среда, 7 декабря 2011 г.

Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба”

Үргэлжлэл.

Саявтархан хэд хэдэн шуугиант явдлууд гарч Хятадын бизнесмэнүүд цэргийн нисэх хүчин болоод усан цэргийн флотод хамаарагдах маш нууц бичиг баримт болон сэлбэг хэрэгслүүдийг хулгайлан ОХУ-ын иргэдийн тусламжтайгаар БНХАУ руу  гаргахыг завдсан гэх мэдээлэл тарсан билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд илрүүлсэн ийм төрлийн дөрвөн гэмт хэргийн гуравт нь ОХУ-ын алс Дорнодын оршин суугч, чөлөөндөө гарсан цэргийн албан тушаалтнууд болон батлан хамгаалах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон нь тогтоогджээ.



* * *

- Чи юунаасаа айсан юм бэ? Цалин чинь хэд билээ. Тэгтэл чамд 300 ногоон санал болгож байна шүү дээ. Үүний оронд чи нисэхийн нэгтгэлийн байлдааны дүрмийн ганцхан бүлгийг л хэлээд өгчихөд болно шүү дээ. Ямар ч аюул байхгүй. Тэгээд ч энэ нь нууц байхаа больсон шүү дээ. Ойлгож байна уу? Чи мэдээллээсээ хуваалцаад сайн хүмүүсээс  хөөрхөн мөнгө авчихна шүү дээ.
   
Хошууч Александр Артюхов хүнийг ятгахдаа гарамгай байлаа. Харин ахмад Вадим Николаев түүнээс хамт ажиллагч нь юу хүсээд байгааг ерөөсөө ойлгосонгүй.
    - Байз гэм. Ойлгосонгүй. Ямар хүмүүс? Юун мөнгө? Хэнд тэр байлдааны дүрэм хэрэгтэй юм бэ? хэмээн Николаев өгүүлэв. Артюхов сандлаа татан ойртож суугаад нөхрийнхөө чихэнд шивэгнэх төдий:
    - Чи бүү ай! Найдвартай хүмүүс. Ямар ч асуудал үүсэхгүй. Би тэднийг эртнээс мэднэ. Одоогоор асуудал үүсээгүй. Чи юундаа над руу ингэтлээ гөлрөө вэ? Тагнуулыг үзээ юу? Тагнуул бүгдээрээ л Москвад Арбатын цэргийн тойрогт сууж байгаа. Тэд бүх нууцыг аль хэдийнэ Америк юм уу Хятадад худалдчихсан. Тэд мөнгийг ёстой л хүрздэж байхад бид энд копейк бүрийг тоолж суудаг. Тиймээс хөгшөөн мөнгө хийх хэрэгтэй. Наана чинь эрэлт байгаад байна. Эргэн тойронд хүмүүс чадах чинээгээрээ л эргэлдэж байна. Ганцхан чи л маанаг амьтан шиг сууж байдаг.
  
Артюховын зөв байлаа. Тэдний алба хааж байсан Угловое тосгон бол хэн хүнд мартагдсан газар байсан юм. Цэргийн нисэх хүчний хагас нуранги болсон бааз маш бага цалин, дээшээ тушаал дэвших ямар боломжгүй. Ахмад Вадим Николаевыг ч ийм ирээдүй хүлээж байлаа.
    - Би жаахан бодох хэрэгтэй байна хэмээн Николаев  өгүүлэв.
   
Хэд хоногийн дараа Алс хязгаарын Холбооны аюулгүй байдлын албаны утас руу хэн нэгэн утастав.
    - Ахмад Вадим Николаев ярьж байна. Надад маш чухал мэдээлэл байна. Би өндөр тушаалын офицерүүдийн хэн  нэгэнтэй уулзаж болохсон болов уу? Ингэж “Ваня” нэртэй нууц ажиллагаа эхэлсэн түүхтэй билээ. Энэ нь Хятадын тагнуулчдын эсрэг явагдсан олон арван ажиллагааны зөвхөн нэг нь билээ. Өмнө нь Оросын тусгай албад ийм хэмжээний цэрэг - аж үйлдвэрийн тагнуулын түвшинтэй хэзээ ч тулгарч байгаагүй юм. БНХАУ руу нууцын зэрэглэлд орсон зааварчилгаа зурагнууд гарч байснаас гадна сөнөөгч онгоцнуудын сэлбэг, байлдааны пүүжингууд очих болно. Сүүлийн хэдэн жилийн дотор ОХУ дахь Хятадын цэргийн тагнуулын үйл ажиллагаа үнэхээр өндөр хэмжээнд хийгдэх болсон асуудал болжээ. Гэхдээ бүхнийг дэс дараатай өгүүлэх нь зүйтэй болов уу.

