Үргэлжлэл.
… Урьд өмнө дурдаж байсанчлан Барууны зэвсэгт хүчний цоо шинэ технологийн давуу талыг анх удаа хамгийн том цар хүрээтэйгээр, бодит байлдааны нөхцөл байдалд харуулсан Америкийн “Цөлийн шуурга” ажиллагааны дараа Хятад улс урьд өмнө байгаагүй ихээр түгшиж эхэлжээ.
Өөрсдийн хоцрогдож яваа гэдгийг гүнээ ойлгож ухамсарласан Хятад улс нэгэнт буй болсон нөхцөл байдлаас гарах арга замыг бодож олохоос өөр аргагүйд хүрэв. Тиймээс л сүүлийн арван жил БНХАУ-ын тагнуулын алба гадаад орнуудын сүүлийн үеийн шинэлэг өндөр технологид анхаарлаа улам бүр хандуулаад байна.
Бүр 80-аад оны дундуур БНХАУ-ын Улсын Аюулгүй байдлын яаманд системийн дүн шинжилгээний маш хүчирхэг хэлтсүүд буй болж тусгай албадын олж ирсэн нууц мэдээллийг боловсруулах ажил гүйцэтгэдэг болжээ. БНХАУ-ын эрх баригчдад зориулж улс төрийн нөхцөл байдлыг хөгжүүлэх урт хугацаат таамаглалыг гарган дэвшүүлж, боломжит бүхий л хэрэгслийн оролцоотойгоор янз бүрийн үйл ажиллагааг явуулах төлөвлөгөөг боловсруулан өргөн барьдаг. Ийм арга тактик баримталсны нэгэн үр дүн бол цагтаа Азийн хамгийн хоцрогдсон орон байсан Хятад ямар нэг үүрэг хариуцлага үүрэлгүйгээр ЗСБНХУ-аас цөмийн зэвсэг худалдаж авсан явдал байлаа. 1950-иад оны хоёрдугаар хагаст Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хятадууд пуужингийн технологийг өөрийн болгон эзэмших үндэс суурь нь тавигдсан юм. ЗСБНХУ Хятадад 600 хүртэл км нисэх хүчин чадалтай Р-2 пуужин /Германы Фау -2 байлдааны пуужингийн орчин үеийн хэлбэр/ хоёрыг өгчээ. Үүний зэрэгцээ Хятад техникийн иж бүрэн баримт хүлээн авсан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ч эхлүүлэх боломжтой болжээ. Дараа нь ЗСБНХУ Эх газрын улсад хоёр мянган км туулах чадвартай Р-12 пуужингийн техникийн баримтыг илгээжээ. Энэхүү байлдааны пуужингийн үндсэн дээр Хятадын мэргэжилтнүүд дундаж замыг туулах чадвартай “Дунфэн-1”/Өрнийн салхи/ пуужинг зохион бүтээснийг 1970 онд Ардын чөлөөлөх арми хүлээн авч зэвсэг болгон ашиглах болжээ.
Түүгээр барахгүй 1959 онд Зөвлөлт улс БНХАУ-д Ту-16 бөмбөгдөгч онгоц үйлдвэрлэх зөвшөөрөл өгснөөр Хятадад Н-6 /Хун-6/ нэртэй болжээ. Хятадууд нийт 120 ийм машин угсарсан нь эдүгээ хэдий техникийн үзүүлэлт нь хуучирсан ч байлдааны ажиллагаатай хэвээр, БНХАУ-ын агаарын бөмбөгдөгч хүчний үндсэн цохих хүч хэвээр байгаа юм. Тус онгоц нь хоёр төрлийн зориулалттай бөгөөд цөмийн зэвсэг болон жирийн пуужин ашиглан агаарын цохилт хийх чадалтай юм. “Хун-6”-гаар атомын бөмбөг хаяхад бүрэн хүчин чадалтай гэдгийг 1965 оны тавдугаар сард атомын бөмбөг, 1967 оны зургадугаар сард том овор хэмжээтэй дулааны цөмийн зэвсгийг туршиж үзсэн хоёр удаагийн цөмийн туршилтад харуулсан юм.
