд хүрэв ээ? Энд ч мөн адил гайхаж гаслаад байх нууц алга. Улс орны удирдлага нь хөгжил бол хөрөнгө оруулалт юм гэдгийг аль дээр ойлгожээ. 1995-2011 онд, 15 жилийн турш үндсэн капиталд оруулсан жил тутмын хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 12,5%-иас 39,2% хүртлээ өсчээ. Энэхүү үзүүлэлтийн өсөлт 2010 онд 33,1%, 2011 онд 69,9% гарсан бөгөөд 2012 оныхыг тооцож амжаагүй байгаа.
Яаж энэ бүхэнд хүрч чадав? Төрийн өмчийн корпорациуд байгуулж уу? Огт үгүй. Хөрөнгө оруулалтын өсөлтийн үндсэн эх үүсвэр нь сүүлийн 10 жилд 40 дахин нэмэгдэж, ашигт малтмал олборлолт, боловсруулалтын хурдацтай хөгжлийн хөдөлгөгч хүч болсон гадны мөнгөний урсгал.
Онцолж хэлэхэд, Монголын эрх баригчид байгалийн баялгаа боловсруулах хөрөнгө оруулагчдыг сонгохдоо их л “бүтээлч” байдлаар хандан Оросын ч, Хятадын ч компаниудтай холбогдохыг нэг их мэрийсэнгүй. Хэдийгээр БНХАУ, ОХУ тус улсын худалдааны хамгийн том түншүүд боловч эрдэс баялгийн олборлолтод Канад (Ivanhoe Mines, Entree Gold, SouthGobi Energy), Британи (Rio Tinto), Австрали (BHP Billiton, Ausmelt) зэрэг улсын компаниуд оролцож байна. Бүр Америкийнх ч биш шүү. Учир нь их гүрнүүдээс том асуудал үүсдэг гэж Улаанбаатарт үздэг юм.
Эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхлын ийм тэнцвэр нь төсвийн зардлыг үндсээр нь өөрчлөхөд хүргэжээ. 1988 онд энэ улс батлан хамгаалах, цэрэг зэвсэгт ДНБ-ийхээ 9,36% (!)-ийг зарцуулж байсан бол 2010 онд ердөө 0,98% болжээ. Харин боловсрол ба эрүүл мэндийн салбар дахь төрийн дэмжлэг 2011 онд ДНБ-ий 5,4 ба 3,0% буюу төсвийн нийт зардлын 23% болжээ.1988-2010 онд монгол хүний наслалт 60-аас 69 болж нэмэгдсэн бол хүн амын тоо (мэдээж хэрэг, энэ бол цагаачлалын үндсэн дээрх өсөлт биш, хүн ам дахь цагаачдын жин 0,36%-иас ихгүй) сүүлийн 5 жил тутам дунджаар 1,5% өсчээ. (Орост ингэж өсдөг бол жилд 2 сая хүнээр олон болно гэсэн үг.)
Хөдөө аж ахуй ч дутахгүй хурдаар хөгжиж байна. Мал сүргийг нь хороосон хатуу өвлүүд дайрсаар байгаа ч Монгол улс дэлхийн хоёр дахь том ноолуур үйлдвэрлэгч болж, нэг хүнд оногдох малын тоогоор хөрш зэргэлдээ Оросын бүс нутгуудаас 7-20 дахин илүү гэсэн үзүүлэлтээр дэлхийд бас л тэргүүлэх болов.
Мэдээж хэрэг, өнөөдөр ч гэсэн Монгол учиргүй хөгжсөн орон шиг харагдахгүй байгаа ч ДНБ-ий өсөлтийн үзүүлэлтээр (2011 онд 17,26%) дэлхийн дээд амжилт тогтоож байна. 2013 онд 13-14%, 2014 онд 30-32% өснө гэсэн урьдчилсан таамаглал бий. Монголд худалдаа, барилгын салбар эрчимтэй хөгжиж, хөдөөгийн хүн амыг хотод суурьшуулах хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа юм. 1999 онд 100 хүнд 1 гар утас оногдож байсан бол өнөөдөр 105 болжээ. 2000 онд хүн амын 0,5% нь интернет тогтмол хэрэглэж байсан бол одоо 20 гаруй хувь.
Монголчууд яаж ийм амжилтад хүрч чадав? Гэрэлт ирээдүйд хүрэх цор ганц зөв зам гэж манай эрх баригчдын үздэг “улс төрийн тогтвортой байдлын” ачаар уу? Ердөө ч үгүй. Нарийн яривал бүр эсрэгээрээ. Орчин үеийн Монгол орон улс төрийн байнгын тэмцлийн үр дүнд шинэчлэл өөрчлөлтийнхээ туршид аль нэг улс төрийн хүчинд засгийн эрхийг монопольчлох, сонголтгүй ганц бодлого хэрэгжүүлэх боломж олгоогүй юм.