* * *

1949 онд БНХАУ байгуулагдсан билээ. Тус улс хүчирхэг тагнуулын болон сөрөг тагнуулын албуудаар дутагдаж байсан юм. Мао дарга ч тусламж эрэн том ах ЗСБНХУ-д хандсан байна. 1949 оны сүүлээр Зөвлөлтийн болоод Хятадын тагнуулын албадын ажиллагааг нягтруулах үүднээс Бээжин рүү арвин туршлагатай хурандаа Раин илгээгдсэн байна. Тэрбээр АНУ-д тагнуулчаар ажиллахдаа цөмийн зэвсэг үйлдвэрлэх тал дээр хэд хэдэн үнэтэй эх сурвалжтай болж чадсан сайн тагнуулч билээ. Тэрбээр БНХАУ-д 1951 оныг хүртэл байсан бөгөөд 1953 онд эргэж очоод БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны ерөнхий зөвлөхийн орлогчоор таван жил ажиллажээ.
   
1958 онд ахлах зөвлөхөөр Улсыг аюулаас хамгаалах хорооны хошууч генерал Вертипорох томилогдсон байна. Энэ хүн Иран, Израиль зэрэг улсуудад тагнуул хийж байхдаа томоохон ажиллагаа явуулж байсан ажээ. 1960 онд түүний орыг ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны сайдын орлогч, дэслэгч генерал Питовранов залгажээ.
   
Хятадын олон тооны цэргийн дарга нар ЗСБНХУ-д сурч, эсвэл Коминтерний шугамаар тэнд ажиллаж, амьдарч байсан юм. Хятадын Тагнуулын албаны тэргүүн Кан Шен гэхэд л Москвад тагнуулын сургууль төгсгөсөн аж. Оросууд тэдний ч эсрэг ажиллаж байгаа гэдгийг хятадууд ойлгож байлаа. Тэр үед Мао дарга БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яаманд Зөвлөлтийн бүх тагнуулчдыг шилжүүлж өгөхийг хүсчээ. Гэтэл тун тэнэг шийдвэр гарсан байна. Ах, дүүгийн найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Москва хятадуудад өөрийн бүх тагнуулын холбоо сүлбээг илчлэхээр шийдсэн байна.
   
Энэ бол тун болчимгүй алдаа байв. Хожим нь хоёр улсын хооронд цэргийн сөргөлдөөнүүд үүсч эхлэхэд Зөвлөлтийн тусгай албад тагнуул, туршуулуудгүй хоцорсон байв. Ил болсон тагнуулчдыг хятадууд хожим нь өөртөө элсүүлэх юм уу, буудан хороосон билээ. 1950-иад онуудын сүүлээр Улсын аюулаас хамгаалах хороо Хятадад ажиллагаагаа үндсэндээ зогсоожээ. Зөвлөлтийн тусгай албадыг бодвол БНХАУ-ын тагнуулын алба тус улсад ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс өөрийн талд урвуулах оролдлогуудыг нэг бус удаа хийж байв. Түүнчлэн ЗХУ руу өөрсдийн туршуулуудыг илгээх оролдлогыг хийж байлаа. ЗСБНХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч мэдээлэл цуглуулах үүднээс БНХАУ-ын тусгай албад өөрсдийн тагнуулчдыг хятад, солонгос урвагчдын дүрээр илгээж байв.
   