Хятадын фронтын агаарын хүчний бүрэлдэхүүнд Оросын МиГ-17 онгоцыг боловсронгуй болгосон Q-5 /Цянь-5”/ бөмбөгдөгч онгоц 30 байна. Үүний зэрэгцээгээр Бээжин Орос улсаас орчин үеийн байлдааны онгоц худалдан авсан нь 26 Су-27 нь Шанхайгаас зүүн тийш 250 км зайтай орших Бучжу бааз дээр ашиглалтад орсон байна. Түүнчлэн энэ онгоцыг үйлдвэрлэх эрхийн бичгийг олж авсан бөгөөд 2015 он гэхэд Хятадын Ардын чөлөөлөх армийн агаарын нисэх хүчинд 200 ширхэг байхаар төлөвлөж байна. Үнэндээ Су-27 загварыг цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэж байгаа эсэхийг шинжээчид хараахан тогтоогоогүй байна. Гэхдээ ийм зориулалтаар үйлдвэрлэхэд ядах зүйл огт үгүй билээ.
Хятадын тусгай албад тэр байтугай харьцаагаа таслахгүйн тулд олон жилийн турш байлдааны технологийг нь хулгайлах явдалтай нь бараг эвлэрэх шахуу явж ирсэн АНУ-ыг дарамталж чадсан байна. Хятад гаралтай цөмийн пуужингаар мэргэшсэн эрдэмтдийг америкчуудаар хүчээр гаргуулж, улмаар сансрын пуужинг хүртэл хийж чадсан. Үнэндээ энэ явдлын төлөөсөнд тэд ЗХУ-тай харьцаагаа муутгахад хүрсэн/
Бусдын технологийг хулгай хийж, өөрсдөө хөгжүүлэн боловсронгуй болгох чадвар нь хятадуудын үндэсний оюун ухааных нь онцлог гэж хэлж болох юм. Түүний сацуугаар тэд шинэ зүйлд суралцах дуртай улс. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн хөгжингүй орнуудын шинэ технологийг олж авахдаа Япон улс ч мөн ийм л стратегийг баримталж байсан билээ.
* * *
Тагнуулын нэн чухал мэдээ баримтыг олж авахын тулд БНХАУ нь сансрын орон зай хийгээд орчин үеийн тагнуулын электрон технологийг маш идэвхтэй ашиглаж байна. 2003 оны аравдугаар сарын 16-нд Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливэйн хөлөг Хятадын засаг захиргааны дүүрэг болох Өвөр Монголд эсэн мэнд газарджээ. Анхны хятад сансрын нисэгчтэй хөлөг онгоц тагнуул хийгээгүй гэж хэн батлах вэ дээ. “Шэньчжоу-5” сансрын хөлөг Хятадын зэвсэгт хүчний төлөө тагнан турших ажил хийж байсан гэдэг нь саяхан тодорхой болсныг Америкийн Washington Times сонинд бичжээ. Тус сансрын хөлгийн тавцан дээр инфра улаан камер суурилуулсан агаад нислэгийн үеэр тагнуулын зорилготой зураг авч байсан байна. Камерыг хөлгийн гадна талд байрлуулсан байв. Гэтэл камерын зөвшөөрлийн бичигт нэг метр хагасаас илүүгүй зайд байгаа объектыг таних зориулалттай гэж бичсэн байлаа.
Washington Times-д “Сансрын тагнуул хийсэн тухай энэхүү баримт нь Хятад улс сансрыг байлдааны зорилгоор ашиглахыг завдаж байгааг харуулж байгаа бөгөөд мөн нэн түрүүн пуужин боловсруулж, түүнчлэн Тайваниас болж ямарваа нэгэн зөрчилдөөнд орох аваас Америкийн харилцаа холбооны болон тагнан турших системд гэмтэл учруулах зорилготойг гэрчилж байна” гэж бичжээ.