Зөвлөлтийн дараах эхний жилүүдэд МАХН засгийн эрхээ хадгалж байсан ч ердөө 1996 онд Үндэсний ардчилсан намаар толгойлуусан шинэ намуудын эвсэл засаглах болжээ. Гэсэн ч 1997 онд урьд нь коммунист явсан Н.Баганбанди ерөнхийлөгчөөр сонгогдон, улмаар 2000 оны парламентын сонгуульд намаа олонхи болгож, МАХН-ын өөр нэгэн нэр дэвшигч Н.Энхбаярыг 2005 онд ялах нөхцөл бүрдүүлсэн билээ.
Тэр зуурт сөрөг хүчин ч улс орондоо нөлөөгөө хадгалсаар байв. 2004 онд хуучин коммунистууд 1990 оны ардчилсан хувьсгалын лидер Ц.Элбэгдоржоор удирдуулсан ардчилсан намуудын эвсэлд олонхио алдсан юм. 2008 онд сонгуулийн дүн будлиулсны улмаас Улаанбаатарт “өнгөт хувьсгал” өрнөж, үр дүнд нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар өмнөх удирдлагынхаа авилгалын тогтолцоог мөрдөн шалгах болжээ. 2012 оны 4 дүгээр сард экс ерөнхийлөгч Н.Энхбаяр баривчлагдаж, нээлттэй шүүхээс авилгалын хэргээр 4 жилийн ял аваад байна. Чухамхүү өнөөгийн ерөнхийлөгчийн үед эдийн засгийн өсөлт илүүтэй хурдассан юм.
Сүүлийн хоёр ч ерөнхийлөгч, таван ч ерөнхий сайд АНУ, Их Британи, Германд сургууль төгссөнийг мөн тэмдэглэх нь зүйтэй. Коммунизмын дараах Монгол орны түүхэн дэхь нээлттэй улс төрийн өрсөлдөөн улс орноо эдийн засгийн ээлжит амжилтад хөтөлж буй чадварлаг улс төрчдийн давхрага бий болох шим тэжээлтэй орчин болж өгчээ.
Тийм ээ, Монголд асуудал бэрхшээл олон бий. Нэлээд нь цаг уурын нөхцлөөс үүдэлтэй. Жилийн туршид температур зун нь +30... 32°С бол өвөл нь -28…35°С. Улаанбаатар бол өвөл цагт дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Газар нутгийн хэмжээ нь ч хөгжилд садаа болно. Хот хоорондын зай нь хэдэн зуун километр бөгөөд 1000 кв.км-т оногдох бүх замын урт ердөө 31 км байгаа нь дэлхийд хамгийн доогуур үзүүлэлтийн нэг. Гэвч сүүлийн 20 жилд ДНБ-ий эрчим хүчний багтаамж 56% буурсан бөгөөд 2020 он гэхэд дахин 40% бууруулахаар Засгийн газар зорьж байна. Байгалийн бэрхшээлийг сөргүүлж улс орны удирдлага захиргааны хүнд суртлыг бууруулах алхмыг санал болгож байгаа билээ. Энэ нь ч дажгүй амжилтад хүрч байгаа нь Doing Business-ийн рейтингээр Монгол улс сүүлийн жилд 12 байраар урагшлан 76-д орсноос харагдаж байна.
Энэ бүхнээс үзэхэд, яагаад Орост эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлж, ашигт малтмалын олборлолтыг дорвитой өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж, дэлхийн рейтинг дэх байраа урагшлуулж чадахгүй байна вэ гэсэн асуулт тавигдаж байна. Байгаль хангай лав энд ямар ч хамаагүй. Улс төрийн орчин, ардчилсан үйл явц, удирдах давхарга бэлтгэх чанарын асуудал илүү чухал билээ.
Орос бол Монгол биш гэдэг энэ.
Р.Баатархүү /24цаг.мн/ орчуулав

Harrah's Philadelphia Casino & Racetrack - MapYRO
ОтветитьУдалитьHarrah's Philadelphia 안양 출장마사지 Casino 목포 출장샵 & Racetrack is a 울산광역 출장마사지 racetrack in Pennsylvania offering the best gaming, 구리 출장샵 dining and entertainment, and 의왕 출장샵 enjoyable gambling