Ийм урвагчид хэдэн мянгаараа тоологдож байлаа. Тэдний бүгдийг нь сайтар шалгах хэрэгтэй болж байв. Урван тэрслэгчдийг тусгай шүүлтүүрээр оруулж байв. Гэмт хэрэгтэн, сэжигтэй этгээдүүдийг шууд л Хятадын талд хүлээлгэж өгнө. Хэрэв улс төрийн шалтгаанаар ирж байвал хятадуудад буцааж өгөлгүй өөртөө элсүүлэх яриаг хийн тодорхой сургалт явуулсны дараагаар хууль бусаар эргүүлж явуулдаг байжээ. Шүүлтүүрийг давсан ч гэлээ цаашдын боловсруулалтад тэнцэхгүй байсан хүмүүсийг тусгаарлагдсан сангийн аж ахуй маягийн тосгонуудад суурьшуулдаг байжээ. Тэдгээр нь ихэвчлэн Магадан, Хабаровск хавиар байсан юм.
   
Ингэхдээ тэдний орчинд мэдээлэгч суулгадаг байна. Оросын тусгай албаны ажилтнуудын үзэж байгаагаар тэр үед Хятадаас Зөвлөлт Холбоот Улс руу тагнуулуудыг суурьшуулах маягаар албадан илгээдэг байжээ. Тэдний гол зорилго бол тодорхой газарт суурьшин харъяат болоод болж өгвөл Зөвлөлтийн паспорт аван “х” цагийг хүлээх явдал байлаа. ЗСБНХУ мөхсөний дараагаар тус эзэнт гүрний хил хязгаар нээгдэн, хятадууд олноор орж ирэх болжээ. Алс Дорнодод байсан тусгай суурингуудын бүх хоригдлууд эрх чөлөөтэй болоод ОХУ-ын гүн рүү нэвтэрсэн байна.
   
Тэр үед тэд бүгд орос хэл, зан заншил зэргийг сайн эзэмшиж мэдсэн байсан бөгөөд жинхэнэ оросжсон байсан гэхэд болно. Хэдийгээр ОХУ том газар нутагтай ч гэлээ хятадууд өөрийн тагнуулчдаар түүнийг бүхэлд нь бүрхэж авсан юм. Өнөөдөр БНХАУ дэлхийд томоохонд орох алтны нөөцтэй болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар түүний алтны нөөц 610 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь Хятадад батлан хамгаалах төсвөө өндөр хэмжээнд барьж байхад тусалдаг байна.
   
АНУ-ын тагнуулын албаны мэдээгээр Хятад улс ОХУ-аас түлш - цахилгаанаар ажилладаг 8 шумбагч онгоц худалдаж авснаас гадна эрэг дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шумбагч онгоцнуудыг бүтээж байгаа аж. Түүнээс гадна Хятад хэд хэдэн цөмийн шумбагч онгоцнуудтай. Усан онгоц үйлдвэрлэлтээрээ БНХАУ дэлхийд гуравдугаар байрыг эзэлж байна. ОХУ-аас зэрэг зэвсэг их хэмжээгээр худалдан авч байгаа ч гэлээ түүнээсээ цэргийн тагнуулын ажиллагаа явууланд байлдааны техник түүний баримт бичгийг хулгайлах явдлыг амжилттайгаар гүйцэтгэж иржээ.
   
Хэдийгээр хоёр улс стратегийн хамтын ажиллагаатай хэмээн зарлан тунхагласан боловч БНХАУ-ын Улсын аюулаас батлан хамгаалах яам ОХУ-ын эсрэг далайцтай тагнан турших ажлыг явуулсаар иржээ.
   
Холбооны аюулгүй байдлын албаны мэдээгээр 2001 оноос эхлэн Хятадын тусгай албад Приморийн хязгаарын цэргийн ангиудад өөрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. 2002 онд сөрөг тагнуулынхан Хабаровск хотод Хятадын тагнуулыг баривчилжээ. Мань хүн Су сөнөөгч онгоцны үйлдвэрээс маш нууц зэрэглэлийн бичиг баримтыг гаргахыг оролджээ. Үүнээс нэг жилийн дараа тагнуулчид бүлэг этгээдийг саатуулах өргөн хэмжээний ажиллагааг явуулжээ.
   
Тэрхүү бүлэгт байлдааны техникийн эд ангиудыг хятадуудад хууль бусаар худалддаг цэргийн нисэгчид орж байсан аж. Энэхүү ажиллагаанд сөрөг тагнуулын 11 бүлэг дайчлагдсан бөгөөд тэд нэгэн зэрэг 10 гаруй хаягаар нэгжлэг явуулжээ. Энэ ажиллагааны дүнг албаны дарга Николай Патрушев Ерөнхийлөгчид илтгэсэн байна.
   