Пентагоны Тайвань дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Марк Стоукс Хятадын сансрын хөтөлбөр нь зэвсэгт хүчинтэйгээ нэн ойр дотно хамтран ажилладаг гэдгийг шууд л мэдэгдсэн. “Хятадын сансрын нөөц Тайванийн эсрэг ямар нэгэн хүч хэрэглэх тохиолдолд онцгой их үүрэг гүйцэтгэнэ” гэж тэр баталж байна. Түүний үзэж байгаагаар Хятад улс тагнан турших үйл ажиллагаа болон байлдааны зорилгоор ашиглах сансрын хиймэл дагуулын системийг бүтээх ажил дээр тун идэвхтэй ажиллаж байна. Урьд өмнө нь Хятад радио электрон тагнуулын зориулалттай сансрын хэд хэдэн хиймэл дагуул дээр туршилт хийж байсан. /тухайлбал радио тагнуул хийх зорилалттай хиймэл дагуул, хоёроос гурван зориулалт бүхий жижиг хиймэл дагуул, мөн сансрын хөлгийн гадна талд байрлуулдаг олон үүрэг бүхий хиймэл дагуул гэх мэт/ тэгэхээр радио электронон төхөөрөмжийг зураг авагч хиймэл дагуул, холбооны болон туршилтын хиймэл дагуул төдийгүй “Шэньчжоу” сансрын хөлөг гээд бүх төхөөрөмжийн гадаргуу дээр байрлуулсан байх магадлалтай ажээ.
1990-ээд оны дунд үеэс Шанхайн сансрын технологийн академи нь радио электронон тагнуулын хүлээн авагч боловсруулагч Хятадын Баруун өмнөд хэсгийн электрон тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэнтэй хамтран радио электрон тагнуулын хиймэл дагуулыг боловсронгуй болгох шинэ хөтөлбөр боловсруулж байгаа тухай мэдээ цацагдах болсон. Тус хүрээлэн нь радио электрон тагнуулын зориулалттай овор ихтэй хиймэл дагуулын төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг ажээ. 1995-1996 онд радио тагнуулын тухай маш олон нийтлэл хэвлэгдсэнээс үзвэл энэ салбарт судалгаа шинжилгээ хийх ажил маш эрчимтэй сэргэж байгааг гэрчилж байгаа юм. Тухайлбал шанхайн 509р судалгааний хүрээлэнгийн тэргүүлэх инженер Юань Сяокан нь 1996 онд “Сансрын электрон тагнуул буюу аливаа саатлыг засч залруулах”, “Сансрын электрон тагнуулын зарим асуудлууд” нэртэй нийтлэлүүд бичиж байв. Баруун өмнөд зүгийн электрон тоног төхөөрөмжийн хүрээлэнгийн инженер “сансрын суурь бааз дахь антенныг боловсронгуй болгох нь” нийтлэлийг 1995 онд “Электрон үйлчлэлийн технологи” сэтгүүлд нийтэлж байв. эдгээр судалгааны зарим нь “Шэньчжоу” сансрын хүлэгт зориулсан хүлээн авагч болон радио электронон антенныг боловсруулахад чиглэгдсэн бол зарим нь радиоэлектрон тагнан турших үйл ажиллагаа явуулах жижиг оврын хиймэл дагуулыг боловсруулж, тэндээс орбитын бүлэглэл бий болгох зорилготой байлаа. “Өв уламжлалын сан”-гийн Ричард Фишерын хэлснээр 1998 оны арваннэгдүгээр сард Чжухайд гаргасан сансрын үзэсгэлэн радио электрон дохиоллыг барих зориулалттай радиоэлектрон тагнуулын хиймэл дагуулыг боловсруулах тал дээр Хятад улс нь нэлээд ахиц гаргаж, дэвшилтэт хөтөлбөр гаргасан гэдгийг харуулж байна.