* * *
   
1991 онд “Росвооружение” байгууллага Хятадад Су 27 сөнөөгч онгоц 46 ширхэгийг  худалджээ. ОХУ энэхүү гайхалтай нисдэг төхөөрөмжинд зориулсан сэлбэг  хэрэгслийг ч гэсэн нийлүүлэн хөөрхөн мөнгө олохоор тооцоолж байв. Гэвч энэ тооцоо буруу байв. Дахиад л Хятадын тусгай албад саад болжээ. Тэд хулгайлж болж байгаа юм чинь худалдаж аваад яах юм бэ? гэсэн шийдвэрийг гаргасан аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Орос улс Хятадад зөвхөн сөнөөгч онгоцнууд худалдсангүй. БНХАУ Оросоос шумбагч онгоц, пуужин, усан онгоц зэргийг худалдаж авсан байна. Эдгээр техникийг байлдааны бэлэн байдалд байлгахад багагүй хэмжээний сэлбэг хэрэгсэл хэрэгтэй болно.
   
Албан ёсны замаар тэдгээрийг худалдаж авах нь маш үнэтэй тусах байлаа. Ийм учраас цэргийн техникийн сэлбэг хэрэгслийг худалдах, худалдан авах хууль бус зах зээл үүссэн байна. Хятадуудын онцгой анхаарлыг сүүлийн үеийн агаарын техник татаж буй юм. Ялангуяа Ка-50 болон К-52 нэн орчин үеийн нисдэг тэрэгнүүд түүнчлэн цөмийн шумбагч онгоцнуудын эд ангиуд орж байна. Түүнээс гадна Хятадад худалдаагүй байлдааны техникийг өмнөд хөрш нь өөрөө дууриалган хийхийг оролдож байгаа гэсэн таамаглал Оросын тусгай албадад байгаа юм. Энэ зорилгоор Хятадын тагнуулчид Оросын Батлан хамгаалахын үйлдвэрүүдээр доншуучлан зэвсэг техникийн бүрэлдэхүүн хэсгийн зураг, баримт бичгийг өндөр үнээр худалдаж авах ажлыг хийж байгаа аж. Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнуудын өгүүлснээр Оросын нэгэн Батлан хамгаалахын үйлдвэрийн дотуур байрны бүхэл бүтэн нэг давхар тэр чигтээ орос хэлээр маш сайн ярьдаг хятадуудаар дүүрчихсэн байжээ.
   
Албан ёсоор бол тэдгээр нь гэрээ хэлцлийн үйлчлэлийг хянаж буй томилгоот мэргэжилтэн гэсэн нэртэй байв. Гэхдээ тэд бүгдээрээ Хятадын цэргийн тагнуулын офицерүүд гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа. Тэд үндсэн ажлынхаа гадуур нөгөө ажлаа гүйцэлдүүлж явсан гэдэг нь тодорхой юм. Нууц мэдээллийг цуглуулах тал дээр Хятадын тагнуулууд өөрийн гэсэн өвөрмөц аргыг хэрэглэдэг байна.
   
Зэвсэг техник үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн орчинд тэнэж яваад тэд доод шатны архинд дуртай ажилтнуудыг харуулдан тэдэнд нууц эд ангийг шил архи юм уу, авдар архиар худалдахыг санал болгодог байна. Ихэнхдээ энэ арга үр дүнгээ өгдөг аж. Хятадын тагнуулчид баригдлаа ч тэднийг тэгсхийгээд суллаад явуулчихдаг байна. Хэдэн тэрбумын үнэтэй гэрээ үндэсний аюулгүй байдлаас үнэтэй аж.
   
2001 оны аравдугаар сард Хабаровск хотын нисэх онгоцны буудалд Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд цөмийн шумбагч онгоцны нууц зураг төслүүдийг авч явсан хятадын иргэнийг саатуулжээ. Дараа нь тэр хүнээс уучлалт хүсээд явуулчихсан байна. Харин хэвлэлийнхэнд эдгээр материал нь нууцын зэрэглэлд хамаарахгүй байсан гэж мэдэгджээ. Ер нь бол хятадууд өөрсдөө нууцын зэрэглэлийн бичиг баримтыг хил давуулахаас татгалздаг болжээ. Үүнийг тэд өмнө нь элсүүлсэн Оросын иргэдээр хийлгэх болсон аж.
   
Хятадын Улсыг аюулаас хамгаалах яам дараах тактикийг ашигладаг. Түүнийг хоёр үед хувааж болно. Эхлээд ОХУ-д Хятадын тусгай албадын ажилтнууд жуулчин, албан ажлын визээр орж ирээд хэрэгтэй хүмүүсээ хайж эхэлдэг байна. Ингээд олж элсүүлсэн Оросын иргэдэд их хэмжээний мөнгө амлан Хятад руу ховор металуудыг гаргах ажлыг хийлгэдэг байна. Тэдгээр ховор металл нь сансрын болон батлан хамгаалах үйлдвэрлэлд ашиглагддаг юм.
   
Саяхан ийм ажил эрхэлдэг байсан Оросын нэг наймаачин Холбооны аюулгүй байдлын албанд нүглээ наминчлан иржээ. Тэрбээр хятадууд Харбин хотод “Ази” нэртэй нэгэн пүүсийг байгуулсныг өгүүлжээ. Түүнийг нь БНХАУ-ын иргэн Лю Дейцюнь удирддаг аж. Тэрбээр ОХУ-аас цэргийн хэрэглэл нийлүүлэх ерөнхий захиалагчаар ажилладаг байсан юм. Ингээд хулгайлагдсан сэлбэг хэрэгсэл эд хэрэглэлийг хилээр давуулахад Хятадын гааль болон хилийнхэн үүнийг хууль бусаар хүлээн авахад оролцдог байна.
   
Саяхан БНХАУ-ын нэгэн иргэн ОХУ-ын Эрхүү мужид тагнуул хийснийхээ төлөө 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Холбооны аюулгүй байдлын албаны мэдээллээр бол яллагдагч жирийн нэгэн тагнуулч байв. Хэдэн жилийн хугацаанд хятад эр Эрхүү мужид амьдран бизнес эрхэлж байсан аж. Үүнийхээ хажуугаар тэрбээр Оросын пуужингийн төхөөрөмж болон цэргийн талаар мэдээлэл цуглуулж байжээ.
  
Алс Дорнодод зэр зэвсэг хулгайлах явдал гаарчээ. Цэргийн ангиуд болон батлан хамгаалах үйлдвэрүүдээс гарт тааралдсан болгоныг хулгайлж байгаа аж.

* * *

Өнөөдөр хятадууд ОХУ-д хүмүүсээ уусгах маягаар эзлэх бодлого баримтлаж байна. ОХУ-ын Алс Дорнод тэр чигээрээ хятадуудаар дүүрч байгаа аж. Сүүлийн үерд Хятадын тусгай албад биологийн зэвсгийг ихэд анхааран судлах болжээ. АНУ, Их Британи, Австралийн тагнуулын албад биологийн зэвсэг үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байсан хэд хэдэн улсын 10 гаруй эрдэмтний гэнэтийн үхэлд хятадуудыг сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
   
2003 оны 10 дугаар сард Израилиас нисээд Хар далай дээр сүйрсэн Сибирийн нэгэн нислэгийн компанийн онгоцонд таван микробиологич зорчиж явсан аж. Тэд Израилийн эрдэмтэд байсан бөгөөд маш хүчтэй биологийн зэвсгүүд үйлдвэрлэх нууц төсөл дээр ажиллаж байжээ. Энэ бүлгийн судалгааны ажил маш нууц зэрэглэлд явагдаж байсан бөгөөд тэдний ажлыг олны анхааралд хүргэх учиргүй байсан юм.
   
Тэд мэдэж байсан зүйлээ өөртэйгөө хамт авсанд оруулсан билээ. Эрдэмтэд биологийн зэвсгийн дайралтаас  хүнийг хамгаалах нэгэн шинэ вакциныг бүтээх ажлыг гардан гүйцэтгэж байсан гэдэг. Тэдний сууж явсан нисэх онгоцыг Украины цэргүүд андуурч пуужингаар харван унагаасан юм.
   
Өнөөдөр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр АНУ, Хятад, Умард Солонгосын тусгай албад нэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хятадууд тагнуулын ажиллагааныхаа цар хүрээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Үргэлжлэл бий

Комментариев нет:

Отправить комментарий