Хятад улс Америкийн тагнан турших хийгээд цэргийн хиймэл дагуулуудыг ч сүйтгэж чадах хиймэл дагуул сөнөөгч пуужин болон лазер гээд сансрын зэвсэг боловсруулах ажил хийж байгаа мэдээжийн шинж тэмдэг ажиглагдаж байна гэж тэр нэмж хэлжээ. Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар БНХАУ-ын сансрын төсөв нь жилд хоёр тэрбум гаруй доллар байдаг. Тэгтэл ОХУ сансрын судалгаанд ойролцоогоор нэг тэрбум доллар зарцуулдаг. Мөн Хятадын сансрын хөтөлбөрийн хүрээнд 200 мянга гаруй хүн шаргуу хөдөлмөрлөж байна. Энэ үзүүлэлт бол 75 мянган мэргэжилтэн ажилладаг АНУ-ын сансрын салбарыг бодвол хамаагүй их юм.
Эдүгээ БНХАУ нь 15 тонноос багагүй ачааг орбитод гаргах чадалтай шинэ үеийн сансрын хөлөг бүтээх ажлынхаа төгсгөлийн шатанд явж байна. Ирээдүйд Хятадын сансрын орбитын станц байгуулагдаж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
2007 оны дунд үед Хятад улс дэлхий дахиныг донсолгосон билээ. Юу гэвэл Сичан сансрын талбайгаас Хятадын хамгийн анхны харвадаг пуужинг хөөргөсөн бөгөөд сансарт 865 км-ийн өндөрт хуучин хиймэл дагуул “Феньюн-1С” хиймэл дагуулыг устгажээ. АНУ-ын тусгай албадын өгсөн мэдээгээр эхний гурван оролдлого амжилтгүй байж. Хамгийн сүүлийнх нь байгаа оносон гэнэ. Одоо Хятадын сөнөөгдсөн хиймэл дагуулын нэгэн адил өндөрт байгаа Америкийн тагнуулын хиймэл дагуулуудын хувьд Хятадын зэвсэг нь аюул дагуулсан зүйл болоод байна.
Түүгээр барахгүй хиймэл дагуулын зэвсгийг ч Хятад эзэмшиж байна. АНУ-ын сансрын тагнуулын үндэсний удирдах газрын захирал Дональд Керрийн хэлж байгаагаар Америкийн тагнуулын хиймэл дагуул Хятадын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх үед хятадууд түүнийг лазерийн их буугаар илрүүлж байсан аж.
* * *
БНХАУ-ын Улсын аюулаас хамгаалах яамныхан Зүүн Өмнөд Ази дахь бараг бүх зохион байгуулалттай гэмт хэргийг хяналтандаа авсан. Тэр байтугай өнөөх алдарт “Гурвал” гэх гэмт бүлэглэлүүд ч Хятадын тусгай албадын офицеруудын удирдлаган дор байдаг гэх. Түүгээр барахгүй олон нийтийн тээврийн хэрэгслээр цацагдсан материалд өдгөө Зүүн Өмнөд Ази дахь дүүргүүдэд үйл ажиллагаагаа явуулж байгаа орчин үеийн далайн дээрэмчид Хятадын өмнөд эрэг дээр хэд хэдэн цэг дээр төвлөрч, төрөөс нууц дэмжлэг авдаг гэнэ. Энэ нь газрын тос, байгалийн хий гэх мэт эрдэс нөөцөөр баялаг, эргэлзээтэй бүсүүдэд Хятадын эрх баригчид газар нутгийн бие даасан байдлыг нотлох гэсэн эрмэлзэлтэй нь холбоотой юм.
Далайн дээрэмчдийн халдлага хийх газар нутаг маш өргөн цар хүрээтэй. Хамгийн их дээрэмчдэд өртөх магадлалтай газар бол Зүүн Өмнөд Ази болон Ази Номхон далайн бүсүүд, Энэтхэг, Шри Ланкийн эрэг хавийн газрууд Малаккийн болон Сингапурын хоолой /Филлипин, Малайз, Индонезийн хавь нутаг, Тайландын булан болон Өмнөд Хятадын тэнгис /Хонконг-Макао-Хятадын гурвалжин/ аж.
Гэхдээ Хятад улс далайн дээрэмчдийг дэмждэг цорын ганц улс биш. Тайванийн тэнгисийн байлдааны онгоцууд ТТГ-ын зөвлөгчдийн удирдлаган дор мэргэжлийн дээрэмчидтэй хамтарч БНХАУ-д арилжааны болон хүмүүнлэгийн ачааг хүргэж байдаг гадаадын усан онгоцуудыг байнга тонон дээрэмддэг байлаа. Тайванийн буланд гол төлөв Хятад руу бараа хүргэж явсан Английн худалдааны хөлөг онгоцууд дээрэмчдийн халдлагад өртдөг байлаа. Зарим тохиолдолд дээрэмчдийн онгоцнуудын далбаа хатгадаг газар Тайванийн далбааны дор гавал, яс бүхий “Хар Рожер”-ын далбаа намирсан харагддаг байв.
Түүнээс гадна Хятадын тусгай албад Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь хар тамхины үйлдвэрлэл, түүнчлэн “Гурвал”-аар дамжих зэвсгийн наймааг хянадаг. Мөн Улсын аюулгүй байдлын яам нь тоглоомын бизнес, биеэ үнэлэх явдал, порно аж үйлдвэр гэх мэт өндөр ашигтай бизнесийг ч хяналтандаа байлгадаг.
“Гурвал”-ын бүтцээр дамжин БНХАУ-ын УАБЯамны ажилтнууд Зүүн өмнөд Азийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянаж, тэднийг ашиглан “Хятадын эрх баригчдад ашигтай бүс нутагт олон нийтийн санаа бодлыг нааштайгаар эргүүлэх ажлыг идэвхтэй явуулж байна. Түүгээр барахгүй 90-ээд оны эхээр Нийгмийн аюулгүй байдлын яамны тэргүүн Тао Сыцзюй гурвалын гишүүдийг УАБЯ болон Нийгмийн аюулгүй байдлын яам нь хүчний нууцлаг ажиллагаа болон БНХАУ-ын эрх баригчдыг бусад улс орнуудад айлчлахад хамгаалах үүрэг гүйцэтгэхэд ашигласан хэмээн илэн далангүй мэдэгдсэн юм.
Гурвал бол Хятадын амьдралын салшгүй нэгэн хүчин зүйл. Гурвалын талаар домог ч бий. Тэдэнтэй тэмцэх ямар ч ашиггүй гэх. Хятадын бизнес байгаа газар тэд зайлшгүй байж л байдаг. Ямар ч улс оронд байгаа хятад бизнесмэн орон нутгийн рэкетээс айдаггүй. Учир нь, тэр олсон орлогынхоо нэг хэсгийг гурвалд төлснөөр байнга тэдний нөмөр нөөлгөнд байна. Ингэхдээ хамгийн багаар тэд сард зуун доллар төлдөг бол хамгийн их өргөл барьц зургаан оронтой тоогоор хэмжигдэнэ. Сүүлийн арван жил гурвалууд шинээр хөгжиж байгаа зах зээлийг идэвхтэй байлдан дагуулж эхэллээ. Тэд “Азийн луунууд” нэртэй улс орнуудад төдийгүй Орос, АНУ болон Европт ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.
Анх гурвалын талаар 1674 онд эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тэр үед нууц байгууллагууд нь тухайн үед Хятадад засгийн эрх барьж байсан манжууруудтай тэмцэх зорилгоор байгуулагдсан байлаа. “Гурвал” гэсэн ойлголт нь хөдөлгөөнийг илтгэсэн билэгдэлтэй холбоотой бөгөөд гүн ухааны хүртэхүйгээрээ алдартай хятадууд “Тэнгэр, газар, хүн” гурвын нэгдэл болгон авч үзсэн ажээ.
Хэдэн зуун жил өнгөрөхөд гурвал нь үндсэрхэг, эх оронч байгууллага байснаа эрүүгийн бүлэглэлүүдийн нууцлаг бүлгүүд болон хувирсан байлаа. Үйл ажиллагааныхаа төвийг Хонконг руу шилжүүлсэнээр тэнд эдүгээ 30-50 мянган гишүүн бүхий 15 – 20 гурвалууд үйл ажиллагаагаа явуулж байна. Зүүн Өмнөд Азид “Гурвал “ нь хамгийн өндөр ашигтай бизнесийг хянадаг. Энэ төрлийн бизнест мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх явдал, зэвсгийн хууль бус наймаа, хилээр хар тамхи хууль бусаар гаргах, кино бизнес, хууль бус цагаачлал гэх мэт багтана.
Хятадын засгийн эрхэнд коммунистууд гарч ирсэний дараа гурвал гэх гэмт бүлэглэлүүдийг бараг бүгдийг нь устгажээ. Гэвч 80-аад оны дундуур Хятадын өөрчлөн байгуулалтын дараа чухам гурвалуудын хяналтан дор байсан компаниуд БНХАУ-ын эдийн засагт мөнгөө зарцуулсан анхны хөрөнгө оруулагчид болсон юм. Барууны дүн шинжилгээний зарим төвүүдийн гаргасан мэдээгээр томоохон, нөлөө бүхий гурвалуудын удирдагчид Хятадын тусгай албадын төлөөлөгчидтэй холбоо тогтоосноор хөрөнгөө эх газрын Хятад руу, тэр дундаа өмнөд муж улсууд руу аюулгүйгээр нэвтрүүлэх болсон юм. Гурвалуудын мөнгийг шөнийн клуб болон казино зэрэг маш ашигтай хамтын үйлдвэр байгуулахад ашигласан байна. Ингэхдээ Хятадын талаас эдгээр байгууллагуудыг үүсгэн байгуулагч нь чухам Улсын аюулгүй байдлын яам болон олон нийтийн аюулгүй байдлын офицерууд байлаа.
Хятадын тусгай албадын хувьд “Гурвал” нь дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөн хатгаж, зах зээл дээрх үнэд нөлөөлж чаддаг нь онцгой анхаарал татаж байлаа. Тухайлбал, 2005 онд Лондонгийн металлын бирж дээр залилан хийснээс болж дэлхийн зэсийн зах зээл хямралын ирмэг дээр тулаад байлаа. Ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд нэлээдгүй алдар нэрд гарсан наймаачин Лю Улбин тус бирж дээр 200 мянган тонн зэсийг Хятадын төрийн өмчийн компани болох State Reserve Bureau-ийн нэрийн өмнөөс зарж орхиод дараа нь гэнэт алга болсон аж. Тэгтэл зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ түүхэндээ хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.
Түүнээс гадна УАБЯ, ОНАБЯ-хны зарим нэг огцорсон генералууд нь Алс Дорнодод хууль бус болон хуулийн дагуух наймааны ажиллагаанд идэвхтэй оролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, ажилчин хөлсөлж, бизнесийн хамгийн ашигтай хэлбэрүүдийг хянаж байна. Тус бүс нутагт хятадууд оросуудын хийж хэвшсэн татвараас зайлсхийх аргыг илүү амжилттайгаар хуулбарлаж байгаа гэнэ.
Бас нэг зүйл гэвэл орос нэрээр алдар нэрд гарсан олон хятадууд орчмын Лучегорск, Дальнореченск, Лесозаводск, Уссурийск, Находка, Дальнегорск гэх мэт Приморье орчмын хотууд, түүнчлэн Хабаровскийн зах, Еврейн тусгаар тогтносон муж, Амур, Чит мужуудад ойн модны талбайг тэр чигт нь хянадаг гэнэ. Приморийн дотоод хэрэг эрхлэх газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас гаргасан мэдээгээр хятадуудын Приморье дэх ой модны бизнесийг гурвалын зүгээс маш хатуу хянадаг гэдгийг батлах хангалттай материал байгаа аж.
Гэвч төдөлгүй Хятадын эрх баригчид гурвалууд руу довтолж эхэлжээ. Энэ нь өнөөдөр Хятадад явагдаж байгаа өөрчлөн байгуулалтад “бохир мөнгөний” хэрэггүй болжээ. Гурвал болон санхүүгийн боломжууд нь үнэн хэрэгтээ эдийн засгийн өөрчлөлтийн зөвхөн хамгийн эхэн үед хэрэгтэй байв. China News Weekly Review долоо хоног тутмын сэтгүүлд бичсэнээр гэмт бүлэглэлүүд нь эдүгээ Хятадын нийгмийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулагч хүч болон хувираад байна. Үүний шалтгаан нь Хятадын хөдөө орон нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын өндөр албан тушаалтай, гурвалуудын удирдагч нараас авлига авч амташсан эрхмүүдийн зүгээс тэднийг өөгшүүлсэн явдал юм хэмээн бичжээ.
Төрийн хяналтад байдаг нийтлэлд иймэрхүү нийтлэл гарах болсон нь санаандгүй хэрэг биш. Энэ нь тун удахгүй гэмт бүлэглэлүүд, тэдний үйл ажиллагааг хаацайлдаг хээл хахуульд автсан албан тушаалтнуудын хувьд далайцтай арга хэмжээ авч эхлэхийг сануулж байгаа явдал.
Нөгөө талаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзэж байгаагаар “Гурвал” гэх гэмт бүлэглэлүүдтэй дайн зарлах нь Хятадын эрх баригчдын хувьд дээд зэргийн тохиромжтой механизм бөгөөд үүний ачаар тэд Хонконгийн орон нутгийн засгийн эрхэнд оролцоогоо нэмэгдүүлж, тэр тусмаа хуучин Британийн колони байсан тус улсын хууль тогтоох болон шүүх байгууллагуудыг хянах боломжтой болох юм.
Тэгэхээр Бээжинд Хятадаас гурвалыг шахан зайлуулах бүхий л үндэслэл байгаа бөгөөд Хонконг энэ ажиллагаанд хамгийн тохиромжтой газар болоод байна. Төв Засгийн газар Хятадын зохион байгуулалттай тэмцэх ажиллагаа гэсэн нэрийн дор Хонконгийн удирдах газарт “нэвтрэн” орох ажиллагаагаа эхлэх хамгийн сайхан боломжтой байна. Британийн колони байсан улс Хятадын удирдлагад 1997 онд шилжин орсноос хойш бүхий л цаг хугацаанд Бээжин тун ч эелдэг боловсон харьцахад хүрч байлаа. Засгийн газрын аюулгүй байдлын хүчнийг энд хамгийн бага хэмжээгээр байршуулж, ихэнх иргэдийг огт оролдолгүй орхисон байв.
Чухам тийм л учраас Хонконг нь коммунист Хятадыг эсэргүүцэгч янз бүрийн байгууллагуудад тун тохиромжтой газар хэвээр байв. Гэвч тэдний үйл ажиллагааг УАБЯ, ОНАБЯ нь БНХАУ-ын ашиг сонирхолд ноцтой аюул учруулагч гэж үзэж байгаа юм.
Зохион байгуулалттай гэмт бүлэглэл буюу гурвалуудтай тэмцэх шаардлага нь Хонконг дахь орон нутгийн хууль тогтоох, шүүх байгууллагад өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх сайхан боломжийг БНХАУ-ын УАБЯ, ОНАБЯ-д олгож байгаа юм. Хятад дахь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн нөлөө нэмэгдсэний үүрэг хариуцлагыг авилгалд автсан орон нутгийн эрх баригчдад тохоох нь Хонконгийн үй олон албан тушаалтнуудыг ажлаас нь халж, улмаар эх газрын Хятадаас томилогдсон боловсон хүчнээр солих асар их боломж өгч байгаа билээ.
Үргэлжлэл бий
Комментариев нет:
Отправить комментарий